Засгийн газраас энэ оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ээр зарлаж, хөдөө, орон нутаг, нийслэлийг бүсчилж хөгжүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд нийслэл Улаанбаатар хотыг бүсчилж хөгжүүлэх эрх зүйн болон бүтэц, зохион байгуулалтын реформыг Засгийн газар эхлүүлээд байна. Төвийн зургаан дүүргийн гэр хорооллын бүсэд ажилладаг төрийн анхан шатны ажилтнуудтай энэ сэдвийн хүрээнд өнгөрсөн сараас эхлэн Ерөнхий сайд уулзаж байгаа. Зургаа дахь уулзалтаа Баянгол …
Tag Archives: улс төр
March, 2024
-
11 March
Монгол Ардын нам УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөртөө иргэдийн саналыг авч эхэллээ
2024 оны УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан Монгол Ардын Намаас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрийн Ажлын дэд хэсэг ажиллаж байна. Энэхүү ажлын хэсэг нь намын гишүүд болон дэмжигч, иргэдийн санал бодлыг сонсон хүлээн авч улмаар нийт иргэдийн хэрэгцээ шаардлагад нь тулгуурласан мөрийн хөтөлбөр боловсруулах зорилготой юм. Ажлын хэсгээс судалгааны ажлыг 03 дугаар сарын 11-ээс эхлүүлж байна. Судалгаа нь 2024 оны …
-
11 March
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайдыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо-г хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс, БНАСАУ-ын үе үеийн төр, засгийн удирдагчдын үндэс суурийг нь тавьсан түүхэн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байгааг тэмдэглэв. Өнгөрсөн онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Их удирдагч …
-
7 March
Үйлдвэрчний эвлэлүүдийн эрх зүйн орчныг сайжруулахад Засгийн газар анхаарна
Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ аймаг, нийслэлийн Засаг дарга нарын хамт Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны төлөөлөлтэй уулзаж, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт харилцааг бэхжүүлэх, хамтын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг сайжруулах талаар санал солилцлоо. Уулзалтыг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Миний бие Ерөнхий сайдаар томилогдсон цагаас нийгмийн түншлэл, түншлэлийн талуудад хүндэтгэлтэй хандан, хамтран ажилласаар ирсэн. Инфляц, амьжиргааны түвшин, цалин хөлсний дундаж өсөлттэй …
-
6 March
ЗГ:Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэсэн 300 МВт-ын цахилгаан станцын төслийн барилга угсралтын ажил 50 хувьтай байна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Бөөрөлжүүтийн 300 MВт-ын цахилгаан станц, Багануур-Бөөрөлжүүтийн 200 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын төслийн хүрээнд Бөөрөлжүүт-Сэргэлэнгийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам шинээр барьж байгуулах асуудлаар Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан цогц байдлаар шийдвэрлэх талаар Төслийн хөрөнгө оруулагчтай хийсэн хэлцлийн үр дүнг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа. Станцын жилд үйлдвэрлэх цахилгаан эрчим …
-
5 March
У.Хүрэлсүх: Байгаль орчноо хамгаалахын төлөө төр засаг, түмэн олноороо нэгэн сэтгэлээр хамтран зүтгэе
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Ой 9+” уриан дор зохион байгуулж буй Ойн салбарын үндэсний II чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулган нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан “Монгол Улсын ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 2030 он гэхэд 9.0 хувьд хүргэх” зорилтыг хэрэгжүүлэх, ойн салбар дахь ололт амжилтаа дүгнэх, цаашдын зорилт, бодлогоо тодотгох зорилготой юм. …
-
5 March
С.Баярцогт: Ардчилсан нам татварыг бууруулна
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин АН-ын мөрийн хөтөлбөрт тусгах саналаа өнөөдөр /2024.03.05/ хүргүүллээ. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин:МҮХАҮТ намуудын мөрийн хөтөлбөрт тусгах саналуудаа хүргүүлдэг уламжлалтай. Энэ удаад АНН-үүд болон бизнесийн зарим холбоо, зөвлөлүүдээс саналууд авч, нэгтгээд хүргүүлж байна. Эдийн засагт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр саналуудыг тусгасан байгаа. Бизнесийн орчинд хууль эрх зүйг сайжруулахад анхаарч, урт хугацааны бодлого баримталж, засаг солигдох бүрт өөрчлөгдөж, солигддоггүй …
-
4 March
Америкийн Нэгдсэн улс зудад нэрвэгдсэн 2700 өрхөд малын тэжээл, эм, мал эмнэлгийн хэрэгсэл, мөнгөн тусламж үзүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган-ыг хүлээн авч уулзав. Монгол орны нийт нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч, зудтай хүнд жил болж байгаатай холбогдуулан Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар зудын эсрэг хариу арга хэмжээ авах, малчдад туслах аянд нэгдээд байсан. Улмаар АНУ-ын Засгийн газар 700,000 ам.долларын нэмэлт тусламж олгохоор шийдвэрлэснийг Элчин сайд Ричард …
-
4 March
Л.Оюун-Эрдэнийн хаврын УЛС ТӨР
Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй УИХ-ын сүүлчийн чуулган энэ сарын 15-нд нээлтээ хийнэ. Ингэснээр хөшигний арын улс төр албан ёсоор ил гарч, улстөрчид нь хэлэлцэх сэдэв, хийх хэрүүлтэй болно. Хэзээ байтлаа Монголын хавар салхи шуургагүй, хэзээ байтлаа хаврын улс төр жагсаал цуглаангүй, хэзээ байтлаа манай улстөрчид хэрүүл, тэмцэлгүй байлаа. Энд тэнд эрээвэр хураавар жагсаал тэмцэл өрнөж, эх орныхоо …
-
4 March
Л.Оюун-Эрдэнэ, Ц.Элбэгдорж хоёрын “тулаан” С.Зоригийг амиа алдсаны маргааш хуралдсан ЗГ-ын хуралдааны нууц тэмдэглэлийг ил болгосноор эхэллээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрийн нүүрний эгнээнд гарч ирсэн цагаасаа л бизнес, улс төрийн хэсэг хүмүүсийг “Ц.Элбэгдоржийн бүлэглэл” гэж нэрлэж, өнөөдрийг хүртэл үзэлцэж байна. Товчхондоо, энэ удаагийн “тулаан” бол энэ хоёр хүний гуравдугаар раунд. Эхний үе нь “Эрдэнэтийн 49” хувь. Хоёр нь дахь үе нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөл” зэрэг “Сахал” Д.Эрдэнэбилэгтэй холбогддог төслүүд. “Эрдэнэт”-ийн асуудал ч гэсэн цагтаа “эзэн” …
-
4 March
Л.Оюун-Эрдэнэ: УИХ дээр гацсан Авлигын шүүхийг батлуулахад сайд нар нэгдмэл байх хэрэгтэй
Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар 1998 оны аравдугаар сарын 3-ны Засгийн газрын ээлжит бус хуралдааны маш нууц тэмдэглэлийг ил болгохоор шийджээ. С.Зориг амиа алдсаны маргаашийн хуралдааны тэмдэглэл гэсэн үг л дээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн нэлээд анхаарал татсан үйл явдал байв. Гэхдээ тус тэмдэглэл одоогоор ил гарч ирээгүй байна. Эх сурвалжуудын мэдээллээр, тус тэмдэглэлд тухайн үеийн улс төрд …
-
1 March
Дэлхийн хамгийн өсөлттэй эдийн засагтай улсаар Монголыг нэрлэлээ
Эдийн засгийн өсөлт хасах хувь руу унасан гурван жилийн тэртээхээс долоон хувийн өсөлтөд хүрсэн үзүүлэлтээр 2023 оныг бид үдсэн. Тэгвэл энэ үзүүлэлтээр манай улс дэлхийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засагтай 20 улсын нэгээр нэрлэгдэж, хоёрдугаар байрт жагслаа. Энэ тухай “Блүүмберг” агентлаг мэдээлснийг эшлэв. Дэлхийн 62 улсаас: Энэтхэг Улс 7.2 хувь өсөлт Монгол Улс 7.0 хувь өсөлт Армен Улс 7.0 хувь өсөлт Гүрж …
February, 2024
-
29 February
Авлигын эсрэг тэмцэлд цагдаа, дотоодын цэргийн байгууллагынхны үүрэг оролцоо чухал гэдгийг Ерөнхий сайд онцоллоо
“Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч нарын зөвлөгөөн-2024” өнөөдөр боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус арга хэмжээнд оролцох үеэрээ “Ахлагч нар төр иргэн хоёрын гүүр болж, Монгол Улсын хуулийг сахиулахын төлөө амь насаа үл хайхран, амьдралын халуун цэгт ажилладаг хүмүүс” гэдгийг тодотгоод ажлын амжилт хүслээ. Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилго, хэрэгжилт, Авлигатай тэмцэх 5Ш ажиллагаа, Монгол Улсын нийгэм эдийн …
-
29 February
Г.Занданшатар: Алтайн соёл гэх ойлголт хэвшсэнээр хамтын ажиллагааны шинэ боломжийг нээж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй албан айчлалынхаа үеэр Киргиз-Туркийн хамтарсан “Манас” их сургуульд зочлон оюутнуудтай уулзлаа. Киргиз-Туркийн хамтарсан “Манас” их сургууль нь Бүгд Найрамдах Киргиз болон Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1995 онд байгуулагдсан юм. Нийт 6000 гаруй оюутан суралцаж буйн 40 гаруй нь монгол оюутнууд аж. Тус сургууль нь …
-
29 February
УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровт бараалхлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж байгаа албан ёсны айлчлалынхаа үеэр Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровт бараалхлаа. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсад хийсэн төрийн айлчлалаас нь хойш удалгүй Ерөнхийлөгч С.Жапаровтой уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, хоёр улсын төрийн тэргүүнүүдийн үзэглэж Монгол, Киргизийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлсон “Найрсаг …