Есдүгээр сарын 1 буюу өнөөдрөөс эхлэн өрхийн эмнэлэгтээ цус, шээсний шинжилгээ өгдөг боллоо. Одоогоор 142 өрхийн эмнэлэгт шинжилгээний аппаратыг суурилуулан, иргэдэд үйлчилж эхлээд байгаа аж. Мөн өрхийн эмч нарыг ч аппараттай ажиллах, шинжилгээ авах хэд хэдэн удаагийн сургалтад хамруулжээ. эх сурвалж: zaluu.com
Tag Archives: эрүүл мэндийн мэдээлэл
September, 2015
-
1 September
Давсны хэрэглээг багасгах хэрэгтэй
Үндэсний стратегийн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгуулага (ДЭМБ)-аас 2010 онд хүн амын давсны хэрэглээг өдөрт 5 грамм хүртэл багасгахад тархины цус харвалтыг 24 хувь, зүрх судасны өвчинг 18 хувиар бууруулж, халдварт бус өвчний шалтгаант нас баралтыг бууруулах боломжтойг тогтоож 2025 он гэхэд дэлхийн хүн амын давсны хэрэглээг 30 хувиар бууруулах зорилт дэвшүүлэн энэ чиглэлээр бодлого стратеги болгон хэрэгжүүлэхийг гишүүн орнуудын …
-
1 September
Шуурхай удирдлагын төвийн мэдээ
2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсад: Улсын хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, халдварт өвчний дэгдэлт, химийн болон цацраг идэвхт бодисын хордлогын тухай албан болон албан бус сувгаар мэдээлэгдээгүй байна. Дэлхий дахинд: Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар: 8 дугаар сарын 24-25-нд Саудын Араб улсад хүний Коронавирүст халдварын 15 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 2 хүн нас барсан …
-
1 September
Эрүүл мэнд, спортын яамны засвар дууслаа
Эрүүл мэнд, спортын яам байрныхаа дотор талыг засварлаж өнгөө заслаа. Засварын ажлыг богино хугацаанд чанарын өндөр түвшинд “Зууны сод хийц” ХХК гүйцэтгэж өнөөдөр хүлээлгэн өглөө. Тус компаниас яамны засварын ажилд оролцсон хөгжлийн бэрхшээлтэй гурван иргэнд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба талархал илэрхийлж дурсгалын зүйл гардуулаа.
August, 2015
-
31 August
Дархлаажуулалтын чиглэлээр хуралдлаа
Тарилгатай халдварт өвчний тандалтын ДЭМБ-ын зорилтын хэрэгжилтийг баталгаажуулах хорооны хурлыг өнгөрсөн баасан гарагт Шуурхай удирдлагын төвд зохион байгууллаа. Хурлаар 2014-2015 оны халдварт саа өвчний тархвар зүйн тандалтын үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлж ДЭМБ-ын Номхон далайн бүсийн төвд хүргүүлэх, мөн халдварт саагийн эсрэг 3 цэнт вакцинаас 2 цэнт вакцинд шилжих төлөвлөгөөний төслийг гишүүдийн саналыг тусган засварлаж, Дархлаажуулалтын зөвлөх хорооны хурлаар хэлэлцүүлэхээр тус …
-
26 August
Нийслэлд сүрьеэгийн тархалт өндөр байна
ЭМСЯ-наас хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшин тогтоох үндэсний судалгаа хийж байна. Энэ нь хоёр дахь удаагийн судалгаа аж. Хоёр жил дамнах уг судалгааг ДЭМБ-ын мэргэжил, арга зүйгээр Засгийн газар, олон улсын Глобаль сангийн санхүүгийн дэмжлэгээр явуулж байна. Судалгаанд нийслэлийн 8 дүүргийн 45 хороо, 15 аймгийн төвийн 21 баг, 18 аймгийн 32 сум, нийт 98 нэгжээс 49 мянган хүн хамруулахаар төлөвлөж, …
-
26 August
С вирус шинжлэх лабораторийг зарлана
Монгол Улсад вируст хепатитын халдвартай 700 мянга гаруй хүн бий. Гэхдээ энэ нь албан ёсны тоо биш юм. Үүний 450 мянга нь элэгний С вирустай гэж үздэг. Гэвч өнөөдрийн байдлаар элэгний С вирусыг бүрэн эмчлэх эм байхгүй юм. Тиймээс Эрүүл мэнд, спортын яамны оролцоотойгоор элэгний С вирусыг эмчлэх Харвони эмийг ирэх аравдугаар сарын сүүлээр Монголд оруулж ирэхээр болсон билээ. Нэн …
-
25 August
Эмгэг судлалын үндэсний төв байртай боллоо
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн байрны 2 дугаар давхарыг Эмгэг судлалын үндэсний төвд балансаас балансад шилжүүлэхээр тогтлоо. Эмгэг судлалын үндэсний төв нь эмгэг эд, эс, бүтэц судлал, онош зүйн лабораторийн шинжилгээний аргуудад тулгуурлан эмгэг судлалын тусламж үйлчилгээг улсын хэмжээнд мэргэжлийн удирдлага, арга зүй, хяналтаар хангах, хөгжлийн хэтийн төлөв, бодлого боловсруулах зорилго …
-
19 August
Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна
2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсад: Тарваган тахал өвчин: Өвчтөн “Д” 16 настай, эрэгтэй. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат. Өвчтний биеийн байдал хэвийн. Зовиургүй байна. Мөн тус сумын Барзан гэдэг газарт 3 тарвага үхсэн тухай нутгийн иргэдийн мэдээллийн дагуу мэргэжлийн баг хамтарсан тандалт судалгаа хийж байна. Эх сурвалж: ЗӨСҮТ Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ Эрүүл …
-
19 August
Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг зохион байгуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Төл малыг бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах тухай” А/671 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа бруцеллёз өвчинд мэдрэмтгий малын төлийг /хурга, ишиг, охин тугал / 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд бүрэн хамруулна. Вакцинжуулалтад хамрагдах малын тоо, шаардагдах …
-
19 August
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 17 аймгийн 157 суманд тарваган тахлын голомт бүртгэгдээд байна
-ТАРВАГАН ТАХАЛ АМЬСГАЛЫН ЗАМААР Ч ХАЛДАНА- Сүүлийн жилүүдэд тарваган тахлын байгалийн голомтын идэвхжил нэмэгдэж байгаа ажээ. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Уянга сум, Ховд аймгийн Үенч, Баян-Өлгий аймгийн Сагсай, Бугат, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байгалийн голомт идэвхжиж, Завхан аймгийн Эрдэнэхайрхан болон Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань суманд тарваган тахлын өсгөвөр илэрсээр байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 2009-2013 онд Баян-Өлгий аймгийн Сагсай, …
-
18 August
Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна
2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсад: Тарваган тахал өвчин: Өвчтөн “Д” 16 настай, эрэгтэй. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат. Өвчтний биеийн байдал хэвийн. Биеийн халуун 36.4 хэм, артерийн даралт 90/60 мм.муб. судасны цохилт 1 минутад 68 удаа. Хэсэг газрын үзлэгээр булчирхайн хэмжээ болон эмзэглэл багассан. Тарваган тахлын булчирхайн хэлбэрээр өвчилсөн болох нь тархвар судлалын …
-
18 August
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад үнэ төлбөргүй хамрагдаарай
Монгол Улсын 17 аймгийн 157 сумын нутаг дэвсгэрт тарваган тахал өвчний байгалийн голомт бүртгэгдээд байна. Сүүлийн жилүүдэд тарваган тахлын байгалийн голомтын идэвхжил нэмэгдэж байгаа бөгөөд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Уянга сум, Ховд аймгийн Үенч, Баян-Өлгий аймгийн Сагсай, Бугат, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байгалийн голомт идэвхжиж, Завхан аймгийн Эрдэнэхайрхан болон Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань суманд тарваган тахлын өсгөвөр илэрсээр байна. 2009-2013 …
-
18 August
Тарваган тахал өвчнөөр дахин нэг хүн өвчиллөө
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат 16 настай, эрэгтэй Д нь 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр тарвага (нохой зууж ирсэн)-ыг өвчих явцдаа халдвар авч, 8 дугаар сарын 14-ний өдөр халуурч, баруун суганы булчирхай цочсон шинж тэмдэгтэйгээр сумын эрүүл мэндийн төвд тусгаарлагдан эмчлүүлж байна. Тус сумын Засаг даргын А/89 тоот захирамжаар хөл хорио тогтоон аймгийн ЗӨСТ, ОБХ, ЭМГ-ын 30 гаруй …
-
1 August
Тархины судсан доторх мэс заслыг анх удаа хийлээ
Шастины нэрэмжит улсын төв гуравдугаар эмнэлгийн зөвлөх эмч н.Батчулуун, ММЗТ-ийн эмч З.Ганбаатар, АОЭТ-ийн эмч Н.Баатаржан нар Солонгос Улсын Данкүүк их сургуулийн профессор Ким Ён Жунтай хамтран Монгол улсад анх удаа тархины судсан доторх мэс засал хийлээ. Энэ удаа тархины судасны цүлхэн битүүлэх, тархины судасны гажиг сүлжээг бөглөх, тархины хавдрын тэжээгч судсыг бөглөх хагалгааг гурван хүнд амжилттай хийсэн байна. Эдгээр хагалгаа нь гүн …