Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны, шүүхээр хэргээ шийдвэрлүүлж, шүүх, шүүгчийн үйл ажиллагааны талаархи сэтгэгдлээ хуваалцахаар Сонгинохайрхан дүүргийн иргэн Р.Сувд-Эрдэнэ бидэнд хандсан юм. Тэрбээр 1 жил гаруй хоригдсоны эцэст хэргээ шүүхээр шийдвэрлүүлжээ. -Миний бие дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй. 2014 онд хүн амины хэрэгт холбогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар жил дамнан шалгагдаж байгаад …
Tag Archives: Хууль эрх зүй
September, 2015
-
3 September
Эрүүгийн 6 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлэв
Авлигатай тэмцэх газар 2015 оны 8 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 2 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 14 гомдол, мэдээллийг шалгаснаас 1 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэх, 5 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 3 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 5 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 56 хэрэгт мөрдөн …
August, 2015
-
25 August
Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн үйлдэлд хяналт тавьж ажиллана
Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-н 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар батлагдан хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Тус хуулийн 6 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт Аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч харьяалах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтооно гэж заасан. …
July, 2015
-
29 July
Эрүүгийн хэрэг нэг хувиар буурсан үзүүлэлттэй байна
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар тутам зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэл мэдээллийн 34 байгууллагын 60 орчим сэтгүүлч, сурвалжлагч хүрэлцэн ирж сурвалжилсан тус хуралд Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач Л.Галбаатар, ахлах референт Э.Өлзийлхам, Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн ахлах референт О.Одгэрэл нар оролцож, Монгол Улсын шүүхийн 2015 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг …
-
29 July
Хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар албан бичиг хүргүүлэв
Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжид зааснаар Төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас гадна Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнууд нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй байдаг. “Мон-Атом” ТӨХХК–нд хуулийн үйлчлэлд хамрагдах …
-
28 July
Г.Буяндорж нарын шүүх хурал үргэлжилж байна
“Ноёд” группийн ерөнхийлөгч гэх Г.Буяндорж болон Ууганбаяр, Батдорж, Дамдиндорж, Баттулга нарын таван хүнийг шүүх хурал шүүгдэгч талын элдэв шалтгааны улмаас 7 удаа хойшилсны эцэст өчигдөр эхлэн, өнөөдөр үргэлжилж байна. Тэдэнд Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн 111.2, 111.3 гэсэн зүйл ангиар буюу бусдыг ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Энэхүү шүүх хурал нь одоогоор …
-
27 July
Шинэ хуулиар согтуу жолоочид дараах арга хэмжээ авахаар боллоо
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хуулиар согтуу жолоочид дараах арга хэмжээ авна. 27 дугаар зүйл.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодох 27.1.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг …
-
24 July
Монгол Улс, БНХАУ-ын Хууль зүйн яамдын зөвлөлдөх уулзалт боллоо
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хууль зүйн яамдын “Ялтан шилжүүлэх болон эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх асуудлаар” анхдугаар зөвлөлдөх уулзалт 2015 оны 7дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Бээжин хотноо болж өнгөрлөө. Монгол Улсын Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга бөгөөд Гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Зоригт, БНХАУ-ын Хууль зүйн яамны …
-
18 July
Үйлчлүүлэгчээ хамгаалж чаддаггүй Г.Батбаяр өмгөөлөгч гэж хэн бэ?
Info.mn сайтын захирал, сэтгүүлч С.Баттулгыг дүүргийн анхан шатны шүүхээс цагдан хорих шийдвэр гаргасан. Сэтгүүлчийг хэвлэн нийтэлснийх нь төлөө цагдан хорьсон шүүгчийн шийдвэрийг сэтгүүлчид эрс эсэргүүцэж хэвлэлийн бага хурал зохион байгуулсан бөгөөд өчигдөр дүүргийн шүүхийн гадаа тайван жагсаал хийлээ. Сэтгүүлчдийн тэмцлийн үр дүнд шүүх хуралдааны бичлэгийг олон нийтэд дэлгэж, үнэнийг олж харах боломж бүрдсэн юм. Бичлэгээс харахад Г.Буяндорж тэргүүтэй хариуцагчдыг цагдан …
-
9 July
Нийтийн сонсголын тухай хуулийг баталлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Нийтийн сонсголын тухай хуулийг УИХ-ын чуулганы өчигдөрийн нэгдсэн хуралдаанаар баталлаа. Нийтийн сонсголын тухай хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж дагаж мөрдөгдөхөөр болов. Нийтийн сонсголын тухай хууль хэрэгжиж эхэлснээр төрийн шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангах, парламентын ардчиллыг төгөлдөршүүлэх, парламентын хяналтын механизмыг боловсронгуй болгох, ил тод байдлыг хангах цаашлаад хууль тогтоомжийн чанар сайжирахад чухал …
-
9 July
Үндсэн хуулийн үзэл санаа, үнэт зүйлсийг баталгаажуулах чухал алхам боллоо
Нийтийн сонсголын тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяраас тодруулга авлаа. -Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Нийтийн сонсголын тухай хуулийн төсөл УИХ-аар батлагдлаа. Үүнээс ярилцлагаа эхлэх үү? -Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж өнгөрсөн оны 7 дугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн. 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр буюу өнөөдөр Улсын …
-
8 July
Ялтан шилжүүлэх конвенцид нэгдэн орно
“Ялтан шилжүүлэх тухай конвенц”-д нэгдэн орох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Гадаад харилцаа өргөжин хөгжихийн хэрээр манай иргэд гадаадад суралцах, ажиллах болон бизнес эрхлэх зорилгоор зорчих явдал нэмэгдэж байгааг харгалзан, монгол иргэд олноор зорчдог, аливаа төрлийн гэмт хэрэгт холбогдох болсон зарим орнуудтай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулах чиглэлээр хамтран ажиллаж байна. Монгол Улс …
-
6 July
Прокурор, шүүх хараат бусаа харуулна
Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг АТГ мөрдөн байцааж дуусаад Нийслэлийн прокурорт шилжүүлжээ. АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс Л.Гансүх нарыг гурван тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж буй юм. Энэ хэрэг хэвлэл мэдээллээр жил гаруй дуулиантсан тул Л.Гансүх нар ямар хэрэгт сэрдэгдсэн, түүнийг нь АТГ барин тавин нотлож чадаагүйг иргэд бараг цээжилсэн гэхэд хэтрэхгүй. Тэднийг …
-
3 July
“Дагнасан шүүх” уулзалт амжилттай болж өндөрлөлөө
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан “Даганасан шүүх” уулзалт өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө. Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан дагнасан шүүхийн ач холбогдол сэдвийн хүрээнд зохион байгуулсан энэхүү уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Санчир, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа, Шүүхийн …
-
2 July
Н.Алтанхуягийн хөрөнгө, орлогын мэдүүлэг нь ч, мөн түүнтэй шууд холбогдох эрүүгийн хэрэг ч АТГ-т шалгагдаагүй
Авлигатай тэмцэх газраас 2015 оны эхний хагас жилд хийсэн үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд өчигдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хурлын үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж байгаа эсэх асуудлаар сэтгүүлчид асууж сонирхож байв. Энэ талаар АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайханаас зарим зүйлийг тодрууллаа. -УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй …