Дархан-Уул аймгийн Шарын гол суманд өвөлжилт хэвийн үргэлжилж байна. Энэ жил тус сумын хэмжээнд 86700 гаруй толгой мал өвөлжиж байна. Малчид 8326.3тн өвс, 1301 тн үйлдвэрийн тэжээл шаардлагатай байгаагаас 6750 тн өвс, 100 тн сүрэл, 800 тн үйлдвэрийн тэжээлийг тус тус бэлтгэсэн байна. Мөн сумын аюулгүйн нөөц хадлан, тэжээл бэлтгэх даалгавраар 2000 боодол өвс, 10 тн тэжээл тус тус бэлтгэжээ. Бидэнд өгсөн мэдээллээр мал төлөлтийн үеэр өвс, тэжээлийн нөөц бэлтгэх шаардлага байгааг сумын удирдлагууд хэллээ. Шарын гол сум өвөлжилтийн бэлтгэл ажлаар 21 арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж, малын тарга …
Tag Archives: шинэ мэдээ
January, 2016
-
26 January
“Шайбтай Хоккей – 2016” ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн болов
Энэ сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын Тамгын газар, Монголын Шайбтай Хоккейн ахмадын холбоотой хамтран “Шайбтай Хоккей – 2016” ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Уг тэмцээнд Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол сумд болон Улаанбаатар, Сэлэнгэ, Орхон аймгуудаас нийт 7 баг оролцсон юм. Тэмцээний 1-р байрыг Улаанбаатар хотын “Жалам хар” баг, 2-р байрыг Эрдэнэтийн “Хангарьд” …
-
26 January
Нарантуул зах руу бухиа үйчилгээ явна
Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай Нийслэлийн засаг даргын 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн А/34 дүгээр захирамж гарсан. Уг захирамжийн хүрээнд билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2016 оны 2 дугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд хотын захын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж үндсэн 62, хот орчмын 13 чиглэлд нийт …
-
26 January
Хөвсгөл далайгаар явахгүй байхыг анхааруулав
Хөвсгөл нуурын баруун болон зүүн эргийн дагуу нийт 20-н цэгтмөсийг цоолж хэмжилт хийхэд мөсний дундаж зузаан 45 см, Хатгал тосгоны ойролцоох 6-н цэгт / хэмжилт хийхэд мөсний дундаж зузаан 47 см, мөсөнд хар, цагаан хил үүссэн, бутралт ихтэй байсан аж. Нуурын хойт хэсэгт хийсэн хэмжилтээс үзэхэд Ханхаас Далбай хүртэлхнуурын зүүн хойт эрэг орчмын хэсэгт мөсний зузаан 44-50 см, баруун хойт …
-
25 January
Байнгын хорооны дарга Д.Батцогт НҮБ-ын Хүүхдийн сангийн бүсийн захирлыг хүлээн авч уулзлаа
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт НҮБ-ын Хүүхдийн сангийн бүсийн захирал Даниэль Түүлийг өнөөдөр /2016.01.25/ хүлээн авч уулзлаа. Байнгын хорооны дарга Д.Батцогт хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон жил ажилласан, арвин туршлагатай хүнтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа уулзалтын эхэнд илэрхийлсэн юм. Тэрбээр, Монгол Улс Үндсэн хуульдаа, “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах …
-
25 January
Орон гэргүй иргэдийг ниймгэмшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ажлын хэсэг байгуулах тухай” А/39 дугаар захирамж гаргалаа. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 183 дугаар тогтоолоор батлагдсан орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх “Гэртээ харих зам” хөтөлбөрийг нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжилтийг зохион байгуулан ажиллах Ажлын хэсгийг уг захирамжаар байгууллаа. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын …
-
25 January
Энэтхэгийн засгийн газар ШӨХТГ-ыг дэмжиж ажиллана
Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарлаж байгаатай холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар идэвхтэй ажиллаж байна. Энэ төлөвлөгөөт ажлын хүрээнд тус газрын дарга Д.Мөнхтөр Монгол улсад суугаа гадны элчин сайдын яамдын элчин сайд нартай ээлжилт уулзалтыг зохион байгуулж байгаа билээ. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яамны Элчин сайд Эрхэмсэг ноён …
-
25 January
Түрээсийн орон сууцанд хэн хамрагдах вэ
Иргэдийг орон сууцжуулах үүднээс найман хувийн зээлд хамруулсан. Уг зээлээр нэлээд айл өрх орон сууцтай болсон. Харин зээл авах санхүүгийн боломжгүй иргэд үүнд хамрагдаж чадахгүй байгаа юм. Тэгвэл 22.9 мянган өрх бусдын орон сууцыг түрээслэн амьдардаг гэсэн судалгаа гарчээ.Эдгээр өрхийг өөрийн гэсэн байртай болох боломжтой болтол хямд үнэтэй түрээсийн орон сууцаар хангах ажлын эхлэлийг өнгөрсөн онд Засгийн газраас “Түрээсийн орон …
-
25 January
Бага ангийн сурагчдад зориулсан теле хичээлийн хуваарь
Улаанбаатар хотод ойрын өдрүүдэд хүйтний эрч буурахгүй, агаарын бохирдол ихтэй байгаагаас шалтгаалан бага дунд ангийн сурагчдын амралтыг хойшлуулах саналыг нийслэлийн Засаг дарга БСШУЯ-д хүргүүлсэн. Уг саналын дагуу БСШУ-ны сайд Л.Гантөмөр нийслэлийн ЕБС-ийн бага ангийн сурагчдын амралтыг 2016 оны 02 сарын 02-ны өдөр хүртэл хойшлуулахаар шийдвэрлэсэн. Амралтын өдрүүдийг сунгасантай холбогдуулан Нийслэлийн Боловсролын газраас өмнөх улирлын хичээлийг сэргээн сануулах зорилгоор теле хичээл …
-
25 January
11 хүү зэрэг төрүүлжээ
АНУ-ын Индиана мужийн эмч нар үүнийг гайхамшиг, дэлхийн дээд амжилт хэмээн нэрлэж байгаа юм. 42 настай нэгэн эмэгтэй бүрэн тээлттэй 11 хүүг хорвоод авчирсан аж. Мария Эрнандес гэдэг энэ эмэгтэй өнгөрөгч лхагва гаригт хоёр цаг өвдөж, тарчилсны эцэст амжилттай амаржжээ. Тэрбээр 38 долоо хоног тээсний эцэст 11 хүүхэдтэй болсон гэнэ. Эрнандес нөхөртэйгээ хүүхэд олох гээд болохгүй байсан тул үр суулгуулах …
-
25 January
Унгар Улсын Ерөнхий сайд анхны айлчлалаа хийж байна
Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан албан ёсны айлчлал хийхээр Монгол Улсад ирлээ. Түүний айлчлал 2016 оны 1 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд Монгол Улсад хэрэгжүүлж буй Унгар Улсын Ерөнхий сайдын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог юм. Айлчлалын хүрээнд Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын …
-
25 January
Монгол Улсын 3 сая дахь иргэн Х.Монголжин охин том болжээ
Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин охин нэг нас хүрчихлээ. Х.Монголжин 2015 оны нэгдүгээр сарын 24-ний 08.27 цагт Өмнөговь аймгийн Даланзадгад суманд Монгол улсын гурван сая дахь иргэн болон мэндэлж байсан юм.
-
25 January
Шүүхийн ерөнхий зөвлөл хэвлэлийн бага хурал зарлав
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2015 онд улсын хэмжээнд шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдийн талаарх “Шүүн таслах ажлын нэгдсэн дүн мэдээ” сэдвээр өнөөдөр 11 цагаас сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ. Өнгөрсөн онд Монгол улсын шүүх эрүү, иргэн, захиргааны нийт хичнээн хэрэг хянан шийдвэрлэсэн, энэ нь өмнөх оныхтой харьцуулахад өссөн, буурсан эсэх үзүүлэлтүүдийг гэмт хэргийн төрөл тус бүрээр нарийвчлан гаргасан ( өнгөрсөн онд Өршөөлийн хууль …
-
25 January
Өсвөр үеийн цаначдын “Төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн” анх удаа Дархан-Уул аймагт болж байна
Өсвөр үеийн цаначдын “Төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг өнөөдөр /2016.01.23/ Монгол улсын спортын мастер Б.Даваажавын нэрэмжит болгон Дархан-Уул аймагт анх удаа зохион байгуулж байна. Тэмцээний нээлтэнд аймгийн НХХ-ийн дарга Д.Тунгалаг-Тамир, Монгол улсын спортын мастер Б.Даваажав болон ахмад дасгалжуулагч Х.Ичинхорлоо, н.Хүрлээ нарын хүндэт төлөөлөгчид оролцлоо. Энэ үеэр Монгол улсын спортын мастер Б.Даваажавыг ЗАМХХолбооноос Монгол улсын цанын спортод гаргасан амжилт, идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажилласныг үнэлж “Биеийн тамирын тэргүүн медаль”-иар шагналаа. “Төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн”-д Архангай, …
-
25 January
“Өсвөр үеэ мансуурлаас сэргийлье” аянд ахлах ангийн 4900 гаруй сурагчийг хамруулна
Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-өөс “Өсвөр үеэ мансуурлаас сэргийлье” уриатай эхлүүлсэн хоёр сарын аян үргэлжилж байна. Тус аяныг аймгийн Ардчилсан залуучуудын холбооноос санаачилсан бөгөөд Боловсрол соёлын газар, Эрүүл мэнд, Цагдаа, Тагнуул, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Дархан салбар зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэн ажиллаж байна. Тэд аяны хүрээнд энэ сарын 20-ны өдрөөс эхлэн ЕБС-иудын ахлах ангийн сурагчдад мансууруулах бодис, архи, тамхины хор уршиг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл