Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод зарим Элчин сайдуудыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөхөөр энэ долдугаар сарын 19-ний өдөр албан бичиг хүргүүлсэн билээ. Уг албан бичигт УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон долдугаар сарын 20-нд хариу бичиг өгөөд байсан юм. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн …
Tag Archives: улс төр
July, 2017
-
25 July
Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвлөн ажиллах эрхмүүдийн нэрс тодорчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад зөвлөн ажиллах эрхмүүдийн нэр эхнээсээ тодорч байна.Тодруулбал Монгол Улсын Ерөнхий сайд асан Норовын Алтанхуяг, яруу найрагч Цоодолын Хулан, Баянзүрх дүүргийн засаг дарга асан Д.Пүрэвдаваа нар зөвлөн ажиллахаар болжээ. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн орон тооны бус зарим зөвлөхийг албан тушаалаас нь чөлөөлж, харин Догмидын Сосорбарам, Хашбаатарын Цагаанбаатар, Чулуунцэрэнгийн Отгончулуу, Ерөнхийлөгчийн Цэргийн бодлогын …
-
25 July
Киргиз Улсад 3охион байгуулагдах Цоохор ирвэсийг хамгаалах ОУ-ын хуралд Ерөнхийлөгчийг урив
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайдын тусгай элч, ГХЯ-ны 3 дугаар улс төрийн газрын захирал Улан Джусуповыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайдын тусгай элч, ГХЯ-ны 3 дугаар улс төрийн газрын захирал Улан Джусупов Киргиз Улсын Ерөнхийлөгч А.Атамбаевын мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулж, баяр хүргэлээ. Мөн энэ оны наймдугаар сард Киргиз Улсад …
-
25 July
“60 тэрбум” бол эрх баригчдыг унагаж чадах ганц зэвсэг
МАН ялагдсан. Гэхдээ нэг сонгуульд хоёр ч удаа ялагдлаа. Үүний шалтгаан нэр дэвшигчдээ бус харин дотоод асуудлаа шийдэж чадаагүй МАН-ын буруу л байлаа. 60 тэрбум төгрөгөөр албан тушаал наймаалцдаг гэдэг асуудлыг МАН тун энгийнээр шийдвэрлэж, ард түмнээс оноо авч болох байсан. Гэвч эвлүүлэг гэсэн бүрхэг тайлбараа дахин дахин үгэлсээр байгаад л ялагдал хүлээв. Уг нь “60 тэрбум гээд байгаа энэ асуудал …
-
24 July
Х.Баттулга улстөрчдийг 49 хоногийн дотор оффшор дансан дахь хөрөнгөө Монголд оруулж ирэхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан оффшор данстай холбоотой асуудлаар өнөөдөр уриалга гаргалаа. Уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна. Монголын нийгэмд хурцаар шүүмжлэгдэн хэлэлцэгдэж байгаа олон асуудлын нэг нь улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор бүсэд данстай байх, авлига, хууль бусаар олсон мөнгө хөрөнгөө татвараас болон хууль хяналтаас нууж байршуулж …
-
24 July
60 тэрбумаа цэвэрлэсэн МАН-д дараагийн сонгуулийн үүд нээлттэй
УИХ-ын гишүүн, МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр болон МАН-ын гишүүд “60 тэрбумаас намаа цэвэрлэе” хөдөлгөөнийг байгуулан ажиллаж эхэллээ. 60 тэрбумаар албан тушаал наймаалцах тухай асуудал үнэн бодит юм. Гэвч сонгуулийн хугацаанд МАН-ын залуус уг асуудлын хажуугаар нүдээ аньж өнгөрүүлсэн. Харин цаашид ийм асуудалтай эвлэрч болохгүй. Тиймээс л 60 тэрбум гэгдэх идээ бээрээс салж,цэвэрлэгээ хийхийг хүссэн …
-
24 July
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар Г.Байгалмаа томилогдох сурагтай
Монгол улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөж, ажлаа хүлээн авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд тэрээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар АН-ын дарга асан З.Энхболдыг томилсон бол харин дэд даргаар Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан Г.Байгалмааг томилох гэж буй талаар эх сурвалж мэдээллээ. Г.Байгалмаа нь МоАХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн, Ардчилсан Намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүн, Ардчилсан …
-
24 July
Х.Баттулга АТГ-ын удирдлагуудад “60 тэрбумын” асуудлыг шалгах явцад нухацтай хандахыг анхаарууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Авлигатай тэмцэх газрын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга эрхэлсэн комиссар Ц.Нямдорж нарыг хүлээн авч уулзаж, сүүлийн жил гаруй хугацаанд олон нийтийн анхаарлыг татаад байгаа “60 тэрбумын” асуудлыг шалгах явц удаашралтай байгааг шүүмжилж, Монгол Улсын төрийн албан тушаалыг наймаалах сэдэв бүхий асуудлаар ярилцсан уг баримтад нухацтай хандахыг онцлон сануулав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд …
-
22 July
Сайд Д.Оюунхоролын нэрийг барьсан хүмүүс Богд-Уул сувиллын газар руу дайрч байна
Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрийг БОАЖ-ын сайд Дуламсүрэнгийн Оюунхоролоор хэрэгжүүлэх тал дээр дэмжлэг хүсэх тухай Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төвийн харьяа Богдуул сувиллын газрын хашаа руу өчигдөр /2017.07.20/ Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын нэр барьсан, сувиллын хашаанд газрын зөвшөөрөл авсан гэх хүмүүс дайрч, сувиллын хашааг эвдэлсэн хэрэг гарлаа. Сувиллын хашаанд Байгаль орчны яамны зарим сайд нар хууль …
-
22 July
Элчин сайд нарыг эгүүлэн татах асуудал дээр УИХ хууль зөрчсөн гэв
Үндсэн хуулийн цэцэд хандав. Элчин сайд нарыг эгүүлэн татах асуудал дээр УИХ-ын дарга М.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн тул УИХ-ын даргыг албан тушаалаас нь огцруулах үндэслэл байгаа эсэхийг тогтоолгохоор ҮХЦ-д хандлаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-д “Ардчилсан ёс, шударга ёс, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан. Монгол Улсын Ерөнхийлөгч …
-
21 July
Х.Баттулга: Монгол Улсын зэвсэгт хүчин жинхэнэ эх оронч, чадварлаг, мэргэжсэн цэргийн стратегич удирдлагатай байх ёстой
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгад төрийн цэргийн байгууллагын Улаанбаатар цэргийн хүрээний бие бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүлэх Цэргийн ёслолын жагсаал өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо. Цэргийн ёслолын жагсаалыг ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар командалж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгад рапорт өгөв. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга цэргийн бие бүрэлдэхүүнтэй мэндчилж, үг хэлсний дараа …
-
21 July
Элчин сайдыг эргүүлэн татах эрх Ерөнхийлөгчид байхгүй гэж үү
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Гадаад улсад суугаа зарим Элчин сайдыг эргүүлэн татах асуудлаар УИХ-ын дарга М.Энхболдод энэ сарын 19-нд албан бичиг хүргүүлсэн билээ. Тодруулбал, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд, С.Баяр, Шведийн Вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эргүүлэн татах асуудлыг хүргүүлсэн.Үүний дагуу УИХ-ын Тамгын газраас өчигдөр хариуг илгээсэн. Хариу бичигт “Монгол …
-
20 July
Ерөнхийлөгч Х.Баттулга 60 сая төгрөг хэмнэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тахилгын ёслолд оролцох төлөөлөгчдийг томилох тухай захирамж өнөөдөр гаргалаа. Уг захирамжид 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр болох Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолд оролцох төрийн элч төлөөлөгчдийг дараах бүрэлдэхүүнтэйгээр томилов. Төрийн элч төлөөлөгчдийн тэргүүнээр УИХ, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэнг томилоо. Төрийн элч төлөөлөгчийн бүрэлдэхүүнд Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, …
-
20 July
Х.Баттулга:Мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх нь стратегийн чухал ач холбогдолтой
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНЭУ/Бүгд Найрамдах Энэтхэг Улс/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу өнөөдөр бараалхав. Уулзалтын эхэнд Элчин сайд Суреш Бабу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНЭУ-ын Ерөнхийлөгч Пранаб Мукержи, Ерөнхий сайд Нарендра Моди нарын илгээсэн талархлын захидлыг гардуулан өгсөн юм. Монгол, Энэтхэг хоёр орон эрт цагаас шашин, соёлын харилцаатай явж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд …
-
19 July
Х.Баттулга оффшор бүст байгаа Монгол Улсын хөрөнгийг эргүүлж авч ирүүлэх талаар АНУ-аас тусламж хүслээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галтыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргээд, тангараг өргөж ажлаа эхэлсэн даруйдаа өөрийг нь хүлээн авч уулзаж байгаад талархсанаа илэрхийлэв.Монгол Улсын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл