Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад академич Г.Чулуунбаатарыг томилуулах саналаа өнөөдөр (2017.06.08) Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ. Г.Чулуунбаатар нь: – 1975-1981 онд МУИС-ийн Философийн салбарыг философич, нийгмийн ухаан багш, судлаач мэргэжлээр бакалавр, магистрын зэрэгтэй төгссөн – 2013 оноос одоог хүртэл Монгол Улсын ШУА-ийн Философийн …
Tag Archives: улс төр
June, 2017
-
8 June
Валерий Никитич: МАН нийгмийн асуудлыг эерэг хөгжүүлэхээр зорьж байгаа нь харагдаж байна
“Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо”-ны удирдлага, гишүүд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн хорооны гишүүд өнөөдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон холбогдох албаны хүмүүстэй уулзлаа. Хэд хоногийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг дэмжин, хамтран ажиллах зорилготой иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагуудын санамж бичигт гарын үсэг зурсан. Үүнд “Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” багтаж байсан юм. Уулзалтыг …
-
8 June
ШХАБ-ын дээд түвшний уулзалтад Ц.Элбэгдорж оролцохоор Астанаг зорилоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2017 оны 6 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит хуралдаанд оролцохоор өнөөдөр мордлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит 17 дугаар хуралдааны өргөтгөсөн хуралдаанд оролцон Монгол Улсын байр суурийг илэрхийлж, …
-
8 June
“Монголбанканд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2017 оны тавдугаар сарын 30-ны Мягмар гарагийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2017 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн “Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа өнөөдөр дууссан тул хуралдаанаар дээрх УИХ-ын …
-
2 June
Монголбанкны буруутай үйл ажиллагаатай холбоотой шүүхийн шийдвэрийг мушгиж, УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг гүтгэжээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гарч Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд шалгалт хийсэн дүгнэлтэд үндэслэн хариуцлага тооцох УИХ-ын тогтоолын төсөл гаргахыг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дэмжээд байгаа билээ. Уг шалгалтын дүгнэлтийн зарим хэсгийг олон нийтэд ил болгож эхэлсэн даруйд УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай холбоотой сөрөг мэдээлэл гарч эхэлсэн. Тодруулбал, уг дүгнэлтийг УИХ-ын даргын зөвлөл дээр ярилцаад УИХ-ын Байгаль орчин, …
-
2 June
БНХАУ-аас авах 1 тэрбум ам.долларын ЕХ-ийн нэмэлт, өөрчлөлтийг батлах хуулийн төслийг өргөн барив
УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.06.02) УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1.0 тэрбум ам.долларын ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импортын банк хоорондын 1.0 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий …
-
2 June
Эх орноосоо урвах, гадаадын тагнуулд ажиллах гэснийг гэмт хэргийн нэг шинжид багтаах төсөл боловсруулжээ
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Батзориг өргөн мэдүүлэв. Монгол Улсын Их Хурал 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. 2002 оны Эрүүгийн хуульд “Эх орноосоо урвах” гэж нэрлэн заасан “Монгол Улсын иргэн …
-
2 June
Монгол, ОХУ хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хамтарна ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн, Засгийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Алексей Самбуевич Цыденов өнөөдөр бараалхаж, хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ярилцлаа. Талууд бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа нь худалдааны нийт эргэлт, хөрөнгө оруулалтын харилцаанд чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдэв. Хоёр улсын иргэд харилцан визгүй зорчдог болсноос хойш хил орчмын бүс нутгийн худалдаа нэмэгдэж, бараа эргэлт …
-
2 June
Санкт-Петербургийн ОУ-ын эдийн засгийн чуулга уулзалтын нээлтэд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлэв
2017 оны зургаадугаар сарын 1,2-ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болж буй Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй албаны бусад төлөөлөгч оролцож байна. Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулга уулзалт нь ОХУ, хөгжиж буй шинэ эдийн засгуудын төр, засгийн болон хувийн хэвшлийн төлөөллийг цуглуулж, дэлхийн эдийн засгийн өмнө тулгарч буй томоохон асуудлуудыг тодорхойлон хэлэлцэх талбар болжээ. Тус эдийн засгийн …
-
2 June
ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат БСШУС-ын сайдын үүргийг түр хавсран гүйцэтгэнэ
Засгийн газрын тогтоолын дагуу Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатыг дараагийн сайд томилогдох хүртэл БСШУС-ын сайдын үүргийг түр хавсран гүйцэтгэж байна. УИХ 2017 оны тавдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаараа Ж.Батсуурийг БСШУС-ын сайдаас огцруулсан юм. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ж.Батсуурийг ажлын хариуцлага алдсан гэдэг үндэслэлээр БСШУС-ын сайдаас огцруулах саналаа УИХ-д өргөн бариад байсан юм.
May, 2017
-
31 May
Хариуцлагын талаар хий дэмий ярих хэрэггүй
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэг Монголбанкинд шалгалт хийж, дүнгээ танилцуулсан нь ойрын өдрүүдэд анхаарал татаж байна. Өнгөрөгч оны эцсийн байдлаар хүүгийн, санхүүгийн үүсмэл хэрэгслийн буюу своп, форвард хэлцэл, гадаад валют арилжааны болон бусад хүчин зүйлсийн нөлөөнөөс болж Монголбанкны хуримтлагдсан алдагдал гурван их наяд төгрөг даваад буй бөгөөд үүнд хүүгийн алдагдал жин дарж буй. Өөрөөр хэлбэл, Төв банкнаас …
-
31 May
М.Энхболд:Бүх шатанд хариуцлагыг сайжруулах чиглэлд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй
Улсын их хурлын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболд гишүүдэд хандаж Бүх шатанд ХАРИУЦЛАГА тооцох, хариуцлагыг сайжруулах чиглэлд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй гэж хэллээ. УИХ-ын дарга М.Энхболдын чуулганд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
-
31 May
Женко Х.Баттулга “Урт хутгат”-ын аймшигт түүхийг давтахыг хүсэв үү?
Сонгуулийн сурталчилгаа ойртох тусам улс төрчдийн бие биендээ хаягласан захиалгат нэвтрүүлэгүүд ихэсдэг. Гэхдээ энэ бүхэн хуулийн хүрээнд, үзэгч сонгогчиддоо хүндэтгэлтэй хандах ёстой. Харин энэ сарын 29-ний орой “С1”, “ТВ9” зэрэг телевизээр хүчирхийлэл аллагад уриалан дуудсан шинжтэй нэвтрүүлэг цацагдсан нь хүмүүсийг айдаст автууллаа. “Улаан тарианы хүүхдүүд” нэртэй уг нэвтрүүлэгт “ТВ9” телевизийн олон улсын тоймч Ш.Гантулга “Монголын нийгмийг цэвэрлэхийн тулд 200 хүний …
-
31 May
БСШУС-ын сайд Ж.Батсуурийг 64.3 хувийн саналаар огцрууллаа
Өнөөдрийн УИХ-ын хаврын ээлжит чуулганаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийг огцруулах асуудлыг хэлэлцэж 64.3 хувийн саналаар огцрууллаа. Ингэснээр БСШУС-ын сайд Ж.Батсуурь өнөөдрөөс эхлэн ажлаа өгч байна. Харин БСШУС-ын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг Засгийн газар өнөөдөр томилох ёстойг УИХ-ын дарга М.Энхболд хэллээ.
-
31 May
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ыг зорилоо
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр ОХУ-ыг зорЕрөнхийилоо. Энэ чуулга уулзалтаар ОХУ, хөгжиж байгаа эдийн засаг, дэлхийн улс орнуудын өмнө тулгарч байгаа эдийн засгийн асуудлыг хэлэлцэн тодорхойлдог. Ерөнхий сайд чуулга уулзалтын нээлтэд үг хэлэх бөгөөд өргөтгөсөн хуралдаанд оролцох юм. Мөн Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайдтай …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл