Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчдийн баг 10 дугаар сарын 24-нөөс энэ сарын 01-ны өдрүүдэд Япон улсын Мияги аймгийн ард иргэдэд үндэсний урлагийн тоглолтоо өргөн бариад ирлээ. Япон улсад 2011 онд болсон газар хөдлөлт, цунамийн гамшигт нэрвэгдсэн Мияги аймаг, Мацушима, Сэндай, Осаки хотоор явж танилцан ард иргэдтэй уулзаж Осаки хотноо хоёр удаа тоглолт хийж тоглолтын орлогоосоо хөгжлийн бэрхшээлтэй …
Tag Archives: урлаг
November, 2018
-
6 November
Дуучин С. Гантогоогийн “Шар автобус” баримт кино өнөөдөр нээлтээ хийнэ
Дуучин С.Гантогоогийн амьдралын тухай өгүүлэх баримтат кино өнөөдөр Сөүл хотын “Сөүл Синема”-д нээлтээ хийхээр болсон байна. “Шар автобус” нэртэй баримтат киног БНСУ-ын Сөүл хотын Гадаад иргэдийн урлаг, соёлын төвийн найруулагч Сон Су Хи найруулжээ. Баримтат кинонд Өмнөд Солонгост гадаадын олон сая хүн ажил хийхээр очдог ч мөрөөдлийнхөө төлөө зүтгэж чадвал амжилтад хүрч болдгийг харуулахыг зорьсон аж. Дуучин С.Гантогоо манай сайтад өгсөн ярилцлагадаа …
-
6 November
Нэрт найруулагч Г.Доржсамбуу агсны “Арслан” хөрөг дурсамжийн ном хэвлэгджээ
Монголын тайз, дэлгэцийн урлагийн зүтгэлтэн, нэрт найруулагч, жүжигчин Г.Доржсамбуу агсны амьдрал, уран бүтээлийн тухай хөрөг дурсамжийн “Арслан” номыг “Зохист дорно” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж, уншигчдын гар дээр тавихад бэлэн болоод байгаа ажээ. Энэхүү номд найруулагч Г.Доржсамбуу агсны гэр бүл, ах дүү, төрөл төрөгсөд болон мэргэжил нэгт найз нөхөд, хамтран зүтгэгчид, театр урлагийн зүтгэлтнүүд, шавь нарынх нь дурсамжийг хэлхэн зохиомжилж, хувь …
-
5 November
У.Баярсайхан: Аав минь тэнгэрийн орноос дууг минь сонсож байгаа гэж итгэдэг
МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч, МҮОНРТ-ийн сэтгүүлч Ундраагийн Баярсайхантай “Монгол бахархлын өдөр” болох “Монголын өглөө” тоглолт болон бусад зүйлийн талаар ярилцлаа. -Та их зохиолч Д.Нацагдоржийн буурин дээр төрсөн юм билээ. Байгалийн үзэсгэлэнт Гүн Галуутай таны онгод хийморьт нөлөөлөв үү? -Манай аав Говь-Алтай аймгийн Тонхил, ээж Цээл сумын уугуул, Төв аймгийн Баяндэлгэр сумын уугуул. Намайг нутгийнхаа нэрийг хэлэхээр хүмүүс …
-
2 November
Морин хуурын чуулга Япон улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл хүртэв
Монгол Улсын Морин хуурын чуулга Япон Улсын Гадаад Хэргийн сайдын Өргөмжлөл хүртлээ.Энэхүү өргөмжлөлийг Япон, Монгол Улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллага хувь хүнд олгодог бөгөөд гадаад харилцаа хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлсэн шагналуудаас Японы Эзэн Хааны шагналын дараа ордог үнэ цэнэтэй шагнал юм. Өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаанд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр хэлэхдээ“Улсын Филармонийн Морин хуурын чуулга …
-
2 November
Монголын циркчид алт, мөнгөн цом хүртжээ
БНХАУ-ын Ухань хотноо жил бүр зохион байгуулдаг Олон улсын циркчдийн 13 дахь удаагийн тэмцээнээс Б.Золбаяр ахлагчтай “Есөн өрлөг” хамтлаг алтан цом, У.Сэлэнгэ багштай уран нугаралтын жүжигчид мөнгөн цом хүртжээ. Уралдаанд 40 гаруй орны циркийн урлагийн шилдгүүд оролцдог тул дэлхийн хэмжээний “А” зэрэглэлийн уралдааны нэгд зүй ёсоор тооцогддог байна. “Есөн өрлөг” хамтлагийн уран бүтээлчид 2010 онд анх удаа тус уралдаанаас эх …
-
1 November
Н.Жанцанноровын “Ятгын концерт” бүтээлийг улсын сан хөмрөгт бүртгэж авлаа
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас 2018 онд улсын санд худалдан авах “Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлүүд”-ийг тодруулах үйл ажиллагааг Монголын хөгжмийн зохиолчдын холбоотой хамтран аравдугаар сарын 01-30-ны өдрүүдэд зохион байгууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан “Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын хүрээнд зохион байгуулсан уг шалгаруулалтад нийт 12 бүтээл …
October, 2018
-
26 October
“Мандухай сэцэн хатан” киноны 30 жилийн ойг тэмдэглэнэ
“Дэлхийн дуу, дүрсний өвийн өдөр” өнөөдөр /2018.10.26/ тохиож байна.Энэ хүрээнд Архивын ерөнхий газрын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Монголын кино урлагийн сор бүтээлүүдийн нэг болох “Мандухай сэцэн хатан” түүхэн уран сайхны киноны 30 жилийн ойд зориулсан арга хэмжээг зохион байгуулах юм. Кинотой холбоотой архивын баримт бичиг, гэрэл зураг, эд хэрэглэл, уран бүтээлчдийн гар бичмэл, гар зургийн үзэсгэлэн, уран бүтээлчдийн уулзалт ярилцлагыг …
-
23 October
Мисс А.Бөртэ-Үжин “Miss Grand International” тэмцээнд оролцож байна
Дэлхийн гоо сайхны гурван том тэмцээний нэг болох “Miss Grand International” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн 20 настай мисс А. Бөртэ-Үжин оролцож байна. Тэрбээр 2017 оны аравдугаар сард БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан “Miss Supertalent of the world” буюу “Дэлхийн Авьяаслаг миссийн тэмцээн”-д эх орноо төлөөлөн оролцож нэгдүгээр байр эзэлж байсан юм.Тус тэмцээний финалын шалгаруулалт өнөөдөр Мьянмарт зохион байгуулагдана. “Miss Grand …
-
22 October
“Алтан өндөг” кино ашиг орлогоороо тэргүүлжээ
Кино театруудад гарч буй монгол кинонуудын 9 дүгээр сарын сүүл, 10 дугаар сарын эхний өдрүүдийн байдлаар үзэгчдийн үзэлт болон ашиг орлогоороо тэргүүлсэн киногоор “Алтан өндөг” хэмээх адал явдалт, инээдмийн жанрын уран сайхны кино тодорчээ. Монголын кино урлагийн салбарынхны ашиг орлогийг тодорхойлох, киночдын дунд шударга өрсөлдөөн бий болгох, үзэгчдийн тоо, судалгааг тодорхой болгох үүднээс нийслэлийн кино театруудад гарч буй монгол кинонуудын …
-
19 October
Орон нутгийн театруудын шилдэг бүтээлийн шалгаруулалт амжилттай болов
БСШУСЯ Монголын урлагийн ажилтны холбоо, Монголын Театрын музей хамтран Соёл урлагийг дэмжих сангийн санхүүжилтээр МУ-ын Ардын жүжигчин, төрийн шагналт эрдэмтэн зохиолч, найруулагч Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ойн ажлын хүрээнд Орон нутгийн театруудын бүсчилсэн ШИЛДЭГ БҮТЭЭЛ-2018 улсын YIII үзлэгт уралдааны Баруун бүсийн шалгаруулалтыг Завхан аймгийн Улиастай хотноо амжилттай зохион байгууллаа. Баруун бүсийн уралдаанд Баян-Өлгий, Увс, Ховд, Баянхонгор, Завхан аймгуудын Хөгжимт Драмын театруудын 150 гаруй уран бүтээлчид оролцон …
-
17 October
Б.Дэлэгдоржийн нэрэмжит улсын уралдааны гранпри шагналтанг таван сая төгрөгөөр урамшуулна
Төв Халхын нэр бүжиг дэглээч, МУСТА Балжирын Дэлэгдоржийн нэрэмжит мэргэжлийн бүжигчдийн улсын уралдаан ирэх сарын 03-05-нд Баянхонгор хотноо болно. Мэргэжлийн уран бүтээлчид, театр чуулгын бүжигчид, чөлөөт уран бүтээлч, бүжгийн мэргэжлээр их, дээд сургууль төгсөгчид болон суралцаж буй оюутнуудын дунд болох уралдааныг аймгийн ЗДТГ, Боловсрол соёл урлагийн газар, Хөгжимт драмын театр, Б.Дэлэгдорж агсны үр хүүхдүүд хамтран зохион байгуулж байна. Уралдааныг Монголын бүжгийн …
-
16 October
“Нинжин сэтгэл”-ээс нинжин сэтгэлийг толидохуй
Урлаг нийгмийн толь гэдэг. Тухайн улс орны хөгжлийг захын кино театр, түүхийн музей ороод л дүгнэчих боломжтой. Кино театрууд шил шилээ даран өнгөө зассаар байна. Харин байгаа хэдэн музей нь эхнээсээ хаалгаа бариад олон жил болж байгаа нь эмгэнэлтэй. Саяхан “Өргөө лазер синема”-д “Нинжин сэтгэл” уран сайхны кино нээлтээ хийв. Шинэ кино театраас техник технологийн дэвшил нэвт ханхална. Тухтай, саруулхан …
-
15 October
Буриадын “Байгал” театр Монголд айлчлан тоглоно
Монголын үзэгчдийг аравдугаар сарын 22-24-ний өдрүүдэд гурван томоохон тоглолт хүлээж байна. Буриад улсын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд 20 жилийн дараа ахин тоглохоор боллоо. Айлчлан тоглолтын хүрээнд гурван томоохон үзүүлбэр төлөвлөсөн бөгөөд “Гала-концерт”, “Баргужин төхөм. Эртний цуурай” домогт жүжиг, түүнчлэн оросын “Танцуют все!” шоуны ялагчдын тоглолт багтжээ. Орос-Монголын найрамдлын сарыг тохиолдуулан, Соёлын төв өргөөний 30 жилийн ойд зориулсан тус …
-
15 October
Жүжигчин С.Өлзийхүү “Нинжин сэтгэл”-ээр нийгмийг сэрээлээ
“Хас фильм” студи, урлагийг дэмжигч “Blue Dragon” ХХК-ийн хамтын бүтээл “Нинжин сэтгэл” уран сайхны кино энэ сарын 12-нд кино театруудад нээлтээ хийлээ. Киноны гол дүрд хошин урлагийн мастеруудын нэг СТА, жүжигчин С.Өлзийхүү, түүний охин Х.Баярмаа, АНУ-д амьдарч, урлагаас нэлээд хөндийрөөд байсан жүжигчин С.Отгонцэцэг, кино урлагийн салбарын эрэлттэй жүжигчдийн нэг П.Шүүдэрцэцэг гээд энэ цагийн нэлээд чадварлаг эмэгтэй жүжигчид тоглосон нь киног …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл