Tag Archives: улс төр

October, 2020

  • 14 October

    Энэтхэг улс Парламентын судалгааны хүрээлэнгийн боловсон хүчнийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлнэ

     УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т. Баярмаа нар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх-тай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан УИХ-аас батлагдан гарч байгаа хууль тогтоол, аливаа шийдвэрүүд шинжлэх ухааны үндэстэй судалгаанд суурилсан, амьдралд нийцтэй байхад Парламентын судалгааны хүрээлэнгийн үүрэг, хариуцлага чухал. Цаашид гадаад, дотоодын судалгааны байгууллагуудтай …

  • 14 October

    Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүд тангаргаасаа няцвал эгүүлэн татах зохицуулалтыг тусгасан

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өчигдөр (2020.10.13) Төрийн албаны шинэтгэлийн үйл явцтай танилцах үйл ажиллагааг зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороо хамтран оролцов.  Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, холбогдох албаныхан Төрийн албаны шинэтгэлийн үйл явц, бодлого үйл ажиллагааны талаар танилцуулав. Төрийн албаны тухай хууль хэрэгжиж …

  • 13 October

    У.Хүрэлсүх: Сүхбаатар аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв байгуулна

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд ажиллах үеэрээ иргэдтэй уулзав. Тэрээр Засгийн газрын бодлого, зорилт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар товч танилцууллаа. Иргэдийн хувьд аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Дарьганга сумыг аймгийн төвтэй хатуу хучилттай замаар холбох, хүүхэд, залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх төв болон жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит хүрээлэн байгуулах, аймгийн ерөнхий боловсролын сургууль төгсөх хүүхдүүдийг аль болох …

  • 12 October

    Х.Баттулга: Аялал жуулчлалыг хөгжүүлэх гэж байгаа бол бодлогоо гаргаж, хөгжүүлсэн шиг хөгжүүлэх хэрэгтэй

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.10.11/ Хөвсгөл аймагт ажиллаж, тус аймгийн иргэдтэй уулзав. Уулзалтын үеэр зарим иргэний хэлсэн санал, хүсэлтийг онцлон хүргэж байна. Хөвсгөл аймгийн иргэн Ням-Очир: “…Би Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэн байна. Ер нь Монгол Улсын хэмжээнд, тухайлбал манай Хөвсгөл аймгийн хэмжээнд ч ажлын хариуцлага, ялангуяа хөрөнгө оруулалтын ажлын хариуцлага гэдэг зүйл алга байна. Энэ жил долдугаар сард …

  • 10 October

    Л.Оюун-Эрдэнэ: Мэдээллийн технологи бол дэлхийд гарах гарц

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ICT-Expo-20” үзэсгэлэнгийн нээлт өчигдөр болов. Энэ удаагийн үзэсгэлэнг Засгийн газрын тохируулагч агентлаг – Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зохион байгуулж байгаа юм.Нээлтийн ёслолд ЗГХЭГ-ын дарга Л.ОюунЭрдэнэ оролцож Засгийн газраас энэ салбарт онцгой анхаарал хандуулж, иргэдэд хүргэдэг төрийн бүх үйлчилгээг цахимжуулахаас эхлээд цахим үндэстэн болох томоохон ажлуудыг эхлүүлээд байгааг танилцуулсан юм. Тэрбээр, “Мэдээллийн технологи бол …

  • 10 October

    Налайх дүүрэгт сайжруулсан түлшний үйлдвэрийг барьж, 1500 ажлын байрыг бий болгоно

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр (2020.10.09) Налайх дүүрэгт ажиллалаа.  Налайх дүүрэгт сайжруулсан түлшний үйлдвэрийг барьж, 1500 ажлын байрыг бий болгоно УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар Налайх дүүргийн иргэдтэй уулзалт хийж, УИХ-аас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд танилцууллаа.   УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу УИХ анхдугаар чуулганаа цаг алдалгүй хуралдуулж, Засгийн …

  • 10 October

    “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн бүтээн байгуулалтын ажил ирэх хавар эхэлнэ

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2020.10.09) Сүхбаатар дүүрэгт ажиллаж, “Ногоон нуур 1008 айлын орон сууц төсөл” болон “Үндэсний урлагийн их театр”-ын барилга барих талбайн газар чөлөөлөх ажлын явцтай газар дээр танилцав. УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Соёлын сайд С.Чулуун, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай болон албаны бусад хүмүүс ажиллалаа. “Ногоон …

  • 9 October

    Д.Сарангэрэл: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлыг минийх, чинийх гэж өмчлөхгүй, төрийн байгууллагууд ажлаа уялдуулж, хүчээ нэгтгэх цаг болсон

     Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, Улсын Их Хурал дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран өнөөдөр /2020.10.09/ “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх  нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.     Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын даргын зөвлөхүүд, Улсын Их Хурлын гишүүд төдийгүй гэр бүлийн хүчирхийлэлтэй  тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн …

  • 9 October

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги-г угтлаа

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги энэ оны 10 дугаар сарын 9-ний  өдөр манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги-г хүлээн авч Монгол Улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, энэ удаагийн айлчлал хоёр орны харилцаанд томоохон ахиц авчирна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Япон Улсын Гадаад хэргийн сайд …

  • 9 October

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Япон Улсын Гадаад хэргийн сайд бараалхав

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги 10 дугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхав. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийж байгаад баяр хүргээд уг айлчлал нь Монгол, Японы Стратегийн түншлэл өндөр түвшинд …

  • 9 October

    У.Хүрэлсүх:Бид тодорхой найман асуудлыг шийдэж чадвал 4-12 жилд улсынхаа цаашдын хөгжлийн суурийг бэлдэнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 10 дугаар сарын 08-ны пүрэв гаригт Говь-Алтай аймгийн Дэлгэрэх, Алтай сумдад албан томилолтоор ажиллалаа. Баянхонгор аймгийн Байдрагийн гүүрнээс Говь-Алтай аймгийн Дэлгэрэх сум хүртэлх 126,7 км автозамын барилга угсралтыг дуусгаж ашиглалтад хүлээлгэж өгөх ёслолын ажиллагаанд оролцож, Алтай суманд иргэдтэй уулзаж, Засгийн газрын ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр болон нийгэм эдийн засгийн чиглэлээр баримталж …

  • 9 October

    Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги манай улсад хүрэлцэн ирлээ

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги энэ оны 10 дугаар сарын 9-ний  өдөр манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Айлчлалын хүрээнд Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийнэ. Япон Улсын Гадаад хэргийн сайдын энэ удаагийн …

  • 9 October

    “Ковид 19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай зээл”-ийн хэлэлцээрийн төсөлд гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг зөвшөөрөв

    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн /2020.10.08/ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Ковид 19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл, Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.  Төслийн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийлээ. Тэрбээр, Япон …

  • 9 October

    Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлуулахаар өргөн барилаа

    Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээр, Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Европын холбоо хоорондын “Европын хөгжлийн сан болон Европын холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн …

  • 9 October

    С.Чулуун: Үндэсний язгуур ахуй, өв cоёлыг зөв утга агуулгаар гадаадад төдийгүй дотооддоо таниулж сурталчлахад сэтгэлгээний өөрчлөлт хийх цаг болсон

     Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Соёлын сайд С.Чулуун танилцуулсан юм. Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого”-д баримтат болон уран …