Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга “Макс продакшн”-ы жүжигчин М.Баярмагнайд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртэхээр болжээ. Энэ талаар “Макс продакшн”-ы жүжигчин МУГЖ П.Эрдэнэзаан цахим хуудаснаа мэдээллээ.Жүжигчин М.Баярмагнай маргааш 11.00 цагт цол тэмдгээ гардан авах юм байна. М.Баярмагнай нь 1978 оны 10 сарын 6-нд Баянхонгор аймагт төржээ.1996 онд Баянхонгор аймгийн …
Tag Archives: урлаг
December, 2018
-
27 December
Б.Монголхүү олон улсын дуурийн дуулаачдын уралдааны гуравдугаарт байрт шалгарлаа
Оросын суут хөгжмийн зохиолчдын нэг Н.А.Римский-Корсаковын нэрэмжит дуурийн залуу дуулаачдын олон улсын XI уралдаан өнгөрөгч долоо хоногт Тихвиний концертын танхим болон алдарт Марийнский театр болсон. Тус уралдаанд эх орноо төлөөлөн оролцсон дуурийн дуучин Э.Анхбаяр дуурь, романс гэсэн хоёр төрөлд түрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Зөвлөлт холбоот улсын ардын жүжигчин Н.А.Обуховагийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын VIII уралдаан ОХУ-д …
-
26 December
“Монгол төрийн айзам уртын дуу” хүндэтгэлийн ёслолд оролцсон уран бүтээлчдэд талархал илэрхийлэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн танхимд “Монгол төрийн айзам уртын дуу” хүндэтгэлийн ёслолд оролцсон уран бүтээлчдийн төлөөлөгчдөд баяр хүргэн, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх эрхэм үйлс, цаашдын уран бүтээлд нь амжилт хүсээд талархал гардууллаа. Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 94 жилийн ойн баярын өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас …
-
25 December
МУСГЗ Г.Гонгоржав “Өеөдсөн хусны дуулал” үзэсгэлэнгээ гаргана
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, химич, эрдэс судлаач, сэтгүүлч, соёл судлаач, байгаль ажиглагч, профессор Г.Гонгоржав “Өеөдсөн хусны дуулал” үзэсгэлэнгээ маргааш Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэх гэж байна. Байгаль судлаач Г.Гонгоржав өмнө нь “Чулууны хээ”, “Чулуу зурж байна”, “Чулуу бичиж байна” үзэсгэлэнгүүд дэлгэн толилуулж байсан юм. “Сувдан Сондор” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй энэ удаагийн үзэсгэлэнд Г.Гонгоржав судлаачийн цуглуулсан байгаль дээрх хус модны элдэв …
-
24 December
Дуурийн дуучин Э.Анхбаяр Н.А.Римский-Корсаковын нэрэмжит тэмцээнд тэргүүн байр эзэлжээ
Дуурийн дуучин Э.Анхбаяр Оросын алдарт хөгжмийн зохиолч Н.А.Римский-Корсаковын нэрэмжит 11 дэх удаагийн олон улсын дуурийн дуулаачдын Б зэрэглэлийн уралдаанд Дуурь болон Романс гэсэн хоёр төрөлд өрсөлдөж тэргүүн байр эзэлжээ. Дэлхийн аварга шалгаруулах уралдаан энэ сарын 13-19-ний өдрүүдэд болсон бөгөөд манай улсаас дуучин Э.Анхбаяр, Б.Монголхүү, Б.Уранзолбоо, Б.Дэлгэрбаяр нар оролцсон юм. Тус тэмцээнд 20 гаруй орны 270 гаруй оролцогч оролцсон бөгөөд Дуурийн дуучин …
-
20 December
“Miss Tourism World 2019 Intercontinental Final” тэмцээнд Б.Мөнхчимэг оролцож байна
“Miss Tourism World 2019 Intercontinental Final” олон улсын миссийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн мисс Б. Мөнхчимэг оролцох эзнээр тодорсон юм. Тэрбээр БНХАУ-ын Шанхай хотод 2018 оны 12-р сарын 19-нээс 2019 оны 1-р сарын 10 хооронд зохиогдох тэмцээнд оролцохоор өчигдөр /2018.12.19/ Шанхай хотыг зорилоо. Б.Мөнхчимэг нь Андра агентлагийн загвар өмсөгчөөр ажилладаг бөгөөд “Шинэ монгол коосэн”-д суралцдаг, Япон хэлтэй, Төмөр хуур хөгжим …
-
19 December
Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчийг шалгаруулна
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2018 онд “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ыг шинэчлэн боловсруулж, Засгийн газрын 2018 оны 354 дүгээр тогтоолоор батлуулсан. Уг журам батлагдан гарснаар соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан …
-
18 December
“Алтан хаан” галерейд “Бодлын хүлэг” үзэсгэлэн нээгдэнэ
“Алтан хаан” галерейд 12 дугаар сарын 21-нд уран бүтээлч, барималч Б.Ганзоригийн “Бодлын хүлэг” уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Уран барималч Б.Ганзоригийг урлаг судлаачид чадварлаг, ирээдүйтэй залуу уран бүтээлч гэж үнэлдэг. Тэрбээр бүтээлүүдээрээ дэлхий ертөнцөд амьд бие организм үүссэн цагаас хүн төрөлхтөн бусдаасаа илт давамгайлан, амьтдыг гаршуулж эхэлсэн үеэс бий болсон хүмүүн болоод адууны ариун чанадын холбоог өвөрмөцөөр илэрхийлэн гаргадаг байна. Мөн …
-
18 December
“Мандухай сэцэн хатан” киноны хөгжим анх удаа бүрэн эхээрээ эгшиглэнэ
Монголын орчин цагийн түүхэн уран сайхны кино “Мандухай сэцэн хатан” дэлгэцнээ анх гарснаас хойш 30 жил болж байгааг тохиолдуулан уг киноны хөгжмийг 12 дугаар сарын 22,23-ны үдэш Симфони найрал, Морин хуурын чуулга, Найрал дуучид, Үндэсний хөгжимчид, Уртын дуучид, Хөөмэйчид Чулууны Чинбатын удирдлагаар бүрэн эхээр нь анх удаа эгшиглүүлэхээр бэлтгэж байна. Тэртээ 1987 онд хөгжмийг тухайн үеийн дуурийн симфони найрал, …
-
18 December
Төгөлдөр хуурч С.Одгэрэл Францад тоглолтоо зохион байгууллаа
Франц Улс дахь Монголын ЭСЯ Булонь-Биянкур хотын захиргаатай хамтран 12 дугаар сарын 13-ны өдөр төгөлдөр хуурч С.Одгэрэлийн төгөлдөр хуурын тоглолтыг Булонь-Биянкур хотын соёлын төвд амжилттай зохион байгууллаа. Тоглолтыг Булонь-Биянкур хотын захиргаа, хотын зөвлөлийн гишүүд, Франц Улсад суугаа Элчин сайд нар, Францын төрийн байгууллагуудын болон бизнесийн төлөөлөл, Монгол судлаачид, Булонь-Биянкур хотын оршин суугчид зэрэг 400 орчим үзэгч ирж сонирхов. Тоглолтын хөтөлбөрт …
-
15 December
“Хүрэн морь” найраглал дэлгэцийн бүтээл боллоо
Төрийн шагналт яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн алдарт “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бүтээсэн Монголын уран сайхны шинэ кино дэлгэцэнд гарахад бэлэн болжээ.“Аав”, “Үргээлэг-2”, “Яллагч” зэрэг киногоор үзэгчдийн танил болсон найруулагч Г.Эрдэнэбилэг “Хүрэн морь” найраглалаар “Хийморь” нэртэй кино бүтээсэн байна. “Хийморь” кино энэ сарын 28-наас театруудаар гарна. Монгол морины эх нутаг руугаа тэмүүлэх их тэвчээр хүчийг өгүүлсэн кинонд ОХУ, БНХАУ, АНУ, Казахстан, Украин, …
-
14 December
“Ану хатан” кино Болгарын телевизээр гарна
Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” романаас сэдэвлэн бүтээсэн “Шүүдэр” продакшны бүтээл “Ану хатан” түүхэн уран сайхны киноны эрхийг Болгарын телевиз энэ сард худалдан авчээ. “Ану хатан” түүхэн уран сайхны киног бүтээхдээ C-300 мэргэжлийн камер ашиглан усан доогуур зураг авч, “Зуун модны их тулалдааныг ой, ус, их талын гэж гурав хувааж найруулсан нь Монголын кино урлагт дэвшил авчирсан” гэж тухайн үед мэргэжилтнүүд үнэлж байсан …
-
8 December
“UB DANCE” чөлөөт бүжгийн наадмын шилдэг оролцогч Ч.Дөлгөөн дэлхийн аварга болов
Тайваньд энэ сарын 01-02-нд болсон Taipei BBoy City тэмцээнд “Ub Dance” чөлөөт бүжгийн наадмын 1vs1 BBoy төрлийн аварга Ч.Дөлгөөн Монгол Улсаа төлөөлөн оролцож дэлхийн аварга боллоо. Мөн тус тэмцээний rocking battle төрлийн хагас шигшээд Э.Баттулга шалгарчээ.Тус тэмцээн жил бүр дэлхийн өнцөг булан бүрт брейкданс төрлөөр зохиогддог бөгөөд орон орны шилдгүүдээс зөвхөн 16 шилдэг залуусыг цуглуулж аваргын төлөө өрсөлдүүлдэг юм. Нийслэл …
November, 2018
-
30 November
ОХУ-ын Сахад зураач Д.Булгантуяа “Өвөл якутаас эхэлдэг ” үзэсгэлэнгээ нээлээ
Якутын Саха хотын “Ургэл” арт галерейд Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн зураач Д.Булгантуяагийн “Өвөл якутаас эхэлдэг” уран зургийн үзэсгэлэн энэ сарын 28-нд нээлтээ хийлээ. Тус галерейд зураачийн 12 бүтээл, гар утасны тусламжтай AR технологийн гайхамшгаар нэвтрэн хөдөлгөөн болон дуутай хосолсон технологийг ашигласан таван бүтээл тус тус дэлгэжээ. Үзэсгэлэнд Д.Булгантуяа зураачийн бүтээлүүдээс гадна Монголын залуу уран бүтээлчдийн төлөөлөл “Арьсан урлалын холбоо”-ны тэргүүн, зураач П.Батжавын бүтээлүүдийг толилуулж …
-
29 November
Д. Уранчимэг ELIA-гийн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогджээ
Европын Урлагийн Их Сургуулиудын холбоо буюу ELIA-гийн Азийн орнуудын төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүнээр СУИС-ийн Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн захирал Д.Уранчимэг сонгогджээ. ELIA нь анх 1990 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 47 орны 350 урлагийн их сургууль, 300 мянга гаруй оюутны төлөөллийг сүлжээндээ нэгтгээд байна. ELIA-гийн сүлжээнд Азийн орнуудаас БНХАУ, БНСУ, БНЭУ, Катар улс, Сингапур, Малайз, Израйл, Тайвань, Монгол Улсын Урлагийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл