Tag Archives: шинэ мэдээ

January, 2016

  • 28 January

    “НАМОХ өндрөө авч, хүчирхэгжиж байна”

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн саяхан УИХ-аар оруулж ирсэн улстөрийн намын тухай хуульд намын дэргэд залуучуудын байгууллага байхыг хориглосон заалт багтаж, гишүүдийн эсэргүүцэлтэй тулснаар буцахад хүрсэн. Үнэхээр аль ч улстөрийн нам дэргэдээ залуусын байгууллага ажиллуулж, залгамж халаагаа бэлтгэхийн зэрэгцээ  төрийн ажилд ирээдүйд сойх боловсон хүчнээ чадавхжуулахыг чухалчилдаг нь нууц биш. Нөгөө талаас улстөрийн сонгууль, намын зорилтот ажлуудад залуусын оролцоо өндөр байдаг гэдэг утгаар …

  • 28 January

    Өсвөр үеэ мансуурлаас сэргийлэх аяны сургалт ЕБ-ын 9, Од цогцолбор сургуульд үргэлжиллээ

    “Өсвөр үеэ мансуурлаас сэргийлье” уриан дор ЕБС-иудын ахлах ангийн сурагчдад мансууруулах бодис, архи, тамхины хор уршиг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай сургалтыг явуулж байгаа билээ. Энэ сарын 20-ны өдрөөс эхлүүлсэн цуврал сургалт ЕБ-ын 9 дүгээр сургууль, Од цогцолбор сургуульд үргэлжиллээ. Энэ удаагийн сургалтанд Эрүүл мэнд, цагдаагийн газраас гадна аймгийн Прокурорын газар, ХЭҮТ-ийн Дархан салбар нэгдэж, сурагчдад мэдээлэл хийсэн юм. Монгол …

  • 28 January

    Бямба,ням гарагт тэгш сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно

    Сар шинийн баярыг угтсан өдрүүдэд Улаанбаатар хотыг чиглэсэн орон нутгийн зам, нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал ердийнхөөс эрс нэмэгддэг бөгөөд иргэдийн цагийг хэмнэх, ачааллыг бууруулах зорилгоор 2013 оноос хойш сар шинийн баярын өмнөх өдрүүдэд замын хөдөлгөөний түр зохицуулалт хийдэг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2016 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” …

  • 28 January

    Жинхэнэ “монголчилон” гэдэг чинь энэ байхдаа

    Монголчууд бид хэзээнээсээ аливаа юмны арга эвийг олохдоо гаргууд ард түмэн билээ. Мөн уран дархануудаараа ч гэсэн алдартай улс юм. Тэгвэл манай зарим бүтээлч сэтгэлгээтэй залуус маань өөрийн төмөр хүлгүүдээ янз бүрээр тоноглож, загварыг нь өөрчилж байна. Нэг үгээр хэлбэл монголчилж байна. Хуучны цагт сайн морь эрийн чимэг байсан бол XXI зуунд сайхан машин эрийн чимэг болжээ. Иймэрхүү сонирхолтой санааг …

  • 28 January

    Оюутнуудын картыг хэсэглэн хааж байна

    Оюутнуудын өвлийн амралттай холбогдуулан нийтийн тээврээр зорчих картыг нь хэсэгчлэн хааж эхэлжээ. Их, дээд сургуулийн өвлийн амралтын хугацаа харилцан адилгүй байгаа учраас хоёр хэсэгчлэн нийтийн тээврийн картыг нь хааж байгаа аж. Нэгдүгээр сараас өвлийн амралт нь эхэлсэн сургуулийн оюутнуудын картыг нэгдүгээр сарын 11-31-ний хооронд хааж байгаа юм. Харин ирэх сард амрах оюутнуудын нийтийн тээврийн картыг хоёрдугаар сарын 1-21-ны хооронд хаахаар …

  • 27 January

    Дархан-Уул: Шашин, сүм хийдийн ажлыг шалгаж байна

    Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Бат-Эрдэнийн ахалсан ажлын хэсэг энэ сарын 25-29-ныг хооронд манай аймагт үйл ажиллагаа явуулж буй шашин, сүм хийдийн ажилтай танилцаж, тэдгээрийг  хуулийн хүрээнд ажиллаж байгаа эсэхэд шалгалт хийж байна. Дархан-Уул аймагт одоогоор Будда, Христ, Лал, Католик шашны нийт 33 сүм хийд ажилладаг. Ажлын хэсэг өнөөдөр /2016.01.26/ Дархан Баптист, Вайвем Дархан, Мария Аксилюм-Католик сүм, Есүс Христийн Хожмын үеийн гэгээнтнүүд, Хараагийн Дарь-Эх ламын Гэцогдаржаалин хийд зэрэг сүм хийдүүдийн зөвшөөрөл, татвар төлөлт, санхүүгийн тайлан болон …

  • 27 January

    Д.Баасанжав: Энэ онд хүүхэд хөгжлийн ордон барина

    Дархан-Уул аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Баасанжавтай ярилцлаа. –Хөгжлийн бодлогын хэлтэс энэ онд ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ? -Дархан-Уул аймгийн Хөгжлийн бодлогын хэлтэс нь Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар, Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, Ус, цаг уур орчны шинжилгээний алба, Хүнс, хөдөө аж ахуйн газар гэсэн агентлагтай хамтарч ажилладаг. Дархан-Уул аймгийн ИТХ-аар 2016 оны төсөвт …

  • 27 January

    “Дархан их урлаг-II” төслийн нээлт ирэх гуравдугаар сард болно

    2016 онд Дархан хот үүсэн байгуулагдсаны 55 жилийн түүхт ой тохиож байгаа билээ. Их ойг тохиолдуулан ард иргэдийнхээ оюун, соёлын хөгжлийг дэмжих, мэргэжлийн урлагийн байгууллагуудын бүтээлүүдийг толилуулах, сонгодог урлагаар үйлчлэх, сурталчилах зорилгоор мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтран “Дархан их урлаг-II” төслийг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан байна. Дарханчуудынхаа оюун, соёлын хөгжлийг дэмжих, мэргэжлийн урлагийн байгууллагуудын бүтээлүүдийг толилуулах, сонгодог урлагаар үйлчлэх, сурталчилах …

  • 27 January

    Нобелийн шагнал хүртсэн анхы Монгол хүн

    Монгол улсаас химийн зэвсгийн шинжээч хурандаа, доктор Д.Эрдэнэцогт тус шагналыг 2013 онд баг хамт олноороо хүртсэн байдаг. Гэвч даруу төлөв зангаасаа болж, энэ талаарх мэдээллийг олонд хүргэхийг хүсээгүй хэмээн ойр дотны хүмүүс нь ярьсан юм. Энэ үйл явдал 2013 онд болсон бөгөөд Нобелийн Энх тайвны салбарын шагналыг Нэгдсэн Үндэсний Байгууллагын дэргэдэх Химийн зэвсгийн хориглох байгууллага (OPCW)-ийн гишүүдэд олгосон билээ. НҮБ-ээс …

  • 27 January

    Баяжих арга- Мөнгөө хэрхэн ургуулах бэ?

    Хослон ургасан самар эд баялгийн бэлэгдэл Таны мөнгө санхүүгийн байдалд салаалж ургасан хос самар чухал нөлөө үзүүлнэ.Самрын тухайд хушга,наргил модны самар гээд ямар ч самар байсан болно.Хамгийн гол нь самар маань нэг нь нөгөөгөөсөө ургасан хосолсон самар байх ёстой. Хэрвээ та ийм самартай болж чадвал байнга өмсдөг хувцасныхаа халаасанд хийгээд биедээ дандаа авч явах ёстой.Та яагаад заавал самар гэж гайхаж …

  • 26 January

    Дархан -Уул аймгийн Шарын гол суманд өвөлжилт хэвийн үргэлжилж байна

    Дархан-Уул аймгийн Шарын гол  суманд өвөлжилт хэвийн үргэлжилж байна. Энэ жил тус сумын хэмжээнд 86700 гаруй толгой мал өвөлжиж байна. Малчид 8326.3тн өвс, 1301 тн үйлдвэрийн тэжээл шаардлагатай байгаагаас 6750 тн өвс, 100 тн сүрэл, 800 тн үйлдвэрийн тэжээлийг  тус тус бэлтгэсэн байна. Мөн сумын аюулгүйн нөөц хадлан, тэжээл бэлтгэх даалгавраар 2000 боодол өвс, 10 тн тэжээл тус тус бэлтгэжээ. Бидэнд өгсөн мэдээллээр мал  төлөлтийн үеэр өвс,  тэжээлийн нөөц бэлтгэх шаардлага байгааг сумын удирдлагууд хэллээ. Шарын гол сум өвөлжилтийн бэлтгэл ажлаар 21 арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж, малын тарга …

  • 26 January

    “Шайбтай Хоккей – 2016” ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн болов

    Энэ сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын  Засаг даргын Тамгын газар, Монголын Шайбтай Хоккейн ахмадын холбоотой хамтран “Шайбтай Хоккей – 2016” ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Уг тэмцээнд Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол сумд болон Улаанбаатар, Сэлэнгэ, Орхон аймгуудаас нийт 7 баг оролцсон юм. Тэмцээний 1-р байрыг Улаанбаатар хотын “Жалам хар” баг, 2-р байрыг Эрдэнэтийн “Хангарьд” …

  • 26 January

    Нарантуул зах руу бухиа үйчилгээ явна

    Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай Нийслэлийн засаг даргын 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн А/34 дүгээр захирамж гарсан. Уг захирамжийн хүрээнд билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2016 оны 2 дугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд хотын захын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж үндсэн 62, хот орчмын 13 чиглэлд нийт …

  • 26 January

    Хөвсгөл далайгаар явахгүй байхыг анхааруулав

    Хөвсгөл нуурын баруун болон зүүн эргийн дагуу нийт 20-н цэгтмөсийг цоолж хэмжилт хийхэд мөсний дундаж зузаан 45 см, Хатгал тосгоны ойролцоох 6-н цэгт / хэмжилт хийхэд мөсний дундаж зузаан 47 см, мөсөнд хар, цагаан хил үүссэн, бутралт ихтэй байсан аж. Нуурын хойт хэсэгт хийсэн хэмжилтээс үзэхэд Ханхаас Далбай хүртэлхнуурын зүүн хойт эрэг орчмын хэсэгт мөсний зузаан 44-50 см, баруун хойт …

  • 25 January

    Байнгын хорооны дарга Д.Батцогт НҮБ-ын Хүүхдийн сангийн бүсийн захирлыг хүлээн авч уулзлаа

    УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт НҮБ-ын Хүүхдийн сангийн бүсийн захирал Даниэль Түүлийг өнөөдөр /2016.01.25/ хүлээн авч уулзлаа. Байнгын хорооны дарга Д.Батцогт хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон жил ажилласан, арвин туршлагатай хүнтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа уулзалтын эхэнд илэрхийлсэн юм. Тэрбээр, Монгол Улс Үндсэн хуульдаа, “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах …