Tag Archives: урлаг

January, 2015

  • 8 January

    Адуучин, дуучин С.Дэлгэртөр МУСТА боллоо

    Өнгөрөгч 12 сарын 25-нд гэхэд Соёл спорт, аялал жуулчлалын яамнаас тус салбарт хоёргүй сэтгэлээр, үнэнч зүтгэж яваа хэсэг хүмүүсийг шагнаж, цол тэмдэгээр энгэрийг нь мялаасан юм. Эдгээрээс эзнээ олж, энгэрт нь гялалзахыг удаан хүлээсэн гэмээр нэгэн шагнал бол урлагийн салбарт 9 жил зүтгэж буй дуучин Сэрээнэнхоролын Дэлгэртөрд олгосон МУСТА хэмээх эрхэм хүндтэй, цол тэмдэг байлаа. Түүний хувьд “Бэлхийн голын дуу”, …

  • 8 January

    “Амьдрал нулимсанд дургүй” уянгын драм нээлтээ хийлээ

    “Амьдрал нулимсанд дургүй” Монголын уран сайхны кино өчигдрөөс үзэгчдийн хүртээл болж байгаа билээ. Залуусын хайр сэтгэл, гэр бүл төлөвлөлтөө буруу хийж байгаагаас гадна бие биедээ хүлээцтэй байх чадвар алдагдсан хэдий ч олны дотор хүн чанар, ухаан, ойлголцол, ханийн халамж, эх хүний нинжин сэтгэлээ гээгээгүй энгийн нэгэн бүсгүй байдаг гэдгийг Юмжирийн дүрээр харуулахыг зорьжээ. Нөгөө талаас хүний амьдралд юу ч тохиолдож …

  • 7 January

    Дуучин Д.Отгонжаргал өрх тусгаарлажээ

    “Voice” хамтлагийн ганц эмэгтэй дуучин болох Д.Отгонжаргал “өрх тусгаарлажээ”. Тодруулбал, тэрбээр СУИС-ийг төгссөн цагаасаа хойш тус хамтлагт дуулахаас гадна Улсын филармонид гоцлол дуучнаар ажиллаж байсан юм. Гэвч шинэ оны өмнөхөн Улсын филармониос гарч, чөлөөт уран бүтээлч болсон гэнэ. Д.Отгонжаргалын хувьд Баянхонгор аймгийн түүчээ болсон “гайхалтай хоолой”-той цөөхөн залуу дуучдын нэг билээ. Тэрбээр Бадарчийн Даваасүрэнгийн отгон охин бөгөөд дээрээ 3 ах, …

  • 7 January

    “Тютю” уран сайхны киноны дуу

    Жүжигчин Ундармаа  “Шинэ үе” продакшнаас өрх тусгаарлаж хувийн уран бүтээлээ хийж эхэлсэн. Түүний найруулан тавьсан “ТюТю” уран сайхны кино нээлтээ хийхэд бэлэн болоод байгаа юм. Тус киноны дууг “Никитон” хамтлагийн Баачка дуулсан бөгөөд хөгжмийг нь мөн бичжээ .

  • 7 January

    “Алтан өд-2014” наадам маргааш шилдэгүүдээ тодруулна

    МЗЭ-ийн түүхт 86 жилийн ойн хүрээнд Монголын Зохиолчдын эвлэлээс зохион байгуулж буй оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд-2014” наадам энэ сарын 9-нд 15:00 цагаас Улсын филармонийн их танхимд болно. Тус наадмын яруу найраг, хүүхдийн зохиол, утга зохиолын орчуулга, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, жүжиг, киноны зохиол, баримтад уран зохиол, судлал, шүүмж гэсэн найман төрөлд 70 …

  • 7 January

    Т.Дэлгэрмөрөн эр хүний “Хийморь”-ийг мэдрүүлнэ

    “Номин талст” хамтлагийнхан ээлжит цомог, бие даасан тоглолтод бэлтгээд тун завгүй байгаа ч тус хамтлагийн гишүүн, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Т.Дэлгэрмөрөн хувийн уран бүтээлээ мартсангүй. Ойрын хугацаанд сонсогч фэнүүддээ хүргэхээр зэхэж буй шинэхэн цомгоо “Хийморь” хэмээн нэрийджээ. Тэрбээр цомгийнхоо нэрний утга учрыг “Цомгоо “Хийморь” хэмээн нэрлэсэн нь их учиртай. Бидний ахан дүүс хийморь гэж юу болохыг төдийлөн сайн мэдэхгүй байх …

  • 7 January

    Жүжигчин А.Ганчимэг тайлбар хийх шаардлагагүй…

    “Хувьсал” продакшны найруулж гаргасан бүтээлүүд үзэгчдэд ихэд таашаагддаг. Тэдний хамгийн сүүлийн уран бүтээл болох “Зүрхээр наадагч” уран сайхны кино дэлгэцэнд гарсан даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээг авсан. Уг киноны зохиолчоор “Хувьсал” продакшны жүжигчин А.Ганчимэг ажиллажээ. Тэгвэл кино зохиол дээр гардаг  Эрхэс тэнгэрт, Тэргэл саран,  Ялгуун сайхнаар, Энхжин мандмой” гэдэг шүлгийн хэсэг Яруу найрагч Х.Тэргэлийн аавынх нь бичсэн шүлгийн хэсэг гэнэ.  Мөн ах …

  • 6 January

    Монголын урлагийн залуучуудын холбооны удирдлагууд шинэчлэгджээ

    Урлагийн бүх төрөлд уран бүтээлээ туурвиж ажиллаж амьдардаг залуучуудын дуу хоолой болж ажиллахаар “Монголын урлагийн залуучуудын холбоо”-ны удирдлагуудын бүрэлдэхүүн шинэчлэгджээ. Шинэ бүрэлдэхүүнд: Ерөнхийлөгчөөр; Ж.Дамдинцэрэн / Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, ГЭР группийн ерөнхий захирал / Дэд Eрөнхийлөгчөөр; Б.Чинбат / МУСТА, Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч / Дэд Eрөнхийлөгчөөр; Э.Цэнд-Аюуш / МУСТА, Монголын урлагийн залуучуудын холбоо,www.URLAG.mn сайтын үүсгэн байгуулагч, найруулагч / Ерөнхий нарийн …

  • 6 January

    Гавьяат И.Одончимэгийн “залуу нас”

    Энэ сайхан инээмсэглэлтэй, алаг нүдэн бүсгүйг монголчууд бид жүжигчин гэдгээр нь илүүтэй танина. Тэрбээр 1967 онд төрсөн бөгөөд дунд сургуулиа УБДС-ийг жүжигчин мэргэжлээр, МУИС-ийг 2001 онд хуульч мэргэжлээр сурч төгссөн билээ. Сургуулиа төгсөөд УДЭТ-т 10 гаруй жил ажиллаж байгаад “X ТҮЦ” продакшинд өнөөг хүртэл мэргэжлээр ажиллаж үзэгч олон түмэндээ уран бүтээлээ хүргэж яваа авьяаслаг, хөдөлмөрч эмэгтэй. Монголын тайз, дэлгэцийн бүтээлд тоглодог …

  • 6 January

    “Харанга”-ын Лхагваагийн хоёр нандин буюу эхнэр, хэнз хүү нь ил гарлаа

    “Харанга” хамтлагийн дуучин, МУГЖ Х.Лхагвасүрэн уржнан жилийн төрсөн өдрөөрөө “том” бэлэг авсан нь түүний хэнз хүү билээ. Өдгөө 48 насыг зооглож буй эрхэм дуучин маань тухайн үед ийнхүү давхар баяр тохион, бүл нэмсэндээ хөл нь газарт хүрэхгүй хөөрч баярлаж явсан. Уран бүтээл нь ид гялалзаж явах үед хар тамхины хэрэгт орооцолдон, хэцүү нэртэд нэлээдгүй хугацаанд суусан Х.Лхагвасүрэнгийн хувьд гурав дахь …

  • 6 January

    “Sweetymotion”-ын Ц.Сарнай дахин хөлд хүнд болжээ

    Монголын охидын хамтлагууд дундаас хамгийн урт настайд тооцогдож байгаа “Sweetymotion” бүсгүйчүүдээс хамгийн анх Ц.Сарнай үрийн зулай үнэрлэж, ээж болсон билээ. Тэгвэл хамтлагийнхаа продюссер Б.Чинбаттай амьдралаа холбосон Ц.Сарнай дахин хөл хүнд болж, охиноо дүүтэй болгохоор зэхэж байна. Сарнайгийн энэ шинэ жилийн баяраар нэвсгэр загварын хувцас сонгосон нь үүнтэй холбоотой бололтой. Эх сурвалж: mnews.mn

  • 6 January

    Д.Минжинсор залруулга хийлээ…

    Грек залуутай сууж харийн орныг зорьсон дуучин Минжинсор нэг хэсэгтэй л чимээгүй байсан. Энэ хугацаанд тэрээр 2 хөөрхөн ихэр охидын ээж болсон билээ. Харин тэрээр шинэ оны өмнөхөн эх орондоо ирсэн даруйд түүний талаар таагүй мэдээлэл цацагдах болсон. Тэрээр гадаад нөхрөөсөө салсан бөгөөд монгол охиддоо харийн хүнтэй битгий суугаарай Монгол хүнээ сонгоорой хэмээн хэлсэн үгс нь олны анхааралд өртөөд байсан юм. Харин энэ …

  • 6 January

    Жүжигчин Хүрлээ хүргэн хүүгээ “Гурван охин” хамтлагийн Солотой үерхүүлжээ

    Хошин урлагийн мастеруудын тоонд зүй ёсоор ордог жүжигчин Д.Хүрэлхүү сүүлийн үед хошин урлаг гэхээсээ илүүтэй кино урлагт хүч үзэх болсон. Тэрбээр “Боолын гэрээ”, “Гоёлын даашинз”, “Тагнуулч аав” гээд дэлгэцэнд гарсан даруйдаа үзэгчдийн анхаарлыг ихэд татсан хэд хэдэн киног хийсэн. Хамгийн сүүлд “Тагнуулч аав” кинонд өөрийн том охиныг тоглуулж байсан бол ээлжит уран бүтээлдээ хүргэнээ тоглуулж байгаа гэнэ.       Энэ нь …

  • 6 January

    МУГЖ С.Жавхлан шинэ жилээ ингэж тэмдэглэжээ

    “Монгол өлсөх учиргүй” тоглолтоо хийсэн МУГЖ С.Жавхлан шинэ жилийн баяр тэмдэглэхгүй гэдгээ хэлж байсан. Тэгвэл 12 сарын 29-ний өдөр тоглолтынхоо орлогоос  “Цагаан даваа”-ны хогийн цэг дээрх 200-300 хүүхдүүдэд монгол үхрийн сүү бэлэглэжээ. Тэрбээр “Би “Монгол өлсөх учиргүй” хувьсгалт тэмцлийн тоглолтын орлогоосоо та нартаа сүү авч ирлээ. Энэ бол миний монголоо гэсэн цагаан сэтгэлийн минь илэрхийлэл юм. Энэ 31-ний орой Монгол …