Tag Archives: улс төр

March, 2023

  • 13 March

    Хөгжлийн банкны асуудлаар, нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 240 гаруй иргэн, хуулийн этгээдийг гэрчээр дууджээ

    Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц байдлыг шалгах Хянан шалгах түр хороо 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдаж, Хөгжлийн банкнаас олгосон зээлийн асуудлаар цуглуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлах хүрээнд Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг гурван үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн. Гурав дахь шатны сонсгол өнөөдөр Төрийн ордонд …

  • 7 March

    “Шүд” төсөл эхлүүлэх бэлтгэл ажлыг хангахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уламжлалт өглөөний уулзалтаараа нүүр, амны тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзав. Нүүр, ам судлалын тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал сэдвээр Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Баярболд илтгэл тавилаа. 2022 оны тавдугаар сарын 1-нээс иргэн бүрийг эрүүл мэндийн эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар …

  • 1 March

    Л.Оюун-Эрдэнэ:Хилийн чанадад оргон зайлсан этгээдүүдийн нэрсийг зарлана

    “Шилэн нам” эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд өнөөдөр боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнийн тус арга хэмжээнд хэлсэн онцлох үгийг хүргэж байна. “Шувуу” ажиллагааны хүрээнд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж байх явцдаа хилийн чанадад оргон зайлсан этгээдүүдийн нэрсийг олон нийтэд зарлаж, иргэний гадаад пасспортын үйлчлэх хугацааг цуцалж, хүчингүй болгох асуудлыг хэлэлцэж, …

  • 1 March

    Намуудыг “шилэн” болгох Ерөнхий сайдын санаачилгыг дэмжихээ илэрхийллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Эх орончдын өдөр”-т зориулсан “Шилэн нам” эрдэм шинжилгээний хуралд оролцлоо. Тус хуралд улс төрийн 17 намын удирдлагууд болон эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагын төлөөлөгчид уригдаж, улс төрийн намуудын шинэчлэл, сонгуулийн тогтолцоог хэрхэн боловсронгуй болгох талаар өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм.Ерөнхий сайд сонгуулийн холимог тогтолцоог бүрдүүлэх эсэх, Улс төрийн намын тухай хууль ба …

  • 1 March

    “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн төрийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг “Эрдэнэс Монгол” хэрэгжүүлнэ

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн төрийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийг тогтоож, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч өөрчлөгдсөнтэй холбогдуулан компанийн дүрэмд зохих нэмэлт өөрчлөлт оруулж батлуулахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захиралд даалгалаа.       Газрын тос боловсруулах үйлдвэр, түүхий тос дамжуулах хоолой барьж байгуулах үйл ажиллагаанд хариуцсан салбарын бодлоготой уялдуулан чиглэл өгч, хяналт …

  • 1 March

    С.Бямбацогт:Грек, Унгар, Их Британи улстай шууд нислэг үйлдэх хэлэлцээр байгуулах зорилт тавьж байна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.03.01/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод агаарын тээврийн либералчлалыг хөгжүүлэх, олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг сэргээх, Чингис хаан нисэх онгоцны буудлыг олон улсын агаарын тээврийн зангилаа төв болгох зорилт тусгагдсан байдаг. Мөн 2023-2025 оныг “Монголд зочлох жил” …

  • 1 March

    Л.Оюун-Эрдэнэ: Улс төрийн намуудын санхүүжилт, мөнгөнөөс хэт хамааралтай сонгуулийн тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлагатай

    “Шилэн нам” эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж байна. Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнийн тус арга хэмжээнд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. “Шилэн нам” эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн улс төрийн намуудын удирдлагууд, эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагын төлөөлөгчид Та бүхэнд баярлалаа.Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигын эсрэг жил” болгон зарлаж, системийн авлигатай …

  • 1 March

    Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр 50 км авто зам шинээр барьж, 311 км авто зам, 5 гүүрэнд их засвар хийнэ

    Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзаж, хамтран хэрэгжүүлэх төсөл, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо. Сайд С.Бямбацогт “Дэлхийн банк нь манай улстай олон жилийн хамтын ажиллагаатай хөгжлийн олон бүтээн байгуулалтад дэмжлэг туслалцаа үзүүлсэнд талархаж явдаг. Тэр дундаа зам, тээврийн дэд бүтэц, тээвэр логистикийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан билээ. Энэ удаагийн Дэлхийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжих “Монгол …

February, 2023

  • 28 February

    УИХ-ын дарга Г.Занданшатар Зөвлөлдөх санал асуулгын Зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэг, даалгавар өглөө

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.02.28/ Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр, гишүүн Д.Цогтбаатар, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Ганболд нар болон Зөвлөлдөх санал асуулгыг удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдэд үүрэг, даалгавар өглөө. Тэрбээр, улсын хэмжээнд зохион байгуулсан “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын Зөвлөмжийг ажил хэрэг болгох ажлыг эрчимжүүлэхийг онцгойлон анхааруулж, асуудал бүрээр Байнгын хороодын Ажлын хэсгүүдийг байгуулж …

  • 27 February

    Ц.Даваасүрэн: Газрын тухай долоон багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эгүүлэн татаж байна

    Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн УИХ-д өргөн барьсан Газрын багц хуулийн төслийг эргүүлэн татаж байгаа талаар мэдээлэл хийлээ. Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн“Бид цахим системээр нийслэлийн төлөвлөлтийн дагуу газрыг олгодог болсон. Гэхдээ нийслэлийн хувьд нарийвчилсан төлөвлөлт хийж гаргана. Хөдөө орон нутгийн иргэд хуулийн төсөлд бэлчээртэй холбоотой асуудлыг шийдээгүй байна гэдэг саналыг ирүүлж байгаа. Нийслэл хотын ерөнхий төлөвлөлт болон тус хуулийн …

  • 27 February

    УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-гийн урилгаар 2023 оны гуравдугаар сарын 01-нээс 05-ны өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлалын гол зорилго нь Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Монгол Улс, Япон Улсын харилцааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг …

  • 24 February

    Монгол Улс, Украин Улсын төрийн тэргүүн нар утсаар ярив

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Украин Улсын Ерөнхийлөгч В.О.Зеленскийтэй түүний хүсэлтийн дагуу 2023 оны 2 дугаар сарын 21-ний өдөр утсаар ярив. ​Украин Улсын Ерөнхийлөгч В.О.Зеленский монголын ард түмэнд Цагаан сарын баярын мэндчилгээ дэвшүүлж, хүнд цаг үед Монгол Улс Украин Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлж, хоёр талын харилцаанд сэтгэл хангалуун байгаагаа онцлов. Тэрбээр Монгол оронд амьдарч байсан хүүхэд ахуй насаа …

  • 21 February

    “Монголын эдийн засгийн форум 2023” долдугаар сард болно

    Засгийн газар аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх чиглэлээр зарлаж 2023-2025 оныг Монголд зочлох жилээр зарласантай холбогдуулан “Монголын эдийн засгийн форум”-ыг 2023 оны долдугаар сарын 14,15-нд зохион байгуулахаар боллоо.Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулах Ажлын хэсгийн даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, дэд даргаар нь Соёлын сайд Ч.Номин ажиллана.

  • 20 February

    Авлигын эсрэг хийж буй Ерөнхий сайдын тэмцлийг дэмжихээ АН-ын дарга Л.Гантөмөр илэрхийллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр АН-ын даргаар сонгогдсон Л.Гантөмөрийг хүлээн авч уулзан амжилт хүслээ. Уулзалтад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл нар оролцож улс төр, эдийн засаг, парламентын засаглалыг хэрхэн бэхжүүлэх талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ардын намын Монгол, Ардчилсан намын Монгол, ХҮН-ын Монгол гэж байхгүй. Нэг л Монгол Улс бий. …

  • 20 February

    Ч.Хүрэлбаатар: Манай улсад зээл биш шууд хөрөнгө оруулалт хэрэгтэй

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайдад үүрэг болголоо.Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд БНСУ-тай хэрэгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг бататгаж, хоёр улсын улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлэн худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, иргэд солилцоог дэмжих, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд энэ удаагийн …