Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчимд 1.6 га талбайг чөлөөлж, жишиг гудамж болгон тохижуулах ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд газар чөлөөлөлт үргэлжилж, 55 айлын газрыг чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 36 айлын газрыг бүрэн чөлөөллөө. Тухайн байршилд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллаж, иргэдээс газар чөлөөлөлттэй холбоотой санал сонслоо. Энэ онд нийт 1.6 га талбайг чөлөөлж, цаашлаад үе шаттай чөлөөлөлтүүд …
Tag Archives: шинэ мэдээ
March, 2026
-
3 March
Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжийн хүрээнд “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулна
Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 22 тоот захирамжаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшинээр ахлуулан байгуулсан юм. Ажлын хэсгээс нийслэлд /дүүргүүдэд/ үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид, мэргэжлийн …
-
3 March
Сангийн дэд сайд Б.Хулан “татвар ба хөгжил” олон улсын бага хуралд монгол улсыг төлөөлөн оролцож байна
Олон улсын валютын сан, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Нэгдсэн Үндэстний Байгууллага болон Дэлхийн банк-наас хамтран санаачилсан Татварын хамтын ажиллагааны платформын “Татвар ба хөгжил” олон улсын бага хурал 2026 оны гуравдугаар сарын 2–3-ны өдрүүдэд Япон Улсын Токио хотноо амжилттай зохион байгуулагдаж байна. Энэхүү бага хуралд дэлхийн 90 гаруй улсын сангийн сайд, дэд сайд нар болон төрийн өндөр түвшний албан …
-
3 March
Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 2 дугаар сарын 23-наас 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 96 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 21 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 52 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 963 …
-
3 March
Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа
Яармаг, Арцат –Хархорин, Өнөр хороолол чиглэлийн Дүүжин замын тээвэр төслийн хүрээнд төлөвлөсөн нийт 19 тулгуур баганы угсралтын ажил бүрэн дууслаа. Тус төсөл нь 4.2 км урт шугамтай, 6.5–42 метрийн өндөртэй тулгуур багануудтайгаар төлөвлөгдсөн. Ийнхүү төслийн үндсэн суурь бүтцийг бүрэн угсарснаар барилга угсралтын ажил 61.7 хувийн гүйцэтгэлд хүрээд байна. Төслийг Франц улсын дүүжин замын систем үйлдвэрлэгч “Poma Group” компанитай хамтран дотоодын …
-
3 March
Ноос, ноолуурын экспортыг нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхээр болов
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар экспортыг нэмэгдүүлэх зорилгоор ноос ноолуур, банкны салбарынхантай уулзав. 2025 онд 4000 тонн самнасан ноолуур экспортолсон нь 5.7 дахин өссөн үзүүлэлт бөгөөд 335 сая долларын орлого олсон. Өнгөрсөн оны эдийн засгийн өсөлтийн (6.8 хувь өссөн) бүтцийг харах юм бол хөдөө аж ахуйн салбар нийт өсөлтийн 40 хувийг бүрдүүлэхэд ноос ноолуурын экспорт зонхилон нөлөөлжээ. Зээлийн хүртээмжийг сайжруулах, …
-
3 March
Хувийн эрх зүйн “Үндсэн хууль”-ийн шинэчлэлээр хүний эрх, бизнесийн орчныг эрүүлжүүлэн чөлөөлөхийг Улсын Их Хурлын дарга уриаллаа
Хууль, эрх зүйн орчинд үнэлгээ хийх, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах 54 ажлын хэсгийг 2024 онд Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсны нэг нь Иргэний хуулийн асуудлаарх ажлын хэсэг юм. Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэгийн ахлан ажиллаж байгаа тус ажлын хэсэг өнөөдөр (2026.03.03) хуулийн хэрэгжилтийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээний тайланг танилцуулж, онол, практикийн хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг …
-
3 March
96 мянган тонн нүүрс арилжлаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар 96.0 мянган тонн нүүрсийг нийт 7.8 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа. Үүнд: 1/3 коксжих нүүрс – 64.0 мянган тонн, 84.6 ам.доллароор арилжаалж нийт 5.4 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 8 оролцогч оролцож үнэ 10.5 …
-
3 March
А.Амартүвшин: Нийслэл умайн хүзүүний хорт хавдрын эсрэг кампанит ажлыг эхлүүллээ
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакцинжуулалт, эрт илрүүлгийн нэгдсэн кампанит ажлыг албан ёсоор эхлүүллээ. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин ажиллалаа. Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Монгол Улсад хорт хавдрын өвчлөл ноцтой түвшинд байна. Нэгдүгээрт …
-
3 March
Явган замын хучилтын стандартад нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ
НИТХ-ын ээлжит бус Х хуралдаанаар Хотын стандартад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцлээ. Тодруулбал, Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-аас 2025 ОНЫ 01/762 дугаартай албан бичгээр “Явган хүний зам, талбайн төлөвлөлт, хучилт, угсралтад тавигдах ерөнхий шаардлага” Хотын стандартад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргасны дагуу өнөөдөр хэлэлцлээ. Одоогоор 2019 оны Явган хүний зам, талбайн төлөвлөлт, тавигдах шаардлага, 2022 онд баталсан Явган …
-
3 March
“Сэлбэ 20 минутын хот”-ын олон нийтийн бүсийн 15 байршилд хөрөнгө оруулах 28 санал иржээ
“Сэлбэ 20 минутын хот”-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийнхэн дунд өнгөрсөн нэгдүгээр сард нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан бөгөөд өнөөдөр саналыг хаасан байна. Сонгон шалгаруулалтын материалыг www.selbecity.mn вэб сайтаар 45 хоногийн хугацаанд хүлээн авсан юм. Тус бүсийн нийт талбай 41.92 га бөгөөд 15 байршилд хөрөнгө оруулалтын нийт 28 санал ирүүлсэн талаар “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх …
-
2 March
Францын хөгжлийн агентлагийн бүсийн захирал А.Оберийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж өнөөдөр /2026.03.02/ Францын хөгжлийн агентлагийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын бүсийн захирал А.Оберийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрера болон албаны бусад хүмүүс байлцав. Монгол Улсын Их Хурлын дэд дарга уулзалтын эхэнд хэлэхдээ, эрчимтэй өргөжин тэлж байгаа хоёр улсын харилцаа, хамтын …
-
2 March
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна
Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эхэлсэн. Үхрийн мах 15 мянга, хонины мах 13 мянган төгрөгийн үнэтэй борлуулагдаж буй. Мөн иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг гуравдугаар сарын 4-7-ныг хүртэл 10:00-17:00 цагийн хооронд есөн байршилд зохион байгуулна. Ингэхдээ хонины махыг гулуузаар, 1 кг нь 13 мянган төгрөгөөр худалдан борлуулах юм. Тодруулбал, Жуковын …
-
2 March
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр Энхтайваны өргөн чөлөө, гол гудамж замын ачаалал 13-20 хувиар буурна
Улаанбаатар хотын хөгжлийн 16 мега төслийн нэг болох Шинэ тойрог зам төсөл нь нэг болон хоёрдугаар тойрог замтай байхаар төлөвлөгдсөн. Энэ хүрээнд Нэгдүгээр тойрог зам төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг БНХАУ-ын “Си Эс Си И Айком Консалтантс” ХХК болон “Шинжлэх Ухааны Академи хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэн” 2025 оны нэгдүгээр сараас эхлэн боловсруулж, шат шатны мэргэжлийн байгууллагаар хэлэлцүүлэн батлуулж, …
-
2 March
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг УИХ яаралтай горимоор батлах нь зүйтэй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачлан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хууль санаачлан УИХ-ын чуулганаар оруулахаа илэрхийлсэн. Уг хуулийн төсөлд: Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжийг бүрдүүлэх, Өргөсөн тангаргаасаа няцаж, ноцтой зөрчил гаргасан гишүүнийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татах, Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл