2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. УИХ-ын 2001 оны 57 дугаар тогтоолоор “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталснаас хойш 22 жил өнгөрсөн байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт хүн амын 46.8 хувь нь амьдарч, ААН-ийн 75.8 хувь нь үйл ажиллагаа явуулж, худалдаа үйлчилгээний 84 хувь, ДНБ-ний 63 хувь бүтээгдэж байна. …
Tag Archives: улс төр
December, 2023
-
27 December
Хувийн хэвшилтэй төр өрсөлдөхгүй, урт хугацаанд дэмжинэ
Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан дийлэнх төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг Засгийн газраас боловсруулж, УИХ-аар батлуулсан. Энэхүү анхдагч хуулийг 2024 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжүүлж эхэлнэ. Хуулийг хэрэгжүүлэхэд Засгийн газрын баталгаа гаргах, түншлэлийн гэрээ байгуулах, зөвшөөрөл олгох зэрэгт дагаж мөрдөх журам, аргачлалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа. Төр, …
-
27 December
Засгийн газар:Үндэсний орон сууцжуулалтын Үндэсний хороог Ерөнхий сайд ахална
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний орон сууцжуулалтын Үндэсний хорооны бүрэлдэхүүн, Төрөөс иргэдийг орон сууцжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа. Энэ дагуу Үндэсний орон сууцны санхүүжилтийн корпорацийг байгуулахаар шийдвэрлэлээ. Иргэдийг орон сууц худалдаж авахад зориулж олгох орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр эхэлснээс хойш 2023 оны эхний хагас жилийн байдлаар Засгийн газар, Монголбанк, арилжааны банкуудын эх үүсвэрээр 7.2 …
-
27 December
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод метроны төслийг хэрэгжүүлэх тогтоолыг баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотод метроны төслийг хэрэгжүүлэх тогтоолыг төслийг баталлаа. Энэ шийдвэрийн талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотод метроны төсөл хэрэгжүүлэх тогтоолыг баталж өглөө. Нийслэл олон улсын нээлттэй тендер зарлах замаар метроны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. 2013 онд ЖАЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр хийгдсэн метроны урьдчилсан ТЭЗҮ-г үндэслэж …
-
27 December
Засгийн газар: “2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр: – “Түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын баталгаа гаргах” Засгийн газрын тогтоолын төсөл – “Ховор металлын судалгааны төв” байгуулах төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурах эрх олгох тухай Засгийн газрын тогтоолын төсөл, – Монгол Улсын Хөгжлийн банкны цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, – “2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон …
-
25 December
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс гарч чадлаа
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр /2023.12.25/ Хөгжлийн банкны “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг бүрэн төлж барагдууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад хандаж мэдэгдэл хийлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс өнөөдөр “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, шинэ оны босгон дээр гадаад өрийн дарамтаас бүрэн гарч чадсанаа …
-
25 December
Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг бүрэн төлж барагдууллаа
Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь бүрэн төлж барагдууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр хөрөнгө оруулагчдад хандаж мэдэгдэл хийлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хөгжлийн банк, “Эрдэнэс Тавантолгой” ХК-нд авч хэрэгжүүлсэн авлигын эсрэг багц арга хэмжээний үр дүнд Монгол Улс 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс өнөөдөр гарч чадлаа” гэв. Монгол Улсын Засгийн газар 2021-2023 оны хооронд нийт …
-
22 December
Эмийн чанар, үнийн өсөлтийн талаар олон нийтийн санал гомдлыг хүлээн авна
“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хороо” Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдаж, хянан шалгах түр хорооны даргаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Түр хорооны гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан ажиллаж байгаа билээ. Хянан шалгах түр хорооноос өнөөдөр /2023.12.22/ эмийн чанар, үнийн өсөлтийн …
-
22 December
Д.Ганбат: Нүүрсний түр хороо бүх газраа сүлжээтэй, маш их мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн асуудлыг гаргаж ирж байна
Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооны хоёр дахь шатны нээлттэй сонсгол өнөөдөр /2022.12.22/ тав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат сонсголын талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Энэ богино хугацаанд манай шинжээчид маш сайн ажилласан байна аа. Нүүрсний түр хорооны гишүүд болон Б.Энхбаяр сайд нэлээн сайн ажилласан байна гэж дүгнэж байна. Бүх газраа сүлжээтэй, маш их мөнгөтэй, …
-
22 December
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог, мандатын тоог баталлаа
Улсын Их Хурлын чуулганы (2023.12.21) өдрийн нэгдсэн хуралдаанаар 2024 онд болох Улсын Их Хурлын ээлжит сонгуультай холбоотой тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Эхэнд нь “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Н.Энхболд танилцуулсан юм. Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1-р тойрог; Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2-р …
-
22 December
Г.Занданшатар: Сонгуулийн тойрог томсгох шийдвэр бүсчилсэн хөгжлийн бодлогын реформын эхлэл болж байна
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг орон нутагт 7, нийслэл Улаанбаатар хотод 6, нийт 13 томсгосон тойрогтойгоор зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь нэг нам, хувь хүний эрх ашгаас илүүтэй улс орны эрх ашгаа бодож, хөгжлийн бодлого төлөвлөлтийн реформын эхлэл болсон шийдвэр болохыг УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо. Иймд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа яаралтай шинэчлэн хэлэлцэж, хөгжлийн том бодлого төлөвлөлтөө шинэ шатанд гаргаж, …
-
22 December
“Нүүрсний” өнөөдрийн сонсголд 74 гэрчийг дууджээ
“Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр …
-
21 December
Д.Энхтуяа: Утааг бууруулахад 2021 онд 30 тэрбум, 2022 онд 32 тэрбум, 2023 онд 39 тэрбумыг санхүүжүүлсэн байна
Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол, утаанаас улбаатай хүн амын дундах өвчлөл гамшгийн түвшинд хүрч байгаа бөгөөд цаашлаад иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтойгоор зөрчигдөж байгааг Монгол Улсын Засгийн газар анхааралдаа авахыг шаардлаа. НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа: Утааг бууруулахаар 2021 онд …
-
21 December
“Эрдэнэс тавантолгой” ХК-иас санхүүжүүлсэн төмөр замын төслүүдийн талаарх 7 асуудлаар нотлох баримтуудыг шинжлэн судална
УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол дөрөв дэх (2023.12.21) өдрөө үргэлжилж байна. Улсын Их Хурлын 11 гишүүний бүрэлдэхүүнтэй тус нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор өнөөдөр “Эрдэнэс тавантолгой” ХК-иас санхүүжүүлсэн төмөр замын төслүүд сэдвийн хүрээнд дараах 7 асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 68 гэрчийг дуудсан байна. 1) Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын …
-
20 December
2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэдэд “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг эзэмшүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн Монгол Улсын иргэнд ногдох хувь хэмжээг нэмэгдүүлж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэх, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл