Tag Archives: шинэ мэдээ

November, 2025

  • 17 November

    Нийслэлийн есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн форум боллоо

    ​  Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-аас “SME Forum-2025” хэлэлцүүлгийг энэ сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Энэ үеэр жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт шаардлагатай хууль, эрх зүйн орчныг сайжруулах, бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогын чиглэлүүдийг хөгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр оролцогчид санал солилцлоо. Тус форумд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, нийслэлийн Засаг даргын Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх О.Оргил, …

  • 17 November

    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

    ​  Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн нарын 33 гишүүн өнөөдөр (2025.11.14) Монгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өргөн барилаа. Үндсэн хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хурал өөрийн бүрэн эрхийн хүрээнд аливаа асуудлыг хэлэлцэхдээ хуралдааны дэгийг өөрөө тогтоох эрхтэй. Гэвч Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн …

  • 17 November

    Нийслэлийн шилдэг ахмадуудыг шагналаа

    ​  Нийслэлийн хөгжил дэвшилд тодорхой хувь нэмрээ оруулсан, өөрсдийн хүч хөдөлмөрөөр өрхийн аж ахуй эрхлэн, хүнсний хангамжаа нэмэгдүүлж, нийгэмд баялаг бүтээгч хойч үедээ үлгэр жишээ өрх гэр, ахмадыг “Нийслэлийн тэргүүний өрх”,“Нийслэлийн Тэргүүний тариаланч”, “Оны Бүтээлч ахмад”, “Ахмадад ээлтэй байгууллага”-ыг дүүрэг хороо, байгууллагаас шалгаруулж, шагналыг гардууллаа. Шагналыг НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа, нийслэлийн Ахмадын хорооны дарга Т.Дашням, нийслэлийн Ахмадын хорооны орлогч дарга …

  • 14 November

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ

    ​ Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.11.13) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн 10 дугаар сарын 30-ны өдөр  өргөн мэдүүлсэн “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэл болон Эдийн засгийн …

  • 13 November

    Хүний эрхийн үндэсний индексийг боловсруулах ажлын хүрээнд Төв аймагт хэлэлцүүлэг зохион байгуулав

    Комисс Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын хүний эрхийн гэрээ конвенцоор баталгаажуулсан хүний эрхийн хэрэгжилтийг хэмжих хүний эрхийн үндэсний индекс боловсруулах ажлыг Үндэсний статистикийн хороотой хамтран хийж байна. Энэ хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Төв аймагт 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрийн байгууллагын дарга, төрийн захиргааны албан хаагчдад “Хүний эрхийн үндэсний индекс тооцох …

  • 13 November

    Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга, гишүүд Элчин сайд Атул Малхари Готсурвег урьж уулзлаа

    Улсын Их Хурал дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа, тус парламентын бүлгийн гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир нар өнөөдөр (2025.11.13) Бүгд Найрамдах Энэтхэг Улс (БНЭУ)-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвег урьж уулзлаа. Олон зууны найрсаг, уламжлалт харилцаатай БНЭУ манай хамгийн том гуравдагч хөрш болохыг уулзалтын эхэнд парламентын бүлгийн дарга Б.Найдалаа онцолж, хэдхэн …

  • 13 November

    Азийн хөгжлийн банк Монгол Улсын ТАБ-ын дижитал шилжилтийн бодлогыг дэмжихээ илэрхийлэв

    ​  Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн Азийн хөгжлийн банкны Санхүүгийн удирдлагын хэлтсийн захирал Рут Фаррант тэргүүтэй төлөөлөгчдийн хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн, хатагтай Рут Фаррантад хандан Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын чадавхыг сайжруулах болон аудитын үр нөлөөг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаад талархлаа илэрхийллээ. ​ Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр Монгол Улсад нийт 29 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаа …

  • 13 November

    А.Ууганбаяр: Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх “Шар дарцаг” аянд идэвхтэй оролцохыг уриалж байна

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албатай хамтран “Шар дарцаг” аяныг тав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү аян нь замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилготой юм. …

  • 13 November

    62 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа

    Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 62 дугаар сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Тодруулбал, тус сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажил 2018 онд эхэлсэн боловч цар тахлын улмаас удааширсан байв. Улмаар БШУ-ны сайдын 2024 оны 7 сарын 03-ны өдрийн эрх шилжүүлэх тухай тушаалаар яг сургуулийн өргөтгөлийн ажлыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид шилжүүлсэн …

  • 13 November

    268 МЯНГАН ТОНН НҮҮРС 19.3 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн арилжаа хийж 19.3 сая ам.долларын үнийн дүн бүхий 268.8 мянган тонн нүүрс БНХАУ-ын Мандал боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. 256 мянган тонн 1/3 коксжих нүүрс 18.5 сая ам.доллароор Мандал боомт хүргэж өгөх нөхцөлөөр,12.8 мянган тонн Баяжуулсан эрчим хүчний нүүрс 0.8 сая ам.доллароор Мандал …

October, 2017

  • 17 October

    Б.Цэцэг: Чулуугаа бариад гарна шүү, тэр талбай руу чинь

    Таван настай охиныг хойд эцэг нь хүчиндсэн тухай мэдээлэл өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 14-ны өдөр олон нийтийн сүлжээгээр гарсан. Эл аймшигт хэргийн дараа олны танил хүмүүс тэмцэхээ илэрхийлж цахим сүлжээнд дуу хоолойгоо нэгтгэж байна. Жүжигчин Долгор, дуучин Нара, жүжигчин Б.Цэцэг тэргүүтэй хүчирхийллийн эсрэг тэмцэхээ мэдэгдэж ширүүхэн үгс нийтлэх боллоо. Тэгвэл жүжигчин Б.Цэцэг энэ асуудлаар хүчтэй байр сууриа илэрхийлж …

February, 2016

  • 18 February

    Зика вируст халдвараас сэргийлэх мэдэгдэл хүргүүлжээ

    Өнгөрсөн оны тавдугаар сард бүртгэгдсэн Зика вирүст халдвар дэлхийн 28 улсад эрчимтэй тархсаар байна. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Олон улсын эрүүл мэндийн дүрмийн Шуурхай хороо 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хуралдан энэ талаар хэлэлцэж, “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” үүссэн хэмээн үзэж, гишүүн орнууддаа мэдэгдэл хүргүүлжээ. Зика вирүсийн халдвар жирэмсэн эхээс урагт хэрхэн халддаг талаар нарийн судлаагүй ч …

  • 17 February

    Энэ жил хэлний хичээлийн шалгалтын агуулгад сонсох чадварын даалгаврууд нэмэгдэж орно

    Монгол хэл бичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар эхэлсэн билээ. Энэ талаар БСШУЯ-ны дэргэдэх БҮТ-ийн Элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатаас зарим зүйлийг тодрууллаа. 2016 оны ЭЕШ-ын журамд өөрчлөлт орсон уу. Энэ жилийн ЭЕШ-ын онцлог юу вэ? Элсэлтийн ерөнхий шалгалт журамд зарим нэг өөрчлөлт орсон. Засгийн газрын 37-р тогтоолын дагуу ерөнхий боловсролын сургууль төгсөгч болон их дээд …

  • 17 February

    Таны халаасанд гар утас чинь байсан ч хэн залгаж байгааг мэдэж болно

    Утасны дуудлага авах боломжгүй үед арай гэж утсаа автал хэрэггүй хэн нэгэн залгасан байх нь стресс төрүүлдэг. Мөн чухал хүн залгаж буйг мэдэлгүй өнгөрөх нь ч бий. Тэгвэл таны iPhone хэн танлуу залгаж буйг хэлж өгөх боломжтойг та мэдэх үү? Энд зөвхөн дэлгэц дээр хадгалсан контакт гарах бус аудио хэлбэрээр мэдээлэх тухай онцолж байна. 1. Эхлээд тохируулга хийх контакт руу …

  • 17 February

    Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх хүрээнд туршлага судлав

    Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцооны стандартыг энэ оны 6 дугаар сард нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг 1 дүгээр сараас эхлүүлэн олон ажлыг зохион байгуулж байна. Дээрх ажлын хүрээнд тус стандартыг хэрэгжүүлэн ажиллаж буй “Дарханы Дулааны Цахилгаан станц” ТӨХК-д Аймгийн ЗДТГ-ын  “Чанарын баг” энэ сарын 15-ны өдөр туршлага судаллаа. Тус стандартыг ЗДТГ-т хэргэжүүлснээр  ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх замаар иргэдэд Олон улсын жишигт хүрсэн төрийн үйлчилгээг хүргэх зорилгыг тавьж байгаа юм. “ДДЦС” ТӨХК нь 2007 оноос эхлэн   Ажлын …