Tag Archives: улс төр

March, 2017

  • 3 March

    Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэв

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө илэрхийлжээ. Э.Бат-Үүл Ардчилсан нам доторх Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд оролцоно гэдгээ өчигдөр болсон намынхаа сар шинийн золголтын үеэр мэдэгдсэн байна. Сүүлийн үед түүнийг Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа их хэмжээний мөнгө төгрөг идэж уусан хэргээр шалгагдаж улмаар хоригдсон тухай мэдээлэл гарсан ч …

  • 2 March

    Хатан xаан II Элизабетэд С.Баяр итгэмжлэх жуух бичгээ гардуулав

    Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр 2017 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Хатан xаан II Элизабетэд Бүкенгемийн ордонд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Итгэмжлэх жуух бичиг барих ёслолд Элчин сайд С.Баярын гэргий болон Элчин сайдын яамны дипломатууд байлцав. Монгол Улс ИБУИНВУ-тай 1963 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Элчин сайд …

February, 2017

  • 27 February

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Гал тахиа жил Монгол түмэнд маань ээл ивээлээ улам их өгөх болтугай

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Билгийн тооллын XYII жарны “Алтан унжлагат” хэмээх гал улаагчин тахиа жилийн сар шинийн баярыг тохиолдуулан ард түмэндээ хандаж мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр хэлсэн үгэндээ “Монгол түмнийхээ энэ сайхан өдрийн түмэн амгаланг айлтгая. Хуучин он маань шилжиж, шинэ жил гарч ирж байна. Гарч байгаа гал тахиа жил өвөрмөц, түмэн олонд маань буян хишгээ хайрласан жил гарч ирлээ. Жил …

  • 24 February

    УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Энхбаяр нарыг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнав

    Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  “Монгол Улсын одон медалиар шагнах тухай” 2017 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн 28 дугаар зарлигаа гаргасан байна. Уг зарлигаар Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 …

  • 24 February

    Уяачдад баяр хүргэж, шагнал гардууллаа

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Алдарт, Манлай, Тод манлай цол хүртсэн уяачдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ. Энэ жил Монгол Улсын Тод манлай уяач цолоор тав, Манлай уяач цолоор долоо, Алдарт уяач цолоор 11, нийт 23 хүн шагнагджээ. Тэдний дотор ах, дүү хоёр байгаа бөгөөд Ононгийн Батбилэг Тод манлай уяач, Ононгийн Батболд Алдарт …

  • 24 February

    УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 150 хүүхдийн шинэ цэцэрлэг ашиглалтад оруулах нь нэг номерийн зорилго байлаа

    Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг 2-р сарын 23-ны өдөр  нийслэлийн Чингэлтэй дүүргийн VIII дугаар хорооны 245 дугаар цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд оролцлоо. Хүн амын нягтаршил ихтэй Чингэлтэй дүүрэг 170 гаруй мянган хүн амтай. Үүнээс цэцэрлэгийн насны буюу 2-5 насны 16.240 хүүхэд оршин суудаг байна. Тус дүүргийн VIII дугаар хорооны хувьд сургууль, цэцэрлэггүй хорооны нэг байжээ. Тэгвэл тус хороонд бүртгэлтэй 457 …

  • 23 February

    Ардчилсан нам МАН-ын дарга М.Энхболдод хандан мэдэгдэл гаргажээ

    Ардчилсан намаас МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдод хандан мэдэгдэл гаргасныг бүрэн эхээр нь хүргэе. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД ТАНАА   МЭДЭГДЭЛ Ардчилсан намын нэр хүндийг гутаах замаар улс төрийн ашиг хонжоо хайж, хууль бус үйлдэлээ хаацайлах зорилгоор Улсын Их Хуралд олонхи болсон эрх баригчид Ардчилсан намын нэр бүхий гишүүдийг санаатайгаар гүтгэж, нэр хүндэд нь халдах үйлдэл удаа дараа …

  • 23 February

    Дипломат дээд цол олгов

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зарим хүнд дипломат дээд цол олгов. Дипломат дээд цолны тэмдэг, үнэмлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулан өгөв. Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсч хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан гадаад харилцааны салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, АСЕМ-ийн 11 дэх удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулахад онцгой хувь нэмэр оруулсан, гадаад бодлогын …

  • 23 February

    УИХ-ын дарга М.Энхболд аварга малчдад шагналыг нь гардууллаа

    Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Монгол Улсын “Хошой аварга малчин”, “Аварга малчин” цол хүртсэн Төв аймгийн Алтанбулаг сумын малчдад Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд П.Сэргэлэнгийн хамт өчигдөр (2017.02.22) цол, шагналыг нь гардуулж баяр хүргэлээ. Алтанбулаг сумын 3-р багийн нутаг “Зэвэгийн өвөр” хэмээх газар өвөлжиж буй малчин Чойжилын Мөнх-Очир аварга цолыг дагалдан …

  • 22 February

    М.Энхболд: Хөшигийн хөндийн нисэх буудлын талаарх өмнөх Засгийн газрын шийдвэр хэрэгжих ёстой

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол, Японы Гадаад харилцааны яамдын ээлжит Зөвлөлдөх уулзалтад оролцож буй Японы Гадаад хэргийн дэд сайд, ноён Такэо Акибаг (2017.02.21) хүлээн авч уулзав. Гадаад харилцааны яамдын Зөвлөлдөх уулзалт амжилттай болж байгаа талаар мэдээлэл авснаа УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын эхэнд онцлоод, “Монгол, Япон улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааны сайхан уламжлалтай. Хүнд хэцүү цагт бидэнд тусалж, дэмжсээр …

  • 22 February

    Ц.Мөнх-Оргил:ОХУ-аас 1.5 тэрбум ам.долларын хөнгөлттэй зээл авна

    Гадаад харилцааны сайд Ц. Мөнх-оргил энэ сарын 13,14-ний өдрүүдэд ОХУ-д айлчилсан билээ. Мөн энэ айлчлалын дараагаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар 20, 21-ний өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн юм. Тэгвэл Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил айлчлалынхаа талаар хэвлэлийнхэнд өнөөдөр мэдээлэл хийлээ. ОХУ-аас 1.5 тэрбум ам.долларын хөнгөлттэй зээл авна ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровын урилгаар энэ сарын 13-14-ний өдрүүдэд …

  • 22 February

    ОУВС-гийн хөтөлбөр – Монголын шууд үр дүн эмгэнэл…

    Монгол хүн бүр энэхүү мэдээллийг олон нийтэд түгээхийг хүсч байна. Аргагүйн эрхэнд хэдэн үгс, эдийн засгийн бодит байдлын мэдээллийг оруулах шаардлагатай боллоо. Монголын эгэл жирийн иргэдийн амьдралд шууд нөлөөлөх шийдвэрийг Засгийн Газар санал болгон УИХ ээлжит бус чуулганаар хэлэлцэн батлах гэж байна. 2016 оны сонгуулиар жирийн ард түмэн, бизнесийн давхарга МАН-ыг хамгийн ихээр дэмжин үнэмлэхүй ялалт өгсөн билээ. Итгэлийг салаавчаар …

  • 21 February

    БНХАУ СХА өргөжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд 2 дугаар сарын 20-ны өдрийн үдээс хойш БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчао, БХАТИХ-ын Гадаад хэргийн хорооны дарга Фу Ин, Худалдааны яамны сайд Гао Хучөн нартай уулзав. БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчао Монгол Улсын Гадаад харилцааны сайдын айлчлал хоёр талын улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг улам …

  • 21 February

    МАН, АН гэж алагчлалгүй, цагаан захтнуудын улсад учруулсан их хэмжээний хохирлыг төлүүлье

    Ард түмэн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд засгийн эрхийг барьж байсан АН-ын нөлөө бүхий этгээдүүдийг хууль хяналтын байгууллагад шалгуулж, “Үнэгний ав” хийх ажлыг олонх болсон МАН-ынханд үүрэг болгосон билээ. Тэгвэл олны анхаарлыг татсан Чингис, Самурай бондын мөнгө, “Шинэ төмөр зам” төсөл гэх мэт томоохон хэргүүд одоог хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна. Энэ хэргүүдтэй холбогдуулан элгээрээ хэвтсэн эдийн засгийг сэргээхийн тулд бондын мөнгөнөөс …

  • 21 February

    С.Эрдэнэ амалснаа биелүүлж О.Магнайг АН-ын нарийн бичгийн даргаар томиллоо

    ШӨХТГ-ын дарга асан О.Магнай Ардчилсан намын нарийн бичгийн даргаар томилогдлоо. АН-ын даргын сонгуульд С.Эрдэнэ, З.Энхболд тэргүүтэй “Шонхор” фракци ялалт байгуулж, улмаар намын их хурлаар өөрийгөө батламжлуулсныхаа дараа өөрсдийн хүмүүсийг намын удирдах албан тушаалд томилж эхэлсэн. Тодруулбал, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон “Шонхор” фракцийн хүн Ц.Туваан тушаал гаргаж Хэрэг эрхлэх газрынхаа бүх ажилчдыг халсан. Ингэж суларсан албан тушаалуудад …