Tag Archives: Хууль эрх зүй

July, 2015

  • 2 July

    Хуулийн цоорхой: 4,5 тэрбумыг идээд 18 саяыг л төлдөг хууль

    УИХ-ын хаврын чуулган өндөрлөх дөхсөн ч Эрүүгийн хууль тойрсон шуугиан намжихгүй л байна. Олон хурц маргаан өрнүүлсэн Эрүүгийн хууль дуншаад л байна. Өмнөх хууль нь олон хүнийг хэлмэгдүүлсэн, Монголыг хэт шоронжуулах бодлогын золиос болсон гэмээр үйлчилж байгаа нь маргашгүй үнэн. Одоо үйлчилж байгаа хууль олон хүнийг хэлмэгдүүлэн хохироосон тухай тоо баримт бишгүй их. Үүнээс нэг баримтыг л дурдахад хангалттай. Цэвэр …

  • 1 July

    Шүүхүүдэд тамга, тэмдэг гардуулж өгөх ёслолын ажиллагаа боллоо

    Улсын Их Хурал Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, 2015 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Шүүх байгуулах тухай хуулийн дагуу байгуулагдсан 99 шүүх, 40 тамгын газарт шинэ тамга, тэмдэг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр улс орон даяар нийт шүүхүүдэд нэгэн зэрэг боллоо. Багануур, Налайх дүүрэг зэрэг Улаанбаатар хот доторхи болон хотод ойр байрлах тамгын газар, Төв, …

June, 2015

  • 26 June

    Цагдаагийн сайд Жо-Энн Миллерийг шалгуулах хүсэлт гаргав

    Куйнслэнд муж улсын парламентын сөрөг хүчний зүгээс тус муж улсын Цагдаагийн албаны сайдын талаар Гэмт хэрэг, авлигатай тэмцэх комисст мэдээлэл хүргүүлэв. Мэдээлэлд, Парламентын гишүүн Рик Уильямсийг гэмт хэрэгт буруутгаж байгаа хүнтэй Цагдаагийн албаны сайд Жо-Энн Миллер утсаар ярьсан талаар дурджээ. Рик Уильямсийн удирдлагад ажиллаж байсан Брюс Мклийн нь түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа талаар мэдээлсний дараа хатагтай Миллер …

  • 25 June

    Үндсэн хуулийн цэцэд ирсэн өргөдөл гомдол 10 хувиар өсчээ

    Одоогоос зургаан сарын өмнө Ч.Сайханбилэгийн “шийдлийн” гэх тодотголтой Засгийн газар байгуулагдаж байв. Ингэхдээ парламентад суудалтай бүх нам, эвсэлтэй хамтарсан нь ихээхэн анхаарал татаж байсан юм. Тухайн үед сонгуулийн циклээ дуусгах биз гэж байсан ч, харин өнөөдөр бол АН, МАН цаашид хамтарсан хэвээр байх уу, үгүй юу гэдгээ эргэн ярилцахаар болоод байна. Энэ санаачилгыг Ардчилсан намын гишүүд гаргаж, Гүйцэтгэх зөвлөлөөрөө ч хуралдсан …

  • 24 June

    Гэмтэл согог судлалын үндэсний төвд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна

    Авлигатай тэмцэх газраас болон бусад байгууллагын гаргасан судалгааны дүнгийн мөрөөр эрүүл мэндийн салбарын ил тод, нээлттэй байдлыг хангахад чиглэсэн нэгбүрчилсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, заавар зөвлөгөө өгөх, 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах зорилгоор Гэмтэл согог судлалын үндэсний төвд ажиллаж …

  • 23 June

    АНУ-ын Муж Улсуудын Шүүхийн үндэсний төвийн Дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлагууд АНУ-ын Муж Улсуудын Шүүхийн үндэсний төвийн Дэд ерөнхийлөгч ноён Ж. Апперсоныг өнөөдөр буюу 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр албан ёсоор хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Б.Сарантуяа, Д.Эрдэнэчулуун, Ж.Эрдэнэчимэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн захиргаа, удирдлагын газрын дарга С.Санчир, Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Л.Өлзийсайхан болон Шүүхийн гадаад …

  • 22 June

    Э.Эрдэнэжамьяан: Миний хувьд таньдаг цагдаа, прокурор, шүүгч байхгүй…

    Нэгэн цагт  Хууль зүйн дэд сайдын үүрэгт  ажлыг хийж явсан Э.Эрдэнэжамьяан өөрийн Нүүрномдоо ийн бичжээ. Түүнийг ингэж бичих болсныг  бодоход   шүүх цагдаагийн асуудлаа аргалуулахаар  найз нөхөд, хамаатан садан нь нэлээд хандаг бололтой. *** Найз нь нэг асуудалд орчихлоо хө. Таньдаг цагдаа байна уу? Хөгшин нь нэг хүнээс юм нэхэмжилж байгаа юм аа, таньдаг шүүгч байна уу? Манай найз хэрэгт …

  • 16 June

    Монгол төрийн хуулийн салбарыг Х.Тэмүүжин “хошного, бөөр бөгс”-ний асуудалтай холбох хэрэггүй

    Монголын бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан хууль зүйн шинэчлэл гэгч нь манай ард түмний хувь заяаны асуудал болохоос Х.Тэмүүжин, Д.Дорлигжав хоёрын бөгс бөөр, хошного хотны хэрүүл тойрсон асуудал биш ээ.  Гэтэл өнөөдөр байдлыг энэ хоёрын хоорондын хэрүүл мэт хялбарчилан харуулах гэж байна. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух билээ гэгчилэн асуудал Х.Тэмүүжингийн сагсуурал- самуурал- самралтаас эхтэй билээ. Монголын ард түмний ярьдгаар …

  • 16 June

    Хохирлын сангийн тухай хуулийн төслийг өргөн барилаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав Хохирлын сангийн тухай хуулийн төслийг өргөн барилаа. Хуулийн төсөлд хохирлын сангийн мөнгөн хөрөнгийг шүүхээс шийдвэрлэсэн гэмт хэргийн хохирлыг барагдуулах, төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх гэсэн хоёр төрлийн үйл ажиллагаанд зарцуулахаар тусгаж, үүнтэй холбоотой Засгийн газрын тусгай сангийн тухай …

  • 16 June

    Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг өргөн барив

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.06.16/  Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав өргөн барилаа. Дотоодын цэргийн тухай хууль 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болж, гүйцэтгэж байсан чиг үүргийг Цагдаагийн байгууллага хариуцахаар болсон. Дотоодын цэргийг цомхон бүтэцтэйгээр байгуулан, бие даасан байдлыг нь хангаж, мэргэшсэн бүрэлдэхүүнээр улсын онц чухал …

  • 16 June

    “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталлаа

    Түрээсийн орон сууц хөтөлбөр баталлаа Ипотекийн зээлийн нөхцөл шаардлагыг хангаж орон сууц худалдан авах боломжгүй иргэдийг орон сууцжуулах зорилгоор “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөрийг  2015-2021 онд хэрэгжүүлж, нийслэлд 16000, аймгийн төвүүдэд 4000 айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлэхээр төлөвлөжээ. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг хандивлагч орнуудын зээл, хөнгөлөлттэй зээл тусламжид хамруулах, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татан …

  • 16 June

    Өмгөөллийн тухай хуулийн төслийг өргөн барилаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод  Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр Өмгөөллийн тухай хуулийн төслийг  өргөн барилаа. 2012 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан 2002 онд батлагдсан Өмгөөллийн тухай хууль хүчингүй болж, улмаар 1000 гаруй гишүүнтэй, 85 жилийн түүхтэй, бие даасан, хараат бус, улсын төсвөөс санхүүжилт авдаггүй мэргэжлийн холбоо эрх зүйн хувьд зохицуулалтгүй …

  • 9 June

    Улс төрийн албан тушаалтныг төрийн захиргааны албан тушаалд томилсон шийдвэрийг хүчингүй болгох шаардлагатай

    Авлигатай тэмцэх газраас Увс аймгийн Түргэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Бямбаад шийдвэрийг хүчингүй болгуулах тухай албан бичиг хүргүүллээ. Тус газраас томилогдсон ажлын хэсэг Увс аймагт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, заавар зөвлөгөө өгч ажилласан юм. Үүний зэрэгцээ холбогдох зарим шийдвэрийг хянан үзэхэд Увс аймгийн Түргэн сумын ИТХ-ын төлөөлөгч К.Оюунтөгөлдөрийг сумын Засаг даргын …

  • 5 June

    Монголын прокуроруудыг сургахад Франц Улс тусална

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Францын Шүүхийн Үндэсний сургуулийн захирал  Игзавье Ронсен, тус сургуулийн орлогч захирал, гадаад харилцааны газрын дарга Антони Манваринг нарыг хүлээн авч уулзав. Францын шүүгч, прокуроруудыг бэлтгэдэг Шүүхийн Үндэсний сургууль 2011 оноос Монгол Улстай хамтран ажиллаж эхэлжээ. Тус сургууль нь 8000 суралцагчтай, Европт эртнийд тооцогддог түүхтэй газар юм. Францын Шүүхийн Үндэсний сургууль Монгол Улсын …

  • 5 June

    Хууль зүйн сайд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газрын дарга Э. Ладцу тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Хууль зүйн сайд Д.Дорлигжав НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газрын дарга Э.Ладцу тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Хууль зүйн яам нь НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудтай сүүлийн 20 орчим жилийн турш хамтран ажиллаж байгаа бөгөөд тэр дундаа НҮБ-ын Энхийг сахиулах үйл ажиллагаанд 2006 оноос Монгол Улсын алба хаагчид амжилттай оролцож ирсэн билээ. НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны өнөө болон ирээдүйн чиг …