Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Доктор Сү Нюунт-У-г өнөөдөр хүлээн авч уулзаж ярилцлаа. Уулзалтын эхэнд ТНБД С.Ламаа хэлэхдээ “ДЭМБ-тай олон жил салшгүй хамтарч ажилласаар ирсэн. 2008-2012 онуудад салбарын сайдаар ажиллаж байх хугацаандаа бүх талаар дэмжиж, олон үйл ажиллагаанд биечлэн оролцож байсан. Монгол Улсын Засгийн газар, ДЭМБ-ын хооронд 2008-2015 оны хооронд хамтран …
Tag Archives: эрүүл мэндийн мэдээлэл
February, 2016
-
4 February
Зика вирусийг дамжуулагч ШУМУУЛ нь Монголын ихэнх нутгаар тархалттай!
Дэлхийн гурван тивийн 23 улсад бүртгэгдээд байгаа Зика вирусийн халдвар нь Aedes aegypti зүйлийн шумуул, Aedes төрлийн шумуулаар дамжин хүнд халдварладаг. Зика вирусийг дамжуулагч дээрх шумуул нь Монгол орны ихэнх нутгаар тархалттай юм. Иймд Зика вирусийн халдвар манай улсад зөөвөрлөгдөн ирэх эрсдэлийг үнэлэх, тандалт хийх, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага, аж ахуйн нэгжүүд хонгил, …
-
3 February
Зөв хооллолт эрүүл амьдралын баталгаа болно
Цагаан сараар Монгол хүмүүс ердийн үеийнхээсээ хэд дахин их тос өөх, илчлэгийг богино хугацаанд хоолноос авдаг. Мөн хоорондоо зохицохгүй олон төрлийн идээ ундыг хэрэглэдэг. Үүнийг дагаад илүүдэл жин, цөс, нойр булчирхайн өвчний сэдрэлт, халдвар хордлого зэрэг өвчлөл эрс нэмэгдэж эмнэлгүүдийн ачаалал ихэсдэг. Үүнээс сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг хэрэгжүүлээд үзээрэй. Илүүдэл өөх тосыг багасгахын тулд бууз, мах идсэнийхээ хэрээр шинэ ногооны …
January, 2016
-
12 January
H1N1 вирүсээр өвчилсөн эмэгтэйн дуудлаганд явсан эмч нарыг тусгаарлав
Өвөрхангай аймгийн Хархорин суманд А хүрээний H1N1 вирүсээр өвчилсөн эмэгтэй өнгөрсөн бямба гаригт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байгаа билээ. Тус сумын Эрдэнэтолгой багийн иргэн, 27 настай А сумын эмнэлэгт нэгдүгээр сарын 5-ны өдөр төрсөн бөгөөд түүний бие муудаж улмаар өндөр халууран, шээс хаагдсаныг сумын эмнэлгээс уушигны хүнд хатгалгаа хэлбэрийн өвчлөл буюу H1N1 вирус туссан байж болзошгүй хэмээн өвчтнөөс дээж …
December, 2015
-
25 December
Монгол улс дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эмийн лабораторитой боллоо
Монгол Улсын Засгийн газар, АХБ-ны дэмжлэгээр хэрэгжүүлсэн Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр -4 төслийн “Эмийн аюулгүй байдлын дэглэмийг бэхжүүлэх” бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн харьяа Эмийн хяналтын лабораторийг тоног төхөөрөмж, үйл ажиллагаа, мэдээллийн технологи, боловсон хүчний чадавхийн хувьд олон улсын түвшинд нийцүүлж, ISO/IEC17025:2005 стандартын дагуу олон улсад итгэмжлүүлэх ажлыг гурван жилийн өмнөөс эхлүүлсэн. Энэхүү ажил …
-
15 December
0-9 насны хүүхдүүдийн ихэнх нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ
Нийслэлийн эмнэлгүүдийн амбулаторийн үзлэгт нийт 74165 хүн хамрагдсаны 5560 хүн буюу 7.5 хувь нь томуу, томуу төст өвчтэй тохиолдол оношлогдсон байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн 7 хоногийн дундаж үзүүлэлтээс 0.8 хувиар өсчээ. Хан-Уул дүүрэгт томуу томуу, төст өвчин хамгийн өндөр буюу амбулаторийн үзлэгийн 10.3 хувь, Баянгол дүүрэг 8.7 хувь, Чингэлтэй дүүрэг 8.1 хувь, Cонгинохайрхан дүүрэгт 8 хувийг тус тус эзэлж …
November, 2015
-
30 November
Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр
Монгол улсад ХДХВ-ын халдварын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэн ба 2015 оны эхний 11 сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 194 тохиолдол бүртгэгдсэн байна, НҮБ-ын хийсэн тооцооллын дагуу Монгол улсын хэмжээнд 2015 оны эцсийн байдлаар ХДХВ-ын халдвартай 860 хүн байх магадлалтай байна. ХДХВ-ын халдварын тохиолдлын тоо, нас баралт, өссөн дүнгээр (2015.11.30-ны байдлаар) Бүртгэгдсэн тохиолдлуудын 98.4% (n=191)-д нь ХДХВ-ын халдвар бэлгийн замаар …
-
17 November
Томуугийн эсрэг вакцин хийж байна
Улирлын томуугийн эсрэг вакциныг өнгөрсөн сараас эхлэн ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар хийж эхэлсэн бөгөөд ханиад томуу их байгаагаас үүдэн хувийн хэвшлийн зарим эмнэлэгүүдэд хийж байна. Энэ жил аймгууд, дүүргүүд, албан байгууллагын захиалгад үндэслэн нийт 45000 хүн тун томуугийн вакцин хүлээн авч хуваарилан хүргүүлж байна. Үүнд 21 аймгийн Эрүүл мэндийн газарт-16000 хүн тун, нийслэлийн дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдэлд 5000 хүн …
-
13 November
Хөгжингүй орны сэргээн засах эмнэлэгүүдэд ашиглагагддаг аппарат Монголд орж иржээ
Мэдрэлийн сэргээн засах “NEURO HEALTH” эмнэлэг нь хөгжөнгүй орны сэргээн засах төвүүдэд ашиглагддаг. Хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээгдсэн хүний гар хөл, саа саажилтыг сэргээн засах аппаратыг Монголдоо оруулж иржээ. Тус аппарат нь Ази, Европын хөгжил буурай орнуудад нэвтэрч амжаагүй байсан бөгөөд “NEURO HEALTH” эмнэлэг Монголдоо анх нэвтрүүлснээр, тус аппаратын ид шидийг хэдийнээ мэдрээд байна. Энэхүү аппаратыг сэргээн засах эмчилгээнд ашигласанаар …
October, 2015
-
31 October
Хав халуун цай уух нь улаан хоолойны хорт хавдар үүсгэдэг
Ираний эрдэмтэд саяхан нэгэн судалгаа хийжээ. Харин энэхүү судалгааны үр дүнд хав халуун цай уух нь улаан хоолойны хорт хавдар үүсгэдэг гэдгийг олж тогтоосон байна. Хүмүүсийн уудаг халуун цай ихэвчлэн 70 болон түүнээс дээш градусын халуунтай байдаг агаад барууны орны хүмүүсийг бодвол Ази хүмүүс цайг халуунаар нь их уудаг аж. Харин Европчуудын хувьд цай кофен дээрээ сүү нэмэх ч юмуу …
-
29 October
Эрүүл мэндийн салбар улс төрөөс ангид байсан цагт жинхэнэ утгаараа хөгжинө
МАН-наас санаачлан зохион байгуулсан “Бид хамтдаа” үндэсний форум нь нийгмийн бүхий л салбарын асуудлыг хэлэлцэж байна. Энэ форумын хүрээнд “Нийгмийн бодлого тулгамдсан асуудал, шийдэл,” Ажлын байр, орлого нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдэл”, “Боловсрол, соёл, шинжлэх ухааний салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зах”, “Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зах, “Хүүхэд, залуучуудад тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, залуучуудын …
-
29 October
Цус харвалтаас үүдсэн нас баралт эмэгтэйчүүдэд илүү өндөр байна
-Өнөөдөр цус харвалтаас сэргийлэх дэлхийн өдөр- Дэлхийн хэмжээнд тархины харвалт нь нийт өвчлөлийн дунд тахир дутуугийн байдалд хүргэх гол шалтгаан төдийгүй, нийт нас баралтын хоёрдугаар байрыг эзэлж байна. Манай орны хувьд ч цус харвалт өндөр орны тоонд ордог бөгөөд дэлхийн хэмжээнд харвалт эмэгтэйчүүдэд илүү тохиолдож, 10 харвалт бүрийн 6 нь эмэгтэйчүүд байна гэсэн тооцоо гарсан байна. Тиймээс энэ жил “Би …
-
27 October
Өвчин бүхэн хэлж ирдэггүй
“Би одоо 43 настай. Өдийг хүртэл өвчин хэлж байгаагүй мөртлөө сүүлийн үед байнга л ядарч сульдах нь ихсээд, мэдэгдэхүйц турж эхэлсэн юм. Ажилдаа түүртсэндээ тэр гээд тоохгүй яваад байсан улам л тамир тэнхээгүй болоод болдоггүй. Эмнэлэгт хандтал санаанд багтамгүй хариу гарлаа. Шинжилгээгээр би элэгний хатуурал буюу циррозтой болжээ. Элдэв муу зуршилгүй атлаа ийм аймшигт өвчнөөр өвдсөндөө гайхаж байсан ч элэгний …
-
23 October
З.Цэгмид: 20-50 насны эрчүүд дунд бэлгийн сулрал, түрүү булчирхайн үрэвсэл элбэг байна
Айл гэрийн ноён нуруу болсон эрчүүдийг эрүүл жаргалтай байлгахын төлөө зүтгэж яваа энэ эрхэм Монголд анх удаа эрчүүдийн эмнэлгийг байгуулж байсан нэгэн. Өдгөө 10 гаруй жил энэ чиглэлээр ажиллаж яваа туршлагатай эмч юм. “Гарьд манлай” эмнэлгийн ерөнхий эмч, профессор З.Цэгмидтэй ярилцсанаа хүргэе. –Таныг олон жил эрчүүдийн эрүүл мэндийн төлөө ажиллаж явааг олон хүн мэднэ. Харин та аль аймгийн хүн бэ, …
-
16 October
Галзуу өвчнөөс сэргийлье
Галзуугаар өвчилсөн мал, амьтанд уруулах, ноцуулах, шүлсдүүлэх үед ГАЛЗУУГИЙН ВИРҮС нь хүний биед гэмтсэн арьс, салстаар нэвтрэн орж, төв мэдрэлийн системийг гэмтээн, улмаар үхэлд хүргэдэг зоонозын өвчин юм. Иймээс иргэн та галзуу өвчний сэжигтэй мал, амьтанд уруулсан бол харьяалах эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг хугацаа алдалгүй авч эмчийн зааврын дагуу вакцины бүрэн тунг тариулах шаардлагатайг Зоонозын өвчин …