Tag Archives: эрүүл мэнд

August, 2019

  • 26 August

    Гурван хүнд сорвины нөхөн сэргээх мэс засал хийжээ

    2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн ерөнхий захирлыг түр орлон гүйцэтгэгч Э.Галбадрах, Бүгд Найрамдах Солонгос улсын Ханган-Соо эмнэлгийн захирал Жан Ёон Чол нар хамтран ажиллах гэрээ байгууллаа. Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг солилцон ажилуулах, мэдээллийн шинэ технологи нэвтрүүлэх, түлэнхий нөхөн сэргээх эмчилгээний талаарх мэдлэг, туршлага хуваалцах зэрэг олон чиглэлд харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхээр талууд …

  • 23 August

    “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт 74362 хүүхэд хамрагджээ

    Монгол улсын Засгийн газрын баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас зохион байгуулж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд наймдугаар сарын 20-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 74362 хүүхэд хамрагджээ. Үзлэгт хамрагдсан …

  • 23 August

    Улаанчулуутын хогийн цэг дээр ажилладаг иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлжээ

    Нийслэлийн Хүрээ амаржих газрынхан өчигдөр (2019.08.22) Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаан чулуутын хогын цэг дээр “Эрүүл эх-Эрүүл хүүхэд” сайн үйлсийн аянг зохион байгуулжээ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тэр бүр хүрдэггүй энэ цэг дээр тус амаржих газрын эх барих эмэгтэйчүүд, хүүхэд нярай, эрчимт эмчилгээний болон лабораторийн эмч сувилагч эх баригч нийлсэн нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллажээ. Аяны …

  • 19 August

    Хүүхдийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг шалгаж байна

    Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2019 оныг “Эх, хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд энэ сарын 14-нөөс эхлэн нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын хүүхдийн яаралтай тусламжийн бэлэн байдалд дэмжлэгт хяналт хийж байна. Энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь хүүхдэд тусламж үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагад мөрдөгдөж буй оношилгоо, …

  • 16 August

    Нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийг бүрэн засварлажээ

    Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийг 12 жилийн дараа бүрэн засварлаж, дууссан байна. Уг тасгийн  нээлт өнөөдөр /2019.08.16/  боллоо. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн барилгыг анх 1977 онд байгуулжээ. Энэ тасагт хүнд өвчтөнийг оношлох, эмчлэх гуравдугаар шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд мэргэжлийн чиглэлээр улсын хэмжээний сургалт судалгааны лавлагаа төвийн үүрэг гүйцэтгэдэг гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байв. Тус …

  • 13 August

    Тэмбүүгийн тархалт буурчээ

    Тэмбүүгийн халдвар нь хүний дархлал хомсдлын вирус /ХДХВ/-ийн халдвар авах эрсдлийг гурав дахин нэмэгдүүлэхийн зэрэгцээ эхээс урагт дамжиж амьгүй төрөх, дутуу төрөх, бага жинтэй төрөх болон нярай цусан үжил, уушгины хатгалгаа, нүдний үрэвслээр өвдөх, төрөлхийн гаж хөгжилтэй төрөх, нярай эндэх зэрэг үр дагавар үүсгэдэг. Монгол улсын хувьд бэлгийн замаар дамжих халдвар дотор тэмбүүгийн өвчлөл 38.2 хувьтай байна. Энэ ноцтой асуудлыг …

  • 13 August

    Элэгний хорт хавдрыг эмчлэх чиглэлээр хамтран ажиллах санал тавив

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2019.08.12) АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор, Стэнфордын хепатит болон элэгний эдийн инженерчлэлийн төвийн захирал Жеффри С.Гленн болон Монголын элэгний эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч, анагаах ухааны доктор, профессор, хүний их эмч Я.Дагвадорж, “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар элэгний өвчлөлийн тархалт болон “Элэг бүтэн …

  • 7 August

    Амаржих газруудад ургийн хяналтын монитор хүлээлгэн өглөө

    Эрүүл мэндийн яамнаас Япон улсын Жайка төслийн хүрээнд өнөөдөр ЭХЭМҮТ болон нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газарт нийт 24 ширхэг ургийн хяналтын монитор хүлээлгэн өглөө. 2019 оны тавдугаар сараас эхлэн дээрх байгууллагуудад хэрэгжиж буй уг төсөл нь ирэх 2021 оны зургадугаар сарыг дуустал үргэлжлэх юм байна. Төслийн хүрээнд шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангахаас гадна эх барих, эмэгтэйчүүдийн эмч, инженер техникийн …

  • 5 August

    Элэгний B,C вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд 86271 иргэн хамрагджээ

    Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөр орон даяар хэрэгжиж буй. Тус хөтөлбөрийн хоёрдугаар шатанд 2019 оны долоодугаар сарын 29-ний байдлаар 884,246 даатгуулагч хамрагдлаа гэж ЭМДЕГ-аас мэдээллээ. Үүнээс 86271 иргэн вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд хамрагдсан байна.

  • 1 August

    Хүүхдийг хөхөөр хооллох дэлхийн долоон хоног эхэллээ

    Дэлхийд жил бүрийн наймдугаар сарын 1-7-ны өдрийг “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн. Энэ жил тус долоо хоногийг “Эхэд ээлтэй ажлын байрыг дэмжицгээе” уриан дор тэмдэглэж байна. Монгол Улс 1992 оноос “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бодлого”-ыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Хүүхдийн эрхийн конвенци, Инносентийн тунхаглал, НҮБ-ын удаа дараагийн чуулганы шийдвэр, Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний олон улсын хуулийн …

July, 2019

  • 31 July

    “Эрүүл шүд” хөтөлбөрт 63750 хүүхэд хамрагджээ

    Монгол Улсын Засгийн газрын баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-ноос хэрэгжиж эхлээд гурван сарын хугацаа өнгөрч байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын өгсөн мэдээллээр энэ сарын 29-ний байдлаар улсын хэмжээд уг хөтөлбөрт 63,750 хүүхэд хамрагдаад байгааг хэллээ. Хүүхдүүдийн хийлгэсэн эмчилгээний хувьд шүдний цоорлын эмчилгээг 86,946 удаа хийлгэжээ. Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн эмчилгээ тус бүрээр нь харвал:/эмчилгээний төрөл, тоо/ сувгийн эмчилгээ 18,049 урьдчилан сэргийлэхээр эрдэсжүүлэг …

  • 29 July

    Элэгний B вирусын халдвараас сэргийлэх вакциныг есөн цэгт хийж байна

    Элэгний В вирусийн эсрэг вакциныг нийслэлийн есөн дүүргийн дархлаажуулалтын цэгүүдэд хийж эхэлснээр долоо хоногтоо 300 хүн вакцин хийлгэж байсан бол 1,800 болж даруй зургаа дахин нэмэгдсэн тухай Эрүүл мэндийн яам мэдээллээ. Есөн дүүргийн дархлаажуулалтын цэгт: Баянзүрх дүүрэг: 10-р төв, Баянгол дүүрэг: ЭМТ-ийн 3-р байр, Ахмад хүүхдийн эмнэлэг, Чингэлтэй дүүрэг: Хайлаастын хүүхдийн амбулатори, Сонгинохайрхан дүүрэг: Эрүүл мэндийн төв, Сүхбаатар дүүрэг: Эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүрэг: Эрүүл мэндийн төв, …

  • 4 July

    Зүрх судасны эмнүүдийг 34-81 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр болжээ

     Хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтад өөрчлөлт оруулж, ахмад настнуудын хэрэглэдэг зүрх судас, тархины цусан хангамжийг сайжруулах эмүүдийн хөнгөлөлтийн хувь хэмжээг нэмэгдүүлж байгаа талаар ЭМЯ, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар/ЭМДЕГ/-аас өнөөдөр  /2019.7.4/ мэдээлэл хийлээ. Шинэчилсэн жагсаалтаар зүрх судасны эмгэг, даралт бууруулах, ходоод элэг, цөсний өвчний үед зонхилон хэрэглэх болон тархины цусан хангамж сайжруулах зэрэг өргөн хэрэглээний 62 нэрийн эмийн хөнгөлөлтийн хувь хэмжээг …

  • 1 July

    Сонгинохайрхан дүүргийн өрхийн эмнэлгүүд машинтай болжээ

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хамтран СХД-ийн магадлан итгэмжлэлд орсон найман Өрхийн эрүүл мэндийн төвд “Зүрх судасны өвчин, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх МонгПэн загвар төслийг хэрэгжүүлж байна. Тус төслийн зорилго нь үндэсний болон орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоонд дүн шинжилгээ хийж, HEARTS техникийн багцыг хэрэгжүүлэх чиглэлээр “Халдварт бус өвчний тусламж, үйлчилгээг эрүүл …

June, 2019

  • 27 June

    Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд зорилтот төслүүд хэрэгжиж байна

    Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй НҮБ-ын Хүүхдийн сангаас  Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд хэрэгжсэн төслүүдийн үр дүнгийн талаар санал солилцох уулзалт боллоо.  Уулзалтанд Швейцарийн Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэтти, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул, Швейцарийн холбооны улсын Монгол Улсыг …