Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Австралийн Холбооны Улсад болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцох үеэрээ Малайзын парламентын дэд дарга Дато Мохд Рашид Хаснонтой уулзав. Уулзалтаар Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг Малайзад хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг Малайзын парламентын дэд даргаас хүслээ. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэхдээ, “Манай иргэний амь насыг …
Tag Archives: улс төр
January, 2020
-
18 January
Б.Саранчимэг: Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд бүх талаар хамтран ажиллах болно
Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Канадын парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг өчигдөр (2020.01.17) Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Ивкофыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ дахь Монгол-Канадын парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг Канад Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар өргөмжлөгдөн жуух бичгээ авсанд баяр хүргэж, талархал илэрхийлсэн юм. Эмэгтэй элчин сайд томилогдон ирсэнд баяртай байгаагаа дуулгаж, хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг ахиулан, өргөжүүлэн хөгжүүлэхийн …
-
18 January
ХЗБХ: Үнэт металл, үнэт чулууны арилжаа, үл хөдлөх эд хөрөнгө зуучлал эрхэлдэг 6000 гаруй нэгжид СЗХ хяналт тавина
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн (2020.01.17) хуралдаан 10 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн …
-
13 January
Б.Чимидийн нэрэмжит шагналыг Академич, Гавьяат хуульч Ж.Амарсанаа хүртлээ
Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит Монгол Улсын Их Хурлын шагнал гардуулах ёслол өнөөдөр (2020.01.13) Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо. Шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их …
-
11 January
Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталлаа
Улсын их хурлын чуулганы Нэгдсэн хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар танилцууллаа. Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр …
-
10 January
Сингапур Улсын “Темасек” Олон улсын сантай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэхээр болов
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 1 дүгээр сарын 9-ний өдөр Бүгд Найрамдах Сингапур Улсын “Темасек” олон улсын сангийн хөтөлбөр хариуцсан захирал Жералд Ёо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг төрөлжүүлэх, экспортын бүтээгдэхүүнд зах зээлийн шинэ боломжуудыг нээхэд анхаарч, энэ бодлогын хүрээнд худалдааны гол түнш орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж буйг Д.Цогтбаатар сайд онцлон тэмдэглээд, Монгол …
-
10 January
Тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ
Улсын Их Хурлын Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодод шилжүүлсэн юм. Монгол Улсын Үндэсний …
-
9 January
Тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжив. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулсан юм. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх арга хэмжээг 2020 …
-
8 January
Сан Франциско хотод суух Ерөнхий консул Б.Ургамалцэцэгт патентыг нь гардуулж өглөө
Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суух Ерөнхий консул Б.Ургамалцэцэгт консулын патентыг өнөөдөр гардуулж өглөө. Уулзалтын үеэр Дэд сайд Б.Батцэцэг АНУ-д Монгол Улсын 30 гаруй мянган иргэн ажиллаж, амьдарч байгааг тэмдэглээд Ерөнхий консулын газрын тойрогт буй иргэддээ төрийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай, хүнд сурталгүй үзүүлэх ёстойг онцолж, ажлын амжилт хүсэв. АНУ-ын Сан Франциско …
-
8 January
СЕХ-ны гишүүнээр Г.Байгалмаа нарын таван хүнийг томилов
УИХ-ын чуулганы өнөөдөр /2020.01.08/-ийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэн олонхын саналаар дэмжлээ. Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хороо нь есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд тэдгээрийн хоёр нь орон тооны, долоо нь орон тооны бус байхаар заасан. Түүнчлэн хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг …
-
8 January
Үндэсний геологийн алба байгуулах тогтоолын төсөл өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр (2020.01.08) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Тогтоолын төсөлд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харьяанд хэрэгжүүлэгч агентлаг “Үндэсний геологийн алба” байгуулахаар тусгажээ. Уг алба нь Монгол орны газрын хэвлийн баялгийг ашигт малтмалын төрлөөс үл хамааран …
-
8 January
Тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2020.01.08/ хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцууллаа. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх арга хэмжээг 2020 оны 1 дүгээр сараас хэрэгжүүлэх зөвлөмж гаргаж, Засгийн …
-
6 January
Баялгийн өгөөжийг ахмадуудад хүртээж, тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төсөл өргөн баригдлаа
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.01.06) өргөн барилаа. Нийгмийн даатгалын сангаас 2019 оны 12 дугаар сарын байдлаар 421.1 мянган иргэн тэтгэвэр авч байна. Улсын хэмжээнд дундаж тэтгэвэр 376.9 мянган төгрөг байгаа …
-
6 January
Тэтгэвэр барьцаалсан зээл тэглэх төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан байна. 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 421.1 мянган тэтгэвэр авагчийн 54.5 хувь буюу 229.4 мянга нь нийт 763.3 тэрбум төгрөгийн зээлтэй байна. Тэтгэврээс өөр орлогогүй иргэд зээл авч, банкны хүү нэмж төлсөөр ядууралд өртдөг, өдөр тутмын зайлшгүй …
-
6 January
Тэтгэврийн зээлийг тэглэх эсэх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх саналыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж, зөвлөмж гаргасан байдаг. Энэхүү зөвлөмжийг өнгөрсөн долоо хоногт Засгийн газарт хүргүүлсэн юм. Тэгвэл тэтгэврийн зээлийг тэглэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг өнөөдөр /2020.01.06/ Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, хэлэлцэж байна.