Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа өчигдөр (2020.08.19) Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу КОЙКА-ийн Монгол Улс дахь дэд Суурин төлөөлөгч Ким Су Янг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Сарангэрэл, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг нар оролцон, КОЙКА-ийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд …
Tag Archives: улс төр
August, 2020
-
20 August
АН-ын бүлгийн дарга Д. Ганбат ҮХЦ-д гомдол гаргана
УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нэгдсэн чуулганы хуралдаан даргалах үеэрээ УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн бүрэн эрхэнд халдсан асуудлаар Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат Үндсэн Хуулийн Цэцэд гомдол гаргахаар боллоо. Учир нь УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхэлж, 2020 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа энэ өдрүүдэд бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газраас оруулж ирсэн төсөлд бичсэн зүйлийг уншиж, асуултдаа хариулт …
-
20 August
Дэлхийн улс орнуудын парламентын тэргүүн нарын цахим чуулга уулзалт эхэллээ
Олон Улсын Парламентын Холбооноос зохион байгуулдаг Парламентын тэргүүн нарын V чуулга уулзалтын эхний хэсэг өчигдөр 2020.08.19) эхэллээ. Чуулга уулзалтыг ОУПХ-ноос Австри Улсын парламент, НҮБ-тай хамтран цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Монголын цагаар 20.00 цагаас эхэлсэн чуулга уулзалтын нээлтэд Монгол Улсын парламентыг төлөөлөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, ОУПХ-ны НҮБ-ын асуудлаарх байнгын …
-
19 August
“Үндсэн хуулийн 6.1 болон 6.2 дахь заалт буюу байгалийн баялаг ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байх, төрийн нийтийн өмч болох нь” хэлэлцүүлэг үргэлжилж байна
Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйл, тэр дундаа 6.1, 6.2 дахь заалтын үзэл баримтлалын талаар нэгдсэн ойлголтод хүрэх, цаашдаа энэ чиглэлээр авч байгаа арга хэмжээг тодорхойлоход чухал ач холбогдолтой “Үндсэн хуулийн 6.1 болон 6.2 дахь заалт буюу байгалийн баялаг ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байх, төрийн нийтийн өмч болох нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2020.08.19/ Төрийн ордонд болж байна. Хэлэлцүүлгийг нээж …
-
19 August
НББХ:“Ковид 19” цар тахлыг эрсдэл багатай даван туулахад чиглэсэн саналууд гаргалаа
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.08.19) хуралдаан 09 цаг 10 минутад 17 гишүүний 14 нь хүрэлцэн ирснээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов. Байнгын хорооны дарга М.Оюунчимэг гишүүдийн ирцийг танилцуулсны дараа Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн …
-
19 August
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай” хуулийн төслийг өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай” хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахал дэлхий нийтийг хамарч, улс орнуудын нийгэм, эдийн засагт урьдчилан тооцоолох аргагүй их хэмжээний хохирол учруулж байна. Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 оны эхний хагас жилд 7.8 их …
-
19 August
Тайландын Хаант Улсад суух Элчин сайд А.Төмөр Итгэмжлэх захидлаа гардуулав
Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суух Элчин сайд А.Төмөр 2020 оны 8 дугаар сарын 14-нд Монгол Улсаас НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр тохоон томилогдсон Итгэмжлэх захидлаа тус комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Сальсия Алисжабанад гардуулав. Итгэмжлэх захидал гардуулсны дараа Гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.Алисжабанатай уулзах үеэр Монгол-АНДЭЗНК-ын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тодорхой …
-
19 August
Баруун бүсэд хэрэгжүүлэх усан хангамжийн инновацын төслийг эрчимжүүлэх талаар санал солилцлоо
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа энэ сарын 17-ны өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа. Элчин сайд М.П.Сингх УИХ-ын гишүүн Ш.Адьшаад Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулиар баруун бүсийн ард иргэдийн төлөөлөгч болж, эрхэм гишүүнээр сонгогдсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв. Манай хоёр орны …
-
19 August
ХБХ:Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй хэмээн үзлээ
Улсын Их Хурлын Хуульзүйн байнгын хорооны өчигдрийн /2020.08.18/ хуралдаан 77.1 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга С.Бямбацогт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиас хуралдаанд оролцож буй гишүүд болоод ажлын хэсгийнхэнд санууллаа. Ингээд хэлэлцэх асуудалтай холбоотой санал байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Монгол …
-
18 August
Төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжив
Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр Төсвийн байнгын хорооны хуралдаан үргэлжиллээ. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөл санаачлагчийн илтгэлийг …
-
17 August
Ардчилсан намын бүлгийн ажлын албаны даргаар Д.Амарбаясгаланг томиллоо
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ажлын албаны даргаар Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Амарбаясгаланг томиллоо. Д.Амарбаясгалан нь сэтгэл зүйч, судлаач, төрийн удирдлагын мэргэжилтэй, төрийн албаны туршлагатай. Тэрбээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны даргаар томилогдох хүртлээ бизнесийн салбарт зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан бөгөөд 1996 оноос хойш Ардчилсан намын Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, намын анхан, дунд, …
-
17 August
Намууд Нийслэлийн сонгуулийн хороонд орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ өглөө
Ирэх аравдугаар сард орон нутгийн сонгууль улс орон даяар зохион байгуулагдахаар товлогдсон. АЙМАГ НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН тухай хуулийн дагуу намууд сонгуульд оролцох хүсэлтээ албан ёсоор хүргүүллээ. Тухайлбал Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д. Сумъяабазар, НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон Нийслэлийн АН-ын хорооны дарга Д.Пүрэвдаваа, НИТХ дахь АН-ын бүлгийн дарга М.Тулгат нар Нийслэлийн …
-
17 August
Улсын Их Хурлын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ
Монгол Улсын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурал анхдугаар ээлжит бус чуулган өнөөдөр (2020.08.17) гишүүдийн 57.3 хувийн ирцтэйгээр 09.00 цагт эхэллээ. Ээлжит бус чуулганы нээлтэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад улс орны Элчин сайдууд, Дипломат төлөөлөгчийн газар, …
-
17 August
Г.Занданшатар: Ард түмнийхээ итгэл найдварыг даасан шиг дааж, өгсөн үүргийг нь биелүүлсэн шиг биелүүлцгээе
Улсын Их хурлын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ . Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Улсын Их хурлын даргын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Монгол Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ, Монгол Улсын найм дахь удаагийн Их Хурал анхны ээлжит бус чуулганаа хуралдахаар хуран цуглаад байна. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу хууль эрх зүйн шинэ орчинд Улсын Их Хурлын анхдугаар чуулган …
-
15 August
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хууль, тогтоолын төслүүд өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өчигдөр (2020.08.14) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барив. Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн болохыг Ч.Хүрэлбаатар сайд танилцуулсан юм. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланд улсын …