Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн нэмэлт санал хураалтын үйл ажиллагаа 20 цагт дуусч саналаа өгөхөөр бүртгэгдсэн сонгогчдын 74,33 хувь нь ирж саналаа өглөө. 19 аймгийн 61 хэсэг, Налайх дүүргийн 2 хэсэг, нийт 63 хэсэгт нэмэлт санал хураалтад оролцох ёстой сонгогчдын 25,82 хувь нь ирж саналаа өгчээ. Хамгийн олон сонгогч нэмэлт санал хураалтаар ирж саналаа өгөх Дархан-Уул аймгийн Дархан сумын …
Tag Archives: улс төр
October, 2020
-
24 October
C.Чулуун:Экологийн цагдаагийн албаны дэргэд соёлын хулгайтай тэмцэх нэгж байгуулна
УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойших хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Энэ үеэр соёлын өвийн дээрэм, хулгайн асуудлыг гишүүд хөндөв. Соёлын сайд С.Чулуун “Хамгийн их хулгай, дээрэмд өртсөн салбар бол соёл урлагийн салбар. Зарим хүмүүс түүх соёлын дурсгалыг олоод амралтын газар, байшиндаа тавьчихсан байдаг, зарим нь сумын төвийнхөө довжоо болгочихсон байх жишээний. …
-
23 October
Н.Энхтайван:Манайх НҮБ-д гишүүнээр элссэн нь монголын түүхэн дэх хамгийн том үйл явдлын нэг мөн
НҮБ байгуулагдсаны 75 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай цахим ярилцлага хийв. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги-г Монголд хүлээн авсны дараа УОК-оос гаргасан дүрэм журмын дагуу тусгаарлагдсан билээ. Тэрбээр албан айлчлал бүрийн дараа тусгаарлагдаж цахимаар ажиллаж байгаа юм байна. -НҮБ-ын гүйцэтгэсэн үүрэг, өнөөгийн байр суурийн талаар товч өгүүлнэ үү? -1945 …
-
23 October
Хотын даргад Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлэн дэмжлээ
Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар намын бүлгүүд байгуулагдан, бүлгийн дарга нараа сонгов. Хуралдааны эхэнд Нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулан энгэрийн тэмдгийг гардуулсан юм. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар Р.Давга, АН-ын бүлгийн даргаар Д.Пүрэвдаваа нарыг сонгов. Нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлгээс НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэн, 84.44 хувиар дэмжлээ. Нэг хүний нэрийг дэвшүүлсэн учраас санал хураалтыг илээр …
-
23 October
Нийслэлийн ИТХ-ын даргаар Ж.Батбаясгалан сонгогдлоо
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааныг нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва даргаллаа. Хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн. НИТХ дахь МАН-ын бүлгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалангийн нэрийг дэвшүүлсэн. Үүнийг анхдугаар чуулганы хуралдаанаар хэлэлцэж, төлөөлөгчдийн олонх буюу 84,44 хувийн саналаар дэмжиж, нийслэлийн ИТХ-ын даргаар Ж.Батбаясгалан сонгогдлоо.
-
23 October
БСШУСБХ: Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Музейн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны (2020.10.21) хуралдаанаар Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ Хуралдааны эхэнд Засгийн газраас 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Хуралдаанд Соёлын сайд С.Чулуун, Дэд сайд М.Батбаяр, Төрийн …
-
22 October
ГХЯ анх удаа оюутнуудад нээлттэй ажиллаж эхэллээ
Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны санаачлагаар “Нээлттэй Гадаад харилцааны яам” хөтөлбөрийг зохион байгуулж эхэллээ. Энэхүү хөтөлбөр нь гадаад харилцааны чиглэлээр суралцаж буй оюутан залуус, сурагч нарт болон сонирхсон нийт иргэдэд Монгол Улсын гадаад бодлого, гадаад харилцааны түүхэн замналыг танилцуулж, дипломат албыг сурталчлан таниулах, иргэдийг мэдээллээр хангах зорилготой арга хэмжээ юм. Хөтөлбөрийн эхлэл болгон өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Гадаад харилцааны яаманд зохион …
-
22 October
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн нэмэлт санал хураалт Ням гаригт болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д “Хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн саналын тоо тэнцсэн бол адил санал авсан нэр дэвшигчдийн дунд нэмэлт санал хураалт явуулна” гэж, 78 дугаар зүйлийн 78.2-д “Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрийг тухайн шатны сонгуулийн хороо гаргаж, уг шийдвэрт санал авах өдөр, байрыг заах ба амралтын өдөр …
-
22 October
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалсан анхны эмэгтэй гишүүн
УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалсан анхны эмэгтэй гишүүн боллоо. УИХ-ын намрын чуулганы аравдугаар сарын 22-ны үдээс өмнөх хуралдааныг УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нэр ээлжлэн даргалсан юм. Ингэснээр УИХ-ын түүхэнд анх удаа Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдсан анхны эмэгтэй гишүүн болсон гэдгийг УИХ-ын Тамгын газраас мэдээллээ. Найм …
-
22 October
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АН-ын гишүүнчлэлээ сэргээнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр /2020.10.22/ Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээхээр болжээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 2009 онд сонгогдсоны дараа намын гишүүнчлэлээсээ түдгэлзээд байсан юм. Тэрбээр өнөөдөр 11.30 цагаас Нийслэлийн Ардчилсан намын байранд очиж, намын гишүүний үнэмлэхээ гардаж авах юм байна.
-
21 October
Х.Булгантуяа: Цар тахлын үед төрөөс баримтлах мөнгөний бодлогын онцлогийг бүрэн тусгаж чадаагүй
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 09 сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа танилцуулав. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн …
-
21 October
Москвад гурвантаа суралцаж, Монгол Улсын Их Хуралд хоёронтоо сонгогдсон ховорхон хувь заяаны эзэн
ПАРЛАМЕНТ-30 Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жил, парламентын Тамгын газар байгуулагдсаны 30 жилийн хос ой энэ жил тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Улсын Бага Хурлаас эхтэй Монгол Улсын парламент, түүний Тамгын газрын түүхэн замнал, байнгын ажиллагаатай парламентын үүсэл хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан түүхэн хүмүүсийн талаарх дурсамжийг “Парламент-30” буландаа өгүүлж байна. Улсын Их Хурлын гишүүнээр хоёронтоо сонгогдож ажилласан …
-
21 October
Д. Сарангэрэл: Хүүхдийн байцаагчийн орон тоог 103 хүнээр нэмэх тогтоол гаргалаа
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Тус хуралдаанаар хүүхэд хамгаалал, гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан хамгаалахад олон улсын жишгийн дагуу 8,000 хүүхэд тутамд нэг байцаагч байхаар цагдаагийн орон тоо, үйлчилгээг нэмэхээр шийдвэрлэжээ. https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1222427368137776&id=100011115722292 Энэ талаар Байгаль орчин аялал жуучлалын сайд, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Сарангэрэл” Хүүхдийн гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдийн байцаагчийн орон тоог 103 хүнээр нэмэх тогтоол …
-
20 October
Аялал жуулчлалын салбарт Хорват Улстай хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав
“Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Хорват Улсын Аялал жуулчлал, спортын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т талууд 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Загреб хотноо гарын үсэг зурав. Уг баримт бичиг нь хоёр улс аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай, урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэх, чингэхдээ хамтарсан ажлын хэсэг …
-
19 October
Ж. Батбаясгалан: Нийслэлчүүдийн өмнө тулгамдаад байгаа асуудлыг хамтдаа шийдэх үүргээ бид биелүүлж ажиллах болно
Нийслэлийн Сонгуулийн хорооноос нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд шинээр сонгогдсон 45 төлөөлөгчид өнөөдөр тогтоолын гардуулж өглөө. Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нийслэлийн сонгогчдын 47.88 хувь нь оролцож, сонгууль амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Өнгөрсөн өдрүүдэд нийслэлийн Сонгуулийн хороо сонгууль зохион байгуулсан 453 хэсэг болон есөн дүүргийн сонгуулийн хороодоос сонгуулийн дүн, тайлан мэдээг нэгтгэн авч өнөөдөр нийслэлийн ИТХ-д …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл