Нийслэлийн Засаг даргын “Эрүүл иргэн” аян зохион байгуулах тухай 2019 оны А/320 дугаар захирамжийн дагуу иргэдийг төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг оношилгоонд хамруулах ажлыг нийслэлийн 152 хороодын Өрхийн эрүүл мэндийн төвд зохион байгуулах болсон. Өдгөө нийслэлийн хэд хэдэн дүүрэгт зохион байгуулагдаж буй “Эрүүл иргэн” аяны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Чингэлтэй дүүргийн XII хорооны “Шэжиддүг” ӨЭМТ-д боллоо. Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг …
Tag Archives: эрүүл мэнд
May, 2019
-
22 May
А аминдэмийг өрхийн эмнэлгээр дамжуулан олгож байна
Зургаан сартайгаас тав хүртэлх насны хүүхдэд А аминдэмийг өрхийн эмнэлгүүдээр олгож эхэлсэн байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүд харьяа хорооныхоо иргэдэд болон цэцэрлэгүүдэд өгч байгаа талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ. А аминдэмийг жилд хоёр удаа тавдугаар сар болон арваннэгдүгээр сард ууснаар дархлаа сайжирч, амьсгалын замын салст бүрхэвчийн хэвийн байдал хангагдан, амьсгалын замын өвчлөл, ханиад, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх ач …
-
21 May
Эрүүл мэндийн салбарынхан ӨМӨЗО-ны Хөх хотод ажиллалаа
Нийслэлийн Засаг дарга болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын дарга нарын 2018 онд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон НЭМГ-ын харьяа зарим байгууллагын удирдлагууд Хөх хотод албан айлчлал хийлээ. Тавдугаар сарын 13-17-ны өдрүүдэд болсон тус айлчлалын гол зорилго нь Хөх хоттой эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх, туршлага солилцох, эмч, эмнэлгийн …
-
20 May
Гуравдугаар эмнэлэг ангиографийн аппараттай боллоо
Улсын гуравдугаар төв эмнэлэгт Монгол улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2018-2019 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар судсан дотуурхи оношилгоо эмчилгээний зориулалттай орчин үеийн өндөр хүчин чадалтай Philips брендийн Azurion 3M15 загварын Ангиографийн аппаратыг суурилуулан өнөөдөр хүлээн авлаа. Судсан дотуурх мэс заслын тусламж үйлчилгээ нь манай улсын эрүүл мэндийн салбарт нэвтрээд даруй 30 гаруй жилийн нүүрийг үзэж буй бөгөөд өнөөдөр тус …
-
15 May
Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт өнөөдөр эхэллээ
Жил бүрийн хавар, намар “Дархлаажуулалтын 10 хоног“-ийг зохион байгуулдаг уламжлалтай. Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу 25 дахь жилдээ зохион байгуулж байгаа. Энэ удаагийн ээлжит 10 хоногийг “Улаанбурхан өвчинд цэг тавья” уриан дор энэ сарын 15-25-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулна. Дархлаажуулалтын 10 хоногоор товлолын дархлаажуулалтаас хоцорсон 15 хүртэлх насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах, улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад …
-
10 May
Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт хийнэ
Нийслэлийн хэмжээнд 10-18 насны хүүхдүүдийг улаан бурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулах ажлыг энэ тавдугаар сарын 15-25-нд хийхээр боллоо. Дархлаажуулалтыг Өрхийн эрүүл мэндийн төвүүд болон төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын бага, дунд сургууль, халамжийн төв, их дээд сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, коллежуудад түр цэг байгуулан хийнэ. Мөн Төмөр замын буудал, орон нутгийн тээврийн товчоо, хүнсний болон барааны …
-
8 May
Нярайн түнхний дутуу хөгжлийг эрт илрүүлэх чиглэлээр хамтарч ажиллана
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ш.Энхтөр, Монгол-Швейцарийн хамтарсан хүүхдийн төсөл (SMOPP)-ийн үндэслэгч Томас Бауманн нар өнөөдөр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа, ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр, Эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал М.Баялаг, Швейцарийн хүүхдийн хэт авиан оношилгооны нийгэмлэг, Монгол-Швейцарийн хамтарсан …
-
7 May
Монгол эмч нар зүрхний хэм алдагдлын судсан дотуурх мэс ажилбарыг эх орондоо анх удаа хийлээ
Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний хэм алдагдал судлалын баг ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зүрхний эмч нар болон Япон Улсаас ирсэн хүүхдийн зүрхний хэм судлалын эмч нарын багтай хамтран Зүрхний хэм алдагдах өвчний оноштой 18 сартайгаас 16 хүртэл насны нийт 17 хүүхдэд нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо хийж зөвлөгөө өглөө. Эдгээр хүүхдүүдээс хэм алдагдлын мэс ажилбарын эмчилгээ зайлшгүй шаардлагатай 4 хүүхдийг сонгон авч, 4 сарын …
-
7 May
Тарваган тахал өвчний халдварлах зам, урьдчилан сэргийлэх аргууд
Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл ЗӨСҮТ-ийн 70282853, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утсанд яаралтай мэдэгдэнэ үү. Тарвага агнахгүй байх Тарваганы гаралтай түүхий эдийг худалдан авахгүй байх Үхсэн болон хөдөлгөөн нь удааширсан тарваганд хүрэхгүй байх Тарваганы түүхий эд, махыг, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх Тарвага болон мэрэгч амьтны …
-
2 May
“Даралт хэмжилтийг дадал болгоё” сарын аян эхэллээ
Өнгөрсөн 2017 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарыг “Даралт хэмжилтийн сар” болгон зарлах болсон билээ. Энэ хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном”, сан, Монголын даралт ихсэлтийн нийгэмлэгээс хамтран 2019 оны тавдугаар сарын 1-30-ны хооронд “Даралт хэмжилтийг дадал болгоё” уриан дор даралт ихсэлтийн эрсдэлийг таниулах, түүнээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, цаг алдалгүй эмчилгээнд хамруулах сарын аяныг эхлүүллээ. Даралт хэмжилтийг нийслэлийн 142 өрх, …
-
2 May
Налайх, Багануур, Багахангай дүүргийн сувилагч нарын мэдлэг, ур чадварыг сорих уралдаан боллоо
Нийслэлийн Багануур, Багахангай, Налайх зэрэг /зүүн бүсийн/ дүүргийн эрүүл мэндийн төвүүдээс “Олон улсын сувилагчийн өдөр”-ийг угтан нийт сувилагч нарын мэдлэг, ур чадварыг сайжруулах олон талт арга хэмжээг хамтран зохион байгуулж эхэлсэн билээ. Энэ хүрээнд 2019 оны дөрөвдүгээр сарын 28-нд нийслэлийэ Багануур дүүрэгт “Амь тэнссэн үеийн үнэлгээ болон сувилахуйн тусламж” сэдэвт гардан үйлдлийн ур чадвар сорих уралдааныг зохион байгууллаа. Тус үйл …
-
2 May
Хээрийн бүс нутагт хачигт халдварын тандалт, судалгаа хийж байна
Жил бүрийн дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл хачгийн идэвхжил өндөр байдаг. Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвөөс Төв аймгийн Зоонозын өвчин судлалын төвтэй хамтран 2019 оны дөрөвдүгээр сарын 16-30-ны хооронд Төв аймгийн Мөнгөнморьт сумын газар нутагт хачгаар дамжих халдварын байгалийн голомт болон хүн амын тандалт судалгааг хийлээ. Уг тандалтаар Төв аймгийн Мөнгөнморьт сумын Тэрэлж, Хар ямаат, Жаргалан, Таван салааны гүүр, Тэнүүний …
-
2 May
“Даралт хэмжилтийг дадал болгоё” уриатай сарын аян эхэллээ
Олон улсын даралт ихсэлтийн нийгэмлэгээс дэлхий даяар артерийн даралт ихсэлт өвчний талаарх ойлголтыг олон нийтэд хүргэх, даралтын хяналтыг сайжруулах зорилгоор 2017 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарыг “Даралт хэмжилтийн сар” болгон зарлах болсон билээ. “Даралт хэмжилтийн сар”-ын аянд өдгөө 100 гаруй орон нэгдэж, цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх олон ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, …
-
1 May
Халдварт өвчнийг бууруулах чиглэлээр уулзалт, сургалт боллоо
Энэ он гарснаас хойш олныг хамарсан гэдэсний халдварын 100-гаас дээш хүнийг хамарсан томоохон хэмжээний гурван удаагийн дэгдэлт гарснаас 2 нь Ерөнхий боловсролын сургуульд бүртгэгдсэн байдаг. Үүнтэй холбогдуулан халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах зорилгоор ЕБС-ийн захирал, удирдах ажилтнуудад зориулсан уулзалт, сургалтыг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Хоолны хордлогот халдвар нь хүн амын дундах хүнсний аюулгүй байдлын талаарх мэдлэг …
April, 2019
-
19 April
Малчны гэрт жирэмсэн эхэд кесерово хагалгаа хийжээ
Энэ сарын 11-нд Завхан аймгийн Тэлмэн суманд малчны хотонд жирэмсэн эхэд яаралтай хагалгаа хийж, эх үрийн амийг аварчээ. Тус сумын харьяат Б 26 настай эмэгтэй хоёр дахь жирэмслэлт 36 долоо хоногтой манас таталт HELLP хам шинж гэсэн оношоор биеийн байдал маш хүнд байдалтай түргэн тусламж дуудсан байна. Дуудлагын дагуу Тэлмэн сумын ЭМТ-ийн их эмч н.Мягмаржаргал, н.Өнөртуяа нар Тосонцэнгэл сумын нэгдсэн …