Tag Archives: шинэ мэдээ

April, 2026

  • 10 April

    УИХ-ын даргын 96 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан боллоо

    Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 96 дугаар захирамжаар байгуулагдсан, даатгалын хууль тогтоомжийн талаар санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр (2026.04.09) боллоо. Уг ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, ажлын хэсгийн гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, Н.Батсүмбэрэл, Э.Болормаа, П.Ганзориг, М.Нарантуяа-Нара, Б.Пунсалмаа, Л.Энхнасан, Г.Хосбаяр нар ажиллаж байна. Ажлын хэсгийн хуралдаанд Сангийн яам, …

  • 9 April

    БАГШ, ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ. /2026.04.09/

    “Боловсролын шинэчлэлд эцэг эхийн үүрэг, оролцоо” сэдэвт үндэсний 59 дэх удаагийн эрдэм шинжилгээний хурал өнөөдөр эхэлж 2 өдөр үргэлжилнэ. Тус хуралд Боловсролын сайд Л.Энх-Амгалан оролцлоо. Үндэсний 59 дэх удаагийн эрдэм шинжилгээний хурал 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс нийт нийт 236 буюу сургуулийн өмнөх боловсролын 101, ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийн боловсролын 135 багш, удирдах ажилтнууд оролцож 21 аймаг 9 дүүргээс …

  • 9 April

    НИЙСЛЭЛД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТЫГ ДҮҮРГЭЭР НЬ ХАРЬЦУУЛАН ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

    2026 оны 3 дугаар сарын байдлаар нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн тоог дүүрэг тус бүрээр авч үзвэл, Баянзүрх дүүрэгт 2350, Баянгол дүүрэгт 1777, Хан-Уул дүүрэгт 1613, Сүхбаатар дүүрэгт 1499, Сонгинохайрхан дүүрэгт 1337, Чингэлтэй дүүрэгт 1197, Багануур дүүрэгт 95, Налайх дүүрэгт 90, Багахангай дүүрэгт 11 хэрэг тус тус бүртгэгджээ. Эдгээрээс хамгийн өндөр үзүүлэлт Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн бол хүн амын төвлөрөл багатай …

  • 9 April

    УЛСЫН БИОЛОГИЙН XXXVI ОЛИМПИАД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ…

    Улсын биологийн XXXVI олимпиад Улаанбаатар хотноо 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нээлтээ хийлээ. Монгол улс НҮБ-ын “Цөлжилтийн эсрэг суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурал”-ыг (COP17) эх орондоо хүлээн авч буй түүхэн жилтэй холбогдуулан Улсын биологийн XXXVI олимпиадыг “Цөлжилтийн эсрэг биологийн шийдэл” уриан дор зохион байгуулж байна. Энэ удаагийн олимпиад нь бүх шатны шалгаруулалтыг цахим системд суурилсан бөгөөд …

  • 9 April

    “Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг “Могол ноос” ХХК-д ажиллалаа. Тус компани 1995 оноос ноос, ноолуур боловсруулах үйлдвэрлэл эрхэлж байна. Өнөөг хүртэл хугацаанд жилд 5,000 тн ноос, ноолуур угаах, 150-200 тн самнах, 150-300 тн ээрмэл утас, 30,000-50,000 ширхэг оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрүүдээ ашиглалтад оруулсан. Ээрсэн утсаараа нэхмэл даавуу, сүлжмэл бүтээгдэхүүнийг …

  • 9 April

    “Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно

    “Playtime” олон улсын хөгжмийн наадам 21 дэх жилийн ойгоо ирэх долоодугаар сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Тэгвэл “Playtime” наадмын энэ жилийн эхний “Pre-event”-ийг энэ ням гарагт буюу дөрөвдүгээр сарын 12-нд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээнд дараах уран бүтээлчид уран бүтээлээ толилуулна. Тодруулбал, 13:30 – 14:50 La Bombé (Dj set) 15:00 – 15:30 Crazy Sad …

  • 9 April

    Нийтийн өмчийн хуулийн төслийн хэлэлцүүлгийг “Төрийн болон орон нутгийн өмчийн ангилал, удирдлага” сэдвээр явуулав

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 529 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс Нийтийн өмчийн хууль (Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга)-ийн төслийн хэлэлцүүлгийг “Төрийн болон орон нутгийн өмчийн ангилал, удирдлага” сэдвээр 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ, төрийн …

  • 7 April

    УРСГАЛ ЗАРДЛЫГ ХЭМНЭЖ, ЗАЙЛШГҮЙГЭЭС БУСАД БҮХ ХУРАЛ, ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЦАХИМД ШИЛЖҮҮЛЛЭЭ

    Монгол Улсын шинэ Засгийн газар бүрэлдэж, Батлан хамгаалахын сайдаар улиран томилогдсон Д.Батлут ажлаа хүлээн авсан даруйдаа салбарын удирдах бүрэлдэхүүний анхны “Өргөтгөсөн шуурхай хуралдаан”-ыг зарлан хуралдууллаа. Хуралдаанаар Батлан хамгаалах яамны харьяа байгууллагын дарга нар өөрсдийн хариуцсан чиглэлээр өгөгдсөн үүргийн биелэлт болон үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудын талаар товч илтгэл танилцууллаа. Мөн үеэр Батлан хамгаалахын сайд Д.Батлут Монгол Улсын Засгийн газраас баримталж …

  • 7 April

    Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина

    Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина. Тодруулбал, тус дүүргийн гэр хорооллын зургаан хороог дамнасан үерийн далан дагуу 4 км урт, 3 метр өргөн дугуйн болон явган хүний зам тавих юм. Төсөл, арга хэмжээний хүрээнд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар болон дүүргийн менежер, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга, дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга, зураг …

  • 6 April

    Мөрдөн шалгах хэлтэст гэмт хэргийн шинжтэй 110 гомдол, мэдээлэл, эрүүгийн 912 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газарт өнгөрсөн долоо хоногт иргэн, хуулийн этгээдээс 72 өргөдөл, гомдол ирүүлснээс 41 нь гэмт хэргийн шинжтэй байв. Дийлэнх нь төсвийн хөрөнгийн зарцуулалт, тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол, мэдээлэл байна. Долоо хоног бүр иргэн, аж ахуйн нэгжээс гэмт хэргийн шинжтэй дунджаар 40-50 гомдол, мэдээлэл ирүүлдэг бөгөөд өнгөрсөн долоо хоногт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс нийт 110 гомдол, …

  • 3 April

    Нийтийн эзэмшлийн талбайд их хэмжээний шороо овоолсон зөрчлийг 10 хоногт арилгуулах мэдэгдэл хүргүүллээ

    Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Дөлгөөн нуурын хойд талд нийтийн эзэмшлийн талбайд барилгын компаниуд их хэмжээний шороо асгаж овоолжээ. Энэ нь иргэдийн саадгүй зорчиход нөлөөлж байгаа учир иргэдийн гомдлын дагуу нийслэлийн Хяналт шалгалтын газраас байршил дээр нь ажиллаж, зөрчлийг 10 хоногт арилгуулах хугацаатай мэдэгдэл хүргүүллээ. Тухайн орчимд таван аж ахуйн нэгж барилгын үйл ажиллагаа явуулж байгаа юм. Энэ талаар нийслэлийн …

  • 3 April

    Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

    ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Шэнь Миньжуаньтай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтаар гамшгаас хамгаалах салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хил орчмын бүсийн ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг сайжруулахад хамтран ажиллах талаар хэлэлцсэн юм. Мөн …

  • 1 April

    Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Тус цэцэрлэгийн барилга нь 150 хүүхдийн ортой, 43.0м х 13.0м хэмжээтэй, 1252.0 мкв талбай бүхий зоорьтой 2 давхар барилга юм. Цэцэрлэгийн өргөтгөл нь  анги танхим, бүлгийн өрөөнүүд, багш, ажилчдын өрөө болон хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө, урлаг заал болон бусад өрөө …

March, 2026

  • 31 March

    Н.Учралын танхимд багтах “ёсгүй“ сайдууд

    Шинэ Ерөнхий сайд Н.Учрал Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ бүрээнд танхимынхаа сайд нарыг УИХ-аар оруулан томилуулж, ажилдаа орно. Түүний танхимд хэн багтах вэ гэдэг асуудал олны анхаарал татаж байгаа ч хэнийг багтаах нь Ерөнхий сайдын эрх мэдлийн хүрээний асуудал. Гэхдээ анхааралдаа авмаар хэдэн хэдэн сайдууд байгааг онцлон хэлэх байна. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хувьд Н.Учрал таныг УИХ-ын дарга байхад өнгөрсөн …

  • 31 March

    Туршлагатай сайд нараа улируулан ажиллуулах нь Ерөнхий сайд Н.Учралд “түшиг“ болно

    Ням-Осорын Учрал шинэ Засгийн газраа бүрдүүлэх чухал үедээ нэг зүйлийг онцлон хэлсэн нь анхаарал татаж байна. Тэрбээр цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газар хурдтай, шуурхай ажиллана гэдгээ илэрхийлсэн. Гэвч бодит байдал дээр Засгийн газар солигдох бүрт сайд нар дагалдан солигдож, түүнийг дагасан улс төрийн томилгоонууд өрнөдөг. Шинэ баг бүрэлдэхэд дор хаяж 2-3 сар ажлын уялдаа, туршлага суух хугацаа шаардагддаг …