Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний их баяр наадмын нээлтийн дараа МҮОНРТ-ийн шууд нэвтрүүлэгт оролцож ярилцлага өгөв -Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон танд баяр хүргэе. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын сэтгэгдлээсээ хуваалцана уу? -Наадам сайхан болж байна. Сая Ерөнхийлөгчийн сонгууль хугацаа багатай, хоёр дахь шатны санал хураалт наадамтай тун ойрхон болж өнгөрлөө. …
Tag Archives: улс төр
July, 2017
-
11 July
Халтмаагийн Баттулгад АНУ-ын Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлжээ
ЦАГААН ОРДОН ВАШИНГТОН ХОТ 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Халтмаагийн Баттулга Танаа Эрхэмсэг Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Америкийн ард түмний нэрийн өмнөөс 7 дугаар сарын 11-ний өдөр болох Монголын үндэсний их баяр Наадмыг тохиолдуулан Танд болон Монголын ард түмэнд баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Гучин жилийн тэртээ Америкийн Нэгдсэн Улс, Монгол …
-
11 July
М.Энхболд:Уяа морьдын сувдан хөлс цэвцийж, мэргэн харваачдын уухайн түрлэг дуурсаж байна
Эрхэмлэх түүхтэй, Их Монгол улсынхаа эзэн болсон нийт иргэд ээ, Та бүхэндээ Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндчилгээг Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье. Өвөг дээдсийн минь бидэнд өвлүүлж үлдээсэн далай их соёлын хамгийн тод илэрхийлэл МОНГОЛ НААДАМ эхлэх гэж байна. Сайхан …
-
10 July
Мүн Жэ Ин:Монголын ард түмэнд халуун баяр хүргэе
Бүгд Найрамдах Солонгос Улсын ерөнхийлөгч Мүн Жэ Ин Монголын ард түмэнд хандан мэндчилгээ дэвшүүллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭРХЭМСЭГ НОЁН ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ТАНАА Ерөнхийлөгч өө, Үндэсний их баяр Наадмыг тохиолдуулан Танд болон Танаар дамжуулан Монголын ард түмэнд халуун баяр хүргэе. Монгол Улс, БНСУ-ын харилцаа бүх салбарт өргөжин хөгжиж байгаа бөгөөд энэхүү хамтын ажиллагаа цаашид хоёр орны ард түмний хооронд найрсаг харилцаа, харилцан …
-
10 July
Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар З.Энхболд томилогдов
Монгол Улсын тав дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга тангаргаа өргөж ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэлээ. Тэрээр тангаргаа өргөсөн дариудаа Жанжин Д.Сүхбаатарын хөшөө, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж дараа нь анхны ажлаа гадаад харилцааны салбараас эхлүүллээ. Ерөнхийлөгч Х.Баттулгыг ялалт байгуулсны дараа Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар хэн сонгогдох вэ гэсэн яриа олны дунд анхаарлын төвд байсан юм. Тэгвэл Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар Зандаахүүгийн Энхболд томилогдсон байна. Зандаахүүгийн Энхболдын намтар …
-
10 July
Д.Тэрбишдагва:Шинэ Ерөнхийлөгч өргөсөн тангарагтаа үнэнч байгаарай
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдаанаар Монгол Улсын тав дахь ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг хэлэлцсэний дараа УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва байр сууриа илэрхийлсэн юм. Түүнийг хэлсэн үгийн доорх бичлэгээс хүлээн авна уу Г.Нараа
-
10 July
Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х. Баттулгад Вьетнам Улсын Ерөнхийлөгч Чань Дай Гуанг мэндчилгээ ирүүлжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн БАТТУЛГА Танаа …
-
10 July
Ерөнхийлөгч Х.Баттулга Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр мөн өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Сүхбаатарын талбайн төв хэсэг хүртэл хүндэтгэн гаргаж өгөв.
-
10 July
Х.Баттулга:Хууль ёсыг уландаа гишгэхийг, бусармаг үйлдлийг хуулийн дагуу таслан зогсооно
Монгол Улсын тав дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулгын тангараг өргөхдөө ард түмэндээ хангаж хэлсэн үгийн бүрэн эхээр нь хүргэж байна. Монголчууд аа, элэг нэгт ахан дүүс ээ, УИХ-ын Эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид, хатагтай ноёд оо, Миний бие иргэдийнхээ итгэлийг хүлээж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөлөө. Энэ бол иргэд, сонгогчдоос надад хүлээлгэж буй их итгэл найдвар, өндөр хариуцлага бөгөөд би …
-
10 July
С.Жавхлан: Шинэ ерөнхийлөгч нам руугаа гүйгээд байх бус ард түмэн рүүгээ гүйгээсэй
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Жавхлан үг хэллээ. Тэрбээр “Надад асуулт байхгүй. Үг хэлмээр байна. Монгол төрийн алтан жолоог нэг ч гэсэн Монгол хүн анх удаа хөтөлж явах гэж байгаад миний хувьд баяртай байна. Монголчууд маань баяртай байна. Баярласан сэтгэлийн цаад талд асар их хариуцлага байгаа. Ерөнхийлөгч тангаргаа өргөөд нам бус болно. Нам руугаа гүйгээд байх бус ард түмэн …
-
10 July
Х.Баттулгын бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг нийт гишүүдийн 96.5 хувь нь дэмжлээ
УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Чуулганд оролцсон 57 гишүүний 55 гишүүн зөвшөөрч 96.5 хувьтайгаар Монгол Улсын тав дахь ерөнхийлөгчөөр Халтмаагийн Баттулга албан ёсоор сонгогдлоо. Г.Нараа
-
10 July
Шинэ ерөнхийлөгчийн ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр
-ХҮЧИРХЭГ МОНГОЛЫН ТӨЛӨӨ- Мянганаар өртөөлсөн Монгол үндэстний төрт ёс, түүх соёл, язгуур уламжлал, орчин цагийн ололт амжилт, өрнөх ирээдүйн их хүслийн гурван цагийн хэлхээнд орших эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт халдашгүй дархан байдал, ардчилал, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж хөгжин бадарсан “ХҮЧИРХЭГ МОНГОЛ УЛС”-ыг цогцлоох Эх оронч Ерөнхийлөгч байна. -Эв нэгдлийг эрхэмлэж, үндэсний эрх ашгаа дээдэлсэн Эх оронч Ерөнхийлөгч байна. …
-
10 July
Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х. Баттулгад В.Путин, А. Лукашенко нар мэндчилгээ ирүүлжээ
Монгол Улсын тав дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулгад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Бүгд Найрамдах Беларусь улсын ерөнхийлөгч Александр Лукашенко нар баяр хүргэж мэндчилгээ ирүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Бүгд Найрамдах Беларусь улсын ерөнхийлөгч Александр Лукашенко Г.Нараа
-
10 July
УИХ-ын ээлжит бус чуулган эхэллээ
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд “УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай”, “Ажлын хэсэг байгуулах тухай” хоёр захирамж гаргаж УИХ-ын ээлжит чуулган эхэллээ. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ 7 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН БАЙНГЫН ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН: 7 дугаар сарын 10-ны Даваа гарагт 09.00 цагаас: Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы …
-
10 July
Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол Төрийн ордны Их танхимд болно
Монгол Улсын тав дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулга өнөөдөр Төрийн ордны Их танхимд 11:40 цагт тангараг өргөнө. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулгын тангараг өргөх ёслол, хүндэтгэлийн ажиллагааны бэлтгэлийг хангаж, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятаваар ахлуулан байгуулжээ. Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон ажиллах бөгөөд гишүүдийн бүрэлдэхүүнд УИХ-ын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл