Tag Archives: улс төр

June, 2020

  • 25 June

    Ж.Батзандан: Шинэ эвсэл суудал авч чадаагүй тул намын даргын суудлаа өгч байна

    Шинэ эвсэл УИХ-д нэг ч суудал авч чадаагүй тул тус эвслийн дарга Ж.Батзандан дөнгөж сая мэдээлэл хийж хариуцлагаа хүлээнэ гэдгээ мэдэгдлээ.   ШИНЭ намын дарга Ж.Батзандан “Шинэ эвслийг дэмжиж санал өгсөн 230 мянган сонгогчдоо талархаж байна. Санал өгөөгүй иргэдийнхээ итгэлийг авахын тулд улам хичээж ажиллана. Миний бие БЗД-ийн 23-р тойрогт нэр дэвшсэн надад 20 гаруй мянган хүн саналаа өглөө. Гурван мандаттай тойрог, …

  • 25 June

    УИХ-ын 2020 оны сонгуулиар төр түшилцэх болсон эмч нар

    УИХ-ын найм дахь парламентын гишүүдийн 37 нь улиран сонгогдсон бол үлдсэн 39 нь төр түшилцэх шинэ гишүүд байна. Энэ удаагийн сонгуульд төрөл бүрийн мэргэжилтэй хүмүүс сонгогдож байгаа бөгөөд тэдний дунд эмч мэргэжилтэй хоёр хүн УИХ-ын гишүүнээр сонгогдлоо. Тэдний талаар танд дэлгэрэнгүй танилцуулъя. ЖИГЖИДСҮРЭНГИЙН ЧИНБҮРЭН Ж.Чинбүрэн УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрог буюу Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшин 41004 саналаар үнэмлэхүй ялалт байгуулсан. Манай улс хавдрын өвчлөл нас баралтаар дэлхийд …

  • 25 June

    Улсын их хурал 13 эмэгтэй гишүүнтэй боллоо

    УИХ-ын найм дахь удаагийн сонгууль өчигдөр /2020.06.24/ болж урьдчилсан байдлаар Монгол ардын нам 62, Ардчилсан нам 11, Та бидний эвсэл 1, Бие даагч 1, Зөв хүн электорат 1 суудал авсан гэсэн дүн гараад байна. Тэгвэл энэ удаагийн парламентад 13 эмэгтэй гишүүн сонгогдоод байна. Тодруулбал, МАН-аас нэр дэвшсэн Д.Сарангэрэл, Х.Булгантуяа, Б.Баярсайхан, Ц.Мөнхцэцэг, Г.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Д.Өнөрболор, Б.Саранчимэг, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа, П.Анужин нар болон …

  • 24 June

    Х.Баттулга: Залуучууд аа та нарын санал улс орны хөгжилд их чухал шүү

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дөнгөж сая Нийслэлийн 48 дугаар ерөнхий боловсролын дунд сургуулийн спорт танхимд байрлаж буй УИХ-ын 2020 оны сонгуулийн 23 дугаар тойргийн 23-8 дугаар хэсгийн хорооны санал авах байранд УИХ-ын 2020 оны сонгуулийн саналаа өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  саналаа өгснийхөө дараа сонгогчдод хандан үг хэлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “ Монгол Улс өнөөдөр УИХ-ын найм дахь удаагийн …

  • 24 June

    УИХ-ын дарга Г.Занданшатар саналаа өглөө

    Монгол Улсын Их Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн санал хураалт улс орон даяар үргэлжилж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар гэргий Г.Отгонгэрэлийн хамт УИХ-ын сонгуулийн 3 дугаар тойргийн 11 дүгээр хэсгийн хороонд 11.40 цагт буюу морин цагт саналаа өглөө. Тэрбээр саналаа өгсөний дараа сонгогчиддоо хандаж хэлсэн үгэндээ”Энэ удаагийн сонгууль ихээхэн онцлогтой сонгууль болж байна. Дэлхий нийтээр тархаад буй шинэ төрлийн коронавирусээс үүдэлтэй …

  • 24 June

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан саналаа өглөө

    Монгол Улсын УИХ-ын  2020 оны сонгууль өнөөдөр тохиож байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан УИХ-ын 21 дүгээр тойрог Налайх дүүргийн 3 дугаар хороо буюу 18 дугаар хэсэг дэх санал авах байранд  гэр бүлийн хамтаар саналаа өглөө. Хотын Захирагч С.Амарсайхан саналаа өгсний дараа  хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ “Нийслэлийн иргэд сонгогчид төрийн эрх барих дээд байгууллагынхаа сонгуульд идэвхтэй …

  • 24 June

    У.Хүрэлсүх:Залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцоорой

    УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр 7:00 цагт орон даяар эхэллээ. Тэгвэл дөнгөж сая Ерөнхий сайд У. Хүрэлсүх Баянзүрх дүүргийн 23-р тойргийн 8-р хэсгийн санал өгөх байранд очиж  саналаа өглөө. Тус хэсгийн хороонд БЗД-ийн 1300 гаруй иргэн саналаа өгөх бүртгэлтэй бөгөөд 11:30 цагийн байдлаар сонгогчдын ирц 20 хувьд хүрсэн байв. Энэ нь өмнөх сонгуулиудын ирцтэй харьцуулахад өндөр үзүүлэлт төдийгүй иргэд сонгогчдын идэвх маш …

  • 20 June

    Ерөнхийлөгч Х.Баттулга В.В.Путинтай утсаар холбогдож, ялалтын 75 жилийн ойн баярын мэнд дэвшүүлэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай утсаар ярьж, өөрт нь болон ОХУ-ын ард түмэнд Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярын мэнд хүргэлээ. Мөн энэ ташрамд Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн  оролцох гэж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, парадын үйл ажиллагаанд амжилт хүсэв. Парадад оролцох Монголын бие …

  • 17 June

    Япон Улсын Засгийн газраас 1 тэрбум иенийн эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн тусламж үзүүллээ

    Япон Улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжаар хэрэгжих “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих төсөл”, буцалтгүй тусламжаар хэрэгжих “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн талаарх “Засгийн газар хоорондын солилцох ноот бичиг”-үүдэд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Дамдины Цогтбаатар, Японы Улсын Засгийн газрыг төлөөлж Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки нар гарын …

  • 12 June

    Албан хаагчид түрээслэсэн орон сууцаа 15 жилийн дотор өмчлөх боломжтой

    Засгийн газрын ээлжит бус хурал өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ Албан хаагчид  түрээслэсэн орон сууцаа 15 жилийн дотор өмчилж авна Дэлхий даяар КОВИД19 халдварт цар тахал дэгдэж, Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд хагас жил орчим болж байна. Дотооддоо халдвар алдаагүй, зөөвөрлөгдөж ирсэн тохиолдлуудыг эмчилж, хяналтдаа барьж байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд  Засгийн газар, УОК-оос гаргасан шийдвэрүүдийг …

  • 10 June

    В.В.Путин “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-г төрийн думд өргөн мэдүүлж, соёрхон батлуулахаар болов

    ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар гарын үсэг зурсан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ”-г ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думд өргөн мэдүүлж, соёрхон батлуулах тухай захирамжийг энэ оны 6 дугаар сарын …

  • 2 June

    УИХ-ын 2020 сонгуульд 606 нэр дэвшигч өрсөлдөнө

    Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь хэсэгт заасны дагуу Сонгуулийн Ерөнхий Хороо нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаад 13 нам, 4 эвслээс нэр дэвшүүлсэн 485, бие даан нэрээ дэвшүүлсэн 121 нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн шийдвэр гаргасан.  Өнөөдөр буюу 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нам, эвслээс …

May, 2020

  • 30 May

    Монгол Улс “саарал жагсаалт”-аас гарах нөхцөлөө хангажээ

    Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага буюу ФАТФ, түүний бүс нутаг хариуцсан байгууллага болох Мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүлгээс 2019 оны 9-р сард манай орныг “саарал жагсаалт”-д оруулсан билээ. Өнгөрсөн шөнө буюу 5-р сарын 29-нд ФАТФ-аас Монгол Улс тус байгууллагатай тохиролцсон үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан, үлдсэн 3 үүрэг даалгаврыг хангалттай биелүүлсэн бөгөөд сүүлийн шатны үнэлгээг газар …

  • 28 May

    УИХ-ын дарга Г.Занданшатар шагнал гардуулав

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.05.28) Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэн батлах, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх үйлсэд ур чадвар, мэдлэг туршлагаа дайчлан ажилласан хүмүүст шагнал гардууллаа. Хорь гаруй жил яригдаж, сүүлийн гурван парламент дамжин идэвхтэй өрнөсөн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл хэргийг Монголын ард түмний сонголтоор …

  • 26 May

    Монголын ард түмнээс ОХУ-ын ард түмэнд үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн гэрчилгээг гардуулав

     Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч Ковид-19 цар тахалтай тэмцэж буй ОХУ-ын төр засаг, ард түмэнд манай улсын удирдлага, ард түмнээс үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн гэрчилгээг гардуулав.  Оросын Холбооны Улс шинэ төрлийн коронавирусын цар тахалд хүндээр өртөж Засгийн газрын хэмжээнд багагүй хүчин чармайлт гаргаж цар тахалтай тэмцэж байгаа билээ. …