Tag Archives: улс төр

August, 2016

  • 26 August

    Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо ирэх сарын 16-нд хуралдахаар болов

    Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал 9 дүгээр сарын 16-ны өдрийн 14:00 цагаас Улаанбаатар хотод үргэлжлүүлэн хуралдахаар боллоо.

  • 25 August

    Улсын Их Хурлын ээлжит бус чуулган эхэллээ

    Өнөөдөр улсын их хурлын ээлжит бус чуулган эхэлнэ. Өнөөдөрөөс эхэлж 9 дүгээр 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл зарлан хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцэхээр заажээ. Үүнд: УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ 08 ДУГААР САРЫН 25-ААС 26-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН: 08 дугаар сарын 25-ны Пүрэв гарагт 10.00 …

  • 24 August

    Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкмантай уулзлаа

    Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин зохицуулагчийн орлогч Даниела Гаспарикова нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Шадар сайд У.Хүрэлсүх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтыг тууштай дэмжиж, туслалцаа дэмжлэг үзүүлэн хамтарч ажилладагт НҮБ болоод түүний харъяа байгууллагуудад талархаж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн сайн засаглалыг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах, байгаль орчныг хамгаалж, …

  • 24 August

    УИХ-ын дарга М.Энхболд ээлжит бус чуулган товлон зарлах тухай захирамж гаргалаа

    Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай 09 тоот захирамж гаргалаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн гаргасан тус захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2016 оны …

  • 24 August

    АН-ын шинэчлэлийн ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллалаа

    Өчигдөр буюу 2016 оны наймдугаар сарын 23-ний өдөр Ардчилсан намын шинэчлэлийн ажлын хэсгийнхэн Дорноговь аймгийн Ардчилсан намын удирдлагууд, аймаг сумдын намын хорооны дарга нартай уулзалт хийлээ. Уулзалтад Ардчилсан намын шинэчлэлийн ажлын хэсгийн дарга П.Галиндэв, ажлын хэсгийн гишүүн Ш.Отгон-Өлзий, Б.Мөнхжаргал нарын төлөөлөл оролцож Ардчилсан намын шинэчлэлийн арга замууд, суурь зарчмууд, үзэл баримтлал, бодлого чиглэл Ардчилсан намын үндсэн дүрэмд оруулах өөрчлөлт,  намын …

  • 23 August

    Аймгийн Засаг дарга нартай хариуцлагын гэрээ байгууллаа

     Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хариуцлагын гэрээ байгуулж батламжид гарын үсэг зурлаа. Батламжид дараах зарчмуудыг тусгажээ. Үүнд:   1. Засаг төрийн төлөөлөгчийн хувьд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхдээ төрийн хууль ёсыг чандлан сахиж, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг удирдлага  болгон ажиллана. 2. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг аймагтаа бүрэн хэрэгжүүлж ажиллана.   3. Нутгийн захиргааны …

  • 23 August

    Сангийн сайд Б.Чойжилсүрэн Нийгмийн даатгалын сангийн Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

    Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн өргөн мэдүүлэв.  Гадаад, дотоодын эдийн засгийн нөхцөл байдлын …

  • 22 August

    Төрийн үйлчилгээнд иргэдийн үнэлгээний систем нэвтрүүлнэ

    Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын сургалт семинар Төрийн ордонд үргэлжилж байна. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон Засгийн газрын гишүүд орон нутгийн удирдлагуутай уулзаж Засгийн газраас бүрэн эрхийн хугацаанд баримтлах бодлого, чиглэл болон бусад асуудлаар ярилцлаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулах гол албан тушаалтан нь аймаг, орон нутгийн …

  • 22 August

    Улаанбаатар-Делигийн чиглэлд шууд нислэг үйлдэх боломжтой эсэхэд анхаарлаа хандуулахыг Ерөнхий сайдаас хүслээ

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай өнөөдөр Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Суреш Бабу уулзлаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Энэтхэгийн нөхөрсөг, ойр дотно харилцаа цаашид ч урт хугацаанд үргэжилнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ. Мөн тэрээр: -Монгол Улс санхүүгийн хувьд  хямралтай байгаа ч, манай Засгийн газар улс орныхоо   ирээдүйн хөгжлийг харсан, урт хугацааны тогтвортой эдийн засгийн бодлого хэрэгжүүлнэ.  Уул уурхайн …

  • 22 August

    Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын сургалт семинар эхэллээ

    Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт ирэх дөрвөн жилд Засгийн газраас баримтлах бодлого, чиглэлийн талаар нэгдсэн ойлголт өгөх сургалт семинар Төрийн ордонд эхэллээ. Сургалт семинарыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нээж, сургалт семинарын үйл ажиллагаанд Засаг дарга нарыг амжилттай оролцохыг хүслээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцэд Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрыг байгуулсан. Энэ …

  • 19 August

    Канадын парламентын гишүүнтэй уулзлаа

     Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа, А.Ундраа, Б.Саранчимэг, Л.Энхболд нар өнөөдөр /2016.08.19/ Канадын парламентын гишүүн Брэд Трост тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. УИХ-ын гишүүд эрхэм төлөөлөгчдийг монгол оронд тавтай зочлохыг хүсээд хоёр орны парламент хоорондын харилцааг улам өргөжүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм. Канадын парламентын Нийтийн танхимын гишүүн Брэд Торст Канад Монгол орон олон жилийн найрсаг харилцаа явж ирснийг дурдаад …

  • 18 August

    Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Олон улсын монголч эрдэмтний салбар хуралдаанд илтгэл тавьлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй Олон улсын монголч эрдэмтний XI их хурал дөрөв дэх өдрөө амжилттай үргэлжилж байна. Их хурлын таван салбар хуралдааны нэг болох “Монголын түүх судлал”-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан оролцож, “Түүхийн судалгаан дахь Монголын газрын зураг” сэдвээр илтгэл тавьлаа. Уг илтгэлд П.Цагаан Монголын хил хязгаар түүхийн нугачаанд хэрхэн өөрчлөгдөж байсныг харуулсан газрын зураг …

  • 18 August

    Хөдөө аж ахуйн салбар дахь харилцаагаа өргөжүүлнэ

    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин-ийг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Монгол Улсаас мал аж ахуй, хөдөө аж ахуйн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн БНХАУ-д экспортлох чиглэлээр хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй хамтран ажиллаж байгаа. Үүнийг улам эрчимжүүлэх, бараа, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, мах, махан бүтээгдэхүүн экспортлох, …

  • 18 August

    Танилц: ЗГХЭГ-ын дэд дарга, гурван агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид

    Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар ЗГХЭГ-ын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр У.Бямбасүрэн, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Чинбат, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр О.Алтансүх, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын үүргийг түр  орлон гүйцэтгэгчээр Д.Мөрөнг томилов. Мөн шүүхийн шийдвэрийн дагуу С.Энхтүвшинг Цаг уур, орчны шинжилгээний …

  • 18 August

    Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд ЖАЙКА-ийн Төлөөлөгчидтэй уулзлаа

    Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд /2016.08.17/ өдөр Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн Зүүн Азийн Хэлтсийн орлогч дарга Күдо Чихару, Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын хүрээнд талууд “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичгийг ямар үе шаттайгаар хэрхэн хэрэгжүүлэх, үүнд Япон Улсын Засгийн газар техникийн …