Tag Archives: улс төр

April, 2018

  • 6 April

    Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым манай улсад хүрэлцэн ирлээ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Ноён Ерөнхий сайдыг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас Турк Улсад суугаа Элчин сайд Р.Болд нарын албаны хүмүүс угтан авлаа. Өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырымтэй …

  • 5 April

    Х.Баттулга: АТГ-ын удирдлагыг яаралтай солино

    Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын хаврын чуулганы нээлтийн үйл ажиллагаанд  оролцож үг хэллээ. Тэрбээр“Урин дулаантай зэрэгцээд их ажил, бүтээн байгуулалт өрнөдөг онцлогтой улсын хувьд хууль тогтоох дээд байгууллага, Засгийн газрын зүгээс нийгмийн дуу хоолойг анхааралтай сонсож, ард иргэдийнхээ санал бодлыг шийдвэр гаргахдаа тусгаж, нийгэмдээ зөв дохио өгч байх нь чухал байдаг. Ерөнхийлөгчийн хувиар нийт нутаг орноо тойрч, ард иргэдээ сонсох зорилгоор нэгдүгээр …

  • 5 April

    У.Хүрэлсүх: Ипотекийн зээлийг хөнгөвчилж, иргэдээ хямд орон сууцаар хангахад онцгой анхаарч байна

    Жил бүр зохион байгуулдаг барилга, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн Төрийн ордонд эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх зөвлөгөөнд оролцон мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. Барилга, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож байгаа инженер, техникийн ажилтнууд, барилга, барилгын материал үйлдвэрлэгчид, зураг төсөлчид та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн …

  • 3 April

    М.Энхболд: Хууль тогтоомжид хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

    Хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Дахин тэвчихгүй” нэртэй тайван жагсаалыг зохион байгуулсан залуу ээжүүд, эмэгтэйчүүдийн төлөөллийг УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр (2018.04.03) Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтад хүрэлцэн ирсэн О.Анхмаа, А.Амаржаргал, О.Бодьханд нар “Сүүлийн гурван жилийн хугацаанд үйлдэгдсэн хүчингийн гэмт хэргийн тоо өссөн байна. Түүний дотор хүүхдийн эсрэг хүчингийн гэмт хэрэг 46 хувь эзлэх болсонд ихээхэн сэтгэл эмзэглэж байна” гээд, энэ асуудалд …

  • 3 April

    ХНХ-ын сайд С.Чинзориг Үндэсний хороог хуралдуулахаар болжээ

    МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт хандаж Үндэсний хороог хуралдуулах саналыг хоёр удаа тавьсан билээ. Энэ дагуу маргааш буюу дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Үндэсний хороог хуралдуулахаар болсон байна. Тус хурлаар Тэтгэврийн насны нэмэгдэл /хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл/, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Цалин хөлсийг нэмэгдүүлэх болон Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван …

March, 2018

  • 31 March

    Ерөнхийлөгч бага насны хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэгт цаазын ял оноох тухай хуулийн төсөл санаачилна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүчирхийллийн эсрэг санаачилгатай ажиллаж, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барьж хэлэлцүүлэхээр боллоо. Энэ өөрчлөлт нь хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэгт оноох ялыг чангатгаж, энэ төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ялыг оноох тухай нэмэлт өөрчлөлт болох юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ХЗДХЯ-нд дөрвөн сарын өмнө хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд хэрэгтэнд цаазын ял оноодог …

  • 29 March

    Г.Занданшатар: Хүчээ нэгтгэж байж том төслүүдээ хөдөлгөнө

    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтын үеэр “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын үзэл баримтлал, төлөвлөлт, хэрэгжилтийн талаар танилцуулж, – Тогтвортой өсөлтийг бий болгох эдийн засгийг реформ – Хуулийн засаглалыг хэрэгжүүлж, шудрага ёсыг сахиулах засаглалын реформ – Иргэдээ чинээлэг болгох нийгмийн бодлогын реформ бол Монголын эрчимт хөгжлийн гурван тулгуур юм гэдгийг онцоллоо. Түүний …

  • 29 March

    Улаанбаатар, Танжинь хотуудын ИТХ-ын дарга нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

    НИТХ-ын дарга С.Амарсайханы урилгаар БНСУ-ын Танжинь хотын ИТХ-ын дарга Иэ Жон Ёон /Iee Jong-yoon/ тэргүүтэй төлөөлөгчид Нийслэл хотод хүрэлцэн ирснийг өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайхантай хүлээн авч уулзлаа. Уулзалтаар НИТХ-ын С.Амарсайхан Нийслэл хотын талаарх ерөнхий танилцуулгыг хэлж, Танжинь хотын ИТХ-ын дарга, дэд дарга, иргэдийн хурлын төлөөлөгчдийн хамтаар бидний  урилгыг хүлээн авч Улаанбаатар хотод айлчилж байгаад  талархал илэрхийлээд, Улаанбаатар хотын өмнө тулгамдсан олон асуудлуудыг бид хамтын ажиллагаатай хотуудын  дэмжлэг болон харилцан үр ашигтай хамтарч ажиллах байдлаар шийдвэрлэхийг зорьж байна. Энэ хүрээнд та бүхэнтэй …

  • 29 March

    Т.Гантөмөр: Улаанбаатар хотын ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөг боловсруулж байна

    “Улаанбаатар хотын тохижилт, ногоон байгууламжийн бодлого, хэрэгжилт” зөвлөгөөн өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд боллоо. Зөвлөгөөнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар оролцлоо. Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга С.Батболд үг хэллээ. ХОТОО НОГООН БОЛГОДОГ, ЭРҮҮЛ ХОТ БОЛГОДОГ ХҮНИЙ ТООГ НЭМЭХЭД ТЭДЭНД ХӨРӨНГӨ МӨНГӨНИЙ ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХЭД БИ БЭЛЭН Тэрбээр “Дэлхийн …

  • 29 March

    Х.Баттулга: Монголын хамгийн том дайсан, хөгжлийн садаа нь төрийн албан хаагчдын шударга бус байдал

    Жил бүр зохион байгуулагддаг Монголын эдийн засгийн форум өчигдөр Төрийн ордны Их танхимд боллоо. Энэ жил форумыг гурав болон тавдугаар сард хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Өчигдөр болсон форум нь эхний шат буюу Төр, хувийн хэвшлийн хэлэлцүүлэг байсан бөгөөд “Хүчээ нэгтгэе” уриан дор Татварын хуулийн шинэчлэл, агаарын бохирдол, аялал жуулчлал, дэд бүтэц, засаглал, өмч хувьчлал, хөдөө аж ахуй …

  • 28 March

    Д.Амарбаясгалан: Наад нэг ямар ч судалгаагүй дугаарын хязгаарлалтаа одоо боль, С.Батболд оо

    АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан Турк улсад албан айлчлалтай яваа тулхотын засаг дарга С.Батболд, НИТХ-ын дарга С.Амарсайхан нарт санал хүргүүлэв. Тэрбээр тус саналд “Наад нэг ямар ч судалгаагүй дугаарын хязгаарлалт тэгш сондгойн хязгаарлалт гэдэг балай юм аа одоо боль. Хотын иргэдээр хангалттай тоглож байна наад замын асуудал хариуцсан нөхөд чинь! Ядаж хийх гэж байгаа ажлаа хэдэн сарын өмнө ард …

  • 25 March

    Ерөнхий сайд Увс аймагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэлээ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Увс аймгийн Нэгдсэн эмнэлгээр орж эмч, ажиллагсад болон хэвтэн эмчлүүлж байгаа зарим өвчтөнтэй уулзав. Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийн их засварт шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэнэ гэж тэрээр хэллээ. Мөн тус эмнэлэг болон Бөхмөрөн сумын эмнэлэгт түргэн тусламжийн автомашин, бусад тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв. Өнгөрсөн оны эцсийн байдлаар тус аймагт тав хүртэлх насны 45 хүүхэд эндсэн нь улсын …

  • 24 March

    Ё.Отгонбаяр АНУ-д суух Элчин сайдаар томилогджээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр  Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Ё.Отгонбаярт итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙГ ГАРДУУЛАН ӨГӨХДӨӨ, “АНУ-тай хийгдэж байгаа худалдааны эргэлт чамлах хэмжээнд байгаа гэдгийг та мэдэж байгаа байх. Саяхан АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Мөн шинэ жилээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд …

  • 22 March

    У.Хүрэлсүх: Засгийн газар иргэдийнхээ төлөө зүтгэнэ, иргэд ч өөрсдөө хичээх ёстой

      Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзаж, Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажил, үр дүн, цаашдын зорилтын талаар товч танилцууллаа. “Чингис” бондын 500 сая ам.долларын өрийг дарж, өрийн дарамтаас гарах боломж бүрдүүлсэн, эдийн засгийн уналтыг зогсоож чадсаныг тэрээр тэмдэглэв. “Хүнээр авч үзвэл  2016  онд эрчимт эмчилгээний тасагт байсан эдийн засгийг 2017 онд энгийн тасагт шилжүүлж, 2018 онд …

  • 20 March

    У.Хүрэлсүх: Засгийн газрын бодлогын цөм нь монгол хүн

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзахдаа “Засгийн газрын бодлогын цөм нь монгол хүн. Монгол хүн эх орондоо амар амгалан, гэдэс цатгалан, айх аюулгүй амьдрах ёстой. Үүний төлөө Засгийн газар ажиллана. МАН, АН-ын Монгол Улсын гэж байхгүй. Улс орноо гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр хамтрах ёстой. Иргэд ч төр, засгаа аль болох дэмжиж, зөвд зөөлөн, бурууд хатуу байя” гэж …