Монголчууд бид хэзээнээсээ аливаа юмны арга эвийг олохдоо гаргууд ард түмэн билээ. Мөн уран дархануудаараа ч гэсэн алдартай улс юм. Тэгвэл манай зарим бүтээлч сэтгэлгээтэй залуус маань өөрийн төмөр хүлгүүдээ янз бүрээр тоноглож, загварыг нь өөрчилж байна. Нэг үгээр хэлбэл монголчилж байна. Хуучны цагт сайн морь эрийн чимэг байсан бол XXI зуунд сайхан машин эрийн чимэг болжээ. Иймэрхүү сонирхолтой санааг олонтаа гаргаж байгаа юм чинь боломж бололцоог нь бүрдүүлээд өгвөл өөрийн гэсэн авто машин үйлдвэрлэх цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна.
1. “Чиргүүлтэй ланд крузер”. Манай орон шиг энхэл донхол, хатуу ширүүн замтай харуйтай улс оронд хамгийн ихээр тохирсон унаа бол Жийп. Тэр дундаа ланд загварын машинууд. Бидний харж буй энэ зурагт Ланд 80 –ын араас ланд 100 –г тайраад чирүүл хийжээ. Чиргүүлэндээ ачаагаа ч хийнэ. Магадгүй хүнээ ч суулгана.
2. “Урт чиргүүлтэй Аавын цээж” Манайхны нэрлэж заншсанаар “Аавын цээж” буюу УАЗ машин. Цэргийн зориулалттай тус машины чиргүүлийн хэмжээг уртсгаж Камазаас дутахааргүй урт болгожээ. Энэ машины хүч гэдэг бол муухан жийпээс илүү гэж ярилцдаг юм. Бас болоогүй хүндрүүлэгч буюу мосттой гэж байгаа. Цэвэрхэн өнгө үзэмжтэй сайхан чиргүүл хийжээ.
3. “Тэтгэвэрт гарсан УАЗ 496”. Бидний мэдэх хуучин цагийн гайхалтай машин болох УАЗ 469 машиныг тайрч чиргүүл болгожээ. Магадгүй ийм чирүүл нэг талаараа холын замд тоос тортог багатай ашигтай л байх. Ямар байсан хуучирч элэгдсэн УАЗ 469 машинын хамрын хэсгийг тайраад чиргүүл болгожээ. Үнэхээр чанар гэж юу болохыг бодитоор харуулсан сайхан унаа.
4. “Гоёлын таван салаа обуд”. Одооны хэллэгээр бол сувдан цагаан өнгөтэй энэ фургон машинд таван салаа гоёлын обуд тавьжээ. Машинаа тоноглож бусдын нүдийг хужирлахыг хүсдэг орчин үеийн залуусын хамгийн түрүүнд мөнгөө үрдэг зүйл бол гоёлын обуд байдаг. Тэгвэл уг фургон машиныг гоёлын обудаар чимэглэхээс гадна урд талд нь хамгаалалтын хамар тавьсан нь нэлээдгүй донжтой харагдуулж байна.
5. “Зургаан дугуйтай Ланд крузер”. Дорнод аймгийн бизнесмэн залуу Д.Болдбаяр өөрийн зургаан жилийн турш унасан төмөр хүлгээ зургаан дугуйтай болгож загварыг нь өөрчилжээ. Тэрээр сүүлийн 10-аад жилийн турш хөдөө, орон нутгийн замаар нааш цааш явж буй нэгэн аж. Иймээс холын замд ая тухтай байдлыг бодолцож, зургаан жил унасан хуучин машинаа зургаан дугуйтай болгон өөрчилжээ. Ингэснээр шарвалт, донсолгоонд ажрахааргүй тулгууртай, найдвартай, хамгийн гол нь, илүү зөөлөн явдалтай болсон гэж байна. Түүгээр ч зогсохгүй дахин хэд хэдэн машиныг өөрчлөх төлөвлөгөөтэй байгаа ажээ.
6. “Залгаа фургон” Орос ах нарын үйлвэрлэсэн энэхүү машины монголчууд багтаамжийг нь ихэсгэх зорилгоор ийм болгожээ. Зөвлөлтийн үед пургон автомашинуудыг уртасгах боломжтойгоор үйлдвэрлэж байжээ. Энэ талын заавар зөвлөгөө одоо ч элбэг гэнэ. Мөн уг машиныг зохион бүтээгч цаашдаа төмөр хүлэгээ амралт аялал жуулчлалын зориулалтаар тохижуулах бодолтой байгаа ажээ.