Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачлагаар 16 дугаар хороонд баригдсан жишиг авто болон явган хүний замын нээлт 6 дугаар сарын 24-ний 17.00 цагт болно. Тус замыг байгалийн чулуу ашиглан Америк технологиор барьсан бөгөөд гүйцэтгэгчээр “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК-ийнхан ажилласан юм.
Tag Archives: Чингэлтэй дүүрэг
June, 2015
-
18 June
Чингэлтэй дүүрэг БНСУ-ын Инчоны Ёнсу дүүрэгтэй хамтын ажиллагаатай боллоо
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд БНСУ-ын Элчин сайдын яамны 2 дугаар нарийн бичгийн дарга Шин Сан Гүн-г 6 дугаар сарын 17-нд хүлээн авч уулзлаа. Шин Сан Гүн дүүргийн Засаг дарга Д.Ганболдыг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд “БНСУ-ын Инчон хотын Ёнсу дүүргийн дарга Ли Жэ Ху Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгтэй хамтын ажиллагаатай болох хүсэлт илгээсэн”-ийг уламжилсан юм. Чингэлтэй дүүргийн Засаг …
-
16 June
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Азийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд АНУ-ын Азийн сангийн дэд суурин төлөөлөгч Тирза Тениссенг 6 дугаар сарын 15-нд хүлээн авч уулзлаа. Уулзалтад Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Янжинхорлоо, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн, “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК-ий захирал Э.Ганчимэг нар оролцлоо. АНУ-ын Азийн сангийн …
-
12 June
Чингэлтэй дүүргийн 350 орчим иргэн ногоо тариалж байна
“40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Ажилтай орлоготой Чингэлтэйчүүд” уриатайгаар иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 100 гаруй өрхийн 350 орчим иргэн хамрагдаж Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны Тарвагатайн аманд хүнсний ногоо тариалж байна. Тус хөтөлбөр хэрэгжээд хоёр жил болж байгаа ба тус дүүргийн хороо хорооны …
-
12 June
Хүүхдийн амбулаторийг 9 дүгээр сард ашиглалтад оруулна
Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Хайлаастад баригдаж буй Хүүхдийн амбулаторийн барилгын ажил эрчимтэй явж байгааг дүүргийн Засаг дарга Д.Ганболд дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр онцолж байсан. БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламж болох 1 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Хүүхдийн амбулаторийн барилгын шавыг 4 дүгээр сарын 14-нд тавьсан. Гүйцэтгэгчээр “Бадрах инженеринг” компани ажиллаж байгаа бөгөөд 9 дүгээр …
-
3 June
Чингэлтэй дүүрэгт “Иргэдийн өдөр” зохион байгуулжээ
Чингэлтэй дүүргийн “Иргэдийн өдөр” болон Биеийн тамир спорт хорооны “Ажил танилцуулах өдөрлөг”- ийг 5 дугаар сарын 31-нд Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулж, Биеийн тамир спорт хорооны дарга Р.Очирпүрэв, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн дарга А.Ганбат, Соёлын төвийн дарга Тунгалаг нар нээлтэд нь оролцжээ. Өдөрлөгийн үеэр Биеийн тамир, спорт хорооноос Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн тамирчид, дүүргийн Ахмадын …
-
1 June
4700 хүүхдэд баярыг бэлэг гардуулжээ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярыг тохиолдуулан 2015 оны тавдугаар сарын 28, 29, 30-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн төр, захиргааны байгууллагын удирдлагууд 1-19 дүгээр хороодын хагас, бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, зорилтот бүлгийн 4700 гаруй хүүхдэд баярын мэнд хүргэж бэлэг гардууллаа. Энэ үеэр дүүргийн сургууль, цэцэрлэгийн авъяаслаг сурагчид бяцхан найзууддаа урлагийн тоглолтоор бэлэг барьсан ажээ. Монголын үрс маш олон болтугай.
May, 2015
-
31 May
Чингэлтэй дүүрэг “Алдарт ээж”-үүдээ одонгоор шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх” одон гардуулдаг. Чингэлтэй дүүргээс “Алдарт эх” одонгоор шагнуулсан ээжүүдэд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 5 дугаар сарын 31-нд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд боллоо. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд хүндэтгэлийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх” одонгоор шагнуулж буй ээжүүдээ хүндэтгэхдээ Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейг санамсаргүйгээр сонгоогүй юм. …
-
29 May
Тусгаар тогтнолын талбайд “Хамтдаа хөгжье” тайлан өдөрлөг боллоо
Чингэлтэй дүүргийн төр, захиргааны байгууллагаас “Бид сайн сайханд дагуулна” уриан дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хамтдаа хөгжье” өдөрлөгийг Тусгаар тогтнолын талбайд 5 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн тайлан өдөрлөгийн нээлтэд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан …
-
26 May
Чингэлтэйчүүд 518.3 тонн хог, хаягдал цэвэрлэжээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын оюутны холбоо хамтран 5 дугаар сарын 23-ны Бямба гарагт дүүргийн хэмжээнд Бүх нийтийн их цэвэрлэгээний ажил зохион байгууллаа. Их цэвэрлэгээнд төрийн байгууллагын 400 гаруй албан хаагч, 1-19 дүгээр хорооны сайн дурын 200-гаад иргэн, Батлан хамгаалахын их сургуулийн 82 оюутан, “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК-ий 50 ажилтан, дүүргийн Хөдөлмөрийн …
-
20 May
Монголын хүүхдийн ордны салбар Чингэлтэй дүүрэгт нээгдлээ
Монголын хүүхдийн Ордны салбар нийслэлийн Чингэлтэй дүүрэгт, тэр дундаа Хайлаастад нээгдлээ. Энэхүү салбарт драм, зураг, англи хэлний дугуйлангууд хичээллэж байгаа бөгөөд нийт 300 орчим хүүхэд хамрагдан суралцаж буй бөгөөд нээлтийн үеэр сурч мэдсэн зүйлээ тайлан тоглолт болгон эцэг, эх, найз нөхөддөө сонирхууллаа. Уг дугуйлангийн тоглолтыг дээрх хөтөлбөрийг санаачлагч НИТХ-ын төлөөлөгч, “Ухаалаг Улаанбаатар” хөгжлийн хорооны дарга Ц.Баатархүү нээж тайлан тоглолтыг үзэж …
-
19 May
Гарал үүсэл нь тодорхойгүй загасны тоснуудыг хураажээ
Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс хяналт шалгалт хийх явцад хаяг шошгогүй, хаана, хэзээ бэлтгэсэн, гарал үүсэл тодорхойгүй, тунадас үүссэн, “загаснны тос” гэх вакусны шилэнд савласан 98 шил тосыг улсын ахлах байцаагчийн актаар хураасан байна. Тэдгээр тосыг захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий Орон тооны бус зөвлөлд шилжүүлжээ. …
-
14 May
Чингэлтэй дүүргийн 27 эх, эцэгт батламж олгожээ
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн хорооны гишүүд 2015 оны тавдугаар сарын 11-ний өдөр батлагдсан төлөвлөгөөний дагуу дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн ажлын явцтай танилцлаа. Энэ үеэр Нийгмийн хөгжлийн хэлтэс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын талаар хийж хэрэгжүүлсэн ажлын 2014 оны тайлан , 2015 оны ажлын төлөвлөгөө танилцууллаа. Өнгөрсөн оны байдлаар 63 төрлийн ажилд 3200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй …
-
11 May
Мэндчилгээ
Засгийн газрын шийдвэрээр жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдөр” –ийг тэмдэглэх болсноос хойш 16 дахь удаагаа уламжлал болгон тэмдэглэж байна. Энэ жил “Татвар төлөгч танд баярлалаа” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа “Татвар төлөгчдийн өдөр” –ийн халуун мэндийг хүргэж, татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, улсын төсвийг бүрдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж …
April, 2015
-
22 April
Чингэлтэй дүүрэгт чацаргана тариалах аргачлалын талаар сургалт болов
Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсээс Чацаргана тарих технологи, аргачлалын сургалтыг 4 дүгээр сарын 15-нд “Анкор” төвийн хурлын танхимд зохион байгууллаа. Сургалтыг дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Д. Булган нээж, “Чацаргана тарьж ургуулах арга, аргачлал”-ын талаар “Грийн-элдорадо” ХХК-ий Хөрс судлал, гео экологийн магистр Т. Нарантуяа илтгэл тавив. Мөн Нийслэлийн үйлдвэр хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн бодлого, …