Монгол Улсын Засгийн газраас өнөөдөр Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг өргөн барилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Архигүй Монголын төлөө хамтдаа” санаачилгыг дэвшүүлж, бүх нийтээрээ тэмцэх шаардлагатай хэмээн уриалга гаргасан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009-2013 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.2.3-т “Монгол хүний удмын сан, түүнд муугаар нөлөөлж байгаа …
Tag Archives: Хууль эрх зүй
January, 2015
-
18 January
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсүүд ажлаа тайлагналаа
Өнгөрсөн долоо хоногт дүүргийн Цагдаагийн хэлтсүүд “Цагдаагийн албаны тухай” хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу нийт удирдлага, алба хаагч, иргэдийнхээ өмнө 2014 онд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, гэмт хэргийг халуун мөрөөр нь цаг алдалгүй илрүүлэх, гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийнхээ хохирлыг нөхөн төлүүлэх, иргэдийнхээ амар амгалан аюулгүй байдлыг сахин хамгаалах талаар хийсэн ажлаа тайлагналаа. Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн …
-
18 January
Хөдөлмөрийн гэрээг ямар шалтгаанаар цуцалдаг вэ?
Дараах үндэслэлүүдийн аль нэг нь байгаа тохиолдолд Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно. Үүнд: -Хөдөлмөрийн хуулинд аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн; – Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон; – Ажилтан 60 нас …
-
15 January
“Согтуугаар жолоо барьсан хүнд хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлэх хэрэгтэй”
УИХ дахь эмэгтэй гишүүд “Согтуу жолооч ба хүүхдийн амь нас” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын цагдаа, Замын цагдаагийн газар, Монгол Улсын тээврийн прокурорын газар, Хууль сахиулах их сургууль, Хууль зүйн яам, Замын цагдаагийн газар, Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нийгэмлэг зэрэг байгууллагын төлөөлөл оролцож гишүүдийн сонирхсон асуултад хариулт өгч, хуулийн төсөлд тусгах саналаа хэллээ. УИХ-ын …
-
15 January
Зөвшөөрөлгүй сурталчилгааны самбаруудыг буулгана
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн дэргэдэх Гадна зар сурталчилгааны зөвлөл хуралдаж 2015 оны үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг хэлэлцлээ. Хурлын үеэр Гадна сурталчилгааны зөвлөлөөс гаргасан шийдвэр, зөвлөмжийг дүүргүүдийн түвшинд хэрэгжүүлэхийн тулд дүүргүүдийн дэд бүтэц тохижилт хариуцсан Засаг даргын орлогч нарыг оруулахаар боллоо. Уг зөвлөл нь Улаанбаатар хотын хэмжээнд гадна сурталчилгааны журмын хэрэгжилт, норм дүрэм, зай хэмжээнд нь нэгдсэн хяналтыг тавин ажиллах юм. Дүүрэг …
-
15 January
Хурд болон гэрлэн дохионы 2569 зөрчил гарсан байна
2015 оны нэгдүгээр сарын 01-нээс 01-р сарын 14-ны өдрийн байдлаар хурд болон гэрлэн дохионы нийт2569 зөрчил гарсан байна. 2015 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр гэрлэн дохионы 120, хурд хэтрүүлсэн 96 зөрчил бүртгэгджээ. Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо болзошгүй ослоос урьдчилан сэргийлж замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн соёлтой оролцоорой УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВ Хурд хэтрүүлсэн, торгуулсан мэдэээллийг авахыг хүсвэл энд дарж …
-
14 January
Эмнэлэг эрүүлжүүлэх болсон эмгэнэл
Манай эрх мэдэлтнүүдийн амнаас сүүлийн үед хэрэгжүүлэхэд тун чиг бэрх тушаалууд гарах боллоо. Монголд эдийн засгийн хямрал нүүрлэлээ гээд томчууд ард түмэнд голоо тасартал бүсээ чангалах тушаал өгсөн. Тушаалыг биелүүлэх гэж сэтгэлээр унасан иргэд түр ч атугай ухаанаа тасартал сархад зооглох арга замыг сонгож байна. Угаас омголон, дэврүүн зантай монголчууд ухаан балартсан үедээ хэнд, ямар зан гаргадагийг бид бүгд мэднэ. …
-
13 January
Ундны уснаас шинжилгээ авлаа
Баруун-Урт сумын иргэдээс ирүүлсэн удаа дараагийн гомдол, хүсэлтийн дагуу “Дөрвөлж” ОНӨҮГазрын цэвэрлэх байгууламж болон 4, 9-р ус түгээх цэгүүдээс дээж авч, газрын нэгдсэн лабораторид шинжлүүлэхэд ундны усны үлдэгдэл хлорын хэмжээ байвал зохих зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 0.1 хувиар их байгаа нь “Ундны ус, эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт” MNS 0900 : 2005 стандартыг зөрчсөн байна. Иймд дээрх зөрчлийг арилгуулж, ундны …
-
13 January
Замын цагдаагийн газраас анхааруулж байна
Иргэд машин худалдаж авахдаа хуучин эзэмшигчийнх нь нэр дээр торгууль байгаа эсэхийг урьдчилан шалгаж байх нь чухал юм. Хэрвээ жолооч та хуучин авто машин худалдан авахдаа дээрх зүйлииг анхаараагүйн улмаас машин авсны дараа гэрийн хаягаар нь торгуулийн баримтууд ирсэн тохиолдолд өөрөө төлөхөөс өөр аргагүй болох гэнэ. Тиймээс машин авахаасаа өмнө www.torguuli.mn-ээр ороод торгуультай эсэхийг шалгахад бүх мэдээлэл тодорхой харагдах бөгөөд бусдын …
-
13 January
Зам, дэд бүтцийн чиглэлээр ажилладаг байгууллагуудыг нэгдсэн удирдлагаар хангана
Нийслэл хотод 2015 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүд, логистик үйлчилгээнүүдийг уялдуулан, шуурхай зохион байгуулж, бэлтгэл хангах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр ажиллана. Тус ажлын хэсэгт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргийн Засаг дарга нар, Авто замын газар, Тээврийн газар, Ерөнхий төлөвлөгөөний газар, …
-
13 January
Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээ буураагүй
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэмжийн даатгалын сангаас олгодог жирэмсэний болон болон амаржсаны тэтгэмжийг, жирэмсэний чөлөө авахаас өмнө 6 сарын хугацаанд даатгалын шимтгэлээ тасралтгүй төлсөн даатгуулагч эх авах боломжтой юм. Албан журмаар даатгуулсан эхийн жирэмсэний болон амаржсаны тэтгэмжийг даатгуулагчийн сүүлийн 12 сарын цалингаас дунджаас 100 хувиар, сайн дураар даатгуулсан даатгуулагчийн тэтгэмжийг 70 хувиар тооцож төрөхийн …
-
13 January
Хүүхдийн хоолны мөнгөний 50 хувийг эцэг эхчүүдээс гаргуулна
2015 оны төсвийн тодотгол яригдаж эхлэхээс өмнө ерөнхий сайд Ч.Сайханбилэг цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөний 50 хувийг эцэг эхчүүдээс гаргуулах тухай ярьж байсан. Тэгвэл энэ тухай Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр гишүүдийн дэмжилгийг хүлээж чадсан байна. Учир нь зөвхөн төр хүүхдийн хоолны мөнгийг бүхэлд нь хариуцаад байж болохгүй эцэг эхэд бас хариуцлага байх ёстой хэмээн үзсэн байна. Ингэхээр эцэг эхчүүд хүүхдийнхээ хоолны …
-
13 January
Тээврийн хэрэгслийн албан татварын тухай хэлэлцэнэ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр буюу Баасан гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: Хөрөнгө бүртгэн аван тухай / Яармагийн шинэ хорооллын усан хангамжийн эх үүсвэр төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2014 онд барьж ашиглалтад оруулсан эд хөрөнгө, барилга / Хөрөнгө бүртгэн авах тухай / Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт …
-
13 January
Оршуулгын газрыг камержуулж, хяналт тавьдаг болъё
-Улаанбаатарт төрөх эмнэлэг, сургууль, цэцэрлэгээс гадна бас нэгэн бэрхшээл тулгарчээ- Өнгөрсөн баасан гарагт шарил ухсан аймшигт хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Гэмт этгээдүүд тавиад удаагүй байсан шарилыг ухсан байгаа юм. Гашуудлын үгтэй цаасыг нь гаргаж хаячихаад дотор нь байсан эд зүйлсийг хулгайлаад явчихсан нь харамсалтай. Энэ нь ёстой өнөөх үхсэн хүнийг ч амар, тайван нойрсуулахгүй цөвүүн цагийн …
-
12 January
Нийслэлийн хэмжээнд гарсан гэмт хэрэг 11.2 хувиар өсчээ
Нийслэлийн Прокурорын газраас 2014 оны Нийслэлийн эрүүгийн гэмт хэргийн нөхцөл байдал, тухайн дүүрэгт гарч буй гэмт хэргийн онцлог, өсөлт бууралт болон хийсэн ажлын ололт амжилт, дутагдалтай талуудыг дүгнэсэн байна. 2014 онд улсын хэмжээнд гарсан нийт гэмт хэргийн 62.8 хувь нь нийслэл Улаанбаатар хотод үйлдэгдсэн байх ба Нийслэлийн хэмжээнд гарсан гэмт хэрэг өмнөх оноос 1725 хэргээр буюу 11.2 хувиар өссөн байна. …