Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух болон үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд тус байнгын хорооны гишүүн Ц.Даваасүрэн зарчмын зөрүүтэй хоёр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжээгүй юм. Дараа нь тогтоолын төслийг хэлэлцэн батлах талаар санал хураалт явуулахад гишүүдийн олонхи дэмжиж, санал …
Tag Archives: улс төр
August, 2016
-
31 August
Татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхийг дэмжсэнгүй
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /2016.08.30/ хуралдаж, 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд мөн 2016 оны төсвийн тодотголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхийг дэмжсэнгүй Тус байнгын хорооны өмнөх хуралдаанаар уг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн ч …
-
30 August
Ж.Эрдэнэбат: Оюутолгой компани эрчим хүчээ Монгол Улсаас худалдаж авах ёстой
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай өнөөдөр “Рио Тинто” группийн Зэс, алмаазын ахлах албан тушаалтан Арнауд Соират тэргүүтэй төлөөлөгчид уулзаж, Оюутолгойн далд уурхайн гүнийн уурхайн ажлын явцаа танилцууллаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Оюутолгой төсөл дээр “Рио Тинто” групптэй хамтарч ажиллах Монголын төрийн бодлого нэгэнт гарсан. Манай Засгийн газар энэ бодлогыг тогтвортой үргэлжлүүлнэ. Та бүхэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажлаа хурдтай урагшлуулах хэрэгтэй. Оюутолгой …
-
30 August
НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан “Сумдын сургуулийн эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөлийг сайжруулах төсөл”-ийн талаар санал солилцлоо
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан өнөөдөр /2016.08.30/ Мобиком Корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада, Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, тус корпорацийн санаачлан 2014 оноос хойш хэрэгжүүлж буй “Сумдын сургуулийн эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөлийг сайжруулах төсөл”-ийн талаар санал солилцлоо. Уг төслийг “Дэлхийн зөн” олон улсын байгууллага болон орон нутгийн удирдлагуудтай …
-
30 August
Арабын Нэгдсэн Эмират Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Арабын Нэгдсэн Эмират Улсаас манай улсад суугаа Элчин сайд Абдулла Абдулрахман Абдуллабин Рабияа Аль-Тинижийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Эмират улс манай улсад Элчин сайдын яамаа нээсэн нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч буйн илрэл. Цаашид хоёр тал ойртон ажиллахад Элчин сайдын үүрэг их гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцоллоо. Мөн хоёр орны …
-
29 August
Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар Ц.Баярсайханыг томиллоо
Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн П.Цагаан өнөөдөр тамгаа хүлээлгэн өглөө. Тэрбээр УИХ, Засгийн газрын гишүүн асан Ц.Баярсайханд ажлаа хүлээлгэн өгөв. П.Цагаан нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын ажлаа хүлээлгэн өгөхөөр шийдсэн тухайгаа өнгөрөгч лхагва гаригт албан ёсоор мэдэгдсэн билээ.
-
29 August
НББСШУ-ны байнгын хорооны дарга АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёландо Фернандез Ломмен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан өнөөдөр /2016.08.29/ Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёландо Фернандез Ломмен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёландо Фернандез Ломмен цаг гарган уулзаж буйд талархал илэрхийлээд Монгол Улсад Суурин төлөөлөгчөөр томилогдоод удаагүй байгаагаа дуулгав. Мөн тэрээр ирэх …
-
29 August
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор мэдээлэл хийж, байр сууриа илэрхийлэв
Улсын Их Хурлын О.Баасанхүү Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор өнөөдөр /2016.08.29/ сэтгүүлчдэд мэдээлэл хийж, байр сууриа илэрхийлэв. Улсын Их Хурал 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хууль, мөн оны 12 дугаар сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийг баталсан болохыг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү мэдээллийнхээ эхэнд хэллээ. Эдгээр хуулийн хэрэгжих хугацаа …
-
29 August
Шадар сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын дэд сайдыг хүлээн авч уулзлаа
Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар /ЧХШХЦЕГ/-ын дэд сайд Мэй Көбао тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Хоёр улсын хооронд өндөр дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж, харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт идэвхтэй өргөжин хөгжиж байгааг Шадар сайд тэмдэглэлээ. Уулзалтаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ЧХШХЦЕГ хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай …
-
27 August
УИХ-ын гишүүн Н.Оюундарь БНХАУ-ын ӨМӨЗО-ын Бугат хотын боловсролын газрын даргыг хүлээн авч уулзлаа
Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь /2016.08.26/ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын Боловсролын газрын дарга Ли Жаньфэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлахаар хэлэлцэж буй чухал …
-
27 August
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы /2016.08.26/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэнээр эхэллээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцуулав. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа Монгол Ардын Намын Улсын Их Хурлын сонгуульд баримтлан орж, ард иргэддээ танилцуулсан мөрийн хөтөлбөр болон Улсын …
-
27 August
УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд /2016.08.26/ өдөр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Элчин сайд И.К.Азизов, Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийллээ. Улсын Их Хурлын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулан, төрийн өндөр албан тушаалд сонгогдсонд нь УИХ-ын даргад баяр хүргэхийн зэрэгцээ Оросын Холбооны …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл