Засгийн газар аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх чиглэлээр зарлаж 2023-2025 оныг Монголд зочлох жилээр зарласантай холбогдуулан “Монголын эдийн засгийн форум”-ыг 2023 оны долдугаар сарын 14,15-нд зохион байгуулахаар боллоо.Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулах Ажлын хэсгийн даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, дэд даргаар нь Соёлын сайд Ч.Номин ажиллана.
Tag Archives: улс төр
February, 2023
-
20 February
Авлигын эсрэг хийж буй Ерөнхий сайдын тэмцлийг дэмжихээ АН-ын дарга Л.Гантөмөр илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр АН-ын даргаар сонгогдсон Л.Гантөмөрийг хүлээн авч уулзан амжилт хүслээ. Уулзалтад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл нар оролцож улс төр, эдийн засаг, парламентын засаглалыг хэрхэн бэхжүүлэх талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ардын намын Монгол, Ардчилсан намын Монгол, ХҮН-ын Монгол гэж байхгүй. Нэг л Монгол Улс бий. …
-
20 February
Ч.Хүрэлбаатар: Манай улсад зээл биш шууд хөрөнгө оруулалт хэрэгтэй
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайдад үүрэг болголоо.Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд БНСУ-тай хэрэгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг бататгаж, хоёр улсын улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлэн худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, иргэд солилцоог дэмжих, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд энэ удаагийн …
-
18 February
Солонгос Улстай соёлын солилцооны хөтөлбөр байгуулж, 5 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр болов
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Соёлын сайд Ч.Номин, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Пак Бу Гён нар 2023-2026 оны хооронд хэрэгжүүлэх хоёр улсын соёлын солилцооны хөтөлбөрийг үзэглэлээ. Хөтөлбөрийн хүрээнд, соёл урлагийн хамтын ажиллагаа, солилцоо, кино үйлдвэрлэл, дуу хөгжмийн салбарт хамтран ажиллахаар тохиролцов. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн эдгээр салбар нь …
-
17 February
Зөвлөлдөх санал асуулгын Зөвлөмжийг Улсын Их Хуралд хүлээлгэн өглөө
Улсын хэмжээнд хоёр шаттайгаар зохион байгуулсан “Зөвлөлдөж шийдье” сэдэвт зөвлөлдөх санал асуулгын дүнд үндэслэн гаргасан Зөвлөмжийг тус санал асуулгын Зөвлөлдөх зөвлөл өнөөдөр (2023.02.17) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүлээлгэн өглөө. Зөвлөмжийг хүлээлгэн өгөхдөө Зөвлөлдөх зөвлөлийн дарга, академич Г.Чулуунбаатар, энэ оны нэгдүгээр сарын 06-нд байгуулагдсан цагаасаа эхлэн бид шуурхай ажиллаж, санал асуулгын сэдвийн хүрээг тодорхойлж, нийт 22 асуултыг боловсруулсан. Ингээд хуулийн …
-
16 February
Г.Занданшатар:Төрийн аудитын байгууллага авлигатай тэмцэхэд манлайлах хэрэгтэй
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг газруудын үйл ажиллагаатай танилцаж, хугацаатай үүрэг, даалгавар өгч ажиллаж байна. УИХ-ын дарга өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ны өдөр Үндэсний аудитын газарт ажиллахдаа дараах чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, – 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу батлагдсан УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж буй …
-
14 February
Авлигатай тэмцэхэд БНСУ-ын Хууль зүйн яам хамтарч ажиллахаар боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Хууль зүйн сайд Хан Дун Хүн-ийг хүлээн авч уулзав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн айлчлалаар БНСУ-тай хоёр талын хамтын ажиллагааны хэд хэдэн тодорхой ажил тохирохыг зорьж буй. Түүний дотор иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудал чухал зорилтын нэг гэдгийг тэмдэглэлээ. Мөн Монгол Улсын Засгийн газар 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж, авлигын эсрэг …
-
14 February
Ховд аймгийн Зэрэг хөшөөт чиглэлийн 32.4 км шороон замыг хатуу хучилттай замаар холбоно
УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Ховд аймагт ажиллаж байна. Тэрбээр Цэцэг сумын иргэдтэй уулзалт хийлээ. Энэ үеэр иргэдийнхээ санал, хүсэлт, тулгамдсан асуудлын талаар санаа бодлыг сонсож нэн тэргүүнд тулгамдаад буй дараах асуудлуудыг шийдвэрлэхээр боллоо. -Зэрэг хөшөөт чиглэлийн 32.4 км шороон замыг хатуу хучилттай замаар холбох -Ирэх оны төсөвт сумын эмнэлгийн өргөтгөлийг тусгуулахаас гадна энэ ондоо багтааж эмнэлэгт гал тогооны тоног …
-
14 February
“Зөвлөлдөж шийдье”:УИХ-ын дарга Г.Занданшатарын онцлох эшлэл
“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын II дахь шат өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн санал асуулгад санамсаргүй түүврийн аргаар эхний шатанд сонгогдсон 1570 хүнээс 800 гаруй иргэн оролцож байна. Хоёрдугаар шатны зөвлөлдөх санал асуулгыг УИХ-ын дарга Г.Занданшатар нээж үг хэллээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үгнээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна. Нийгмийн бухимдлын шалтгаан болж байгаа шударга ёс хариуцлагын тогтолцоо, эдийн засгийн …
-
13 February
Д.Тогтохсүрэн: Үндсэн хуулийг шинэчлэн найруулах шаардлага яригдахыг үгүйсгэхгүй
Улс орны эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг иргэдтэйгээ хамтран тодорхойлж, шийдвэрлэх “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар үе шатны санал асуулга маргааш /2023.02.14/ Төрийн ордонд эхлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан, зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Улсын Их Хурлын Ажлын хэсэг, Зөвлөлдөх зөвлөл, Үндэсний статистикийн хорооны төлөөлөл өнөөдөр /2023.02.13/ хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Улсын Их Хурлын Ажлын хэсгийн ахлагч, МАН-ын бүлгийн …
-
13 February
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хан Дог Сү-гийн урилгаар 2023 оны хоёрдугаар сарын 13-17-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр мордов. Айлчлалын үеэр Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг улам бататгаж, улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлэн хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдаа, хөрөнгө оруулалтын …
-
13 February
Г.Занданшатар:Улсын Их Хурал “шинэ Үндсэн хууль” хэлэлцэхгүй
УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлснийг хүргэж байна. Тэрбээр “Сүүлийн үед шинэ Үндсэн хуулийн төсөл хэлэлцэх гэж байгаа мэт илт ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж байгаатай холбогдуулан УИХ-ын даргын хувьд 2 зүйлийг тодруулж байр сууриа илэрхийлье. 1.Монголын төр түүхэндээ 2 дахь удаагаа иргэдийн төлөөллөө урьж, шинжлэх ухааны үндэслэлтэй тэнцвэртэй мэдээ, мэдээллээр …
-
10 February
Авлигатай тэмцэх таван ажиллагаа
Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, авлигатай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлэх ажиллагаа, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дарга нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Монгол Улсын Засгийн газар авлигатай тэмцэх үйл ажиллагаанд манлайлж, Авлигатай тэмцэх таван ажиллагааг хэрэгжүүлж, авлигыг таслан зогсоохоор зорин …
-
10 February
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хан Дог Сү-гийн урилгаар 2023 оны хоёрдугаар сарын 13-17-нд Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ.Энэхүү айлчлал нь Монгол Улс, БНСУ-ын төрийн тэргүүн нарын цахим уулзалтаар хоёр улсын харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хөгжүүлэхээр 2021 онд тохиролцсоны дараах Засгийн газрын тэргүүний түвшний анхны айлчлал юм.Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий …
-
9 February
И.Мөнхжаргал: Эрх баригчдад ҮХНӨ-ийг баталж өгнө гэж дарга болж болохгүй
Ардчилсан намын нэр бүхий гишүүд Улсын дээд шүүхийг Л.Гантөмөр, Д.Ганбат нарын хэнийг нь ч даргаар бүртгэх ёсгүй гэж мэдэгдлээ. Тэд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг даргаар сонгосон нь хэвээр байгаа гэв. Энэ талаар АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал “АН-ын 117 мянган гишүүн Х.Баттулгыг намын даргаар сонгосон. Энэ хүнийг сонгосон 117 мянган гишүүний саналыг хэн ч хүчингүй болгоогүй. Түүнийг даргаар батламжилсан намын …