Монгол Улсын хууль сахиулах салбарт сэтгэл зүйчид ажиллаад багагүй хугацааг өнгөрүүлж, салбарын хэмжээнд нэлээдгүй туршлага хуримтлуулсан. Хууль сахиулахын их сургуулиас санаачлан практик байгууллагуудтай хамтран ажиллах сургалтын ажлын хүрээнд “Хууль сахиулах салбарын сэтгэл судлаачдын сургалт, зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна. Хууль сахиулах байгууллагад ажиллаж байгаа сэтгэл зүйчид нь хамт олны сэтгэл санааны байдлыг зөв мэдэрч судалдаг, зөвлөдөг, тусладаг, шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхой …
Tag Archives: Хууль эрх зүй
April, 2015
-
29 April
Булган аймгийн сумдад авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байна
Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Булган аймгийн Хангал, Сэлэнгэ, Бугат сум, Хялганат тосгоны авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай газар дээр нь танилцаж, арга зүйн зөвлөгөө өгөх, төрийн албан хаагч, иргэдэд сургалт, сурталчилгаа хийх, төрийн байгууллагуудад гарын авлага тараан ажиллаж байна. Ажлын хэсэг дээрх сумдад ажиллах явцад нийтийн албанд нэр дэвшсэн этгээдийг албан тушаалд томилохдоо хувийн ашиг сонирхлын урьдчилсан …
-
28 April
Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр, Шүүх эрх мэдлийн байгууллагуудын шинэчлэл, нийгмийн харилцааны хувьсал, өөрчлөлт, эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгддэг гол гол хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан одоогийн мөрдөгдөж байгаа Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэх, үзэл баримтлал, зохицуулалтыг өөрчлөх шаардлага тулгарч байна. Энэ шаардлагад үндэслэн прокурорын байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим, хуульд заасан зарим нэр томьёог …
-
28 April
Шуурхай мэдээ: Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр Авлигатай тэмцэх газарт өнөөдөр хандсан байна
Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр Авлигатай тэмцэх газарт өнөөдөр хандсан байна. Тэрээр тус байгууллагын нэр дээр гаргасан өргөдөлдөө : “Санжаа овогтой Баяр намайг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюу Толгойн гэрээг батлуулж, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж авлига, хээл хахууль авсан, улмаар АНУ-д олон тэрбумаар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө худалдан авч “мөнгө угаасан” nulzii@ymail.com: мэтээр бичин хүнд …
-
27 April
Ерөнхий зориулалтын цэргийн командлагч Р.Сүхбат БНХАУ-д айлчиллаа
Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч бригадын генерал Р.Сүхбат тэргүүтэй цэргийн төлөөлөгчид энэ сарын 20-24-ний өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ. Энэ удаагийн айлчлал нь Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч анх удаа БНХАУ-д айлчилж байгаагаараа онцлог болж байна. Айчлалын эхний өдөр Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч бригадын генерал Р.Сүхбатыг БНХАУ-ын БХЯ-ны байранд ХАЧА-ийн хуурай …
-
27 April
Т.Мэндсайхан: Шүүгчдийн цалинг хуулиар тогтоох нь зүйтэй гэх шийдвэр гарсан
ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханаас шүүгчийн цалингийн асуудалтай холбогдуулан дараах зүйлийг тодруулсан юм. -Шүүгчдийн цалин дунджаар хэд байдаг вэ? -Шүүгчдийн эдийн засгийн хараат бус байдлыг хангах, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх үүднээс цалингийн асуудлыг сүүлийн хоёр жил шийдэж явсан. УИХ-аас ч дэмжлэг үзүүлж 15 тэрбум төгрөгийг нэмж баталсан. Монголын нийгэмд шүүгчдийн цалингийн асуудлаар багагүй хэлэлцүүлэг өрнөж байх шиг байна. …
-
27 April
Хууль сахиулах байгууллагууд ХБНГУ-ын туршлагаас хуваалцлаа
Хууль зүйн яам, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн “Эрх зүйн боловсрол” академиас зохион байгуулсан сургалтад Тахарын ерөнхий газар, Иргэний шилжилт хөдөлгөөний ерөнхий газар,Хууль сахиулах их сургуульболон Цагдаагийн байгууллагын ажилтнууд хамрагджээ. Сургалтыг ХБНГУ-ын Бавари муж улсын Аугсбургийн Эрүүгийн цагдаагийн газрын дарга, эрүүгийн албан тэргүүн комиссар Клаус Байерл удирдан явуулсан бөгөөд тэрбээр хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын жишиг, …
-
27 April
Монгол генералуудын өдрийн эргэн тойронд
Монгол Улсад генерал цол бий болсны 71- жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх, “Монгол генералуудын өдөр”-ийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа 2015-04.24 нд амжилттай болж өндөрлөв. Энэхүү үйл ажиллагаанд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газар, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газар, Иргэний нисэхийн Ерөнхий газраас төрөн гарсан үе үеийн генерал цолтон, гадаад дотоодын …
-
25 April
Албадан гаргагдсан гадаад иргэн нэрээ солин Замын-Үүдийн хилээр нэвтрэхийг завджээ
Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор Монгол Улсад 10 жилийн хугацаанд дахин оруулахгүйгээр 2007 онд албадан гаргагдсан БНХАУ-ын иргэн Т гэгч 4 дүгээр сарын 22-ны өдөр нэрээ сольж хууль бусаар хил нэвтрэхийг завдсаныг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч илрүүлэн, албадан нутаг буцаасан байна. Мөн тус боомтоор 4 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын иргэн С нь биедээ 6 …
-
23 April
НҮБ-ын Энхийг сахиулах асуудал эрхэлсэн офицероор монгол эмэгтэй томилогдлоо
Тэр эхлээд ээжийнхээ, дараа нь өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлсэн. Харин одоо Монголын зэвсэгт хүчний мөрөөдлийг биелүүлж, чадварлаг залуусын тэр зүгт тэмүүлсэн анхны шанг татахаар НҮБ-ыг өнөө маргаашгүй зорих гэж байна. Тэрбээр НҮБ-ын Энхийг сахиулах газарт ажиллах хүсэлтэй цэргийн эрдэмд мэргэшсэн, мэдлэг чадвартай олон орны залуустай өрсөлдөж, тэнцээд Энхийг сахиулах асуудал эрхэлсэн офицер гэсэн албан тушаалд томилогдоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, …
-
23 April
Генералууд юу гэв
Монгол Улсын генералуудын өдөр маргааш тохиож байгаа. Энэхүү өдрийг улс даяар цэргийн бахархалын баяр болгон тэмдэглэдэг билээ. Генерал цолыг эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгодог баанх 1944 онд энэхүү журмыг олгох болжээ. Энэхүү эрхэм хүндтэй цолыг 11 хүн анх хүртэж байсан бөгөөд эдүүгээ 155 хүн генерал хэмээх …
-
23 April
Нийслэлийн прокурорын газраас хорих ангид шалгалт хийлээ
Нийслэлийн прокурорын газраас ШШГЕГ-ын харьяа “Мааньт” дахь хорих 415 дугаар ангид ял эдэлж буй ялтнуудын ял эдлэлтийн байдал, хорих ангиас харуул хамгаалалт, үзлэг нэгжлэгийг зохион байгуулж буй байдлыг шалгасан байна. Шалгалтаар ялтны бие, орон байранд хийж буй үзлэг, шалгалтын чанар хангалтгүй, ялтны хоолны илчлэг, нормыг цаг хугацаанд нь мэргэжлийн байгууллагаар тогтоогоогүй, ялтнуудаас гаргаж буй сахилгын зөрчил өссөн, түүний дотор ялтнууд …
-
22 April
Прокуроруудын ажлыг дүгнэн, шагнаж урамшуулжээ
Төв аймгийн прокурорын газар 2014 онд хийж гүйцэтгэсэн ажлын мэдээ, тайландаа дүгнэлт хийж, цаашид анхаарч ажиллах асуудлуудаа тодорхойлж 2015 онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгаж, уг асуудлуудыг шийдвэрлэх удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна. Тухайлбал: Аймгийн прокурор, Цагдаагийн газрын дарга нарын хамтарсан тушаалаар “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг сайжруулах, хяналтын ажлын чанар үр дүнг дээшлүүлэх талаар авах удирдлага зохион …
-
21 April
3 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэв
Авлигатай тэмцэх газар 2015 оны 4 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 18 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 34 гомдол, мэдээллийг шалгаснаас 3 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэх, 4 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 24 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 56 хэрэгт мөрдөн …
-
20 April
Хууль бус томилгооны асуудлаар Төрийн албаны зөвлөлтэй хамтран хяналт шалгалтаар ажиллаж эхэллээ
Авлигатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан ажлын хэсэг 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Аж үйлдвэрийн яам, Гадаад хэргийн яаманд холбогдох хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж эхэллээ. Авлигатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөлийн байгуулсан хамтран ажиллах Санамж бичгийг хэрэгжүүлэх хүрээнд хууль бус томилгооны асуудлаар дээрх …