Tag Archives: шинэ мэдээ

January, 2016

  • 14 January

    Түрээсийн орон сууцны мкв-ыг 6500 төгрөгөөр тооцохоор болжээ

    “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол энэ сарын 12-нд батлагдсан. Тус тогтоолоор “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захиалгаар Хот болон хөдөө орон нутагт захиалж бариулсан орон сууцнаас 929 орон сууцыг төрийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэхээр болсон. Улаанбаатар хотод баригдсан 350 орон сууц, Архангай, Увс, Дархан-Уул, Хэнтий, Ховд аймгийн төвүүд, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Хэнтий …

  • 14 January

    Хүүхдийн мөнгө авах хүсэлтээ 15-ны дотор өгөх хэрэгтэй

    ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ Засгийн газрын 113 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьжээ. Ингэснээр, хүүхдийн мөнгө ялгаваргүй, хуучин хэвээр олгогдох нөхцөл бүрдэнэ. Гэхдээ дээрх тогтоолын төслөөс үл хамааран өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд заавал хамрагдах ёстой ажээ. Хүүхдийнхээ төрсний гэрчилгээний хуулбарыг мөнгө авах хүсэлтийн хамт энэ сарын 15-ны дотор харьяа хороондоо өгөх шаардлагатай юм.  Өөрөөр хэлбэл, судалгаанд …

  • 13 January

    “Нийслэлийн Онцгой Байдлын Газар”- аас анхааруулж байна

    01 дүгээр сарын 16-аас 23-нд нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч шөнөдөө – 40 хэм, өдөртөө 30 хэм гарч хүйтрэхийг ус, цаг агаар орчны шинжилгээний газраас мэдээлж байна. Иймд аж ахуй нэгж албан байгууллага, дулааны шугам сүлжээний газар, иргэд ялангуяа эмнэлэг үйлчилгээний болон нийтлэг үйлчилгээний газрууд, СӨХ хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, нөөц цахилгааны үүсгүүр , сэлбэг хэрэгсэлийг бэлтгэх …

  • 13 January

    Нууц бичлэгээр П.Анужингийн үнэн төрх, мөн чанар ил гарлаа

    Хулгайд алдагдсан гэх нууц бичлэгээс болж “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч, продюсер П.Анужингийн нэр хүнд олон нийтийн дунд унаад байгаа билээ. Тэгвэл тэрбээр уг бичлэгт гарч байгаагаар буюу бусдын шарыг малтах хор найруулан худал, үнэн ярьж, хулгайгаар бичлэг хийн сэтгүүлзүйд байж боломгүй ёсзүйн алдаа гаргадаг байж болзошгүй юм байна. Тодруулбал П.Анужин өмнө нь С.Баяртай уулзаад “Н.Энхбаяр таныг ингэж хэлсэн. …

  • 13 January

    Орц бүрээ камержуулснаас хойш нэг ч гэмт хэрэг гарсангүй

    Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны засаг дарга С.Амарбаясгалантайярилцлаа. –Танай хорооны орц бүрийг камертай гэж сонслоо. Тэгэхээр орцондүйлдэгддэг элдэв хэрэгт цэг тавьсан гэсэн үг үү? -Манайх хотын төвийн гэр хороололгүй хороо л доо. Тэнгис хавийн орон сууцнууд хамрагддаг юм. Иргэдээс орц руугаа аюулгүй орохсон гэсэн хүсэлт их ирдэг учраас сүүлийн хоёр жил энэ чиглэлээр түл­хүү ажиллалаа. Орц бүрээ камер­жуулсан нь ийм учиртай. …

  • 13 January

    Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгыг дахин төлөвлөх компанийг батламжиллаа

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай” А/1011 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Баянгол дүүргийн 2 дугаар хорооны  нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны 1, 2, 3, 5, 6, 7 дугаар байрны барилгажилтын төслийг боловсруулж, төсөл хэрэгжүүлэгчээр “Хабул констракшн” ХХК шалгарсныг батламжиллаа. Шалгарсан компанид сууц …

  • 13 January

    Таны түрүүвчинд 10 төгрөг байна уу

    Монголын мөнгөн дэвсгэртыг элэг нэгт өвөрмонголчууд ихээхэн сонирхож тэр ч байтгүй мөнгөн дэвсгэрт цуглуулагчдын хобби болсон цагт нууц сер дугаараар нь ялгадаг болжээ. 10 төгрөгөөр 1 сая болгох боломжтой. Хэрвээ таны түрүүвчэнд яг одоо 10 төгрөг байгаа бол шалгаад үз учир нь MG9999999 дугаартай бол 1 сая төгрөг хүрэх нь. эх сурвалж: newscom.mn

  • 13 January

    Манай улс Антарктид тивд судалгааны бааз байгуулна

    Антарктид тив судлаач Д.Батмөнх Дэлхийн Өмнөд туйлд 10 гаруй хоног судалгаа хийгээд өнгөрсөн долоо хоногт эх орондоо иржээ. Тэрбээр Болгар, Испани улсын судлаачдын багтай хамтран ажилласан байна. Д.Батмөнх нь Өмнөд туйлд судалгаа хийсэн монголын долоо дахь эрдэмтэн болж байгааг Антарктид тивийн судлалын нийгэмлэгийнхэн хэлсэн юм. Урьд нь манай улсын судлаачид бусад улс орны судлагааны багтай хамтрахгүйгээр өмнөд туйлд очих боломжгүй …

  • 12 January

    “Херо энтертайнмент”-ийн нууц бичлэгийг улстөрийн зорилгоор хулгайлсан уу

    “Херо энтертайнмент” студийн захирал, найруулагч Б.Баатар экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай холбоотой “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээс хасагдсан нууц бичлэг хулгайд алдагдаж, улмаар цахим ертөнцөөр тархсантай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ. Хэдийгээр тэрбээр энэ асуудлаар цагдаад хандсан, хэргийн талаар одоохондоо хамаагүй ярьж болохгүй байна гэж хэлсэн ч дээрх бичлэгүүд улстөрийн зорилгоор хулгайд алдагдсан гэх мессежийг олон нийтэд өглөө. Үнэхээр түүний хэлснээр өндөр …

  • 12 January

    Хүүхэд харах үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй 150 гаруй иргэн бүртгүүлжээ

    УИХ-аас баталсан “Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль” хэрэгжихтэй холбогдуулан гарсан ХАХНХЯ-ны сайдын тушаалын дагуу Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журам, Хүүхэд хамгаалалын бодлого, Хүүхэд харах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага бусад холбогдох бичгүүдийг үндэслэн хүүхэд харах хүсэлтэй 150 гаруй иргэнд ХГБХХ-ээс энэ сарын 8-ны өдөр хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, стандартыг таниулах зорилго бүхий мэдээллийг хийсэн байна. Эдгээр иргэдээс үйл ажиллагаа явуулах стандартын байртай, нийтлэг шаардлагыг хангасан 50 …

  • 11 January

    CEO College™ сургалт 1 сарын 14-нд эхлэнэ

    MLC Training ХХК /хуучнаар Лектор төв/ 2009 оноос эхлэн Монголын компаниудын эзэд, Гүйцэтгэх захирал, удирдах ажилтны нөөцөд бүртгэлтэй боловсон хүчинд зориулан 15 хоногийн CEO College™ сургалтыг 7 дахь жилдээ тогтмол зохион байгуулж байна. Хөтөлбөрийг татаж үзэх бол ЭНД дарна уу. CEO Коллеж™ сургалтын 26 дахь сургалт 2016 оны 01 сарын 14-нд эхлэх гэж байна. Тус сургалт Даваа-Баасан гаригт 18:00-21:00, Бямба …

  • 11 January

    УИХ дахь нам, эвслийн бүлгийн хуралдаан болно

    Монгол Улсын Их Хуралд суудалтай нам, эвслийн бүлгүүд болон УИХ-ын ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр буюу 2016 оны нэгдүгээр сарын 11-ний Даваа гарагт Төрийн ордонд болно. Үүнд: НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд; Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд; Улсын Их Хурал дахь …

  • 9 January

    Талийгаачийн хэргийн талаар гадаад телевизүүд ийнхүү мэдээллэв

    Байгаль хамгаалагч асан Т.Лхагвасүмбэрэл Хөвсгөл далайд живсэн байдалтайгаар олдсон хэрэг гарснаас хойш багагүй хугацаа өнгөрсөн ч эл хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас албан ёсны ямар нэгэн мэдээлэл хийгээгүй. Юутай ч  залуу амиа хорлоогүй гадны нөлөөтэй нас барсан байх магадлалтай гэдгийг талийгчийн ар гэрийнхэн болоод өмгөөлөгч, Өмнөговь аймгийн иргэд хэлж байгаа гэдэг нь “Ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэлийн амь үрэгдсэн нууцын мөрөөр” Цензургүй Сурвалжлага 1-2 …

  • 8 January

    Өвчний түүхийг цахим хэлбэрт шилжүүллээ

    БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй Цахим эрүүл мэнд төслийн нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт“ иргэдийг цахим карт, хувийн эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн сантай болгож, эрүүл мэндийн даатгалтай иргэн харьяалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх” гэж тусгасан байдаг. Мөн “Цахим засаг” …

  • 8 January

    ӨНӨӨДӨР: Худалдан авах ажиллагааны газраас мэдээлэл хийнэ

    09.00 цагт: Алтайн хүдэр компанийн ажилчид байгууллагынхаа оффиссын байранд суулт хийнэ. Тодруулбал, өнгөрсөн оны 6 дугаар сараас хойших цалингаа авахын тулд тэд ийнхүү суухаар шийджээ. Утас:95725045, 94525571, 99678597 09.30 цагт: Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсэн эсэх асуудлыг хэлэлцэнэ. 10.30 цагт: Хотын захиргаа Харвардын Их Сургуультай хамтран ажиллах санамж …