Tag Archives: улс төр

May, 2015

  • 7 May

    Таван толгойгоос илүү “олон толгой”

    2012 оны сонгуулиар “ингэж” хэлж ялалт байгуулж гарч ирсэн нам бол Ардчилсан нам. Монголчууд улс төрийн тогоог олон жил барьж, хар буруу санаа өвөртлөөгүй “залуу намаа” дэмжсэн шиг дэмжинэ гэдгээ өнгөрсөн сонгуулиар харуулсан. Ард иргэдээ хүн шиг амьдруулж, улсаа улс шиг хөгжүүлнэ гэсэн уриатайгаар “олуулаа” гарч ирсэн Ардчилсан намынхан өнгөрсөн жилд “олуулаа” улсаа хувааж идээд, эдийн засгийг нь бүрэн сөхрүүлж дууслаа. …

  • 6 May

    Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар ажлын айлчлал хийхээр мордов

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 5 дугаар сарын 6-9-ний өдрүүдэд Оросын Холбооны Улсад ажлын айлчлал хийхээр өнөөдөр мордов хэмээн ГХЯ-наас мэдээлэв.

  • 5 May

    Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү мэдээлэл хийлээ

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү сар бүрийн эхэнд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдолтой холбоотой асуудлаар мэдээлэл хийдэг уламжлалтай бөгөөд өнөөдөр /2015.05.05/ сэтгүүлчдэд ээлжит мэдээллээ хийв. Тэрээр мэдээлэлдээ, 04 дүгээр сарын 01-ээс 05 дугаар сарын 01-ний хооронд иргэдээс УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд 491 өргөдөл ирүүлжээ. Тэдгээрийн 365 өргөдөл шийдвэрлэх шатандаа байгаа. Нийт өргөдлийн 17.7 хувь нь УИХ-ын, …

  • 5 May

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргалаа

    “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн нэгдүгээр төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурна Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн нэгдүгээр төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг дэмжиж, энэхүү хэлэлцээрт Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад олгох Ерөнхий сайдын Захирамж гаргахаар тогтлоо. Том хэмжээтэй дэд бүтэц, …

  • 5 May

    Азийн сангийн Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Азийн сангийн Ерөнхийлөгч Дэвид Арнолдыг хүлээн авч уулзав. Уулзалтад Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Мелони Линдберг оролцсон юм. Азийн сангийн Ерөнхийлөгч Дэвид Арнолд Улаанбаатарт болж буй Цахим эрх чөлөөний эвслийн хуралд оролцож байгаа юм. АНУ-ын Азийн сан нь 1990-ээд оны эхнээс Монгол Улсад байгуулагдан ажилласан хамгийн анхны олон улсын төрийн …

  • 2 May

    Ч.Сайханбилэг: Татвар нэмэхгүй, тогтвортой байлгах бодлого баримталж ажиллана

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд татварын эрх зүйн орчин, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Дэлхийн улс орнуудын татварын орчныг судалж, нэгдсэн тайлан гаргадаг Олон Улсын Санхүүгийн Корпорацийн 2015 оны “Бизнес эрхлэлт” судалгааны тайлангийн “Татвар төлөлт” үзүүлэлтээр Монгол Улсын татварын орчин дэлхийн 84 дэх таатай улс гэж үнэлэгдэн татварын дундаж хувь хэмжээ 24.4 хувь байгаа …

April, 2015

  • 30 April

    “Үндсэн хууль тайлбарлах онол аргазүй” эрдэм шинжилгээний хурал боллоо

    Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо МУИС-ийн Хууль зүйн сургуультай хамтран “Үндсэн хууль тайлбарлах онол, арга зүй” эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр /2015.04.30/ Төрийн ордонд зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хэлсэн үгэндээ, Үндсэн хуулийн тайлбар нь нэг талаас иргэний үндсэн эрх, үндсэн хуулийн суурь бүтэц, байгуулалтыг баталгаажуулахаас гадна хууль зүйн …

  • 30 April

    Улс төрчид минь А.Мөнхбатаас айгаад байж дээ

    Монголын залуучуудын холбоо гэх гал цог нь унтарсан, байрныхаа хэдэн өрөөг түрээслэж, удирдах шатны хэсэг нөхдөө амь зуулгадаг байсан тарчигхан явдалтай байгууллагыг 2012 онд Ц.Зоригтбаатараас төрийн албаны суудлаа сонгуульд нэр дэвших нэрээр өгөөд байсан А.Мөнхбат авсан билээ. Гарч ирэнгүүтээ их сайхан ажил өрнүүлсэн. Яагаав нөгөө, “Паркаа авръя” хөдөлгөөн. Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулж, “Мон-Уран”, “MCS”, “Сөүл” групп, “Бодь” группийн удирдлагуудыг …

  • 30 April

    Монгол Улсын Ерөнхийлөгч БНПУ-ын Элчин сайд Т.Хомицкийг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Хомицкийг эх орондоо бүр мөсөн буцах гэж буйтай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзав. Элчин сайд Т.Хомицкийн ажилласан таван жилийн хугацаанд хоёр орны харилцааны хөгжилд олон дэвшил гарсныг уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцлон тэмдэглэж байлаа. Польш Улс нь Европын холбооны гишүүн …

  • 30 April

    “Сайдын цаг” уулзалтад С.Эрдэнэ оролцоно

    Пүрэв гариг бүрт болдог “Сайдын цаг” уулзалтад ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцоно. Уулзалт 12.00 цагаас Засгийн газрын хуралдааны танхимын дэргэдэх Мэдээллийн төвд болно.

  • 29 April

    УИХ-ын гишүүд эмнэлэгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийг Засгийн газарт шилжүүллээ

    Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Л.Энх-Амгалан, Д.Сумъяабазар, Д.Батцогт нарын найман гишүүн Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл боловсруулснаа Засгийн газарт шилжүүлж буйгаа мэдэгдэн, өнөөдөр /2015.04.29/ Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад гардууллаа. Энэ хууль нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын одоогийн бүтцийг шинэчилж, төрийн өмчит эмнэлгүүдийг хувьчлахгүйгээр одоогийн эрх зүйн статус, засаглалыг өөрчилж үйлчлүүлэгч төвтэй мэргэжлийн үйлчилгээний байгууллага болгохын …

  • 29 April

    Х.Тэмүүжингийн тарьсан балгийг Д.Дорлигжав арилгана

    Одоогоос хоёр жилийн өмнө Хууль зүйн сайдаар томилогдсон Х.Тэмүүжин нэг л өглөө мэдээллийн хэрэгслүүдийг эзэгнэж, Эрх зүйн асар том шинэчлэл хийх гэж байгаагаа зарласан. Өмнө нь хуулийн багш байсан энэ залуу Монголын хуулийн салбарыг бүхлээр нь өөрчилж шинэчлэх бэлэн төслийг хаанаас гаргаж ирсэн, ямар судлагаа шинжилгээ хийсэн юм бол гэж  тухайн үед гайхах цөөнгүй байсан. Тэр ч бүү хэл Х.Тэмүүжингийн …

  • 29 April

    Тайландын Вант Улсын ерөнхий прокурор тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Тайландын Вант Улсын ерөнхий прокурор Тракул Винитнайяапак тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ ”Өнөөдөр хоёр орны прокурорын байгууллага хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан тухай сонсоход таатай байна. Монгол Улсын Ерөнхийлөгч үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн хүрээнд шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, авлига, хээл хахууль, төрийн хүнд суртал, …

  • 28 April

    АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөл хуралдлаа

    Манай улс 2006 онд АСЕМ-ын гишүүнээр элссэнээс хойш тус байгууллагын үйл ажиллагаа, санал санаачилгад идэвхтэй оролцож байгаа юм. Ази, Европын Дээд түвшний XI уулзалт 2016 оны долдугаар сард  Улаанбаатар хотод болно. 51 орны Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн, Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочид, төлөөлөгч оролцохоор төлөвлөж байна. Манай улсад болох …