Tag Archives: улс төр

January, 2020

  • 3 January

    “Алсын хараа-2050” -ийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүлээлгэн өглөө

    Ерөнхий Сайд У.Хүрэлсүх өнгөрсөн 2019 оны 04-р сарын 30-ны өдөр 52 дугаар захирамж гарган Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн хөгжлийн үе шатуудад дүгнэлт хийх, 2050 он хүртэлх урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, тодорхой үүрэг, чиглэл өгсөн юм. Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалсан бөгөөд гишүүдээр нь салбар салбарын эрдэмтэн, судлаачид, Засгийн газрын …

  • 2 January

    Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны анхны хуралдаанаа өнөөдөр (2020.01.02) хийж, эхлээд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл -ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 7 гишүүн санаачлан боловсруулж, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Манай улсад аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын …

December, 2019

  • 27 December

    ОХУ-аас Дархан хотод суух Ерөнхий консул Зайнутдинов Руслан Амирович үүрэгт ажилдаа орлоо

    Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг ОХУ-аас Монгол Улсын Дархан хотод суух Ерөнхий консул Зайнутдинов Руслан Амировичид экзекватурыг гардуулан өгч, үүрэгт ажилдаа албан ёсоор орж байгаатай нь холбогдуулан ажлын амжилт хүсэв. Уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагаа, хилийн бүс орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, гаалийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг сайжруулах, чөлөөт худалдааны бүсийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг …

  • 25 December

    Япон улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар Кобаяши Хироюки томилогдон иржээ

    Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилогдсон Кобаяши Хироюки-г Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтаар Дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг гүнзгийрүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад Япон Улсын дэмжлэг, зээл, тусламж онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглэж, цаашид …

  • 24 December

    Н.Цэрэнбат сайдын урилгаар БНТУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Монгол Улсад айлчилна

    БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Бүгд найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг /2019.12.20/ хүлээн авч уулзлаа. Н.Цэрэнбат сайд БНТУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд Соёл, аялал жуулчлалын сайд Мэхмэт Нури Эрсойтой аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэхээр тохиролцож, Монгол Улсад Турк улсыг сурталчлах соёлын хүрээлэн, Турк улсад Монгол Улсыг сурталчлах соёлын төв байгуулахаар болсноо уулзалтын …

  • 19 December

    Шадар сайд Ө.Энхтүвшин Казахстаны Элчин сайдыг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Жалгас Адылбаевыг хүлээн авч уулзав. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн албан ёсны айлчлал харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон. Айлчлалын үеэр хэлэлцэн тохиролцсон болон гэрээ, хэлэлцээрт тусгасан асуудлыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа гэдэгт талууд санал нэгдэв. Баруун болон төвийн …

  • 19 December

    Г.Занданшатар: Төрийн дипломат албаны ажилтнууд бүгдээрээ “ялагч” байх шаардлагатай

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр Монгол Улсаас хилийн чанадад суугаа Элчин сайдууд, дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзаж, Улсын Их Хурлын үйл ажиллагаа, гаргасан онцлог шийдвэр, хууль тогтоомж, зорилго чиглэлийн талаар танилцуулж, үүрэг даалгавар өглөө. Дараа нь УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар нар мэдээлэл хийж, саналаа солилцсон юм. Улсын …

  • 18 December

    Цэцэрлэг, сургууль, дотуур байрны хүүхдийн хоолны зардлын хэмжээг нэмлээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэлээ. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан 40 хүнтэй Ажлын хэсэг 100 гаруй хоног ажиллан 2889 тусгай зөвшөөрлийг нэг бүрчлэн шалгаж, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх юм. Үүнийг …

  • 18 December

    УИХ, Европын парламентын XIII уулзалтад УИХ-ын гишүүн Н.Оюундарь тэргүүтэй төлөөлөгчид оролцов

    Монгол Улсын Их Хурал, Европын парламентын ээлжит XIII уулзалт 12 дугаар сарын 12-ны өдөр Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо болж өндөрлөв. Уулзалтад Монголын талаас УИХ-ын Монгол, Европын парламентын бүлгийн дарга Н.Оюундарь тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Европын парламентын Төв Ази, Монгол Улстай харилцах бүлгийн дарга Фулвио Мартучилло тэргүүтэй Европын парламентын гишүүдтэй хоёр талын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, парламент хоорондын XII …

  • 18 December

    Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлаар зөвлөмж гаргаж Засгийн газарт хүргүүлэхээр боллоо

    Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүнийг борлуулж буй асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг өчигдөр /2019.12.17/ зохион байгууллаа.  Иргэд, эцэг эхчүүдийн төлөөллөөс ерөнхий боловсролын сургуулийн орчин буюу сургууль дотор байдаг хоолны газар, сургуулийн эргэн тойрон дахь ТҮЦ болон дэлгүүрт түргэн муудах хагас боловсруулсан болон …

  • 17 December

    Г.Занданшатар: Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэнэ

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2019.12.16) Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцов. Төрийн албаны шинэчилсэн хууль энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор холбогдох хууль, журмуудыг өөрчлөн шинэчлэх ажлууд хийгдэж байгаа. Төрийн албаны зөвлөлөөс 2019 …

  • 17 December

    Монгол Улсаа төлөөлж буй Элчин сайдуудтай Хотын захирагч С.Амарсайхан уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  С.Амарсайхан Монгол Улсаас Гадаад Улс оронд суугаа Элчин сайдуудтай уулзлаа. Уулзалтын эхэнд Хотын захирагч С.Амарсайхан Монгол улсаа гадаадад сурталчилан таниулах,хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал үүрэг гүйцэтгэдэг Монгол Төрийн Алтан аргамжаа гэгддэг Элчин сайдуудад Улаанбаатар хотын 380 жилийн ойн мэндийг хүргээд ажлын амжилт хүслээ. Хотын захирагч С.Амарсайхан Улаанбаатар хотын өмнө шийдвэрлэх олон асуудал бий. Эдгээр …

  • 16 December

    Дипломат болон Консулын төлөөлөгчийн газрын тэргүүн нар Монгол Улсыг саарал жагсаалтаас гарахад дэмжихээ илэрхийлэв

    УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан өнөөдөр гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон консулын төлөөлөгчийн газрын тэргүүн нартай уулзалт хийлээ. Эхэнд нь, Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан 2019 он дуусахад цөөхөн хэдхэн хоног үлдсэн энэ үед Улсын Их Хурлаас болон тус байнгын хорооноос хийж хэрэгжүүлсэн тодорхой ажлын талаар …

  • 16 December

    Худалдаа, үйлдвэрлэл эрхлэгч, нийлүүлэгчдийн үндэсний чуулган эхэллээ

    Монгол Улсад худалдааны салбар үүсч хөгжсөний 98 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа худалдаа эрхлэгчдийн “Их Хүрээ-2019” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, худалдаа, үйлдвэрлэл эрхлэгч, нийлүүлэгчдийн төлөөлөл болох 800 гаруй хүн оролцож байна. Үндэсний чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлэв. Тэрээр  хууль ёсоор үйл ажиллагаа явуулж, татвараа төлөн, …

  • 13 December

    УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

    Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулснаа өнөөдөр (2019.12.13) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Монгол Улсад 1998 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд 40 орчим удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байсан. Нэмэгдсэн өртгийн албан татвар нь тухайн улс …