Tag Archives: шинэ мэдээ

January, 2016

  • 20 January

    Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна

       Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурсан. Цасан шуурганы үеэр иргэд автомашинтай цасанд боогдсон гэсэн дуудлага зонхилсон байна. Онцгой байдлын албаны албан хаагчид Төв, Увс, Говь-Алтай аймагт цасанд боогдсон 160 орчим иргэний аюулгүй байдлыг ханган ажиллаж, 30 гаруй автомашиныг цаснаас татан гаргажээ.        Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт багийн “Сүүжийн баян” гэдэг газар /аймгийн төвөөс урд …

  • 19 January

    Муухай зүүд зүүдэлбэл…

    Муухай зүүд нь хүмүүсийн сэтгэл санааны байдалд хоргүйгээр барахгүй, харин ч хүний сэтгэцэд нааштай нөлөөлдөг байна. Америкийн эрдэмтэд ийм сонин дүгнэлт хийжээ. Судлаачдын тайлбарласнаар, өдрийн туршид хуримтлагдсан олон тооны сэтгэл хөдлөлөөс болж ерөнхийдөө муухай зүүд зүүдэлдэг бөгөөд харин унтаж байх үед эдгээрийг эмх цэгцтэй болгох боломж олгодог байна.  Аймаар, тайлбарлах аргагүй, аймшигтай зүүд нь унтаж байх үед айдас хүйдэс, сөрөг …

  • 19 January

    Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 60 хүүхдийг хүлээн авлаа

    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд байрлах 109 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн байр өнөөдөр ашиглалтад орж хүүхдүүдээ хүлээн авлаа. Өргөтгөлийг улсын төсвийн хөрөнгөөр Канадын модон технологиор барьсан ба  100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны 1-24 дүгээр гудамжинд оршин суудаг цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 60 гаруй хүүхдийг энэхүү цэцэрлэгт хүлээн аваад байгаа юм. Нээлтийн үеэр тус хорооны Засаг …

  • 19 January

    Иргэдээс цахилгааны төлбөрт тэрбум төгрөг илүү авчээ

    “Жигүүр гранд”, “Блю скай”, “Буянт тэл”, “АО Жаргалант”, “Тюр хаус” зэрэг зарим барилгын компаниуд өнгөрсөн онд нийт 70 орчим мянган хэрэглэгчээс эрчим хүч ашигласны төлбөрийг илүү бодон авч, тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан гэж Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо өчигдөр  мэдэгдэл хийсэн билээ. Нэр бүхий дээрх компаниуд шинээр барьж, ашиглалтад оруулсан орон сууцынхаа эрчим хүчийг шийдсэн бөгөөд …

  • 19 January

    Орон сууцны зээлийн талаар мэдээлэл өгнө

    БХБЯ-ны хурлын зааланд өнөөдөр 15:00 цагаас ипотектэй холбоотой асуудлаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн хурал зарлажээ. Хэвлэлийн хуралд БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ болон  бүх газар хэлтсийн дарга нар оролцоно. Энэ үеэр орон сууцны үнийг тогтвортой барих асуудлаар голлон ярилцах аж.

  • 19 January

    Нийслэлийн долоон байршилд мах, цагаан идээний өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Монголын уламжлалт сар шинийн баярыг угтан авто замын ачааллыг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт мах, цагаан идээний өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулах Чингисийн талбайн өргөтгөсөн худалдаа энэ сарын 27-ноос 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Харин дүүргүүдэд өргөтгөсөн худалдаа зохион байгуулах өдөр, цагийн хуваарийг тогтоож, худалдаалагдах хүнсний …

  • 19 January

    “Дархан нэхий” ХК аж үйлдвэрлэлийн салбарын тэргүүн дээд шагналын эзэн боллоо

    Монгол Улсын хөнгөн үйлдвэрийн салбарын тэргүүлэгч аж ахуйн нэгж болох “Дархан нэхий” компани нь 1972 онд байгуулагдаж 44 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний томоохон үйлдвэрлэл, худалдааны байгууллага бөгөөд хэмнэлттэй, байгальд ээлтэй, эко технологиудыг нэвтрүүлэн Евро стандартын шаардлага хангасан чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тус компани нь жилд 300 мянган бод, 1,5 сая хонь, ямааны арьс, 200 мянган ширхэг хурга, …

  • 18 January

    Миланы дэлхийн яармагийн өвийг хэрхэн ашиглах вэ?

    184 хоног үргэлжилсэн Миланы дэлхийн яармаг 2015 оны 10 дугаар сарын 31-нд Миланы дэлхийн яармаг өндөрлөсөн юм. Зохион байгуулагч орон Итали энэ яармагт 2.7 тэрбум еврогийн хөрөнгө оруулсан бөгөөд 1 сая ам дөрвөлжин метр талбайтай дэлхийн яармагийн хүрээлэн, түүний төгс төгөлдөр дэд бүтэц нь тухайн нутагт эд материалын баялаг өв болон үлдлээ. Тэгвэл дэлхийн яармагаас Итали улсад үлдээсэн энэ их …

  • 18 January

    Хайнань арлыг галт тэргээр бүтэн тойрох боломж нээгджээ

    Агаар нь цэвэр, ус нь тунгалаг, ой модоор хучигдсан, халуун бүсийн уур амьсгалтай, байгалийн үзэсгэлэн бүрдсэн Хайнань арал дэлхийн олон орны жуулчдын сонирхлыг зүй ёсоор татдаг. Тэгвэл тун саяхан Хайнань арлын эргийг дагуулан бүтэн тойруулж тавьсан хурдны төмөр зам ашиглалт орлоо. Ингэснээр Хайнанийг зорих жуулчдад бас нэгэн таатай нөхцөл бүрдсэн байна. Хурдан галт тэргээр зорчиход нэг талд нь цэнхэрлэн харагдах …

  • 18 January

    “Аpple” компанийн хувьцааны үнэ буурчээ

    Гар утас төдийгүй нарийвчилсан технологийн салбартаа тэргүүн эгнээнд жагсдаг “Аpple” компани өнгөрөгч 2015 онд цөөнгүй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олны хүртээл болгосон. Гэтэл компанийн хувьцааны үнэ нэлээд буурсан үзүүлэлттэй гарчээ. Сүүлийн хэдэн жил “Аpple”-ийн хувьцааны үнэ “домог” болон яригдаж, жил дараалан өсөн нэмэгдсээр ирсэн. Гэтэл 2015 онд тус компанийн хувьцааны үнэ сүүлийн 10-аад жилд анх удаа доошилж, оны хамгийн сүүлчийн өдөр …

  • 18 January

    Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна

    Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, нойтон цас орохыг Ус, цаг уурын хүрээлэнгээс анхааруулж байна. Маргаашнаас нэгдүгээр сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр, 17-нд зарим газраар, 18-нд зүүн зүгийн нутгаар, 19-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 20-нд нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 17,18-нд зарим газраар, 19, 20-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр …

  • 18 January

    Бурханч лам Г.Пүрэвбат: Айл гэрийн сүр сүлд нь эр, эм хоёр

    Эм хүний хувь заяа эр хүнийхийг бодвол хувирамтгай байдаг. Хорвоод хүн эрдэнэт хүмүүний биеийг олж мэндэлдэг нь буянаар олж төрдөг гайхамшигт төрөл ажээ. Тиймдээ ч ертөнцөд орших юм бүхэн учир утгатай байдаг биз ээ. Учир утгатай бүхнээс хүний амьдрал, хувь заяа, тавилан төөрөг тайлагдашгүй оньсого мэт боловч түүнийг өөрийнх нь төрсөн өдөр, cap, жил, од гараг, эрхэс, дуудагдаж дурсагдах нэрнээс …

  • 18 January

    Муу нүүрт хэмээх “Гал бич” жилд хийлгэбэл зохистой засал ном

    XVII жарны ”МУУ НҮҮРТ” хэмээх ГАЛ БИЧ жилд таны ажил үйлс, эрүүл мэнд ямар байхыг уншигч та бүхэн хүлээн авна уу. Хулгана ХУЛГАНА ЖИЛТНҮҮД МАТЕРИАЛЛАГ БАЙДЛАА БЭХЖҮҮЛЖ ЧАДНА Ажил үйлс нь бүтэмж муу. Хар, цагаан хэл үг гайгүй. Гал уснаас болгоомжил. Улаан, хар, хөх өнгийн эд, хувцас бүү ав. Морин сард ажил нь барцадтай. Хийморийн дарцаг хийсгэ. Ерөнхий засал нь: Шүтээнээ тахиул. …

  • 15 January

    Автомашинд утасаа цэнэглэдэг хүмүүсийн анхааралд

    Иргэд гар утсаа автомашины цэнэглэгчээр утсаа цэнэглэх тохиолдол байдаг бөгөөд энэ тохиолдолд түүнийг гэртээ цэнэглэснээс даруй 33 дахин их зардал гаргадаг тухай судалгааны хариуг  АНУ-ын bloomberg.com сайтын судалгааны баг гаргажээ. Тэдний судалсанаар машиндаа гар утсаа нэг удаа цэнэглэхэд, тухайн машины нэг литр түлшнээс 12 км зам туулах хэмжээтэй тэнцэх түлшийг зөвхөн утас цэнэглэхэд зарцуулдаг байна. Өөрөөр хэлбэл гэртээ утсаа цэнэглэхэд нэг удаад 0.06 цент буюу төгрөгт шилжүүлбэл 12 …

  • 15 January

    Хар тамхитай хуурамч лууванг илрүүллээ

    Мексикийн хил хамгийн хатуу чанга хяналттай газрын нэг. Учир нь үүгээр хар тамхи, мансууруулах бодис хилээр нэвтрүүлэх явдал хамгийн ихээр гардаг. Тиймдээ ч хууль бус этгээдүүдийн арга тун нарийн болжээ. Саяхан нэгэн эр 2150 ширхэг лууван ачин хилээр гарахыг завджээ. Хянагч нар эдгээр лууван нь хуурамч бүүр дотроо хар тамхи агуулсан болохыг тэр дор нь илрүүлсэн байна.