Tag Archives: шинэ мэдээ

March, 2026

  • 17 March

    “Монгол эр хүн“ үндэсний iii чуулган боллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол эр хүн” үндэсний III чуулган Төрийн ордонд боллоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж үг хэлэхдээ, монголчууд эрэгтэй хүүхдээ эр зориг, эрдэм билиг, холч ухаан, уужуу сэтгэлтэй, тэсвэр хатуужил, ёс жудаг, чин шударга, андгай тангарагтаа үнэнч байхыг сурган хүмүүжүүлж, төр улс, түмэн олондоо өмөг түшиг болсон ноён нуруутай эрсийг “монгол эр хүн” хэмээн өргөмжилж ирснийг тэмдэглэлээ. …

  • 17 March

    Б.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна

    Геодези, усны барилга байгууламжийн газар хаврын шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор халиа, тошин үүссэн болон эрсдэлтэй байршлуудад тогтмол арга хэмжээ авч ажиллаж байна. Тодруулбал, халиа тошин үүссэн цэгүүдэд дөрвөн ээлжийн зохион байгуулалтаар, 100 хүний бүрэлдэхүүнтэй тасралтгүй үүрэг гүйцэтгэж буй.  Айл өрхийн гэр, хашаа байшин усанд автах, авто болон явган зам, талбайд ус халих эрсдэлийг бууруулах чиглэлээр шуурхай ажиллаж, …

  • 17 March

    Нийт 4,866 байгууллага архив,албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт хамрагдлаа

    Улсын үзлэг нь төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын өнөөгийн байдлыг үнэлэх, түвшинг тогтоох, хуулийн хэрэгжилтийн бодит нөхцөл байдлыг тодорхойлох, цаашдын бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой юм.   Энэ удаагийн улсын үзлэг нь 2019 оноос хойш буюу  6 жилийн дараа хийгдсэн бөгөөд 2020 онд батлагдан хэрэгжиж буй Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай  хуулийн хэрэгжилтийг шалгаж, үнэлэлт …

  • 17 March

    Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

    Манай улс БНФУ-тай хот байгуулалт, дэд бүтэц, тогтвортой хотын хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагаагаа жилээс жилд өргөжүүлж буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Коринн Пэрейра тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар “Бүгд Найрамдах Франц …

  • 17 March

    Энэ онд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөх ажил үргэлжилж байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн хэмжээнд газар чөлөөлөлтийн ажлын явц болон тулгамдаж буй асуудлын талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд дэд төв, гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөн барилгажуулах ажлын хүрээнд Сэлбэ дэд төвд 2206 нэгж талбараас 2095 нэгж талбарыг чөлөөлсөн. Ханын материал орон сууцжуулах төсөлд 213 нэгж талбараас 210 нэгж …

  • 17 March

    Нэгдсэн тооллого явуулж, цэргийн тангараг давтлаа

    Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчний үүсэж хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний Жанжин штаб, КАБЦК-ын бие бүрэлдэхүүн нэгдсэн тооллого явуулж, Монгол Улсын Цэргийн тангараг давтаж, Цэргийн алба хаагчийн ёс зүйн андгай өргөлөө. Ёслолын ажиллагааны үеэр албандаа амжилт гарган, үр бүтээлтэй ажиллаж буй зарим алба хаагчдад төрийн одон медаль болон албан тушаалын зэрэглэлийн цэргийн цол Зэвсэгт хүчний Жанжин …

  • 17 March

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн талаарх хөтөлбөр, арга хэмжээг танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт зохион байгууллаа. Уулзалтыг нээж Гэр, бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Солонгоо үг хэлсэн бөгөөд тус яамны Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн хэлтсийн дарга А.Хишигбаяр, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дэд дарга М.Явуухулан, Хөгжлийн бэрхшээлтэй …

  • 17 March

    Олон улсын iso 30400 хүний нөөцийн менежментийн тогтолцооны багц стандартын анхдагч баталгаажуулалтын аудитад амжилттай хамрагдлаа

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 – 2029 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд тусгасны дагуу Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 багц стандартын анхдагч баталгаажуулалтын аудитад амжилттай хамрагдлаа. Тус аудитыг Олон улсын баталгаажуулалтын байгууллага болох Франц улсын AFNOR Group-ийн нэрийн өмнөөс “Монсертф” ХХК-ийн тэргүүлэх аудиторууд гүйцэтгэлээ. Аудитын дүнгээр үл тохирол илрээгүй бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 …

  • 17 March

    Н.Цэрэнсамбуу: монголын нүүрсний өрсөлдөх чадвар сайжирч байна

    ​ А.Халиун “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуутай тус компанийн үйл ажиллагаа болон нүүрсний зах зээлийн төлөв байдлын талаар ярилцлаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайгаас Баяжуулах үйлдвэр рүү нүүрс тээвэрлэх туузан дамжуургыг улсын комисс ашиглалтад хүлээн авчээ. Энэ байгууламж ашиглалтад орсноор бүтээмж хэрхэн нэмэгдэх вэ? “Эрдэнэс Тавантолгой” компани (ЭТТ) нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор өнгөрсөн хугацаанд баяжуулах …

  • 16 March

    Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Мянганы сорилтын корпорацын Удирдах зөвлөлийн даргатай Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээг албан ёсоор баталж, Хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурсан. АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111 сая, нийт 462 сая …

  • 16 March

    “Улаанбаатар – Хөрөнгө оруулалт” өдөрлөгөөр нийслэлийн мега төслүүдийг танилцууллаа

    “Улаанбаатар – Хөрөнгө оруулалт” уулзалт, өдөрлөг энэ сарын 16-20-ны өдрүүдэд үргэлжилнэ. Энэ хүрээнд Улаанбаатар хотын худалдааны танхим “Улаанбаатар түншлэл төв” ХХК-тай хамтран нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг өнөөдөр нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон албаныхан танилцууллаа. “Улаанбаатар – Хөрөнгө оруулалт” уулзалт, өдөрлөг нь олон улсын болон дотоодын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд нийслэлд хэрэгжүүлэх …

  • 16 March

    Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр өнөөдөр Япон Улсын Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Оюутнууд Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Технологийн коллежтой (ШУТИС-КООСЭН) хамтран хэрэгжүүлдэг “Оюутан солилцооны хөтөлбөр”-ийн хүрээнд ном, сурах бичиг хамтран орчуулах, хотын байгаль орчныг сайжруулахад мэргэжлийн чиглэлийн судалгаа хийх зорилготой Улаанбаатар хотод иржээ. …

  • 16 March

    Орон сууцны санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

    Орон сууцны санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлгийг Хот байгуулалт, орон сууцжуулалтын яам, Монголбанкнаас хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, арилжааны банкууд, холбогдох төрийн байгууллага, хувийн хэвшил болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцов. Шинэ хууль эрх зүйн орчин бүрдсэнээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломж нэмэгдэж, санхүүгийн тогтолцооны …

  • 16 March

    Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй хөгжлийн мега төслүүдэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо

    Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу мега төслүүдийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр тэргүүтэй холбогдох албаныхан China CAMC Engineering Co., Ltd. компанийн ерөнхий менежерийн орлогч Лю Шэнчэн болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар …

  • 16 March

    Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө

    Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Онцгой байдлын байгууллагаас 6 хурандаа цолтон төрөн гарлаа. Тодруулбал, ОБЕГ-ын Захиргаа эрхзүй, хүний нөөцийн газрын Эрүүл мэнд, сэтгэлзүйн хэлтсийн дарга, дэд хуранддаа Д.Хонгор, Гамшгаас хамгаалах сургалтын газрын Гамшгаас хамгаалах сургалтын хэлтсийн дарга, дэд хурандаа М.Батмөнх, НОБГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын хэлтсийн дарга, …