Энэ сарын 7-ний өдөр “Positive Mongolians”-Позитив Монголианс онлайн төслийг санаачлагч Д. Түвшинбаяр, Э. Дөлгөөн нар Монголдоо хуримаа хийж гал голомтоо бадраажээ. Тэд Швед улсад амьдардаг юм. Хосууд өөрсдийн санаачилсан Позитив Монголианс онлайн төслийнхээ хүрээнд Дэлхийгээр тархсан Монголчууд, Tuvshuu Dulguun vlog, Онлайн Зөвлөмж, Хосын жор зэрэг нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэдэг билээ. Д. Түвшинбаяр, Э. Дөлгөөн нар өнгөрсөн дөрөвдүгээр сард бэлтгэн хүргэсэн Хосын жор нэвтрүүлгийнхээ үеэр долдугаар сард Монголдоо хуримаа хийнэ гэдгээ …
Tag Archives: энтертайнмент
July, 2018
-
13 July
“Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” влогийн ээлжит дугаар цацагдаж эхэллээ
Дуучин Ч.Уранхолбоогийн “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” влогийн ээлжит 18,19 дахь дугаар цацагдаж эхэллээ.Тэрбээр “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” нэртэй хувийн влогоо өнгөрсөн хоёрдугаар сараас хөтөлж эхэлсэн. Түүний амьдралын хэв маяг, гэрийн эзэгтэйн завгүй өдрүүдийг харуулсан 17 дугаар олон нийтийн дунд нэлээдгүй өндөр хандалт аваад амжсан юм.Ч.Уранхолбоогийн “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” влог олон ээжүүдэд эрч хүч, урам зориг өгч байгаа билээ.
-
12 July
Асашёорюү Д.Дагвадоржид Япон улсаас Акита үүлдрийн гөлөг бэлэглэв
Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга, Асашёорюү Д.Дагвадоржид өнгөрсөн зургадугаар сард Япон улсаас Акита үүлдрийн гөлөг бэлэглэхээр гөлөг бэлэглэхээр болсон юм. Тэгвэл энэ сарын 10-ний өдөр Акита үүлдрийн гөлөг эзэндээ иржээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн фэйсфүүк хуудаснаа”Акита үүлдрийн хөөрхөн гөлөг эзнээ олоод иржээ.За тэгээд Масао Монголд тавтай морил” хэмээн бичжээ. Д.Дагвадоржид бэлэглэсэн гөлөг нь “Пёнчан-2018” Өвлийн XXIII олимпийн наадмаас …
-
12 July
Д.Сүхбаатарын талбайд “Монгол сонгодог” эгшиглэнэ
Үндэсний их баяр наадмын хаалт болгож өнөө орой 21:00 цагт Д.Сүхбаатарын талбайд “Монгол сонгодог” эгшиглэнэ. Дэлхийд данстай дуурийн дуучин Г.Ариунбаатар “Монгол сонгодог” гала тоглолтоо Д.Сүхбаатарын талбайд толилуулах аж. Тоглолтын ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажилласан байна. Тоглолтод ОХУ-ын Ардын жүжигчин Дарима Линховоин, МУГЖ Ө.Уянга, СТА дуучин Б.Батжаргал, Ц.Амарболд, С.Батчимэг зэрэг 200 гаруй уран бүтээлчид оролцоно. П.И. Чайковскийн нэрэмжит Олон …
-
11 July
“Хурд” хамтлаг 25 жилийн ойгоо төв талбайд нийслэлчүүдтэй тэмдэглэнэ
Монголын рок попын ертөнцөд олон жил уран бүтээлээ туурвиж, үзэгчдийн сонсох дуртай дуунуудыг зохиосон “Хурд” хамтлаг 25 нас хүрлээ. “Цэргийн бодол”, “Зураг шиг бүсгүй”, “Эх орон” зэрэг сонсогчдын сонорыг мялааж, чихэнд хоногшсон олон дууг зохиосон Хурд хамтлаг 25 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоо төв талбайдаа нийслэлчүүдтэйгээ хамт тэмдэглэх гэж байна. Хамтлагийн 25 жилийн ойтой давхцан сонсогчдын сонсох дуртай, сайн мэдэх “Цэргийн …
-
10 July
УДЭТ-ын залуу хос наадмын өдөр хуримаа хийнэ
Улсын драмын эрдмийн театрын залуу хос, жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун нар Үндэсний их баяр наадмын нээлтийн дараа хуримаа хийхээр болжээ. УДЭТ-ын отгон хос гэгддэг тэд энэ жил гурав дахь удаагаа баяр наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцох юм. Наадмын нээлтийг албан ёсоор УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулан тавьж байгаа бөгөөд уг ёслолд тус театрын жүжигчид оролцож байгаа билээ. Жүжигчин Г.Алтангэрэл өмнө …
-
10 July
“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнууллаа
Тулгар төрийн 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон гайхалтай хүмүүс хөдөлмөрөө үнэлүүлж гавьяа шагнал авч байна. Өчигдөр гэхэд л Монголын радиогийн нэвтрүүлэгч Г.Равданыг Ардын жүжигчин, Маск продакшны жүжигчин П.Эрдэнэзааныг Монгол Улсын гавьяат жүжигчин,“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн Алтангадас одонгоор шагнасан бол …
-
10 July
Дуучин Т.Дэлгэрмөрөн Алтангадас одонгоор шагнуулжээ
Монголын рок поп урлагийн од “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн Алтангадас одонгоор өчигдөр /2018.07.09/ шагнуулжээ.Тэрбээр энэ талаар өөрийн фэйсбүүк хуудаснаа”Өнөөдөр төрийн хүндэт шагнал АЛТАНГАДАС одонгоор энгэрээ мялаалаа.Урлагт 20 жил тууштай зүтгэсэн сэтгэл зүрх, хөдөлмөрийг минь үнэлсэнд миний бие туйлын их баяртай байна. Уран бүтээлийн үнэнч сонсогч дэмжигч бас шүүмжлэгч ард түмэндээ талархаж байна. Хүндтэй шагналыг нэр төртэй авч явж үзэгч сонсогчдынхоо сонорыг аялгуу дуугаараа мялаах болно. Аялгуу дуу …
-
9 July
Сэтгүүлч Б.Жаргалмаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ
Тулгар төр байгуулагдсаны 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн босгон дээр “Ийгл” телевизийн сэтгүүлч Бадарчийн Жаргалмаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаалгалаа. Тэрээр “Та бүхний минь хайр, үзэгч олон, ард түмний минь хайр надад ирсэн учраас би төр засгаараа ийнхүү үнэлүүлж байгаа байх. Ээждээ маш их баярлалаа. Ард түмэндээ баярлалаа.”гэлээ.
-
9 July
П.Эрдэнэзаан: Урам зориг, санал шүүмжлэл өгдөг нийт үзэгчдэдээ маш их баярлалаа
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон гайхалтай хүмүүс хөдөлмөрөө үнэлүүлж гавьяа шагнал авч байна.Тэдний нэг болох “Маск”продакшний жүжигчин Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Пунцагийн Эрдэнэзаан өнөөдөр Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнууллаа. Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Гавьяат жүжигчин цол тэмдэг аваад гарч ирэхэд нь баярын сэтгэгдлийн сонслоо. Тэрээр “Төрийн хүндэтгэлийг хүлээж байгаадаа баяртай байна. Урам зориг, санал шүүмжлэл өгдөг …
-
9 July
“Яг түүн шиг-3” шоуны ялагчаар дуучин, ая зохиогч Д.Нацагдорж тодорлоо
“Яг түүн шиг” шоуг Боловсрол телевизийн уран бүтээлчид “Endemol shine group”-ын албан ёсны онцгой эрхтэйгээр гурав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Шоуны хагас шигшээ шатнаас ялагчийн төлөө зургаан оролцогч тунаж үлдсэн. Тодруулбал, Эмоци продакшны жүжигчин О.Тэмүүжин, Дуучин, ая зохиогч Д.Нацагдорж, “A-Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, Жүжигчин Ч.Очгэрэл, Загвар өмсөгч Ж.Энэрэл, нар шалгарсан юм. Тэгвэл шоуны финалын шалгаруулалт …
-
7 July
Б.Мишээл: Хөл хүнд байсан учир Жульеттад тоглож чадаагүй
Энэ удаагийн дугаарын зочноор залуу жүжигчин Б.Мишээлийг урилаа. Тэрээр хамгийн сүүлд “One night” кинонд дүрээ мөнхөлсөн юм. -Хамгийн сүүлд үзэгчидтэйгээ “One night” киногоор мэндчилснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ? -Кино нээлтээ хийгээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Хүмүүс таатай хүлээж авсанд уран бүтээлчийн хувьд баяртай байгаа. Анх надад энэ кинонд тоглох саналыг найруулагч Э.Алдар ах тавьсан. -Киног үзэхэд дүр дээрээ нэлээд ажилласан …
-
5 July
“Мөнх тэнгэр” Монгол туургатны соёл, урлагийн их наадам болно
БСШУС-ын Сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нарын хамтарсан тушаал, захирамжаар “Мөнх тэнгэр” Монгол туургатны соёл, урлагийн их наадмыг энэ сарын 6-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Наадамд Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Шиньжян Уйгурын Өөртөө засах орон, Хөх нуур муж, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Алтай, Сахагийн Бүгд найрамдах Улсын нийт 200 гаруй төлөөлөгчид, Монгол Улсын мэргэжлийн …
-
5 July
МУГЖ Г. Ариунбаатарын “Монгол сонгодог” тоглолт Сүхбаатарын талбайд болно
Үндэсний их баяр наадмаар Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар “Монгол сонгодог” гала концертоо толилуулахаар болжээ. Түүний тоглолт долдугаар сарын 12-ны 21.00 цагт Сүхбаатарын талбайд үндэсний их баяр наадмын хаалт болон эгшиглэх юм байна. Тоглолтын ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажиллаж, 200 гаруй хүн уг тоглолтод оролцох аж. Тухайлбал, ОХУ-ын Ардын жүжигчин Дарима Линховоин, МУГЖ Ө.Уянга, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Батжаргал, …
-
5 July
“Бид давтагдашгүй” фейшн шоу болно
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд оролцох идэвхийг нэмэгдүүлэх, тэдний гоо зүйн үнэлэмжийг дээшлүүлэх,нийгмийн бусад гишүүдийн хандлагыг өөрчлөх зорилго бүхий “Бид давтагдашгүй” шоуг зохион байгуулахаар болжээ.Фейшн шоу долдугаар сарын 7-ны 17.00 цагаас “Blue sky” зочид буудалд болох юм байна. “Бид чадна” ТББ-аас тэргэнцэртэй иргэдийн загварын шоуг өмнө нь зохион байгуулж байсан бөгөөд энэ удаад мэргэжлийн загвар өмсөгчид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл