Tag Archives: улс төр

August, 2016

  • 11 August

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Японы Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай өнөөдөр  Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Японы хоорондын олон жилийн найрсаг харилцааг өргөжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг урьд өмнөхөөс илүү нэмэгдүүлэхэд манай Засгийн газар анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ. Элчин сайд Т.Шимизү, манай хоёр улсын улс төрийн харилцаа өндөр төвшинд хөгжиж …

  • 11 August

    УИХ-ын Тамгын газрын ЕНБД Ц.Цолмон Элчин сайд Мурат Карагөзийг хүлээн авч уулзав

    Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр /2016.08.11/ Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Элчин сайд Мурат Карагөз УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд хоёр орон болоод парламент хоорондын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, олон …

  • 11 August

    БНТУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Мурат Карагөзийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Шадар сайдаар томилогдсонтой нь холбогдуулан БНТУ-ын Шадар сайдаас баяр хүргэж илгээлт ирүүлсэнд талархаж байгаагаа У.Хүрэлсүх илэрхийллээ. Мөн хоёр улсын хооронд тогтоосон иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад Элчин сайд М.Каракөгийн оруулсан …

  • 10 August

    Хууль зөрчиж санхүүжүүлсэн “Сайн” хөтөлбөрүүдийг зогсоолоо

    Хууль зөрчиж санхүүжилсэн “Сайн” хөтөлбөрүүдийг зогсоолоо Монгол Улсын Төсвийн тогтвортой байдлын тухай, Өрийн удирдлагын тухай зэрэг хэд хэдэн хуулийг зөрчиж байгаа  учир “Сайн хашаа”, “Сайн оюутан”, “Сайн малчин”, “Сайн хувьцаа” хөтөлбөрийг  зогсоохоор болов. “Сайн” хөтөлбөрүүдийг 2016 оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд санхүүжилтийн эх үүсвэрийг 2016 оны улсын төсөвт тусгаагүй байсан юм. Сонгуульд санал авах зорилгоор Монгол Улсын холбогдох хуулиудыг …

  • 10 August

    Гурван дэд сайд, зарим агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томиллоо

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар гурван яамны дэд сайд болон зарим агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчдийг томиллоо. Тодруулбал, Гадаад харилцааны дэд сайдаар Б.Батцэцэг, Барилга, хот байгуулалтын дэд сайдаар Ш.Лхамсүрэн, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар Ж.Сауле нарыг томилов. Мөн Гаалийн ерөнхий газрын даргаар Б.Асралт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Н.Цагаанхүү, ЗГХЭГ-ын дэд даргын үүрэг …

  • 10 August

    Ерөнхий сайд Үе үеийн Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нартай уулзлаа

      Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар өчигдөр  үе үеийн Ерөнхий сайд болон Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүсийг хүлээн  авч уулзлаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас урилга илгээсэн зочдоос Ерөнхий сайд асан Д.Содном, Ш.Гунгаадорж, М.Энхсайхан, Сангийн сайд асан Д.Даваасамбуу, Я.Очирсүх, Ч.Улаан, П.Цагаан, Б.Батбаяр Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Моломжамц, Ж.Үнэнбат, Л.Пүрэвдорж нар …

  • 10 August

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Дэд Ерөнхийлөгч Др. Д.Ж.Пандианыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Дэд Ерөнхийлөгч Др. Д.Ж.Пандиан тус банкны хөрөнгө оруулалтын нөхцөлийн талаар танилцуулаад, Монгол Улстай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ. Монгол Улс нь АДБХОБ-ийг байгуулах санаачилгыг анхнаасаа дэмжиж ирсэн бөгөөд тус банкны анхны үүсгэн байгуулагч, бүсийн орнуудын …

  • 9 August

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Син Хайминтай уулзав

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хайминийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Син Хаймин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны мэндчилгээг уламжлаад, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг БНХАУ-д айлчлахыг урьсныг тэмдэглэв. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Элчин сайд Син Хайминийг Монгол, Хятадын иж …

  • 5 August

    Д.Ганхуяг, Ц.Цэнгэл, Ж.Бат-Эрдэнэ нарыг Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо

    Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг баталсантай холбоотойгоор, Засгийн газрын хуралдаанаар зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Ганхуяг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ц.Цэнгэл, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Бат-Эрдэнэ нарыг томиллоо.

  • 4 August

    Яамны Төрийн нарын бичгийн дарга, Ерөнхий консул нарыг томилов

    Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ц.Цэнгэлийг, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Бат-Эрдэнийг томиллоо. Мөн томилолтын хугацаа нь дууссан гаднын улс оронд Монгол улсаа төлөөлөн суух зарим Ерөнхий консулыг чөлөөлж, томилгоо хийлээ. Эрхүү хотод суух Монгол Улсын Ерөнхий консулаар Л.Амарсанааг, Киргиз улсын Бишкек хотод суух Монгол Улсын Ерөнхий консулаар Т.Ганболдыг …

  • 4 August

    Г.Отгонбаяр:Томилогдоогүй үлдсэн гурван сайдын материалыг АТГ-аас ирүүлээгүй

    Энэ удаагийн хуралдаанаар яамдын дэд сайд нарыг томилсон билээ. 13 дэд сайд нэр дэвшсэн ч Засгийн газрын хуралдаанаас 10-ыг томилсон. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Г.Отгонбаяр “Өчигдрийн хуралдаанаар буюу ажлын цаг дуусах үед АТГ-аас 10 хүний ашиг сонирхлын зөрчилтэй эсэх лавлагааг ирүүлсэн байсныг хэлэлцсэн. Үлдсэн гурван сайдын лавлагааг АТГ-аас ирүүлэх үү, ирүүлж амжаагүй юу гэдгийг Засгийн газар …

  • 4 August

    Зарим яамны Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

    УИХ-аас Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталж, зарим яамдыг өөрчлөн байгуулсантай холбогдуулан дараахь албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас чөлөөллөө. –  Ц.Цэнгэлийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын –  Ж.Баярцэцэгийг Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын –  Д.Нямхүүг Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын …

  • 3 August

    УИХ-ын дарга М.Энхболд Анхдугаар чуулганыг хааж үг хэллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурлын гишүүд бид тангарагаа өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд хуульд заасан зохион байгуулалтын ажлаа амжилттай хэлэлцэн шийдвэрлэж, Анхдугаар чуулганаа өндөрлөх гэж байна. Анхдугаар чуулганаар Улсын Их Хурлын дарга, дэд дарга сонгогдож, Байнгын хороодыг байгуулж, түүний удирдлагыг сонголоо. …

  • 3 August

    Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалууд

    НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН: 11.00 цагаас: Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай /үргэлжилнэ/; Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы хаалт. ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН: 1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд: Хэлэлцэх асуудал: Улсын Их Хурлын 2017 оны төсвийн төслийн тухай; Улсын Их Хурлын дэд хорооны даргыг сонгох тухай. 2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан …

  • 3 August

    Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дэд сайдуудыг томилно

     Шинэ засгийн газар Лхагва гариг бүр хуралддаг болсон. Өнөөдрийн хуралдаанаар дэд сайд нараа томилно .  Дэд сайд нарт нэр дэвшигчид 1. Батлан хамгаалах яам Т.Дуламдорж /ОБЕГ-ын дарга асан/ 2. Барилга, хот байгуулалтын яам М.Батбаяр /архитектор/ 3. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам Ё.Отгонбаяр /УИХ-ын гишүүн асан/ 4. Зам, тээврийн хөгжлийн яам Б.Цогтгэрэл /МАН-ын бүлгийн зөвлөх/ 5. Уул уурхайн яам Х.Бадамсүрэн …