Tag Archives: улс төр

April, 2023

  • 7 April

    Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

    Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өчигдрийн /2023.04.06/ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нарын 10 гишүүнээс 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2023 оны 04 дүгээр …

  • 6 April

    Н.Ганибал: Төрийн албаны цалин хэт бага байгаагаас төрд ажиллах хүнгүй боллоо

    Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.04.06/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны тайланг хэлэлцлээ. Тайланг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал Төрийн албаны зөвлөлийн гишүүдэд хандаж үг хэллээ. УИХ-ын гишүүн Н.Ганибал: Төрийн албанаас гарч байгаа гол шалтгаан бол цалин. Өөрийн хүсэлтээр гарч байгаа иргэд гадагшаа гарч амьдралд хүрэлцэхүйц цалинтай ажил хийхээр явж байна. Төрийн албаны …

  • 6 April

    Б.Баярсайхан:ГБХЗХГ-ын даргын сонгон шалгаруулалтад хүүхдэд чин сэтгэлээсээ хайртай хүнийг оруулж өгөөч ээ

    Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.04.06/ үдээс өмнөх  нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны тайланг  хэлэлцлээ. Тайланг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Төрийн албаны зөвлөлийн гишүүдэд хандаж үг хэллээ. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын сонгон шалгаруулалт удаж байна. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын сонгон шалгаруулалтад хүүхдэд сэтгэлтэй, шаардлагыг бүрэн …

  • 6 April

    Д.Амарбаясгалан: Ерөнхий боловсролын сургуульд Хүүхэд хөгжил, хамгааллын алба байгуулна

    “Хүүхэд хөгжил, хамгаалал-Сургуулийн нийгмийн ажилтан” Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудын зөвлөгөөнд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон холбогдох албаныхан оролцож байна. Сургуулийн орчин дахь хүүхэд хөгжил, хамгаалал болон нийгмийн ажилтны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, гарц шийдлийн талаар ярилцлаа. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, …

  • 6 April

    С.Батбаатар:Жендерийн мэдрэмжтэй, хүний эрхийг дээдэлсэн парламентыг төлөвшүүлэхэд УИХ хоёр томоохон арга хэмжээ хэрэгжүүлнэ

    Улсын Их Хурлын Тамгын газар, Олон Улсын Парламентын холбоотой (ОУПХ) хамтран Жендерийн мэдрэмжтэй, хүний эрхийг дээдэлсэн парламентыг төлөвшүүлэх парламентын өөрийн үнэлгээний бэлтгэл ажлыг хангах талаарх семинарыг өчигдөр (2023.04.05) Төрийн ордонд зохион байгууллаа. Семинарыг нээж, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг үг хэллээ. Тэрбээр, Жендерийн мэдрэмжтэй хүний эрхийг дээдэлсэн парламентыг төлөвшүүлэх нь парламентын хөгжлийн чухал үзүүлэлт байдаг. Монгол Улсын …

  • 6 April

    Ч.Хүрэлбаатар: Валютын нөөц нэмэгдэж, тогтвортой хадгалагдахад боомтуудын үйл ажиллагаа идэвхжиж, экспорт нэмэгдсэн нь нөлөөллөө

    “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 362 дугаар тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш хагас жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлуудыг дүгнэн Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын өчигдрийн ээлжит  хуралдаанд танилцууллаа. Гадаад валютын албан нөөц 2022 оны есдүгээр сард 2.5 тэрбум ам.доллар хүртэл буураад байсан бол 2023 оны гуравдугаар сарын эцсийн байдлаар 3.4 тэрбум ам.доллар …

  • 5 April

    “Шил ажиллагаа”-ны хэрэгжилтийг эрчимжүүлэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа

    Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, авлигатай тэмцэх таван Ш буюу Шүгэл, Шүүр, Шувуу, Шилжүүлэн авах болон Шил ажиллагааг хэрэгжүүлж буй. Иргэдийн мэдээлэл хайх, мэдээлэл хүлээн авах эрхийг хангах, “Шил ажиллагаа”-ны хэрэгжилтийн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал  өнөөдөр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан “Шил ажиллагаа”-ны хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай Монгол Улсын Ерөнхий сайдын …

  • 5 April

    Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ

    Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны гуравдугаар сарын 07-ны өдрийн 45 дугаар захирамжаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Л.Мөнхбаатар, С.Одонтуяа, Д.Тогтохсүрэн, О.Цогтгэрэл нар багтсан болно. Ажлын …

  • 5 April

    Г.Занданшатар: D-Parliament бол цахим хувьслаар дамжуулан, шийдвэр гаргах түвшинд оролцоогоо нэмэгдүүлэх дэвшилтэт боломж юм

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр  (2023.04.04) Дотоод Хэргийн Их Сургуулийн эрдэмтэн багш, албан хаагч, сонсогч суралцагчдад D-Parliament цахим системийн хэрэглээ, ач холбогдол болон хөгжүүлэлтийн талаар танилцуулж, санал солилцов. Уг платформыг хэрэглээнд нэвтрүүлснээс хойш нэг жилийн ойн босгон дээр ур чадвар, ёс зүйгээрээ түүчээлсэн ирээдүйн хууль сахиулагчидтай уулзаж буйг УИХ-ын дарга онцлов. Тэрбээр үргэлжлүүлэн, хууль тогтоох үйл хэрэгт олон нийтийн санал бодлыг …

  • 5 April

    Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

    Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар: – Шинжлэх ухааны салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, – Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт, – Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл, – Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг, ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээ, – Төрийн албан хаагчийн тоог үндэсний нийт ажиллах хүчний тоотой …

  • 4 April

    “Эрдэнэс Монгол ” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн тоо 270-аас 27 болно

    Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталсан. Энэ хүрээнд тус компани дахь охин компаниудын бүтцийг оновчтой болгож, шинэчлэх ажлуудыг хийнэ. Өнөөдөр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нар “Эрдэнэс Монгол” ХХК-д ажиллалаа. 2007 онд байгуулагдсан “Эрдэнэс Монгол” ХХК 2022 оноос эхлэн шинэчлэгдэж, бүтцээ өөрчлөн, сонгон шалгаруулалтаар …

  • 4 April

    Төрийн албан хаагчдыг чадавхжуулж, иргэн төвтэй үйлчилгээ үзүүлэхэд КОЙКА-тай хамтран ажиллана

    Төрийн албыг үр дүнтэй зохион байгуулж, албан хаагчдыг чадавхжуулах зорилгын хүрээнд БНСУ-ын Койка олон улсын байгууллагаас “Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн удирдлагыг бэхжүүлэх нь” төслийг өнөөдөр эхлүүллээ. Төслийн нээлтэд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Батбаатар, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Д.Баасандорж, КОЙКА-ийн суурин төлөөлөгчийн орлогч И Кансан, Төслийн …

  • 4 April

    Төрийн албан хаагчдыг чадавхжуулах, урт хугацааны хөгжлийн бодлогыг таниулах төсөл хэрэгжүүлнэ

    “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд төрийн албан хаагчдын дунд  сургалт зохион байгуулсан. Тус сургалтаас шалгарсан 10 төрийн албан хаагч Бүгд Найрамдах Солонгос Улсад  “Урт хугацааны хөгжлийн бодлого-Төрийн албан хаагчийн оролцоо” сэдэвт сургалтад хамрагджээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус сургалтад хамрагдсан албан хаагчдыг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын төрийн бүтээмжийн сэргэлтийн …

  • 3 April

    Г.Занданшатар: Төрийн албыг цомхон, чадварлаг болгож бүтээмж, үр дүнг сайжруулах цогц шинэчлэл хийх шаардлагатай

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2023.04.03) Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг тэргүүтэй тус зөвлөлийн гишүүд “Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны тайлан”-гийн талаар танилцуулав.  Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны тайлан болон төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн тайланг тус зөвлөлөөс Улсын Их Хуралд жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан хүргүүлдэг. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Төрийн …

  • 3 April

    Л.Оюун-Эрдэнэ:Уул уурхай бол ухдаг, сүйтгэдэг гэсэн өрөөсгөл ойлголтыг засах шаардлагатай

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гараг бүр Өглөөний уулзалт хийдэг уламжлалтай. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн төлөөлөл, бизнес эрхлэгчидтэй “2023 оны сорилтуудыг даван туулах нь” сэдвийн хүрээнд өнөөдөр уулзлаа. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын боомтын болон аж үйлдвэржилтийн төслүүдийг эрчимжүүлэх, эдийн засгаа тэлэх, уул уурхайн олборлолтоос боловсруулалтад шилжиж, аж үйлдвэржилтийг хөгжүүлэх зэрэг суурь …