Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, С.Одонтуяа, Д.Сарангэрэл, А.Тлейхан, Д.Тэрбишдагва нар Хавдар судлалын үндэсний төвийн ажил байдалтай нь танилцаж, тулгамдаад буй асуудлуудын талаар удирдлагуудтай нь ярилцав. Хавдар судлалын үндэсний төв нь хорт хавдрыг хянах бодлогын асуудлыг улсын хэмжээнд хариуцан, орон нутгийн эмнэлгүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг улсдаа тэргүүлэх эмнэлэг юм. Түүнчлэн хавдрын эмчилгээ, оношлогооноос гадна туяа, хими, хөнгөвчлөх …
Tag Archives: эрүүл мэндийн мэдээлэл
October, 2015
-
15 October
Асбестын улмаас жил бүр 107 мянган хүн хорт хавдраар нас барж байна
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газраас орон даяар өрнүүлж байгаа “Хүний төлөө-Зөв тус” аяны хүрээнд “Асбестын аюулаас сэргийлэх нь” сэдэвт сургалт-хэлэлцүүлэг 2015.10.14-ний өдөр МХЕГ-т боллоо. Асбесттай харьцдаг ажилчид, үйлдвэрийн эмч, улсын байцаагч нар сургалтад хамрагдсан байна. Хөдөлмөр, Эрүүл мэнд, спорт, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Гаалийн ерөнхий газар асбесттай холбоотой өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, импортоор оруулах …
-
13 October
Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье
Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсдэг амьсгалын цочмог халдварт өвчин юм. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинжээр илэрдэг. Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ? Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал, …
-
2 October
Элэгний хатуурлын шинжилгээг үнэ төлбөргүй хийнэ
Нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг элэгний хатуурал тодорхойлох Fibroscan шинжилгээнд хамруулахаар болжээ. Нийслэлийн халамж үйлчилгээний газар, Элэгний эмгэг судлалын холбоо, “Хаппи веритас” оношлогооны төв хамтран өнөөдрөөс эхлэн аравдугаар сарын 31-нийг дуустал эмзэг бүлгийн иргэдэд элэгний хатуурлын шинжилгээг үнэ төлбөргүй хийх юм байна. Нэг хорооноос 5-7 хүнийг сонгож, зорилтот бүлгийн нийт 1000 хүнд элэгний хатуурлын шинжилгээг хийх аж. Өрхийн мэдээллийн нэгдсэн сангаас хийсэн …
-
1 October
Г.Шийлэгдамба сайд БНАЛАУ-ын Эрүүл мэндийн сайд Эксаванг Вонгвичиттой уулзлаа
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба айлчлалынхаа үеэр БНАЛАУ-ын Эрүүл мэндийн сайд Эксаванг Вонгвичиттой уулзаж, Эрүүл мэнд, анагаах ухааны салбарт 2015-2017 онд хамтран ажиллах протоколд гарын үсэг зурлаа. Уулзалтын эхэнд Лаосын Эрүүл мэндийн сайд ноён Вонгвичит төлөөлөгчдөд өөрийн ЭМЯ-нд хүрэлцэн ирсэн явдалд талархал илэрхийлж, БНАЛАУ-ын эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа бэрхшээлтэй асуудлууд, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гарсан ололт амжилтын талаар …
September, 2015
-
24 September
“Эрүүл амьдралын төлөө хамтдаа” чуулга уулзалт боллоо
Эрүүл мэндийн газраас Хүүхэд, өсвөр үе, залуучуудын эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “Эрүүл амьдралын төлөө хамтдаа” чуулга уулзалтыг хүүхдийн Тэмүжин театрт зохион байгууллаа. Чуулганд аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Батбаяр, ЭМСЯ-ны Эрүүл мэнд бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Хандармаа, ЭМСЯ-ны харьяа Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн …
-
14 September
Галзуу өвчнөөс сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлье
Галзуу өвчний сэжигтэй мал, амьтанд уруулж, ноцуулж, шүлсдүүлсэн хүний тохиолдолд үзүүлэх тусламж үйлчилгээ, хариу арга хэмжээг эрчимжүүлж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд “Галзуу өвчний тандалт, оношилгоо, эмчилгээний стандарт” (MNS-5348-42:2010), Эрүүл мэндийн сайдын 2008 оны 151 дүгээр тушаалаар батлагдсан “Галзуу өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээний заавар”, вакцин ийлдэс тарих заавар, холбогдох зөвлөмжийг мөрдөж ажиллана. Мэдээлэл өгөх, солилцох Галзуугийн сэжигтэй мал, амьтанд …
-
11 September
Халдварт бус өвчний талаар НҮБ-ын хамтарсан баг мэдээлэл өглөө
Халдварт бус өвчин, тамхины хяналтын суурь конвенцийн чиглэлээр Монгол улсад Нэгдсэн Үндэсний Байгууллагуудын /НҮБ-ын/ хамтарсан баг өнгөрсөн өдрүүдэд ажиллаж тайлангаа Эрүүл мэнд спортын сайд болон яамны удирдлагуудад танилцууллаа. Одоогийн байдлаар халдварт бус өвчлөл нийгэм, эдийн засагт асар их сөрөг нөлөөг үзүүлсээр байгаа учраас Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Монгол улс дахь багтай халдварт бус өвчнөөс урдьчилан сэргийлэх, тархалтыг бууруулах чиглэлээр …
-
9 September
Шуурхай удирдлагын төвийн мэдээ
2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цагийн байдлаар Үйл явдлын нэр Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ Монгол улсад: Хоолны хордлого: Дундговь аймгийн Мандал сургуульд 9 дүгээр сарын 4-ний өдөр үдийн хоол идсэн 1-5 дугаар ангийн хүүхдүүдэд эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, нийт 18 хүүхэд эмнэлэгт хандсанаас 3 хүүхэд аймгийн НЭ-т хэвтэн эмчлэгдэж байна. Хүүхдүүдэд халуурах, ногоон өнгөтэй цусархаг суулгах зэрэг …
-
9 September
Сургууль, цэцэрлэгүүд гэдэсний халдварт өвчин гарахаас сэргийлнэ үү
Улсын хэмжээнд 2015 оны 34 дэх долоо хоногт цочмог цусархаг суулгалттай хамшинжийн 149 тохиолдол мэдээлэгдсэнээс Улаанбаатар хотод 143 тохиолдол буюу 96 хувь нь бүртгэгдсэн байна. Цочмог цусархаг суулгалттай хамшинж олон жилийн дунджаас 3.9 дахин ихэссэнтэй холбоотой хүүхдийн байгууллагууд дараах зөвлөмжийг мөрдөж ажиллах шаардлагатай байгааг ХӨСҮТ-ээс анхааруулав. Сургууль, цэцэрлэг, хүүхдийн байгууллагад: -Зөвлөмжийг сургууль, цэцэрлэг зэрэг хүүхдийн байгуулага өдөр тутмын үйл ажиллагаандаа …
-
3 September
Элэгний хорт хавдрын өвчлөлд архи, вирусээс гадна махны хэтэрсэн хэрэглээ нөлөөлж байна
Монголын элэг цөс, нойр булчирхайн нийгэмлэгийн тэргүүн, ХСҮТ-ийн элэг,цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэнтэй ярилцлаа. -Элэгний хавдрын өвчлөл өндөр байгаа. Жилээс жилд өссөн хэвээрээ юу,буурах хандлага ажиглагдаж байна уу? -Олон жилийн өмнөх B C вирусийн халдвараас үүдэлтэй болохоор өвчлөл буурах ямар ч үндэсгүй. Нэг олзуурхмаар зүйл ажиглагдаж байгаа. Нийгэмд элэгний өвчин, элэгний хатуурал, вирус, элэгний хавдар ихсэхтэй зэрэгцээд …
-
2 September
Японы Эрүүл мэндийн яамтай хамтарч ажиллахаар боллоо
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 02-ны өдрүүдэд Япон Улсын Токио хотноо ажиллаж байна. Айлчлалын хүрээнд сайд С.Эрдэнэ “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт-WAW 2015” арга хэмжээнд оролцож “Олон Улсын хөгжилд оролцогч талуудын хамтын ажиллагаа” сэдэвт өндөр түвшний дугуй ширээний хэлэлцүүлэгт Монгол Улсаа төлөөлж охид эмэгтэйчүүдийн асуудлаар хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр …
-
2 September
Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна
2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсад: Архины хордлого: 8 дугаар сарын 25-аас 9 дүгээр сарын 1-ны хооронд Нийслэлийн эмнэлгүүдэд нийт 332 хүн архины хордлогын улмаас хандаж, 45 (13.5%) нь хэвтэн эмчлэгдсэн байна. Энэ үзүүлэлт нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 29 (8%)-иар буурсан байна. Эх сурвалж: НЭМГ Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ Мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлэх. …
-
2 September
Шинэ ургацын жимс ногоог сайтар угааж хэрэглээрэй
Энэ жил самар, жимс, жимсгэнэ (тарвас, улаан лооль)-ий ургац сайн, гудамж талбайд ил задгай ихээр худалдаалагдаж байгаа нь гэдэсний халдварт өвчин гарах эрсдлийг нэмэгдүүлж байна. Иймээс иргэд Та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг өгч байна. Үүнд: 1.Самар, жимс, жимсгэнэ, хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай газраас худалдан авах; 2.Жимс, жимсгэнийг сайтар угааж, чанаж хэрэглэх; 3.Жимсийг угааж, хальсалж идэх; 4.Гарын ариун цэврийг сайтар сахих, ялангуяа самар …
-
2 September
Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлье
Хепатитын А, Е вирүст халдвар, цусан суулга, гэдэсний балнад, хеликобактери, кампилобактерийн халдвар, сальмонеллез, эшерихоколийн халдвар, хоолны хордлого, хиамдал, холер зэрэг өвчнүүдийн үүсгэгч хүний биед хоол боловсруулах замаар нэвтрэн орж өвчин үүсгэдэг. Эдгээр өвчин үүсгэгч нян, вирүс нь өвчтэй хүн болон эрүүл нян тээгчийн өтгөн ялгадсаар гадаад орчинд ялгардаг. Нян, вирүсээр бохирлогдсон ус, хүнс, сав, суулга, эд материал, бохир rap зэргээр …