Tag Archives: улс төр

February, 2017

  • 17 February

    ГХ-ны сайд Ц.Мөнх-оргил БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 2 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Гадаад хэргийн сайд Ван И-тэй албан ёсны хэлэлцээ хийж, бусад холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийнэ. Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн …

  • 16 February

    Эрхүү мужийн хөрөнгө оруулалтын агентлагийг Улаанбаатарт нээлээ

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат манай улсад айлчилж байгаа ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч Ерощенко Сергей Владимирович тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг Ерөнхий сайд онцлов. Мөн  “Монгол Улсын хувьд уул уурхайн салбар чухал хэдий ч манай Засгийн газар хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарыг дутуугүй чухалд үзэн …

  • 16 February

    М.Энхболд: Хөдөөгийн бизнес эрхлэгчдийг дэмжих нь хямралаас гарах нэг гол алхам байх болно

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хоёрдугаар сарын 15-ны өдөр Ховд аймгаас Баян-Өлгийд ирэв. Замдаа Баян-Өлгий аймгийн Толбо сумын 2-р багийн малчин Х.Есенкелдийнд зочлов. Х.Есенкелдийнх хэдэн үеэрээ Толбо нуурын эргэн тойрон нутагласаар өдийг хүргэсэн, малч удмын хүн аж. Эднийх аймаг, сумандаа шилдэгт тооцогддог малчдын нэг. Хонь, ямаа голлосон 1000 гаруй малтай, хоёр хүүхэд нь удмаа дагаж малчин болсон байна. Эдний …

  • 15 February

    Ц.Элбэгдорж: Монгол Улсын нийтлэг эрх ашигт нийцэхгүй шийдвэр гаргаж байна

    УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлыг хэлэлцээд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос оруулж ирсэн саналын томъёоллоор санал хураалган хуралд оролцсон гишүүдээс 49 гишүүн дэмжиж санал өгснөөр УИХ-аас тогтоол баталлаа. Тогтоолоор “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн мэдэлд шилжүүлэн авах шийдвэр гаргасан юм. Тогтоолын шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газарт үүрэг болгов. …

  • 15 February

    ОХУ-ын Эрхүү хотод суух Ерөнхий консул Л.Амарсанаа консулын патентаа гардуулав

    Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суух Ерөнхий консул Л.Амарсанаа 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Эрхүү мужийн Амбан захирагч С.Г.Левченкод консулын патентаа гардуулав. Консулын патентаа гардуулсантай холбогдуулан Амбан захирагч С.Г.Левченко Ерөнхий консул Л.Амарсанааг хүлээн авч уулзав. Амбан захирагч С.Г.Левченко Эрхүү хотод суралцаж төгссөн, дипломат албаны туршлагатай хүн Ерөнхий консулаар томилогдон ирсэнд таатай байгаагаа хэлээд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг …

  • 15 February

    Д.Даваасүрэн: Монгол, Орос, Хятадын гурван талт уулзалт ирэх гуравдугаар сард болно

    Гадаад харилцааны яам 2017 оны 2 сарын 14-ний өдөр хэвлэл мэдээллийнхэнд зориулж “Мэдээллийн цаг” зохион байгуулж гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр хийгдэж буй ажлын талаар болон бусад цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын ОХУ-д хийж буй айлчлалын талаар мэдээлэв. Айлчлалын хүрээнд  Гадаад харилцааны …

  • 15 February

    ГХ-ны сайд ОХУ-ын ЭЗ-ийн хөгжлийн орлогч сайд А.В.Груздевтэй уулзав

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын ОХУ-д хийж буй ажлын айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн орлогч сайд А.В.Груздевтэй тус яамны байранд уулзаж, хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, санхүү, бүс нутаг, олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр хоёр талын худалдааны эргэлт, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, худалдааны алдагдлыг тэнцвэржүүлэх …

  • 14 February

    С.Эрдэнэ: Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд намын дарга хариуцлага хүлээхгүй

    Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Ц.Туваан нар өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд намын VII их хуралд 3200 төлөөлөгч оролцсоны 2700 нь мандаттай буюу саналын эрхтэй гишүүд, харин 500 гаруй нь гадаад, тодоодын зочид байсан. Үйл явцын хувьд амжилттай болж, өндөрлөснийг онцоллоо. Мөн ирэх долоо хоногоос есөн дүүрэг 152 хороо, 21 аймаг, 330 суманд …

  • 13 February

    Д.Оюунхорол сайд авлигачдыг цээжээрээ хамгаалж эхлэв үү

    Д.Оюунхорол сайдын тэргүүлдэг Байгаль орчин, аялал жуулчалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба тэргүүтэй хүмүүс нэгэн компанийн захирлаас авлига авч байгаад Авлигатай тэмцэх газрынханд үйлдэл дээрээ баригдсан билээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, “Оюу цагаан барс” компанийн захирал Ц.Анхбаяраас Д.Даваасамба 150 сая, Үнэлгээ Аудитын хэлтсийн дарга П.Бүнчинжав 40 сая, мэргэжилтэн С.Баярхүү 20 сая төгрөгийн авлига авч байгаад баригдсан …

  • 13 February

    Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

    Япон Улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд манай Засгийн газар өмнөх ойн арга хэмжээнүүдийн жишгээр чухал ач холбогдол өгч, жилийн турш ёслол төгөлдөр тэмдэглэхэд анхаарч байна. Энэ хүрээнд ойн арга хэмжээг зохион байгуулах хороог Засгийн газрын 184 дүгээр тогтоолоор Гадаад харилцааны сайдаар ахлуулан байгуулж, арга хэмжээний төлөвлөгөө батлан ажиллаж байна. Зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнд УИХ дахь Монгол, Японы найрамдлын …

  • 13 February

    З.Энхболд: Ардчилсан Нам офшорчид, олигархиудаасаа салж чадсан

    -АН-ын XII их хурал дээр З.Энхболдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна- Ардчилсан хувьсгалын тугийг өргөж боссон, ялалт амжилтад бүхнийг зоригжуулан зохион байгуулж, манлайлан удирдаж ирсэн ардчилал, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэгч  ардчилсан үзэл баримтлалын  торгон цэрэг журмын нөхөддөө энэхүү хүндэт индэрээс баяр хүргье. 2016 оны 12-р сарын 06-ны өдөр Ардчилсан намын 6-р их хурал хуралдсанаас хойш 68 хоног …

  • 11 February

    М.Энхболд:УИХ-ын чуулганаараа сүүлийн жилүүдэд гаргасан бодлогын алдааг залруулахад анхаарлаа төвлөрүүлж ажиллалаа

    Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,              УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулган ажлын 85 өдөр чуулж,  төлөвлөсөн асуудлаа амжилттай шийдвэрлэлээ. Намрын чуулганы хугацаанд 2017 оны улсын төсөв, эдийн засгийг сэргээх хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл болон зайлшгүй шаардлагатай бусад  хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж, Засгийн газар, төрийн бусад байгууллагад ажлаа …

  • 10 February

    ГХ-ын сайд Ц.Мөнх-оргил ОХУ-д айлчилна

    Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 2 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд ОХУ-д айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар албан ёсны хэлэлцээ хийхээс гадна ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны удирдлага, Евразийн эдийн засгийн холбооны сайд нартай хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын …

  • 10 February

    Ж.Ганбаатар: Компанийн хөгжлийг дэгээдсэн энэ заалтаа хуулийн төслөөс авч хая

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр /2017.02.09/ Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Аж ахуй эрхлэх нь гэмт хэрэг биш. Аж ахуй эрхлэснээрээ яагаад гэмт хэрэгтэн болох гэж. Уг хуулийн төслөөр бол аж ахуйн нэгж, …

  • 10 February

    Ж.Эрдэнэбат: Ахмадын зөвлөх үйлчилгээ бий болгож, тэдний мэдлэг, туршлагыг залууст өвлүүлэх боломж бүрдүүлнэ

    Ерөнхий сайдын ивээл дор “Ахмад настны эрх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын баталгаа” үндэсний чуулган Төрийн ордонд болж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын холбоо хамтран зохион байгуулж буй энэ арга хэмжээнд Монгол Улсын 270 мянга гаруй ахмадын төлөөлөл болсон 500 ахмад оролцож байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үндэсний чуулганыг нээж, үг хэллээ. Өнөөдөр дэлхийн 10 хүн тутмын нэг …