Цэргийн 032 дугаар ангийн дэргэд байрлах “The salvation army” байгууллагад БНСУ-аас эмч нар ирж, зүрхний ховдол нь цоорхой хүүхдүүдийн үзлэгийг өчигдрөөс үнэ төлбөргүй хийж эхэллээ. Үзлэгийн дараа зургаан хүүхдийг сонгон БНСУ-д үнэ төлбөргүй хагалгаанд оруулахаар төлөвлөжээ. Энэ талаарх мэдээллийг 91997268 утсанд холбогдож авах боломжтой юм байна. “The salvation army” хүмүүнлэгийн байгууллага БНСУ-ын Данвон эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд 2008 оноос хойш …
Tag Archives: эрүүл мэндийн мэдээлэл
April, 2016
-
8 April
Нарны харшлаас сэргийлэх амархан боллоо
Нарны харшил гэж юу вэ? Зун цаг ирж байгаа энэ үед та бид нарны харшлын талаар мэдэх хэрэгтэй байх. Нарны харшил нь удамшлын шалтгаантай байхаас гадна наранд удаан хугацаагаар ил явах, зарим төрлийн эм хэрэглэх (Тетрациклины антибиотикууд, кетопрофен), химийн бодистой хүрэлцэх, биеийн эсэргүүцэл сулрах зэрэг нь нарны харшилтай болоход нөлөөлдөг. Тухайлбал, үнэртэй ус, халдваргүйжүүлэгч бодис, зарим төрлийн нарны кремийн найрлага …
-
7 April
Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн өдөр тохиож байна
Дэлхийн эрүүл мэндийн өдрийг жил бүрийн 4 сарын 7-ны өдөр тэмдэглэдэг ба энэ жил “Чихрийн шижин өвчний эсрэг хамтдаа тэмцье” уриан дор зохион байгуулж байна. Дэлхий дахин хотжиж амьдралын хэв маяг, хоол тэжээл, хөдөлгөөн, архи, тамхины хэрэглээтэй холбоотой халдварт бус өвчин, тэр дундаа сахарын шижин өвчнөөр өвчлөгсдийн тоо хурдацтай нэмэгдэж нийгмийн хөгжил, улс орны эдийн засагт дарамт учруулж байна. Дэлхий …
-
7 April
Хавдраар нас барагсдын тоо аюултай түвшинд байна
Өнгөрсөн оны байдлаар манай улсад 5777 хүн хорт хавдраар өвчилж, 3999 нь хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Өөрөөр хэлбэл, сард 300 гаруй хүн, өдөрт 10 хүн нас барж байна гэсэн үг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын прогнозоор энэ тоо цаашид ч өсөх хандлагатай байгаа аж.Тиймээс эдгээр иргэний зардлыг Монголын төр зуун хувь хариуцах хүсэлт бүхий албан бичгийг “Хавдаргүй Монголын төлөө” хөдөлгөөнийхөн төр, …
-
7 April
Монос групп ХӨСҮТ-д 15 сая төгрөгийн витамин, эм эмнэлгийн хэрэгсэл өглөө
Улаанбурханы өвчлөл буурахгүй байгаа энэ үед ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа билээ.Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт 636 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 466 нь халдварт өвчний улмаас. Үүний 430 нь Улаан-бурхан өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байна. 24 цагийн турш цаг наргүй ажиллаж байгаа эмч ажилчдад Витаминжуулалтын аяны хүрээнд “Монос групп”-ээс 15,0 сая төгрөгийн үнэ бүхий Дархлаа дэмжих витамин, эмнэлгийн …
-
6 April
Томуугаар өвчлөгсдийн 69,5 хувь нь хүүхдүүд байна
Томуу, томуу төст сүүлийн өдрүүдэд ялимгүй нэмэгдэж байгаагаас нийт өвчилсөн хүмүүсийн 69.5 хувь нь хүүхдүүд байгааг ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна. Нийслэл дэх эмнэлгүүдийн орны ачааллыг харахад хүүхдийн орны ачаалал хэвийн буюу 679 орон дээр 611 хүүхэд хэвтэн эмчлэгдэж байгаа аж. Шинээр хэвтсэн өвчтөний 112 буюу 27.7 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаагийн 69.5 хувь нь …
-
6 April
Шарилжны харшилтай бол вакцинаа хийлгээрэй
Шарилжны харшлын эсрэг урьдчилан сэргийлэх вакцин цацлагыг Арьсны өвчин судлалын үндэсний төв болон эмнэлгүүдээр хийж эхэлжээ. Долдугаар сарын 15-наас шарилжны тоос дэгддэг. Үүнээс 2-2.5 сарын өмнө урьдчилан сэргийлэх вакцин эмчилгээг хийдэг аж. Эмчилгээ хийлгэхийн тулд юуны түрүүнд сорил тавиулах бөгөөд шарилжны харшилтай хүмүүс төлбөртэйгөөр дархлаажуулалтад орно. Арьсны өвчин судлалын үндэсний төвд тарилга, цацлага, эмийн гэсэн дархлаажуулалтыг хийдэг. Төрлөөсөө хамаараад үнэ …
-
5 April
Өсөлтгүй жирэмслэлтийн гол шалтгаан нь үр хөндүүлэх явдал
Ургийн хөгжил зогсох буюу өсөлтгүй жирэмслэлт сүүлийн үед эмч мэргэжилтнүүдийн санаа бодлыг чилээж эхэлжээ. Монгол Улсад таван жирэмслэлт тутмын нэг нь өсөлтгүй байгаа талаар “Happy family” эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч Д.Энхжаргал онцолж байна. Өсөлтгүй жирэмслэлт өмнө нь ховор тохиолддог байсан бол сүүлийн гурван жил эрс нэмэгдэж одоо хэвийн үзэгдэл мэт болоод байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна. Өндгөн эс умайн хананд бэхлэгдсэн …
-
5 April
Дарханд улаанбурханы нэмэлт дархлаажуулалтанд 18-30 насны 23681 хүн хамрагдана
2016 оны 4 дүгээр сарын 1-ны 17:00 цагийн байдлаар Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт: Улаанбурхан өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байгаа 65, үүнээс эрчимт эмчилгээнд 6 байна. Хэвтэгсдээс хүүхэд 52 буюу 85.2%, том хүн 9 буюу 14.8% байна. Нас баралт 6 бүртгэгдээд байна. Дархан сумын хэмжээнд улаанбурхан өвчнөөр өвчилсөн 1668 тохиолдол бүртгэгдсэнийг насны ангилалаар авч үзвэл: 0-11 сар 191/11.5% 1-4 нас 59/3.5% …
March, 2016
-
31 March
Mанай хамт олон 3000 гаруй эмэгтэйчүүдийн дурангийн хагалгааг амжилттай хийсэн
Юнимед Интернейшнл Эмнэлгийн“Үр шилжүүлэн суулгах төв”-ийн мэс заслын эмч О.Хэрлэнтэй ярилцлаа. Сур:Сайн байна уу? Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Ярилцлагаа эхлэхийн өмнө Та манай уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу? О.Хэрлэн: Баярлалаа.Миний хувьд 2007 онд ЭМШУИС-ийг төгсөж, өнөөдрийг хүртэл мэс засал, эмэгтэйчүүдийн чиглэлээр тасралтгүй ажиллаж байна. Энэ хугацаанд мэргэжлийн хувьд өсч хөгжихөд байнга анхаарч, нарийн мэргэжлийн …
-
31 March
Улаанбурхан өвчний улмаас 22 хүн эрчимт эмчилгээ хийлгэж байна
2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 13007 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 2801 буюу 21.5 хувь нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ. Өчигдрийн байдлаар тус төвд 400 өвчтөн хандсаны 337 буюу 84.2 хувь нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй, 73 буюу 21.6 хувь нь хэвтэж, 180 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ. Улаанбурхан өвчний улмаас 457 өвчтөн эмчлүүлж байгаагаас 22 нь …
-
31 March
“Аутизмыг таниулах ДЭЛХИЙН өдөр” болно
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 62/139 тоот тогтоолоор 2008 оноос жил бүрийн 4-р сарын 2-ны өдрийг “Аутизмыг таниулах ДЭЛХИЙН өдөр” болгон тэмдэглэж иржээ. Монгол Улсад энэ өдрийг 3 жилийн өмнөөс “АУТИЗМ МОНГОЛ-АНД” ТББ-ын санаачилгаар анх тэмдэглэж эхэлсэн. Энэ 2016 оны 4-р сарын 2-ны өдөр АШУҮИС, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, “Аутизм Монгол-АНД” ТББ хамтран “Аутизм гэж юу вэ?” сэдвийн доор өдөрлөг зохион байгуулж, анх …
-
30 March
Элэгний B вирусын 220 мянган төгрөгийн эм 1200 болж хямдарлаа
Дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн элэгний В вирусын эсрэг үйлчилгээтэй 220 мянган төгрөгөөр худалдаалж байсан Тенофобир эм 1200 төгрөг болж хямдарчээ. Өнгөрөгч баасан гарагт хуралдсан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанаар дээрх эмээс гадна Ламивудин, Телбивудин, Рибаварин, Интерферон гэсэн дөрвөн эмийг хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад багтаасан байна. Эдгээр эм улс орон даяар 36 мянган төгрөгөөр зарагдах бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 34800 …
-
29 March
Давсны хэрэглээг бууруулья
Мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ онд дотоодын үйлдвэрлэлийн хүнсний бүтээгдэхүүн болон импортын хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгонд, хоолны цэсэнд давс, сахар, илчлэг, хүнсний нэмэлтийн агууламжийг тусгасан байдалд лабораторийн шинжилгээтэй тандалт судалгааг хийж байна. “Давсны хэрэглээг бууруулах” үндэсний стратеги, “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд хийгдэж буй тандалт судалгаа нь дотоодын үйлдвэрлэлийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон нийтийн …
-
29 March
Эрэгтэйчүүд яагаад эмэгтэйчүүдээс богино насалдгийг эрдэмтэд тогтоож
Судалгаанаас үзэхэд эрчүүд өнөөдөр эмэгтэйчүүдээс 10 жилээр богино насалж байгаа. Эрчүүд амьдралын хамаг хүндийг нуруун дээрээ үүрч, хүнд хүчир ажил хийн, гэр бүлээ тэжээдэг учраас эмэгтэйчүүдээс богино насалдаг гэж өнөө хүртэл итгэсээр ирсэн. Харин америкийн Ратгерсийн их сургуулийн эрдэмтэд нэлээд удаан үргэлжилсэн судалгааны ажлынхаа үр дүнд эрэгтэйчүүд хамгийн гол нь эмч нарт нэг их итгэдэггүйгээс болоод богино насалдаг гэсэн дүгнэлтэд …