Улаанбурхан өвчний эсрэг дархжаалуулалтын аян улс орон даяар өрнөж буй. Энэ удаад 18-35 насны бүх иргэдийг нэмэлт дархлаажуултад хамруулж, вакцин тарьж байгаа юм. Нийслэлийн хэмжээнд одоогоор явуулын, түр, байнгын гэсэн 930 цэг ажиллаж байна.Мөн өчигдрөөс Дүнжингарав, Нарантуул худалдааны төв болон Замын-Үүд дэх Гаалийн газарт явуулын цэг ажиллаж эхэлжээ. Үүний зэрэгцээ томоохон байгууллага, ААН-үүдэд явуулын цэг очиж, ажилтнуудыг вакцинд нь хамруулж …
Tag Archives: эрүүл мэндийн мэдээлэл
May, 2016
-
12 May
Үр шилжүүлэн суулгах ажилбар хэрхэн хийгддэг вэ?
1. Өндгөн эсүүдийн боловсролтыг дэмжих болон өндгөн эсүүд боловсрох явцыг ЭХО-оор хянах Хэвийн мөчлөгтэй эмэгтэйчүүдийн өндгөвчинд сардаа нэг удаа фолликул хэмээн нэрлэгддэг өндгөн эс агуулсан уутанцар үүсч томрон цэврүү үүсгэх ба энэ нь цаашид хагаран боловсорч гүйцсэн нэг эсвэл хоёр өндгөн эсийг гадагшлуулна. Байгалийн жамаараа боловсорч буй ганцхан өндгөн эсээр лабораторийн орчинд үр тогтооход хангалтгүй бөгөөд жирэмслэх магадлал тун бага …
-
12 May
Монголд хавдартай элгийг шилжүүлэн суулгах боломж нээгдлээ
Дөнгөж сая НИТХ -аас ЭЛЭГ НЭГТ МОНГОЛЧУУД САН гаас Монголд хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгахад шаардагдах тэрбум төгрөгийг Нийслэлийн төсвөөс гаргаж өгөхийг хүссэн хүсэлтийг минь ёсоор болгож шийдвэрлэлээ. Олон хүний амь насыг аврах шийдвэр гаргасан НИТХ ын дарга Д.Баттулга, Засаг дарга Э. Бат- Үүл, АНын бүлгийн ахлагч Отгонбаяр, МАН ын бүлгийн дарга Д. Амарбаясгалан Шударга ёс эвслийн бүлгийн ахлагч Ононбаяр …
-
12 May
МХЕГ-ынхан “Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа”аянд нэгдэхийг уриаллаа
“Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” уриатайгаар улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад 18-30 насны залуучуудыг хамруулах аян улс орон даяар өнөөдрөөс эхэллээ. МХЕГ-ын хувьд орон даяар эхэлсэн нэмэлт дархлаажуулалтын аяны явцын дэмжлэгт хяналт, түргэвчилсэн үнэлгээг хийх ажлыг зохион байгуулах юм. 14 хоног үргэлжлэх уг аяны хүрээнд МХЕГ, НМХГ–аас 30 хүртлэх насны 80 гаруй ажилтнуудаа нэмэлт дархлаажуулалтад хамруулсны зэрэгцээ, бусад төрийн болон …
-
12 May
18-30 насны залуучуудыг вакциндаа идэвхитэй хамрагдахыг хүслээ
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 159, 222 дугаар тогтоолын дагуу улаанбурхан өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор орон даяар 18-30 насны залуучуудад улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг 2016 оны 5 дугаар сарын 12-25-ны өдрүүдэд “Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” уриан дор зохион байгуулах гэж байна. Өнөөдөр энэ талаар ЭМСЯ, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, …
-
11 May
Хачигт халдварын 178 тохиолдол бүртгэгдээд байна
Хачигт хазуулсан тохиолдол их бүртгэгхдэх болжээ. Тодруулбал, Архангай, Баянхонгор, Булган, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан, Дорноговь, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Орхон, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймгийн 51 суманд хачигт халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Мөн Улаанбаатар хотын 8 дүүргээс хачигт халдварын эрсдэлд өртсөн тохиолдол бүртгэгджээ. Улсын хэмжээнд нийт 178 тохиолдол бүртгэгджээ.
-
11 May
0-1 Насны 15 хүүхэд сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна
Улаанбурхан өвчний байдал, уг өвчний тархалтыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг хариуцагч бөгөөд Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар долоо хоног бүр Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийж буй. Энэ оны тавдугаар сарын 06-ны байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний нийт 19194 тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 16 хувиар буурчээ. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд …
-
10 May
18-30 насны залуучуудыг “Улаанбурхан улаанууд өвчний эсрэг” нэмэлт дархлаажуулалтанд хамруулна
Монгол Улсын Засгийн газрын 159, 222 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр Улсын онцгой комиссын даргын 2016 оны 02 дугаар тушаал батлагдаж, Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг энэ сарын 12-25-ны өдрүүдэд “Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” уриатайгаар улсын хэмжээнд зохион байгуулна. Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын зардалд Засгийн газраас 943,5 сая төгрөг гаргасан бөгөөд 18-30 насны 624,000 орчим залуучуудыг хамруулахаар төлөвлөжээ. Үүнд: Их дээд …
-
10 May
Өвчин намдаах Ибупрофен зүрх,судасны өвчлөлд хүргэх аюултай
Үүний оронд юу хэрэглэх вэ? Бидний ууж буй “эмнүүд” зөвхөн АНУ-д л гэхэд нэг жилд наад зах нь 100 мянган хүний аминд хүрч байна. Эдгээр бэлдмэлийг дэмжсэн судалгаануудын дийлэнх нь огт худал бөгөөд хүмүүсийн аюулгүй байдлыг хангах бус, зах зээлд аль болох түргэн борлуулахын тулд чиглэсэн төөрөгдлүүд байдаг аж. Эмийн компаниуд бэлдмэлүүдийнхээ клиник туршилтын үр дүнгийн тухай мэдээллээ бүрэн өгдөггүй …
-
9 May
Лазерын туяатай тоглоомноосоо болж харааныхаа 75 хувийг алджээ
Бараг ихэнх эцэг эхчүүд хүүхдийнхээ тоглоомыг аюулгүй гэж боддог билээ. Гэхдээ дийлэнх тоглоомнууд урд хөршөөс орж ирдэгийг мартаж болохгүй. Хэрвээ таны хүүхдийн тоглоомонд лазерын эд анги орсон байвал яг одоо хогийн сав руу хийгээрэй. Учир нь 14 настай нэгэн хүү өөрийнхөө тоглоомныхоо лазерын туяаг ихэд сонирхон нүд рүүгээ хэдхэн хором тусгасан байна. Үүнээс болж тэрээр нүднийхээ харааны 75 хувийг алдсан …
-
9 May
Хорт хавдрын эсрэг шинэ антибиотек нээжээ
Оросын Иркутскийн их сургуулийн эрдэмтэд шинэ төрлийн антибиотик нээжээ. Энэхүү антибиотик нь хорт хавдар болон элдэв нян вирусыг устгах боломжтой хэмээн судалгааны багынхан мэдээллэсэн байна. Энэхүү шинэ антибиотик нь мөөгөнцөр, амны идээт үрэвсэл зэргийг анагаах боломжтойн дээр хавдрын эстэй тэмцэх өндөр боломжтой хэмээн Иркутскийн Их сургуулийн хэвлэлийн төвөөс мэдэгджээ. Иркутскийн Их Сургуулийн эрдэмтэд 2014 оноос эхлэн Сибирийн агуйгаар антино-бактерийн шинэ …
-
9 May
Улаанбурханы вакциныг энэ сарын 12-нд хийж эхэлнэ
ЭМСЯ-ны Төрийн нарийн бичигийн дарга С.Ламбаа Улаан бурхан өвчний цаг үеийн байдлын талаар 21 аймгийн Эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай цахим хурал хийлээ. Засгийн газрын тогтоолоор 18-30 насны иргэдэд улаанбурхан өвчний эсрэг вакциныг тарих шийдвэр гарсан. Энэхүү вакцин Монголд Улсад тээвэрлэгдэн ирсэн учраас улаанбурханы вакциныг тавдугаар сарын 12-ноос хийж эхлэхээр болсныг энэ үеэр эмнэлгийн удирдлагуудад дуулгалаа. Вакциныг орон нутагт …
-
7 May
Анхаар: Улаанбурханы вакцин хийлгэсэн бол жирэмcлэж болохгүй
Өнгөрсөн гуравдугаар сарын 14-ны байдлаар ХӨСҮТ-д улаанбурхан өвчнөөр найман хүүхэд эндсэн тухай мэдээлэл гарсан. Энэ тоо богинохон хугацаанд огцом өсч, дөрөвдүгээр сард нас барсан хүүхдүүдийн тоо 52-д хүрсэн билээ. Хаанаас ч хамаагүй эмч авчраад ажиллуулах боломжгүй, халдвартын мэргэжил эзэмшсэн тоотой хэдхэн эмчтэй гээд аль, аль талд бэрхшээлтэй асуудал их байгаа хүндхэн нөхцөл байдалд ХӨСҮТ-ийн эмч нар уртсгасан цагаар ажиллаж байгаа. …
-
3 May
Цусаа бэлэглэж бусдыг аваръя!
Эрүүл ахуйч, тархвар судлаачдын гуравдугаар зөвлөгөөнийг тохиолдуулан Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсээс жил бүр зохион байгуулдаг цус хандивлах аянг “Цус судлал, сэлбэлтийн үндэсний төв”-тэй хамтран 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 09.00 цагаас 13.00 цагийн хооронд НМХГ-ын хурлын танхимд зохион байгуулах гэж байна. Доорх зөвлөмжүүдтэй сайтар уншиж танилцан аяндаа идэвхтэй оролцож, эрдэнэт хүний амь насыг аварцгаая.
-
2 May
Товлолт вакцинуудыг Бямба гарагт хийж байна
2016 оны долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд Өрхийн эрүүл мэндийн төвөөс 1 хүртэлх насны хүүхдийг дуудлагын дагуу гэрээр үзэж, тусламж үйлчилгээ үзүүлэх болсон талаар НЭМГ-аас мэдээллээ. Мөн товлолт дархлаажуулалтад хамрагдахаар ДЭМТ, ӨЭМТ-р үйлчлүүлж буй эрүүл хүүхдүүдийг халдвараас сэргийлэх үүднээс “Товлолт дархлаажуулалт” хийх өдрийг долоо хоног бүрийн Бямба гарагт болгон шилжүүлсэн байна.