Tag Archives: улс төр

February, 2017

  • 8 February

    Д.Оюунхорол: “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” боловсруулан ажиллаж байна

    Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны өнөөдрийн хуралдаан (2017.02.08) 12 цаг 28 минутад 66.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн 03-03 тоот зөвлөмжийн дагуу агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний талаар болон Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны 2016 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 12/5391 албан тоотын 6, 7, 8 дахь заалтын биелэлтийн явц, үр …

  • 8 February

    Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод  2017. 2-р сарын 7-ны өдөр  Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өргөн мэдүүллээ. Аль ч улсын төрт ёсны шударга байдлын шалгуурт эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг шийдвэрлэх тогтолцооны шударга байдал чухал байр суурь эзэлдэг. Эрүүгийн хэрэг …

  • 8 February

    МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдах хөрсөө бордож байна

    Өнгөрсөн дөрвөн жилд АН-ынхан Оюутолгой, Тавантолгой, төмөр зам тойрсон хэрүүл тэмцэл, идсэн завшсан, буруу шийдвэрүүдээсээ болж сонгуулиар ялагдал хүлээсэн бол МАН эхний жилдээ л Эрдэнэтийг ээрч, мордохын хазгай болж явна. Эдийн засгийн хямралтай, валютын нөөц багассан энэ хүнд үед олон улсын түвшинд хийсэн гэрээ хэлцэлийг УИХ дангаараа дур мэдэн хүчингүй болгохоор улайрч байна. Бондын зээлд 580 сая долларыг сарын дараа …

  • 8 February

    Мөрийтэй тоглоомчдоор удирдуулсаар байх уу … ?!

    Манай нэгэн сайд, хэсэг орон нутгийн удирдлагын хамт Инчоны буудал дээр бууж байна гэнэ. Солонгосын талын урилгаар айлчилж буй. Онгоцноос буусан оройгоо бөөнөөрөө казинод тоглож өнжсөн аж. Дараагийн өдрүүдэд, албаны арга хэмжээ дуусмагц багаараа казино руу гүйлдэн очиж мөнгө хожих хожигдохыг сөөлжүүлэх ажлыг хийжээ.  Мэдээж, хожихоосоо алдах нь их байсан байж таараа.  Гэхдээ алдаж байгаа мөнгөний хэмжээ нь Солонгосын баячууд …

  • 7 February

    49 хувийг төрд авах асуудлаар МАН дотроо хуваагдаж эхэллээ

    Эрдэнэтийн 49 хувийг төрд авах санал оруулж, УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон Ш.Раднаасэдээр ахлуулсан ажлын хэсгийн үр дүн гарахгүй нь бололтой. Учир нь МАН-ын бүлэг тэр чигээрээ Тэрэлжид ч, ордонд ч хуралдаад олонхийн зангарагаа үзүүлж чадахгүй байна. Бүлгийн зарим гишүүд хувийн өмчийг төр булааж авахыг эсэргүүцэж, санал зөрөлдсөний улмаас өнөөдөр байнгын хорооны хуралдаа ирц бүрдүүлэхгүй бойкотолж сууна. Ийнхүү АН, МАН-аараа эсрэг байр …

  • 7 February

    “Цэцэн түшээ” тэмцээний аваргаар УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Б.Саранчимэг нар шалгарлаа

    Улсын Их Хурлын гишүүдийн дунд болсон “Цэцэн түшээ” шатрын тэмцээн өндөрлөж, дүнгээ гаргалаа.  Тэмцээний “Уран өрөг” шагналыг УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хүртэв.Тусгай шагналыг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Х.Болорчулуун нар хүртсэн. Тэмцээний гуравдугаар байранд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, хоёрдугаар байранд УИХ-ын гишүүн Л.Энхболд шалгарч, тэргүүн байрыг УИХ-ын гишүүн Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар эзэллээ. Шагналыг УИХ дахь шатрын спортыг дэмжих лобби …

  • 6 February

    УИХ-ын гишүүдийн дунд “Цэцэн түшээ” шатрын тэмцээн болж байна

    Улсын Их Хурлын гишүүдийн дунд “Цэцэн түшээ” шатрын тэмцээн өнөөдөр /2017.02.06/ Төрийн ордонд болж байна. Тэмцээнийг нээж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар нар үг хэлж, оролцогчдод амжилт хүслээ. УИХ-ын  Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хэлсэн үгэндээ “УИХ-ын Тамгын газар Монголын шатрын холбоотой хамтарч зөвхөн УИХ-ын гишүүдийн …

  • 6 February

    С.Эрдэнэ Л.Гансүхийн асуудлаар прокурорт хандана

     Улсын их хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар Ардчилсан намын  бүлгийн дарга С.Эрдэнэ “Бид  УИХ-ын гишүүн асан Л.Гансүхийн асуудлыг хэлэлцлээ. Түүний өмгөөлөгчөөр дамжин АН-ын бүлэгт захидал ирсэн. Уг захидалд Л.Гансүхийн хоригдох хугацаа дууссан, өр төлбөрөө барагдуулсан, гурван удаа прокурорт хандсан ч хоёр удаа буцсан байгаа юм байна. Гэр бүлийн хүн нь хүнд өвчтэй байгаа зэрэг олон …

  • 6 February

    Д.Оюунхорол:Төрийн ордонд 20 жил ажиллахдаа хэзээ ч албан өрөөндөө архи дарс ууж байгаагүй

    Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол өнөөдөр төрийн ордонд ойрын үед сошиалаар тараад буй зурагныхаа тухай тайлбар хийлээ. БОАЖ-ын сайд Д.Оюунхорол: “Миний албан өрөө биш, БОНХАЖЯ-ны ч өрөө биш.  Миний байгуулсан сургуулийн охиныхоо өрөөнд сонгуулийн өмнө авсан зургийг гаргаж тавьсан. Зураг дарах гэхэд битгий гээд гараараа хаалт хийсэн. Би ямар ч архи дарс уугаагүй. Би ядарсан үедээ чөлөөт цагаараа гитар …

  • 3 February

    Ж.Ганбаатар: ДНБ өсөх өндөр ач холбогдолтой хууль батлагдлаа

    Улсын Их Хурлын чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын нэр бүхий найман гишүүний өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг баталсан.   Хууль санаачлагч Ж.Ганбаатар энэ талаар тайлбарлахдаа “Миний бие УИХ-ын ЖДҮ-ийн хөгжлийн дэд хорооны даргын хувьд өргөн …

  • 3 February

    УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон АНУ-ын Элчин сайдтай уулзав

    Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр /2017.02.03/ Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдалыг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Женифер Зимдал УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд цаг гарган уулзаж буйд талархал илэрхийлээд хоёр орны …

  • 3 February

    Ж.Ганбаатар: Жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн албан татвараас чөлөөлнө

    Улсын Их Хурлын чуулганы пүрэв гарагийн  хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын нэр бүхий 8 гишүүний өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг баталсан билээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар  дээрх хуулиудын талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Энэ хууль …

  • 3 February

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хүсэлтээ илэрхийллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр манай улсад айлчилж буй Евроазийн эдийн засгийн холбооны Зөвлөлийн гишүүн, хатагтай Валовая Татьяна Дмитриевна тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Засгийн газар болон Евроазийн эдийн засгийн холбоо хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна. Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хүсэлтэй байгаа бөгөөд энэ талын судалгааны хамтарсан …

  • 3 February

    “Женко” Х.Баттулгыг шалгах ажиллагааг үргэлжлүүлье

    Төмөр зам тавих, өргөн эсвэл нарийн царигтай болох асуудал ид яригдаж байгаа энэ үед Женко Баттулгын талаар дурдахгүй өнгөрч боломгүй. Тэр бүү хэл, түүнийг хууль хяналтынхан шалгах ажиллагаагаа үргэлжлүүлж, үнэн мөнийг олох хэрэгтэй байна. Төмөр замын салбарт эзэн суусан гэгддэг Х.Баттулга УИХ-ын гишүүнээс мултарсан болохоос хуулийн хариуцлагаас зугтах учиргүй. Одоогоос хоёр жилийн өмнө түүнийг шалгах хангалттай баримт цугларсан гэж ойлгогдохоор …

  • 3 February

    Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл хуралдлаа

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаар ахлуулсан Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхдугаар хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар 2017 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний тоо,  хэмжээний тухай асуудлыг хэлэлцэж, зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг тусгаж зөвлөмж гаргахаар болов. Энэ дагуу үхрийн мах 38 мянга тонн, адууны мах 20 мянган тонныг экспортлохоор, харин хонь, ямааны махны хэмжээнд хязгаар тогтоохгүй байхаар шийдвэрлэлээ. Мөн улаанбуудайн гурил 15 мянган тонн, хүнсний улаанбуудайг 10 мянга …