Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд хоёр аймгийн дөрвөн сумын нутагт боом өвчний дөрөв, хоёр аймгийн гурван сумын нутагт галзуу өвчний гурав, нийт гурван аймгийн долоон сумын нутагт долоон тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байгаа аж. Үүнд, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Бургалтай” гэдэг газар малчин Н-ийн нэг үхэр, тус аймгийн Ренчинлхүмбэ сумын …
Tag Archives: эрүүл мэндийн мэдээлэл
July, 2015
-
31 July
Сэрэмжлүүлэг
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 2015 оны 07 дугаар сард төрөл зүйл нь тодорхойгүй шавжинд хатгуулсан гэх өгүүлэмжтэй дөрвөн хүн эмнэлэгт хандсанаас нэг нь нас барсан байна. Уг үйл явдалтай холбогдуулан ЭМСЯ болон мэргэжлийн байгууллагаас дараах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд: 21 аймгийн ЭМГ-ын удирдах ажилтнууд, мэргэжилтнүүдтэй цахим хурал зохион байгуулж, амьтанд хазуулж эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүний мэдээллийг цуглуулж, …
-
30 July
Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна./2015.07.30/
2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсад: Улаанбурхан өвчин: -Улсын хэмжээнд 21029 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 1191 хүн лабораторийн шинжилгээгээр, 8416 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ. -ХӨСҮТ-д нийт 94 хүн хандаж, 3 хүн шинээр хэвтэж, 11 хүн эмчлэгдэн гарч, 46 хүн одоо эмчлэгдэж байна. Үүнээс 20 өвчтөн хүнд болон хүндэвтэр явцтай, 9 …
-
30 July
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд амьтанд хазуулж нэг хүн нас баржээ
ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс бидэнд ирүүлсэн мэдээллээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд амьтанд хазуулж, загатнах, хавдах зэргээр эмнэлзүйн шинж тэмдэг илэрч 3 хүн эмнэлэгт хандсан байна. 2 хүн сумын эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж, 1 хүн нас барсан байна. Тиймээс Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс дараах зөвлөмжийг нийт ард иргэддээ хүргэж, сэрэмжлүүлж байна. Араатан амьтан, чоно, нохойд хазуулснаас үүсэх халдварт өвчнөөс хамгийн аюултай нь галзуу …
-
29 July
Оншилгоогоо үнэгүй хийлгэх иргэдийн цуваа тасарсангүй
Манай улс зуун мянган хүн тутам дахь элэгний хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээрт ордог. Хүн амын дундаж нас баралтын 15 хувийг дан ганц элэгний хавдар эзэлж байна. Ингээд бодохоор гуравхан сая хүн амтай манай улсын хувьд дээрх үзүүлэлт гамшиг юм. Сүүлийн жилүүдэд хепатит вирустэй хатуу тэмцэж байгаа бөгөөд дэлхийд 2030 он гэхэд элэгний өвчлөлийг устгахын төлөө ажиллаж байна. Манай улс …
-
29 July
Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна./2015.07.29/
2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсад: Улаанбурхан өвчин: -Улсын хэмжээнд 21011 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 1191 хүн лабораторийн шинжилгээгээр, 8416 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ. -ХӨСҮТ-д нийт 84 хүн хандаж, 6 хүн шинээр хэвтэж, 11 хүн эмчлэгдэн гарч, 54 хүн одоо эмчлэгдэж байна. Үүнээс 20 өвчтөн хүнд болон хүндэвтэр явцтай, 12 …
-
28 July
Эрүүл мэндийн зөвшөөрөлтэй байгууллагуудын 35.09 мэдрэл, дотрын эмнэлэг эзэлдэг
Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Нийслэлийн комиссоос олгодог. Тэгвэл Нийслэлийн эрүүл мэндийн газраас авсан мэдээллээр энэхүү зөвшөөрлийг нийт 1747 хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад өгсөн байдаг аж. Үүнд ортой эмнэлэг 88, сувилал 104, 743 эмийн сан багтаж буй юм. 2014 онд тус газраас хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад зохистой байдлын үнэлгээ хийхэд 11,7 хувь нь эмэгтэйчүүдийн, 24,7 хувь нь …
-
27 July
Н.Цогбадрах: Тарваган тахлын вакциныг хийж эхэлсэн
Ховд аймгийн Булган суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч хөл хорио тогтоосон. Энэ талаар Зоонозын өвчин судлалын ундэсний төвийн дарга Н.Цогбадрахаас тодрууллаа. -Ховд аймагт тарваган тахлаар хүн нас барж, хөл хорио тогтоосон. Одоо байдал ямар байна вэ? -Ховд аймгийн Булган суманд долдугаар сарын 11-нд 12 настай хүүхэд тарвага өвчиж, махнаас нь идсэн байгаа юм. Ингээд суганы булчирхай нь цочиж, өндөр …
-
24 July
130 эмчийг мэргэшүүлжээ
Манай улсад элэгний С вирусын өвчлөлийг устгах үйлчилгээ бүхий Харвони эм ирэх аравдугаар сараас эхлэн нийлүүлэгдэнэ. Энэ хүрээнд ХӨСҮТ элэгний С виурстэй иргэдийн нэгдсэн мэдээллийн санг үүсгэн, уг эмийг гар дээрээс дамлан борлуулах, танил талаараа олж авах зэрэг үүсэж болох зөрчлүүдийг бүрэн хариуцан ажиллах юм. Харвони эмийг уух зааварчилгааг иргэдэд дөхөм болгох, хяналтыг сайжруулах, зөвлөмжийг нэмэгдүүлэх үүднээс ХӨСҮТ-ээс Нийслэл, орон …
-
24 July
Тарваган тахал өвчнөөс сэргийлэх дархлаажуулалт хийж байна
Жил бүрийн долдугаар сарын 16-наас 31-ний хооронд “Тарваган тахлаас сэргийлэх “ өдөр тохиодог. Уг өдрүүдийн хүрээнд долдугаар сарын 16-наас 28-ны хооронд дүүрэг болон өрхийн Эрүүл мэндийн төвүүдээр Тарваган тахал өвчнөөс сэргийлэх дархлаажуулалт хийж байна. Дархлаажуулалтад тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид, Эрүүл мэндийн байгууллага, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Хууль сахиулах байгууллагын ажилтнууд зэрэг эрсдэлт бүлгийн хүн ам хамрагдана гэж Нийслэлийн …
-
23 July
Ховд аймагт 14 настай хүү тарваганы мах идсэнээс болж амиа алджээ
Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багийн “Бумбатын Харцагат” гэдэг оршин суудаг 14 настай, эрэгтэй 2015 оны 07 дугаар сарын 12-ны өдөр тарваганы мах идсэн өгүүлэмжтэй 07 сарын 15-аас халуурч, суганы булчирхай цочиж хөндүүрлэсэн, толгой хүчтэй өвдсөн зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрч 07 сарын 18-д эмнэлэгт хандаж, шаардлагатай эмчилгээг авсан боловч 07 сарын 21-д нас барсан байна. Одоогоор сумын төвд …
-
18 July
Боомоор өвчилсөн иргэний бие сайжирчээ
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багт нутаглаж байсан 37 настай иргэн Б нь малын гоц халдварт өвчин болох боомоор өвчилсөн тухай бид өмнө нь мэдээлсэн. Түүнийг аймгийн Халдвартын эмнэлэгт тусгаарлан эмчилж байгаа бөгөөд 10 гаруй хоногийн хугацаанд биеийн байдал нь харьцангүй дээрдэж, сайжирч байгаа аж. Тус сумын Зуслан гол, Жарын-Өвөр гэдэг газар зусаж байгаа иргэн Ц, Б нарын есөн адуу өнгөрсөн …
-
17 July
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
Тарваган тахал нь Yersinia pestis савханцараар үүсгэгддэг, мэрэгч амьтдаас хүнд халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь бүүрэгний ходоод, мэрэгчдийн нүх, ноохой, газрын хөрс, хүйтэн чийгтэй нөхцөлд олон сарын турш амьдрах чадвартай. Халдвар хэрхэн …
-
17 July
Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагууд наадмын өдрүүдэд бэлэн байдалд ажиллалаа
Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон харьяа эрүүл мэндийн байгууллагууд баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Баяр наадмын өдрүүдэд нийслэлийн Түргэн тусламжийн төв нийт 7605 дуудлага хүлээн авснаас 1375 буюу 18.1 хувь хүүхдийн дуудлага, 1277 нь зүрх судасны өвчлөлийн дуудлага дийлэнх хувийг эзэлсэн бол 12.6 хувь нь осол гэмтэл, 8.5 хувь нь архины хордлого , 8.1 хувь нь хоолны хордлого, …
-
10 July
Хачигт халдвараас сэргийлэхийг зөвлөж байна
Урин дулаан цаг ирж иргэд амарч зугаалах, эмийн ургамал түүх, хайгуул хийх, алт олборлох, мал хариулах, түлээ, мод бэлтгэх зэргээр хээр гадаа, ой модонд явах нь ихэсдэг. Энэ үед хачигт хазуулах тохиолдол багагүй гарч байгаа учир Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас иргэдэд зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэж байна. Хачигт хазуулсны дараа хазсан хэсэгт улайх, өвдөх, ойролцоо тунгалагийн булчирхай үрэвсэх, толгой өвдөх, халуурах, хүзүү …