Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубарович уулзлаа. Элчин сайд И.К.Азизов Засгийн газраа богино хугацаанд байгуулж, ажилдаа шуурхайлан орж байгаад Ерөнхий сайдад баяр хүргэж амжилт хүсээд Монгол Улсыг эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй байдлаас гарахад ОХУ-ын зүгээс туслах, хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр хоёр талын эдийн засгийн …
Tag Archives: улс төр
August, 2016
-
13 August
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Беларусь Улсын Элчин сайдтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай өнөөдөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.В.Чепурной уулзлаа. Беларусь бол аж үйлдвэр нэлээд хөгжсөн орон учраас Монгол Улстай зам тээвэр, уул уурхай, боловсрол, шинжлэх ухааны салбарт түлхүү хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа Элчин сайд С.В.Чепурной илэрхийллээ. Тус улс уул уурхайн болон хөдөө аж ахуйн зориулалттай самосвал үйлдвэрлэлээр дэлхийд …
-
12 August
Ерөнхийлөгч АНУ-ын Энх тайвны корпусын төлөөлөгчидтэй уулзлаа
Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр АНУ-ын Энх тайвны корпусын дарга хатагтай Кэрри Хэсслэр-Радэлет тэргүүтэй Энх тайвны корпус байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх А.Баттөр болон албаны бусад хүмүүс байлцав. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ Монгол Улс болон АНУ хоорондын харилцаа хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, батлан хамгаалах болон бусад салбарт эрчимтэй хөгжиж байгааг онцлоод, үүнд …
-
11 August
Канад Улсын Элчин сайд Эд Жэйгэрийг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Канад Улсын Элчин сайд Эд Жэйгэрийг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Монгол Улс нь Канад Улсаас газар зүйн хувьд алс хол оршдог ч Монгол Улсын гадаад бодлогод онцгой байр суурь эзэлдэг гэдгийг Ерөнхий сайд онцлоод харилцаа, хамтын ажиллагаагаа бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байдгийг тэмдэглэлээ. Тухайлбал, уул уурхай, хөдөө аж ахуй, газар тариалан, …
-
11 August
Туркийн Элчин сайд Мурат Карагөзийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Мурат Карагөзийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Мурат Карагөз Монгол, Туркийн хооронд түүхийн өнө эртний харилцаатайг онцолж байв. Хоёр орны хоорондын иж бүрэн түншлэлийн харилцаа олон салбарт үр бүтээлтэй өргөжин хөгжиж байгааг дурдлаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хоёр орны эдийн …
-
11 August
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ХБНГУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Дуппелийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсад Элчин сайдаар томилогдож ирсэн Элчин сайд, ноён Ш.Дуппелд баяр хүргэн, хоёр улсын хамтын ажиллагаа, тогтоосон уламжлалт харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд, ажлын амжилт хүсэв. Мөн Монгол-Германы ашигт малтмал технологийн дээд …
-
11 August
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Японы Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Японы хоорондын олон жилийн найрсаг харилцааг өргөжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг урьд өмнөхөөс илүү нэмэгдүүлэхэд манай Засгийн газар анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ. Элчин сайд Т.Шимизү, манай хоёр улсын улс төрийн харилцаа өндөр төвшинд хөгжиж …
-
11 August
УИХ-ын Тамгын газрын ЕНБД Ц.Цолмон Элчин сайд Мурат Карагөзийг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр /2016.08.11/ Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Элчин сайд Мурат Карагөз УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд хоёр орон болоод парламент хоорондын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, олон …
-
11 August
БНТУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Мурат Карагөзийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Шадар сайдаар томилогдсонтой нь холбогдуулан БНТУ-ын Шадар сайдаас баяр хүргэж илгээлт ирүүлсэнд талархаж байгаагаа У.Хүрэлсүх илэрхийллээ. Мөн хоёр улсын хооронд тогтоосон иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад Элчин сайд М.Каракөгийн оруулсан …
-
10 August
Хууль зөрчиж санхүүжүүлсэн “Сайн” хөтөлбөрүүдийг зогсоолоо
Хууль зөрчиж санхүүжилсэн “Сайн” хөтөлбөрүүдийг зогсоолоо Монгол Улсын Төсвийн тогтвортой байдлын тухай, Өрийн удирдлагын тухай зэрэг хэд хэдэн хуулийг зөрчиж байгаа учир “Сайн хашаа”, “Сайн оюутан”, “Сайн малчин”, “Сайн хувьцаа” хөтөлбөрийг зогсоохоор болов. “Сайн” хөтөлбөрүүдийг 2016 оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд санхүүжилтийн эх үүсвэрийг 2016 оны улсын төсөвт тусгаагүй байсан юм. Сонгуульд санал авах зорилгоор Монгол Улсын холбогдох хуулиудыг …
-
10 August
Гурван дэд сайд, зарим агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томиллоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаар гурван яамны дэд сайд болон зарим агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчдийг томиллоо. Тодруулбал, Гадаад харилцааны дэд сайдаар Б.Батцэцэг, Барилга, хот байгуулалтын дэд сайдаар Ш.Лхамсүрэн, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар Ж.Сауле нарыг томилов. Мөн Гаалийн ерөнхий газрын даргаар Б.Асралт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Н.Цагаанхүү, ЗГХЭГ-ын дэд даргын үүрэг …
-
10 August
Ерөнхий сайд Үе үеийн Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нартай уулзлаа
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар өчигдөр үе үеийн Ерөнхий сайд болон Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас урилга илгээсэн зочдоос Ерөнхий сайд асан Д.Содном, Ш.Гунгаадорж, М.Энхсайхан, Сангийн сайд асан Д.Даваасамбуу, Я.Очирсүх, Ч.Улаан, П.Цагаан, Б.Батбаяр Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Моломжамц, Ж.Үнэнбат, Л.Пүрэвдорж нар …
-
10 August
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Дэд Ерөнхийлөгч Др. Д.Ж.Пандианыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Дэд Ерөнхийлөгч Др. Д.Ж.Пандиан тус банкны хөрөнгө оруулалтын нөхцөлийн талаар танилцуулаад, Монгол Улстай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ. Монгол Улс нь АДБХОБ-ийг байгуулах санаачилгыг анхнаасаа дэмжиж ирсэн бөгөөд тус банкны анхны үүсгэн байгуулагч, бүсийн орнуудын …
-
9 August
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Син Хайминтай уулзав
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хайминийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Син Хаймин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны мэндчилгээг уламжлаад, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг БНХАУ-д айлчлахыг урьсныг тэмдэглэв. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Элчин сайд Син Хайминийг Монгол, Хятадын иж …
-
5 August
Д.Ганхуяг, Ц.Цэнгэл, Ж.Бат-Эрдэнэ нарыг Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо
Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг баталсантай холбоотойгоор, Засгийн газрын хуралдаанаар зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Ганхуяг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ц.Цэнгэл, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Бат-Эрдэнэ нарыг томиллоо.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл