Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга ноён Т.Оошима болон дагалдан яваа төлөөлөгчдөд зориулсан монгол үндэсний бэсрэг наадам Хүй долоон худагт боллоо. Энэ үеэр хүчит бөхчүүдийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваа болж, үндэсний дуу бүжгийн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид тоглолтоо хүндэт зочдод сонирхуулсан юм. Ноён …
Tag Archives: улс төр
July, 2017
-
18 July
Ж.Мөнхбат: Олон нийтийн хэлэлцүүлэг гурван үе шаттай явагдана
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлын хүрээнд “Улсын Их Хурлын гишүүд, аймаг, нийслэлийн төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилтнуудын цахим хурал” өнөөдөр Төрийн ордонд боллоо. Цахим хуралд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Н.Цэрэнбат, Д.Гантулга, Ж.Батзандан, Зөвлөлдөх зөвлөлийн дарга …
-
18 July
Ерөнхийлөгч Х.Баттулгад Берлин хотын дарга Михаель Мюллер бараалхав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ХБНГУ-ын Берлин хотын дарга Михаель Мюллер өнөөдөр бараалхав. Уулзалтын эхэнд Берлин хотын дарга Михаель Мюллер Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ. Уулзалтын үеэр Берлин хотын дарга Михаель Мюллер зүүн Берлин хотын утааг арилган агаарыг цэвэрлэж, замын түгжрэлийн асуудлыг хэрхэн шийдсэн тухай туршлагаасаа хуваалцсан юм. Айлчлалын бүрэлдэхүүнд хүрэлцэн …
-
18 July
Ерөнхийлөгч Х.Баттулгад Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр бараалхлаа. Энэхүү айлчлал Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд болж байгаа бөгөөд Япон Улсын хууль тогтоох дээд байгууллагын удирдлагын түвшинд Монгол Улсад хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлогтой. Уулзалтын үеэр хоёр тал стратегийн харилцаагаа үргэлжлүүлнэ гэдгээ нотлов. Мөн хоёр талын …
-
18 July
БНАСАУ-д хулгайлагдсан япон иргэдийг эх оронд нь буцаахад Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлэхийг хүсэв
УИХ-ын дарга М.Энхболдын урилгаар манай оронд айлчилж байгаа Япон Улсын парламентийн төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат бараалхлаа. Гуравдагч хөрш Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд Стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгдөг гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Мөн дипломат харилцаа тогтоосны 45 …
-
18 July
Ерөнхийлөгч Х.Баттулга “Ой хээрийн түймэр унтраахад оролцуулах тухай” зарлиг гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Ой хээрийн түймэр унтраахад оролцуулах тухай” зарлиг гаргав. Уг зарлигт: Сэлэнгэ, Төв, Хэнтий, Булган аймгийн нутаг дэвсгэрийг хамран гарсан ой хээрийн түймэр унтраах, учирсан хор уршгийг арилгах арга хэмжээнд Зэвсэгт хүчний анги, салбаруудаас Монгол Улсын Засгийн газрын саналын дагуу хүч хэрэгсэл татан оролцуулахыг Зэвсэгт хүчний Жанжин штаб /дэслэгч генерал Д.Даваа/-т зөвшөөрсүгэй. Ой хээрийн түймэр унтраахад оролцох …
-
18 July
Тадамори Оошима: Манай хоёр орны сайн харилцаа мөнх байх ёстой
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад албан ёсоор айлчилж буй Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга, ноён Тадамори Оошиматай уулзалт хийв. Уулзалтын эхэнд ноён Т.Оошима Монгол Улсад айлчлахыг урьсанд нь УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд, “Япон, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Монгол Улсад анх удаа айлчилж буйдаа баяртай байна. Хоёр орны харилцаа тулгамдсан, шийдвэрлэвэл …
-
18 July
Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимаг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ
Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимаг өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. Улсын Их Хурлын дарга М.Энхболд эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ …
-
18 July
Ерөнхийлөгчид хэн зөвлөх вэ
Монгол Улсын 19 газарт түймэртэй байгаа учраас Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч, төр засгийн тэргүүнүүд түймрийн голомтод завгүй ажиллаж байна. Гэвч түймрээс өөр асуудал Монгол Улсад олон бий. Улс төрийн хүрээнд ч шийдэгдэх ёстой олон ажлууд хүлээгдэж байна. Түүний нэг нь шинээр сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчид хэн зөвлөх вэ гэсэн асуудал юм. Манай Ерөнхийлөгч долоон зөвлөхтэй байдаг. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгчид …
-
18 July
С.Ганбаатар дэд дарга болов
МАХН энэ сарын 9-нд Бага Чуулганаа хуралдуулж Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн болон хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. Энэ үеэр тус намаас Ерөнхийлөгчид өрсөлдсөн С.Ганбаатарыг намын дэд даргад гишүүдийн олонх дэмжсэн байна. С.Ганбаатар намын бодлого шийдвэрийг тууштай дэмжиж ажиллах учраас ийнхүү дэд даргааар сонгосон байна. Ингэснээр МАХН хоёр дэд даргатай болж байгаа бөгөөд Шадар сайд асан Ц.Оюунбаатар тус намын дэд даргаар ажилладаг билээ. Эх сурвалж:Зууны …
-
17 July
Ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа Төрийн ордноос биш түймэртэй ойгоос эхэллээ
Ерөнхийлөгч Х.Баттулга ой хээрийн түймэр газар авсанд анхаарлаа хандуулж, уржигдар Ерөнхий сайдтай утсаар холбогдож үүрэг чиглэл өгсөн бол өчигдөр өөрийн биеэр Төв аймгийн Батсүмбэр сумын ойн түймэртэй бүс нутагт ажиллалаа. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд тангараг өргөсний дараагийн анхны ажлын өдөр юм. Түүний ажил ийнхүү Төрийн ордноос биш түймэртэй бүс нутгаас эхэлж байна. Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 22 түймэр асч байгаагийн …
-
17 July
ОХУ “Ми-8” нисдэг тэргээ илгээхэд бэлэн гэжээ
Түймэр унтраахад дэмжлэг авахаар Онцгой байдлын ерөнхий газар ОХУ-ын Онц байдлын яаманд хүсэлтээ уламжлаад байгаа билээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Эрхүү хотод суух Ерөнхий консул Л.Амарсанаа нартай холбогдож тусгай зориулалтын онгоц худалдан авах талаар судалж танилцуулахыг үүрэг болгосон гэдгээ Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр гишүүдэд мэдээллээ. ОХУ-ын тал таван …
-
16 July
Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын урилгаар Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима 2017 оны 7 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нартай уулзана. Эдгээр уулзалтын үеэр Монгол, Японы Стратегийн түншлэлийг хоёр …
-
11 July
Ерөнхийлөгч Х.Баттулгын төрийн дайллагад хэлсэн үг
Эрхэм хүндэт зочид оо, Эрхэмсэг хатагтай ноёд оо, Их эзэн Чингис хаан соёрхсон Монгол төрийн их баяр наадам дэлхийн сонорыг мялааж дэлгэр сайхан болж байна. Үндэсний их баяр наадмын Төрийн дайллагад хүрэлцэн ирсэн гадаад дотоодын хүндэт зочид, Элчин сайдууд, олон улсын байгууллагын нөхөд Та бүхэнд хувиасаа болон гэр бүлийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, сайны ерөөл өргөн дэвшүүлье. Нар хур …
-
11 July
Ерөнхий сайд гэргийн хамт наадмын нээлт үзлээ
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, үндэсний их баяр наадмын энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэргийн хамт наадмын нээлтийг үзэж сонирхсоны дараа сур, шагайн харвааны асарт зочилж наадамчин олонтой мэндчиллээ. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл